Potential of UB Real-Estate

From: www.dayarmongol.com

“МОНГОЛ ДАХЬ ОРОН СУУЦНЫ ХУВЬСГАЛ”

——————
Related: Real Estate
——————

2008 оны 03 сарын 18
Financial Times” сонин 2008 оны 3 дугаар сарын 8/9-ний дугаарт
Улаанбаатарын яндашгүй боломжийг хүлээн зөвшөөрөв” гэсэн хөмсөг гарчигийн дор Франциска Ломбардо-ийн нийтлүүлсэн өгүүллийн орчуулга.
Жич: Өгүүлэлд Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээ, хил залгаа хөршийн нэр ташаарсан зэрэг алдаа мадаг байгааг засахыг зорьсонгүй. Уншигчийн хувьд сэтгэгдлээ дээрх сонины газарт хүргүүлсэн болно.

Газар нутгийн олон төрлийн тогтоц, тод өнгийн дээл хувцас өмссөн нүүдэлчин түмний нутаг Монгол орон адал сониныг эрэлхийлдэг аялагчдын хувьд алс тэртээ оршдог диваажин ажгуу.
Гэхлээ өнөө цагийн азаа соригчид болох шинэ завшаант мөчийг эрэлхийлж буй үл хөдлөх хөрөнгө худалдан авагч хашрууд гаймшигт байгальтай энэ нутгийн зүг саяхнаас хараа сунгах болов.
Монголд байрладаг Монгол, Британийн хувь нийлүүлсэн “Монгол пропертис” гэдэг үл хөрөнгийн компанийн бизнес эрхэлсэн захирал Кристофер дэ Грубен “Британийн банкныхан, хамтын сангийн менежер голдуу хүмүүс 2002 оноос хөрөнгө оруулж эхлэсэн “ гэж яриагаа эхлэв.

Үл хөдлөх хөрөнгийн үнийн дараачийн хөөрөгдөл хүн амынх нь бараг тэн хагас гэр хэмээх уламжлалт монгол сууцандаа амьдардаг, уламжлалт нүүдлийн соёлоороо алдар нэр нь ахин түгж буй энэ орноос эхлэх юм гэхэд яагаад ч юм бэ хүлээн зөвшөөрөмгүй санагдана. Үнэ өсөх энэхүү хандлагын учрыг тайлж хэлэх хэд хэдэн үндэслэл бий аж.
Хятад, Энэтхэг зэрэг нэн түргэн хөгжиж буй Азийн эдийн засгийн хэт их гүрнүүдийн хооронд оршдог, далайд гарцгүй энэ орон газрын тос, алт, нүүрс, молебедин, цайр зэрэг ашигт малтмлын яндаж баршгүй арвин нөөцтэй, Франц улсаас даруй дөрөв дахин уудам нутаг дэвсгэртэй. БНП, Рио Тинто зэрэг газрын тос болон уул уурхайн чиглэлээр ажилладаг томхон компаниуд энд үйл ажиллагаагаа явуулж, чанар сайтай орон сууц шаарддаг олон зуун ажилтнуудаа илгээж эхлэв.
Оросын “худраг” аас өөрийгөө чөлөөлж, 1990 онд ардчилсан Бүгд Найрамдах Улс болсныхоо дараачаас Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагч пүүс компаниудыг татахын тулд эдийн засгийн эрчимтэй шинэчлэл явуулсан.

Колумбийн тойргын Вашингтонд байрладаг, биеэ даасан судалгааны Хэритэж байгууллагаас нийтлүүлсэн 2008 оны тайлан илтгэлийг үзэхэд Монгол Улсын Засгийн газар албан татварыг 25-30 хувь хорогдуулж, улсын төсвийнхөө зарлагыг багасгаж байгаа аж.
“Удаан хугацааны туршид хоцрогдож ирсэн орны хувьд өдий хэмжээнд татварын тогтолцоог шинэчилж, эдийн засгаа өөрчлөн байгуулахад амаргүй сорилт тулгарна” гэж Хэритэж сангийн бодлогын шинжээч Антони Ким тэмдэглээд “Энэ нь тус улс ирээдүйд чиглэсэн тодорхой алсын хараатай байгааг харуулж байна” хэмээн нэмж өгүүлэв.

Эдийн засгийн өсөлтийг үл хөрөнгийн үнэ дагалдаж байгаа шинж харагдаж байна. Чанартай орон сууц хомс байгаа нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлд үнийг хөөрөгдөж, өрнөдийн томхон компаниуд, гадаадын ажил хэрэгч хүмүүс, олон улсын төрийн бус болон төрийн байгууллагуудад ажиллагсдаас үүдэн нийслэл Улаанбаатарт орон сууцны эрэлт нэмэгдэж байна” хэмээн Улаанбаатарт орон сууцыг интернэтээр худалдаалдаг Британийн “Пропертис Фронтэрс” гэдэг компанийн борлуулалт эрхэлсэн зөвлөх Бэн Жеффрис ярив. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд сүүлийн гурван жилд орон сууцны үнэ 25-30 хувь өсч, түрээсийн үнэ эдүгээ 18 хувь өсөөд байгаа бөгөөд 2008 онд ч энэ байдал өөрчлөгдөхгүй гэж бодогдож байна” гэж дэ Грубэн хэлэв. Татварын хувь хэмжээ бага, ашгаа нутаг орондоо эгүүлэн гуйвуулахад бараг хязгаарлалт байдаггүй нь үл хөрөнгийн энэ зах зээлд худалдан авагчдыг улам ч татаж байна” гэв.

Дэлхийг тойрон аялах явцдаа 2002 онд Монголд анх ирсэн Дэ Грубэн” Би Монголд үнэхээр сэтгэл татагдсан, Улаанбаатарт ямар нэгэн үйл явдал тохиохнэ гэдгийг мэдэрч болохоор ямар нэгэн анир сонсогдож, 1990 оны Москваг санагдуулж байсан” гээд жилийн арван сарыг Улаанбаатарт, бусдыг нь Англид өнгөрүүлдэг хүн болохоор энэ нутгийн ёс заншил бүрэн дассан гэж ярих тэрбээр монгол найз бүсгүйнхээ хамт бар, ресторан, шинэ загварын хувцасны дэлгүүр олонтой Сеулын гудамжинд байдаг орон сууцны намхан ягаан байшинд амьдардаг аж.
Уран барилгын талаас Улаанбаатар гоё хот биш, хуучин зөвлөлтийн хийцтэй муухай барилгууд, хятад маягийн илт орчин цагийн байшингууд, хотын захаар үргэлжлэх гэр хорооллууд холилдон оршдог. Гэхдээ хүмүүсийн боддогоос илүү баруунжсан энэ хотын шөнийн амьдрал гайхалтай, залуус нь барууны загвартай хөл нийлүүлдэг газар” хэмээн тэр нэмж өгүүлэв.

Аялал жуулчлал мөн нэмэгдэж байна. Монголын аялал жуулчлалын газрын мэдээлэснээр, өнгөрөгч онд тус улсад гадаадын дөрвөн бум гаруй хүн зочилсон, зорчигчдын тоо өнөө жил нэмэгдэж хагас саяд хүрэх юм байна.
“Эдийн засаг нь хүчирхэг Улаанбаатар хот олон талаар Хонгконгтой төстэй. Тэндэхийн хүмүүс завин дээр амьдарч, эдийн засаг нь хөгжихийн хэрээр орон сууцанд аажмаар ордог. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд үнэ өсөх нь чинээлэг хэсэгт төдийгүй бусд хүмүүст ч тустай учир энэ нутгийнхан ч мөн тэгэх болно” гэж Грубэн ярив.

Одоогийн байдлаар нутгийн иргэд, гадныхан тэгтэл холилддоггүй бололтой. Гадныхан хотын төвд, цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох шинэ хороолуудад төвлөрч суудаг аж. Олимпийн гудамжны орон сууцны хорооллын 60 айлын сууц, дотуураа явж дээд давхартаа гардаг пэнтхаус, худалдааны болон бялдаржуулах төв, бүрэн тоноглогдсон эмнэлгийн хэсэгтэй бөгөөд үнийн хувьд нэг унтлагийн өрөөтэй сууц 108 мянга, хоёр унтлагийн өрөөтэй сууц 153 мянга, гурван унтлагийн өрөөтэй нь 225 мянга, дөрвөн унтлагийн өрөөтэй пэнтхаус бол 360 мянган ам доллар аж.

Цэнгээний газруудад нутгийн чинээлэг иргэд, залуучууд зонхилох агаад хотод оршин суугчдын дийлэнх нь зөвлөлтийн үеийн олон давхар орон сууцнууд болон хотын захын гэр хорооллуудад амьдардаг юм байна. Сеулын гудамжны намхан, хуучны намхан барилгууд л урьд үеийг эргэн сануулдаг гэнэ. Сеулын гудамжны хавийн орон сууц хямд, нэг ам дөрвөлжин метр талбай нь 800 ам доллар байдаг бол мэргэжилтнүүдийн хороололд нэг ам дөрвөлжин талбай 1200 ам долларын ханштай. Одоогийн байдлаар Энхтайвны гудамжинд хоёр унтлагийн өрөөтэй сууц 55 мянга, ганц өрөөтэй нь 65 мянган ам долларын ханштай аж. Тэдгээрийн ихэнхэд засвар хийх шаардлагатайгаас гадна үе үе цахилгаан тасалддаг. Гэхдээ байгаагаар нь худалдан аваад ороход дажгүй хөрөнгө оруулалт гэж Грубэн хэлэв.

Нийтдээ өөдрө сэтгэгдэлтэй байгаа хийгээд гар хүрч хөндөөгүй энэ орны ашигт малтмалыг уудлахаар хөрөнгө оруулалтын пүүс компаниуд адгаж байгаа боловч хөрөнгө оруулахад хэд хэдэн зүйлийн сөрөг тал бас байна.
“Жишээ нь авилгал газар авсан” гэж Хэритэж сангийн Ким хэлээд гадны хөрөнгө оруулалт, олон улсын тусламж нэмэгдэхтэй зэрэгцээд авилгал гаарсан. Улс төр, хууль зүйн тогтолцоонд ил тод байдал хангалтгүй, хувийн өмчийн хамгаалал сул нь байдлыг дордуулдаг.

Өөр нэг ноцтой асуудал бол ядуурал, газрыг гадаадынханд дамлан худалдаж, хүн амын ядуу хэсгийг орон сууцаар хангах боломжийг үгүй хийж байна гэж нутгийн идэвхтнүүд засгийн газраа шүүмжилдэг. Шинэ тутам бий болсон чинээлэг монголчууд болон гадаадынхны эсрэг хандсан дургүйцэл нэмэгдэж байгааг үзэхэд энэ асуудлыг зохистой шийдвэрлэхгүй бол хотод гэмт хэрэг, тогтворгүй байдал даамжирч болзошгүй“ гэж Ким анхааруулав. Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг олж, байр сууриа бэхжүүлэхийн тулд энэ мэт асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг Засгийн газар сайн мэдэрч байгаа.” Монгол Улс өнөөгийн эрчээ хадгалж цаашид урт хугацаанд тогтвортой хөгжих нөхцлөө бүрдүүлэхэд ойрын гурваас таван жил онцгой чухал гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.
Гэсэн ч итгэл найдвар төрсэн хэвээр байна. Учир нь урт замыг туулж ирсэн энэ улс ахар богино хугацаанд эдийн засгаа өөрчилж, өнгөрсөн таван жтлийн туршид ДНБ-ийн үйлдвэрлээ жилийн 6-8 хувь нэмэгдүүлж чадсан хэмээн Ким нэмж дурдав.

Хятадын эдийн засаг жилд 10 хувь өсдөг гэж бодоход энэ бол сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй том амжилт билээ.

Орчуулсан Г.Ганболд /Вашингтон хот дахь Монгол Улсын ЭСЯ-ны Ерөнхий Консул/

——————
Related: Real Estate
——————

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: