Sydney Uni and Mgl Farmer

http://www.mongolfarmer.mn/index.php?option=com_content&task=view&id=142&Itemid=32

Австралийн Сиднейн их сургуулийн харьяа “ORANGE”
Бичсэн: Nyamaa
Tuesday, 12 June 2007

Танай улсын Гадаад харилцааны яам идэвхтэй байж чадахгүй байгаа учир Монголын ХАА-н гадаад зах зээлийн харилцаа олигтой хөгжиж чадахгүй байна

Австралийн Сиднейн их сургуулийн харьяа “ORANGE” ХАА-н коллежийн доктор, профессор … -ыг “Монгол фермер” дээд сургууль хүндэт доктороо болгов. Энэ хүн тэртээ 1999 онд чухам л энэ сургуулийг хөл дээрээ босоход нь тус дэм болж байжээ. . “Монгол фермер” дээд сургуулийн захирал, доктор Б.Сүхээ “Манай сургуулийг анх Австралийн тусламж авах төслийг энэ хүн хийж өгсөн юм. Интернэтэд холбох, компьютерийн лабортори байгуулах ажлыг уг төслөөр хийж байлаа. Ганц үүгээр зогсохгүй дараа нь бас өөр төсөл авахад ч тусалсан хүн байгаа юм. Нийт 21,5 мянган ам.долларын төсөл авахад доктор, профессор … их хувь нэмэр оруулсан. Биднийг Австралийн олон сургуультай холбосон, оригиналь сурах бичгүүдийг авахад зуучилсан хүн” гэж өгүүлэв. Австралийн Сиднейн их сургуулийн харьяа “ ORANGE ” ХАА-н коллежийн доктор, профессор …-т “Монгол фермер”-чүүд монгол дээл урлаж өгчээ. Тэр нь ч яв цав таарсан байв. Түүнийг “Монгол фермер” дээд сургуулийн хүндэт доктор болсных нь дараа уулзаж ярилцлаа.-Танд баяр хүргэе. Монголд фермерийн, эрчимжсэн аж ахуй хөгжүүлэх оюуны гол төв нь “Монгол фермер” дээд сургууль болж байгаа. Анх энэ сургуульд тусалж дэмжиж байсантай харьцуулахад өөрчлөгдсөн юм байна уу?-Баярлалаа. Намайг хүндэт доктороо болгосон “Монгол фермер” дээд сургуулийн хамт олон, оюутан сурагчдад баярлалаа. Сурлага, хөдөлмөр, ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе. Доктор Б.Сүхээ сургуулиа бэхжүүлэх, Монголд орчин үеийн фермерийн аж ахуйг хөгжүүлэх тал дээр урьдын адил идэвхтэй ажиллаж байгаа юм байна. Гадаадын ижил төстэй сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж, шинэ техник, технологи оруулж ирж байгаа юм байна. Ялангуяа, БНСУ-ын их сургуулиудтай хамтран, тэндээс биотехнологийн лабортори авчран, эндээ вирусгүй төмс гарган авч байгаа юм байна. Мөн энэ сургуулийг төгсөгчдийн 90-ээд хувь нь хөдөө, орон нутагт очиж, мэргэжлийнхээ дагуу үр бүтээлтэй ажиллаж, амьдарч байгаа юм байна. За тэгээд, энэ сургуулийн төгсөгчид банкны ажилтан, татварын байцаагч, ХАА-н салбарт түшмэл гээд амжилттай ажиллаж байгааг сонсоход таатай байлаа.-Монголын фермерийн аж ахуйн ирээдүйн тухай Таны төсөөлөл юу байна вэ?-Ирээдүйд эрчимжсэн МАА, газар тариалан эрхлэхээс аргагүй. Энэ их чухал. Энэ чиглэлээр тодорхой үүсгэл санаачилга ч гарч байгаа юм байна. 1999-2002 онд цаг агаар хүндэрч, зуд турхан болсон, олон ч мал хорогдсон гэж байна. Байгалийн ган, зудаас хамгаалахад аж ахуйгаа эрчимжүүлэх ёстой. Аж ахуйгаа эрчимжүүлнэ гэдэг нь наад зах нь малын тэжээл тариалах хэрэгтэй болно. Бүтээгдэхүүний өртөг, зардал ихэснэ гэсэн үг л дээ. Тэр илүү зардлаа нөхөхийн тулд бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, зах зээлд аль болох өндөр үнээр борлуулах хэрэгтэй болно. Чухам л эрчимжсэн аж ахуйн хөгжлөөр Монголын фермерийн аж ахуйн хөгжлийг төсөөлж байна. -Монголын зах зээл бага, худалдан авагчид ч цөөн гэдэг. Магадгүй, Таны хэлснээр бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлийг нэмэгдүүллээ гэхэд борлуулах тал дээр хүндрэлтэй байж болох л юм..?-Танай улсад уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байгаа юм байна. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид энэ салбарт хөрөнгө оруулж байна.Танайхан “нинжа” гэдэг юм билээ, гар аргаар алт олборлогчид ч их байна. Хөдөө, орон нутагт мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх нэг эх үүсвэр гэж бодож байгаа шүү. Мөнгөтэй хүн хүссэн бүтээгдэхүүнээ худалдан авах чадвартай байна биз дээ. Энэ нь ХАА-н бүтээгдэхүүний эрэлтийг нэмэгдүүлж байгаа нэг хэлбэр. Харин үйлдвэрлэгчид энэхүү өсөн нэмэгдэж байгаа эрэлтийг хангахын тулд бүтээгдэхүүнийхээ чанарт анхаарах хэрэгтэй болох байх. -Уучлаарай, зөвхөн уул уурхайн үйлдвэрлэл нэмэгдсэнээр хэрэглэгчид мөнгөтэй болно гэдэг өрөөсгөл биш үү. Харин ХАА-н бүтээгдэхүүнийг экспортлох чиглэл барьвал ашигтай санагдах юм?-Монгол харьцангуй том улс ч хүн ам цөөн. Гэсэн хэдий ч Монголын малчид, фермерүүд дотоодынхоо зах зээлд ажиллаад байх боломжтой байж магадгүй. Ийм тохиолдолд үйлдвэрлэгчид дэвшиж чадахгүй. Харин гаднын зах зээл рүү гарах талаар хаа хаанаа бодох хэрэгтэй л дээ. Ноолуур, мах гээд танай улсын нэрийн брэнд бүтээгдэхүүнүүд байна шүү дээ. Гадаадын зах зээлд гарах талд ялангуяа, Засгийн газраас их анхаарах хэрэгтэй болов уу. Гадаад харилцааны яам нь судлаад, хаана, хэдий хэмжээний ХАА-н бүтээгдэхүүн гаргах боломжтой байна вэ гэдгийг тодорхойлж өгөх ёстой. Автрали ч гэсэн танай улс шиг уудам нутагтай ч бас л хүн ам цөөн. Манай улсын Засгийн газар бусад орнуудтай улстөрийн төвшинд гадаад зах зээлийнхээ талаар ярилцдаг юм. Харин танай улсын Гадаад харилцааны яам идэвхтэй байж ча
дахгүй байгаа учир Монголын ХАА-н гадаад зах зээлийн харилцаа олигтой хөгжиж чадахгүй байна гэж боддог. -Автралид чухам юуны аж ахуй зонхилдог юм бол?-Манай улс халуун, сэрүүн хоёр бүстэй. Халуун бүст манга ч юм уу, гадил гээд жимс, жимсгэнэ үйлдвэрлэдэг фермерүүд байхад сэрүүн бүстээ танайтай төстэй. Төмс, хүнсний ногоо, лууван, манжин тариалдаг аж ахуй байх жишээтэй. Тэнд МАА, газар тариалан хослон эрхэлж байгаа фермерүүд ч бий. Яахав, багадаа арав хүртэл га газартай байхад том нь хэдэн зуу, мянган га-тай байх. Голдуу үхэр, хонины аж ахуй эрхэлдэг. Нарийн ноост хонины аж ахуй дийлэнх. Ноос нь ноолуураас ялгагдах юмгүй гээд бодоорой.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: