La Trobe University-MUIS

http://web.num.edu.mn/Default.aspx?tabid=137

Юуны өмнө манай вэб хуудсанд зочилж байгаа танд талархал илэрхийлье.
МУИС-ийн гадаад харилцаа өргөжин тэлж гадаадын 90 гаруй их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллах боллоо. Улам бүр даяаршлагдаж буй дэлхийн нийтийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах нь Монгол орны дээд боловсролын нүүр царай болсон МУИС-ийн нэг гол үүрэг билээ.
Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын Хебей хотын ХААИС-тай хамтран гадаад худалдааны эдийн засагч мэргэжлээр хамтарсан сургалтыг англи хэлээр амжилттай явуулж анхны төгсөлтөө хийлээ. Мөн Австралийн Ла Тробын их сургуультай хамтран бизнесийн удирдлагын магистрын сургалтыг Австралийн чанарын баталгааг хангасан хөтөлбөрөөр мөн англи хэлээр явуулж эхэллээ.
МУИС-ийн хамт олон бидний гол зорилго нь эрдэм шинжилгээний нэгдлийг улам бүр хангах, сургалтын чанарыг сайжруулах, ялангуяа төгсөлтийн дараах сургалтыг шинэ шатанд гаргах, оюутны сурах нөхцөл, сонирхсон хичээлээ сонгон суралцах боломжийг нэмэгдүүлэх, цаашилбал энэ бүхний үндэс болсон санхүүгийн найдвартай байдлыг хангах явдал юм. Та бүхний сурч хөдөлмөрлөх үйлсэд өндөр амжилт хүсье.

МУИС-ийн ректор доктор, профессор
Цэрэнсодномын Ганцог

******************************************
http://www.ses.edu.mn/index.php?option=com_content&view=article&id=93&Itemid=71

Гадаад хамтын ажиллагаа

ЭЗС олон улсын харилцаа, хамтын ажиллагаагаа сүүлийн 15 жилийн туршид идэвхтэй хөгжүүлж ирлээ. 1996-1998 онуудад Европын Холбооны боловсролыг дэмжих ТАСИС төслийн техник, санхүүгийн туслалцаатайгаар ЭЗС өөрийн бакалаврын сургалтыг иж бүрэн шинэчилж, өндөр хөгжилтэй орнуудын жишигт ойртуулсан юм.

Сургуулийн олон улсын хамтын ажиллагаа сургалт, эрдэм шинжилгээний ажлын чанарыг дээшлүүлэх, олон улсын түвшинд ойртуулах чухал хөшүүрэг гэж үзэж байна. Түүнээс гадна хамтарсан төслүүд сургуулийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг бүрдүүлэх, материал хангамжийг сайжруулах, сургуулийн нэр хүндийг өсгөхөд ач холбогдолтой юм. Хамтарсан сургалтуудыг олноор зохион байгуулснаар багш нарын мэргэжил дээшлүүлэх асуудал тодорхой хэмжээгээр шийдэгдэхээс гадна тус сургалтанд багшаар орох болсон ЭЗС-ийн багш сургалтаа ихэвчлэн олон улсын стандартын дагуу боловсруулах шаардлагатай болдог тул эргээд тэр шинэчилсэн төлөвлөгөө, агуулгыг нь өөрийн дотоод сургалтанд хэрэглэдэг. Иймээс олон улсын хамтарсан хөтөлбөрүүд манай өөрийн хөтөлбөрүүдийн чанарт маш их эерэг дам нөлөөтэй гэж үзэж, олон улсын хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэх бодлогыг баримталж байна.

Сүүлийн жилүүдэд ЭЗС өөрийн гадаад хамтын ажиллагааг улам өргөжүүлж, бакалавр болон магистрийн түвшний сургалт явуулдаг олон улсын хамтарсан хөтөлбөрүүдтэй болсон билээ. Өнгөрсөн жилүүдэд БНХАУ-ын Хебей мужийн ХААИС-тай байгуулсан гэрээний дагуу бакалаврын сургалтыг англи хэл дээр явуулан, олон улсын худалдааны мэргэжлээр 3 удаагийн төгсөлтийг хийж, нийт 70 гаруй хятад оюутныг суралцуулан төгсгөлөө. 2004-2005 оны хичээлийн жилээс англи хэл дээр сургалт явуулдаг, гадаад оюутнуудад Зориулсан Олон улсын худалдааны магистрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн юм.

2003-2004 оны хичээлийн жилээс Австралийн Ла Троби их сургуультай хамтран Бизнесийн удирдлагын магистрийн (МБА) сургалтыг англи хэл дээр явуулж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд судалж буй 16 хичээлээс бизнесийн удирдлага, санхүү, эдийн засгийн чиглэлийн 6 хичээлийг ЭЗС-ийн багш нар Австралийн засгийн газрын дэргэдэх Боловсролын Аудитын газраас баталсан түвшинд, англи хэл дээр зааж байгаа юм. Уг хөтөлбөрт Монгол Улсын томоохон компаниуд, олон улсын төсөл, байгууллагуудын менежер, мэргэжилтнүүд суралцаж байна.

2004 оноос ЭЗС Испани улсын Севиллийн Их Сургууль, Итали улсын Турины Их Сургуулийн Бизнесийн Сургуультай хамтран Монгол Улсад анх удаа Газрын эдийн Засаг, газрын хуулийн магистрийн хөтөлбөрийг зохион байгуулж, сургалтаа явуулж эхэллээ. 2004 оноос МУИС-ийн дэргэдэх Япон төвийн бизнесийн курсын төгсөгч нарт зориулсан Бизнесийн удирдлагын магистрийн хөтөлбөрийг эхлүүлсэн бөгөөд түүнд дотоодын болон хамтарсан компаниудын менежерүүд элсэн суралцаж байна.

2004 оноос МУИС-ийн Эдийн Засгийн Сургууль Монгол Улсын Бичил зээлийн үндэсний хорооны гишүүн болж, 2004 онд Монгол улсын анхны “Бичил зээл, жижиг дунд бизнесийн үндэсний чуулган”-ыг зохион байгуулахад идэвхтэй оролцож, тус хорооны ажлын хүрээнд Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, арилжааны банкууд, бизнесийн холбоодтой хамтран ажиллаж байна.

2005 оноос ЮНЕСКО, нийслэлийн захиргаа, Японы “Дайсан Кикаку” компани болон Мейжи Их Сургуультай хамтран Японы жижиг дунд үйлдвэрийн сургалтын төвийг байгуулж, бизнес эрхлэгчдэд зориулсан сургалтыг эхлүүллээ. 2005 онд уг төв хамтарсан 1, бие даан 2 удаагийн сургалтыг явуулсан бөгөөд 2006 оны 1-р сард 1 удаа японы профессорууд сургалт явуулж, Дэлхийн зөн байгуулагатай хамтран 1 удаагийн дотоодын сургалтыг 2006 оны 5-р сард явуулав.

2005-2006 хичээлийн жилд ЭЗС НЇБХХ-тай хамтран Хүний хөгжлийн сургалтыг МУИС-ийн ЭЗС-д явуулах бэлтгэлийг хийх хүрээнд тус сургуулийн 4 тэнхмийн багш нар НYБХХ-ын сургалтанд хамрагдаж, гадаадын зөвлөхүүдтэй хамтран сурах бичгийг боловсруулсан. 2006 оны 6-р сард тус хичээлийн бэлтгэлийн 2-р ээлж нь явагдаж, ЭЗС-ийн 18 багш нар хамрагдсан.

2005-2006 хичээлийн жилд Канадын Сургалтын Академи байгууллагтай хамтран бүх ЭЗС-ийн 3-р курсын оюутнуудын мэргэжлийн англи хэлний сургалтыг Канадын тусгай компьютерын программыг ашиглан явуулах бэлтгэлийг хангах зорилгоор 2006 оны хамтран хавраас туршилтын сургалтыг эхлэх гэж байна. Тус хичээлийн бэлтгэлийн хүрээнд орчин үеийн техникээр тоногдлогдсон Англи хэлний компьютерын лабораторийг байгуулах төлөвлөгөөтэй байна. Мөн шалгалтыг нь Канадын талын тестээр авч дүгнэх болно. Тус хичээлийн бэлтгэлийн хүрээнд ЭЗС-ийн НББ тэнхимийн багш Д.Нямаа Канад улсад мэргэжил дээшлүүлсэн.

2006 оны хавраас Японы Аояма Гакуин ИС-тэй хамтран Тогтвортой хөгжил, олон улсын худалдааны чиглэлээр олон жилийн хамтарсан төслийг хэрэгжүүлж, түүний хүрээнд Монгол Улс дах тус чиглэлийн ЭШ, судалгааны ажлыг МУИС-ийн ЭЗС-д төвлөрүүлэн, ЭЗС-ийн хэмжээгээр эрдэм шинжилгээний ажлын чанарыг дээшлүүлэх, олон улсын түвшинд хүргэх зорилтой ажиллаж байна. Тухайлбал, тус төслийн хүрээнд ЭЗС-ийн Эдийн Засаг сэтгүүлийн бүх материал олон улсын стандартын дагуу боловсруулагдаж, англи хэл дээр хэвлэгдэх болно. 2006 оны 3-р сард анхны хамтарсан хурлыг ЭЗС-д хийж, 2-р хурлыг Япон Улсад 12-р сард хийхээр төлөвлөж байна.

2005- 2006 онуудад тус сургуульд Японы 3, АНУ 2, Шинэ Зеландын 4, Энэтхэг, Швед-ын 2 багш нар ирьж сургалт, лекц, тусгай семинарт орж ажилласан. ЭЗС-ийн оюутнууд Японы 3 их сургуулийн оюутнуудтай уулзаж, хамтран судалгаа хийсэн.

2006 онд Шинэ Зеландын Веллингтон Их Сургуулийн багш нар ЭЗС-д ирж төсвийн зарлагын менежнмент сэдвээр хичээлийг ЭЗС-ийн Санхүүгийн тэнхимтэй хамтран амжилттай зохион байгуулав.

2007 онд Канадын сургалтын академитай “Компьютержсэн нягтлан бодох бүртгэл”-ийн (Basic Bookkeeping Level I, II) сэдвийн хамтарсан сургалт зохион байгуулах 3 жилийн хугацаатай гэрээ байгуулж, МУИС-ийн холбогдох зөвшөөрөл авсаны үндсэн дээр дараах сургалтуудыг Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн багш Д.Нямаа хариуцан зохион байгуулж, хичээлийг нь тус тэнхимийн багш нар заалаа.
ЭЗС-ийн Санхүүгийн тэнхим ОХУ-ын В.Г.Плехановын нэрэмжит ЭЗА-ийн Улаанбаатар дахь салбартай хамтран ажиллах гэрээ байгуулж, улмаар МУИС ЭЗС болон ЭЗА хамтарч ажиллах болсон.

Шинэ Зеландын Виктория Их сургуультай хамтарсан ”Байгалийн нөөцийн менежмент” сэдэвт Дэлхийн Банкны сургалтыг 2 удаа амжилттай зохион байгуулж, төсөл хэрэгжүүлэгчдээс цаашид хамтран ажиллах талаар саналаа тавьсан болно.

Эдийн Засгийн Сургуулийн багш нар Нээлтэй Нийгэм Хүрээлэнгийн “Дээд боловсролыг дэмжих төсөл”- тэй хамтран хөгжлийн эдийн засгийн сургалтыг боловсронгуй болгох, сүүлийн үед дэлхийн хэмжээнд хийгдэж буй судалгааны чиглэл, ололтын талаарх багш нарын онолын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготой сургалтуудыг Японы Кейогийн Их Сургууль, АНУ-ын Массачутессын Технологийн Институт, Колумбийн Их Сургуулийн багш нартай хамтран зохион байгуулж байгаа. 2006 оноос уг сургалт олон улсын сургалт болж тэлэн, Казахстан, Кыргызстан, ОХУ зэрэг улсуудаас дотоод гадаадын 28 оролцогчид шинээр нэмэгдэж сургалтанд хамрагдаж, АНУ-ын алдартай Колумбийн Их Сургууль болон Мэрилэндийн Их Сургуулийн профессор Ривера Батиз ба Питер Мюррелл нар ирж хичээл заасан.

Гадаадын зочид төлөөлөгчид

– 2005 оны 9-р сарын 2-нд МУИС-д Монгол Улсад Монголбанкны шугамаар зочилж ирсэн ОУВС дах Монгол Улс болон бусад Ази, Номхон тэнгисийн орнуудын суурин төлөөлөгч доктор Жон Нам О айлчилж, МУИС-ийн Эдийн Засгийн Сургууль болон ОУХ-ны сургуулийн багш, оюутан нартай уулзаж Монголын эдийн засаг болон Солонгос Улсын нийгэм эдийн засгийн байдлын талаар лекц уншсан.

– ЭЗС-ийн 2005 оны 11-р сарын 4-ны өдөр явуулсан Их Семинарт Японы Чуогийн Их Сургуулийн профессор Масахиро Ябута “Монголын экотуризмын хөгжил ба Монгол-Японы олон талт хамтын ажиллагаа” сэдвээр хэлэлцүүлэг хийсэн.

– 2005 оны 12-р сарын 05-ны өдөр МУИС-ЭЗС-ийн Их Семинарт Чикакогийн Иллиноисийн Их Сургуулийн профессор Richard Barret уригдан “What does the Emergence of a Global Economy mean for Strategies of Economy and Human Capital Development in Developing States?” сэдвээр илтгэл тавьсан.

– 2006-01-15-ны өдөр МУИС, Улаанбаатар хотын Захирагчийн алба, ЮНЕСКО, Япон улсын МЕЙЖИ их сургууль, ДАЙСАН КИКАКУ, МИЦИY ФYДОСАН компанудын хамтарсан Жижиг Дунд Yйлдвэр эрхлэгчдэд зориулсан семинарын шугамаар Япон улсын Мициү фүдосан компаний мэргэжилтнүүд болох Масато Икеда, Шинжи Ёшимура нар айлчилж лекц уншсан.

– Дэлхийн Банкны төслөөр Шинэ Зеландын Wellington-ий их сургуулийн багш нар 2006 оны IV сарын 04-нөөс 12-ны өдрүүдэд айлчилж “Governance and Sustainability of Natural Resources” сэдэвт сургалтыг МУИС-ийн ЭЗС дээр явуулсан.

– 2006 оны III сарын 4-нөөс 6-ны хооронд Японы Аяома Гакюны Их Сургуулийн профессор болон докторантууд айлчилж, МУИС-ийн ЭЗС-тай хамтран зохион байгуулсан “International trade and Sustainable development” сэдэвт хуралд оролцсон. Хуралд Японы талаас Dr. Nobuto Iwata (Japanese), Tamotsu Takase (Japanese), Dr. George Akpan (Algerian) Dr.Zainal Sanusi (Malaysia), Joon Hoen Song (Korean) нар оролцсон.

– 2006 оны 5-р сарын 29-нд Олон Улсын Валютын сангийн (IMF) Ази, Номхон далайн захирал доктор Жон Нам У, Монгол Улс дахь суурин төлөөлөгч доктор Бюн Жанг нар ЭЗС-д ирж Монгол Улсын эдийн засгийн бодлого, өнөөгийн байдлын талаар ЭЗС-ийн багш профессоруудтай уулзаж, санал бодлоо солилцов. ЭЗС-ийн зүгээс уг уулзалтанд Эрдмийн зөвлөлийн гишүүд оролцлсон. Уулзалтын үеэр Монгол Улсад хэрэгжүүлж байгаа эдийн засгийн бодлого, татварын бодлого, хөгжлийн бодлого, гадаадын шууд хөрөнгө оруулалт, ОУВС цаашид сургуультай хамтран ажиллах боломжийн тухай олон сонирхолтой асуудлыг хөндсөн. Энэ уулзалт нь ОУВС-ийн захирал доктор Жон У МУИС-ийн ЭЗС-д ирж ЭЗС-ийн профессоруудтай уулзсан хоёр дахь уулзалт болж байгаа бөгөөд цаашид Монгол дахь ОУВС-ын төлөөлөгчийн газар болон ЭЗС-ийн хоорондох хамтын ажиллагааг улам хөгжүүлэхээр тохирсон.

– МУИС-ийн ЭЗС-ийн Их Семинарт зориулан Японы Тоёогийн Их Сургуулийн хүндэт профессор Kiyohiro Kokarimai “Япон Улс дахь бодлого боловсруулалт” сэдвээр 2006 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 11.00 цагаас “Хаекийн танхим”-д, “Эдийн засгийн онол ба бодлогын холбоо” сэдвээр 2006 оны 6 дугаар сарын 9-ний өдөр лекц уншсан.

– 2007 оны 2-р сарын 7-нд тус сургууль дээр Английн их дээд сургуулиудын олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч NCC төвийн Зүүн Азийг хариуцсан захирал Майкел Барлетт болон мэргэжилтэн Ли Тоа нар зочилж хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцон ажилласан.

– 2007 оны 3-р сарын 4-нд Солонгосын Сөүлийн их сургуулийн “Технологийн менежмент ба эдийн засгийн бодлогын хөтөлбөр”-ийн захирал профессор Ли Жен Донг айлчилж хоёр сургуулийн хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан.

– 2007 оны 5-р сарын 24-25-нд ЭЗС-ийн 60 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцохоор Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Аршад Саиед, Солонгосын Ханбат үндэсний их сургуулийн Проф Ки Гон-Нам, Гёнбүгийн үндэсний их сургуулийн ХАА-н эдийн засгийн тэнхмийн проф Кю-Соб Чой, Докторант Нейн Нейн Тан, Берлины Чөлөөт Их Сургуулийн Проф. Сун-Жо Пак, Мёнжи Их Сургууль Экономиксийн тэнхим Проф. Ю-Соб Шим, Гёнбүгийн Их Сургуулийн Проф Кван Чой, Японы Аяома Гакиуны Их Сургуулийн Проф Ивата Нобута, Канадын Калгарын их сургуулийн Экономиксийн тэнхим Проф Теодор М.Хорбулак нар хүрэлцэн ирж илтгэл тавьсан.

– Берлиний Чөлөөт Их Сургуулийн проф. Сон Жу Пакын “Глобалчилалын онол ба стратегиуд” сэдэвт багш оюутнуудад зориулсан 6 цагийн цуврал лекцийг Маркетинг,гадаад худалдааны тэнхмээс зохион байгуулав. Тус лекцэд нийт 250 орчим багш оюутнууд оролцож, санал бодлоо чөлөөтэй солилцлоо.

– 2007 оны 5-р сарын 30 нд сургуулийн үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулсан Солонгосын Хана группын захирал Ким Ю Соб-д ЭЗС-ийн хүндэт доктор цолыг гардуулж цаашид хамтран ажиллах талаар санал солилцов.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: