Aussie News on News.mn

From: http://www.news.mn/

Австраличууд нүүрстөрөгчийн давхар ислийг устгах төсөл боловсруулжээ
Өчигдөр 20 цаг 16 минут

Австраличууд хорт хийг дэлхийн гүн рүү шахаж хоргүйжүүлдэг технологийг ашиглан ногоон хүлэмжийн хийн ялгаралтыг багасгах зорилгоор нүүрс хүчлийн давхар ислийг газар доор хөөрөгдөж оруулах ажлыг эхэллээ. Албан ёсны ажилчид өмнөд Виктория мужид өнгөрөгч лхагва гаригт төхөөрөмжөө суурилуулсан бөгөөд тэдний ярьж буйгаар үйлдвэрээс ялгарах 110,231 тонн нүүрстөрөгчийн давхар ислийг шахаж, газрын гүнд 2000м орчимд оруулах юм байна.

Уг төслийн судалгааны болон гүйцэтгэлийн ажилд Засгийн газраас дэмжлэг үзүүлжээ.

Австрали улс дээрх технологийг хэрэглэж байгаа цорын ганц улс бөгөөд их үр дүнд хүрнэ хэмээн итгэлтэй байгаа аж.

Харин Австралийн Ногоон намын цөөнх гишүүд энэ төслийг төдийлөн үр ашигтай бус, харин ч төслийн улмаас бүр ч их хэмжээний хорт хий агаарт ялгарна гэж үзэж байна. Австраличуудын энэхүү төсөл нь АНУ-ын 114 цэгт газрын тосны нөөцийг сэргээх зорилгоор нүүрстөрөгчийн давхар ислийг газрын гүнд шахаж байсан технологитой төстэй юм. 1996 оноос хойш жилд 1,1 сая тонн нүүрстөрөгчийн давхар исэл Слейперийн газрын тосны орд газрын гүнд орсон төдийгүй өнгөрсөн хоёр жилд Алжирын Салахын орд газрын доор мөн дээрх хэмжээний нүүрстөрөгчийн исэл шахагдан орж байжээ.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: