Understanding Aboriginals

From: www.olloo.mn
Бусад : » Цагийн юм цагтаа сайхан
Нийтэлсэн: 2008-03-25 09:36:25 , Мэдээний дугаар: #95042

Шинэ он гарсны дараахан Австралийн шинэ Ерєнхий сайд уугуул иргэдээсээ уучлал гуйсан явдлыг хэвлэл мэдээллийн хэрэгслvvд єргєн сурталчлав.

Юуны учир, яагаад уучлал гуйх болсныг хэн ч дурдсангvй. Асуудал их энгийн. Австралийн аборигенvvдийг “иргэншvvлж, соёлжуулах” гэж Европоос энэ тивд нvvдэллэн ирэгсэд хэт их хичээж, зарим талаараа улайрснаас уугуул иргэдийг “тэнэг балай, залхуу, ажилгvй, хvмvvжилгvй” гэж харааж загнах, ойлгох явдал ихэд дэлгэрчээ. Vнэн хэрэгтээ абориген хvн тэсч vлдэх, амь зуухын тулд єдєр болгон шаргуу хєдєлмєрлєж, амрах ч завгvй байгальтай тэмцэлдэж байдаг. Тэдний олон мянган жилийн амьдралын хэвшлийг нь орхиулж, шууд л vйлдвэржсэн нийгмийн иргэн болгох гэсэн европчуудын “сайхан сэтгэл” нь тэдэнд vл ойлгогдох, асар их дарамттай, доромж зvйл болон тусчээ.

Этногенезийн онолоор ч энэ нотлогддог. Этносфера буюу угсаатны давхарга нь байгаль, нийгмийн бодит vзэгдэл юм. Угсаатнаараа нэгдмэл ашиг сонирхол, эрмэлзлэлд хєтлєгдєхгvй л бол, жам ёсны замаа туулахгvй л бол хєндлєнгийн тулгалт, ганц нэг содон хvний амжилт нь угсаатны бvхэл шинж, єєрчлєлтийн тэмдэг болж чадахгvй. Аборигенчvvд байгалиас хараат байх vеэ даван туулж, vйлдвэржилтийн ємнєх шатандаа ороод дараа нь vйлдвэржиж байж л Европоос нvvдэллэн ирэгсдийн сайхан сэтгэлийг ойлгоно.

Хєгжлийн vе шатыг алгасах, харайх боломж vгvйн бас нэгэн нотолгоо. Єнєєдєр тод сонсогдох болсон “мэдлэгт тулгуурласан эдийн засаг, outsourcing, эрчимжсэн ХАА, Либертари vзэл, иргэний хяналт, євчлєсєн хойно нь эмчлэх бус урьдчилан сэргийлэх” гэх зэрэг моодны vг хэллэгvvд нь монголчуудын хувьд чин vнэндээ цагаа олоогvй vгс юм.

Мэдлэгт тулгуурласан эдийн засаг бол vйлдвэржээгvй нийгэмд хэрэгжих огтхон ч бололцоогvй зvйл билээ. Vйлдвэржилтийн дараах vедээ орчихсон (хангалттай хуримтлал, чєлєє зав бvхий) нийгэмд л чанартай мэдлэг боловсролын тухай ярих боломжтой бєгєєд чанартай мэдлэгт тулгуурласан эдийн засаг цомхон, чадварлаг, vр ашиг єндєртэй чанартай мэдлэг эзэмших нь юуны ємнє цаг завтай байх асуудал юм.

Цаг завгvй, хоногийн хоолны тухай бодолд шаналсан хvнд гvнзгий мэдлэг эзэмших боломж байхгvй. Єнгєц мэдээлэл, сэтгэл хєдлєлєєр л оюунаа зогоодог. Хангалттай хуримтлалаас л цаг зав, сурах боломж олдоно. Тэгэхээр дунд давхарга олонхийг бvрдvvлсэн нийгэмд л (vйлдвэржсэн ба vйлдвэржсэний дараах) чанартай мэдлэг, тvvнд тулгуурласан эдийн засгийн талаар ярих боломжтой. Хэдийгээр мянган хvнд оногдох их, дээд сургуулийн тоогоор бид дэлхийд тэргvvлэх шахуу ч боловсролын чанарын тухай ярихад хэцvv байгаа.

Чанартай мэдлэг бvхий иргэдтэй улс гvрнvvд “мэдлэг экспортлож” байгаагийн нэг хэлбэр нь outsourcing агаад энэ нь монголын боловсролын чанартай холбоотойгоор єнєє цагт хоосон зорилт хэвээр vлдэнэ. єєрийн хичээл зvтгэл, оюуны чадавх зэргээр outsourcing vйлчилгээ vзvvлэх хэмжээнд оччихсон арав, хорь магадгvй хоёр зуун хvн манай нийгэмд байгаа ч энэ нь нийгмийг хамарсан vзэгдэл болохын тулд эдийн засаг, хєгжлийн єргєн суурь хэрэгтэй. Нийгмийн багагvй хэсгийнхнийг хамарсан vзэгдлийн тєвшинд outsourcing vйлчилгээ vзvvлэх цаг нь бидэнд хараахан ирээгvй байна.

Эрчимжсэн ХАА гэж vйлдвэржсэн ХАА-г л ойлгож байна. Хэдэн малаа єглєє хойд энгэр лvv туучихаад єдєржин гэрийнхээ vvднээс дурангаараа хариулах, хавар хэдэн vр булчихаад зун мартаад, намар зулгааж авах маягаар ХАА-г тєсєєлєхєд бэрх болсон. Єнєєгийн vйлдвэржсэн ХАА бол нарийн тооцоо, судалгаа, мэдлэг, технологи дамжлага, тоног тєхєєрємж, ноу-хау, инженерчлэл, менежмент гээд vйлдвэрлэлийн бvхий л шинж чанарыг агуулсан салбар болсон.

“Атар газрыг ахин хагалаад эрчимжсэн ХАА-тай болчихлоо” гэж санах нь сэрvvн зvvд тєдий юм.
Либертари vзэл, иргэний хяналт зэрэг нь чинээлэг дунд давхарга нийгмийн олонхийг бvрдvvлсэн улсуудад байдаг ойлголт, зорилт юм. Баян хоосны эрс ялгаа, ядуурал ихтэй нийгмvvдэд эдгээр vгс нь хоосон чамирхлаас хэтрэхгvй, харин ч эсрэгээр улс тєрийн луйварчдын нэгнийгээ чадах, балбах хэрэгсэл болж хувирдаг. Нийгэм vйлдвэржсэнээр бюргер буюу дунд давхарга єргєжиж олонхи болох жамтай.

Vйлдвэржээгvй нийгмийн олонхийг ядуус бvрдvvлэхээс бус дундчуул цєєнх байдаг. Хоногийн хоолоо яаж залгуулах вэ гэсэн дарамтат бодолд умбасан ядууст “тєрийн олонхи vvргийг vгvйсгэх, иргэний эрхийг дээдлэх, тєрд иргэд хяналтаа тавих, халамжаас татгалзах” мэтийн урианууд нь vл ойлгогдох, хачин зvйлс хэвээр vлдэх бєгєєд монголын иргэний нийгмийн “зvтгэлтнvvд” єнєєдєр “хаданд хашгирсаар” яваа билээ. Тэд юу ч хамаагvй хашгирснаар олны анхаарлыг татаж, сонгуульд оноо авна гэж бодож байгаагаас ярьж байгаа зvйлийнхээ биелэх боломжийг талаарогт бодохгvй байна.

Масс буюу олонхи бол эхлээд ухаарчихаад дараагаар нь vйлддэг бодгаль биш. Тэд шахуулж, хашуулж хийж байх явцдаа vйлдлийнхээ утга учрыг эргэцvvлж, ухамсарладаг онцлогтой. Єєрєєр хэлбэл, vйлдвэржилтийн хэмнэлд ороод амьдрал нь тогтворжоод ирэхийн алдад эрх, эрх чєлєє, иргэний нийгэм, тєр ба иргэний харьцаа зэргийг эргэцvvлж эхэлнэ. Тэр болтол иймэрхvv зvйлс чихнийх нь хажуугаар єнгєрсєєр байх болно.

Уриа лоозонгоо ажилболгоё гэвэл чинээлэг дунд давхаргыг єргєтгєх, vvний тулд vйлдвэржих шаардлагатай байгаа юм. Зєвхєн vйлдвэржилтийн vр дvнд л ажлын байр олноороо бий болж, цалин хєлс, орлогын тогтвортой єсєлт гарах бєгєєд ажилтай, цалинтай иргэдэд vзэл санаа, эрх, эрх чєлєєний тухай мэдрэмж, эрмэлзлэлvvд бий болдог. Vvнийхээ тєлєє тэмцэх цаг зав, хамгийн гол нь ухамсартай болно.

“Нэг хvнд ногдох дотоодын нийт бvтээгдэхvvн нь таван мянган долларт хvрээгvй улсуудад ардчилал жинхэнэ утгаараа хєгжих боломжгvй. Харин нэг хvнд ногдох ДНБ нь 20 мянган доллараас дээш гарсан улсууд ардчилалгvйгээр хєгжих боломжгvй юм” гэсэн нэрт эдийн засагч Д.Нортын дvгнэлтийг энд сануулах гэсэн юм.

Хангалттай орлого, цаг зав бvхий иргэдэд л аливаа євчнєєс урьдчилан сэргийлэх боломж, нєхцєл жинхэнэ утгаараа олддог. Олонхиороо ядуу, амь зуух, тэсч vлдэх асуудал голлосон нийгэмд эмнэлгийн урьдчилан сэргийлэх vйлчилгээ нь санаа байвч, сачий нь хvрэхгvй зорилт юм. Нэгдvгээр ангид дєнгєж орсон хvvхдийг “дээд математикийн бодлого бодож чадахгvй байна, долоон тийн ялгалаа ч мэдсэнгvй” гэж загнаж болохгvйтэй адил vйлдвэржээгvй, хангалттай хуримтлал, эдийн засгийн тогтвортой єсєлтєнд хvрээгvй, дунд давхарга байхгvй нийгмийн гишvvдээс тэдэнд ахадсан зорилт, ойлголт, ухамсрыг нэхэх, хоосон тунхаглах нь утгагvй юм.

Рок хєгжим нь маш их хотжсон, vйлдвэржсэн нийгмийн сэтгэл зvйн илэрхийлэл болж тэсрэн гардаг. Нvvдэл-чин малчдын удмынханы рок урлагт хvчээ єгєх гэсэн оролдлогууд амжилтгvй болсоор байгаагийн цаад шалтгаан нь рокжих “цаг нь болоогvй” байгаад л бий. Тийм ч учраас рок хамтлагууд нь арга буюу “Толгодыг дагаад шувууд буцлаа, ээжээ” гэж уянгалахад хvрдэг юм.

Цагийн юм цагтаа сайхан. Єнєєдрийн монголчуудад ажлын байр, тогтвортой орлого хэрэгтэй байна. Энэ хvслийг нэмvv єртєг шингээсэн бvтээгдэхvvн vйлдвэрлэх замаар л шийдвэрлэнэ. Уул уурхайн олборлолтод дэндvv найдах нь уршигт vр дагавар авчирдгийг бусдын туулсан зам харуулж байна. Vйлдвэрлэл хєгжvvлээд сvйрсэн улс ганц ч байхгvйтэй адил дан уурхайгаар хєгжчихсэн улс нэг ч алга. Цагаасаа тvрvvлж сэтгэдэг болох гэж євчигнєхийн оронд цаг vеийнхээ зорилтын амжилттай шийдвэрлэе гэж хэлэх гээд л vvнийг бичлээ.

Н.Бат
Дугаар 59/378/

Мэдээллийн эх сурвалж: Ardchilal

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: