Asian Studies Researcher

Email: ider@coombs.anu.edu.au

(Prof. Igor de Rachewiltz – Australian National University, Asian Studies)

http://blogmn.net/inga/2006/9/

2006-Sep-12: Андын захидал

Таталбар

♥ 2006-Sep-13 – Андын захидал

…. төлөө сэтгэл чилээж явдаг эрхэм нэгэн андын захидлыг энд сонирхуулъяа. Найздаа амжилт хүсэв.



Их эрдэмтэнтэй уулзсан нь

Сайн байцгаана уу, эрхэм уншигчид аа! Алс далайн чанад дахь ногоон тивийн орноос мэндчилж байна. Та бүхэнтэйгээ анх удаа Монголын ард түмнийг үүх түүхээр минь мэдэх нэгэн аугаа хүмүүний тухай өгүүлэхээр сэтгэл шулуудан эчнээ уулзаж байна. Бидний өгүүлэх энэ хүмүүний алдрыг Игорь де Рахевилц гэдэг. Монголын түүх соёл судлаач түүнийг дэлхийн энтэй том эрдэмтэн гэдгийг дуулаагүй явсан бид алс холын Австралид тийм аугаа хүмүүн байдаг гэдгийг сонсоод гайхах, бахархах сэтгэл төрж байсныг нуух юун. Рахевилц гуай итали, англи, франц, латин, сонгодог грек, хятад, япон, монгол, эртний уйгар, манж гээд тун олон хэлийг судалгааны бүх түвшинд төгс эзэмшсэн нь гайхалтай агаад хүндлэн биширмээр байсан юм. Тэрбээр залуу халуун насандаа монгол судлалын салбарт хөл тавьж байхдаа монголчууд бидний үеийн үед хүндлэн шүтэх Билгүүн номч Б.Ренчин, их эрдэмтэн Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан гээд манай үе үеийн суут хүмүүстэй нүүр тулан уулзаж, ном хаялцаж байсан тухайгаа дурсахад нь улам бүр ихийг яриулж, ихийг мэдэх хүсэл оргилж байсныг хэлэхгүй байж яахан чадах билээ. Рахевилц гуай одоо Австралийн Үндэсний Их сургуулийн Ази, Номхон далайн түүх судлалын факультетэд хүндэт багшаар ажиллаж, залуу судлаач эрдэмтэдийг бэлтгэн гаргах нөр их ажилд хүчин зүтгэсээр байна. Гэвч яг монгол судлалаар дагнан мэргэшсэн хүн одоогоор Австралид байхгүй гэж харамсангуйгаар өгүүлж байсныг мөн дуулгах байна. Түүний хамгийн сүүлд гаргасан томоохон бүтээл гэвэл хятад ханз эх дээрх «Монголын нууц товчоо»-г англи хэл рүү хөрвүүлсэн 2 боть бүтээл. Энэхүү бүтээл магад түүний 2006 онд тэмдэглэн өнгөрүүлэх Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг угтан монголчууд бидэнд, цаашилбал дэлхийн улс түмэнд барьсан том бэлэг байж болох юм. Аль эрт 50-иад оны үед МНТ-г орос, герман хэл рүү хөрвүүлсэн байсныг олж үзээд, тэрхэн үедээ англи хэл рүү хөрвүүлэхсэн гэсэн санаа төрж, амьдралынхаа бүхэл бүтэн 40-өөд жилийг зарцуулан байж «Монголын нууц товчоо» гэдэг аугаа бүтээлийг англи хэл рүү тун дэлгэрэнгүй тайлбартайгаар хоёр боть болгон хэвлүүлжээ. Уг ном нь энэ онд багтааж хоёр дахь удаагаа хэвлэлтэд орж байгаагаас үзэхэд дэлхий дахин Монголын тухай, монголчуудын тухай хэр их сонирхож байгааг эрхгүй мэдэж болно.

Мэдээж англи хэл дээр хэвлэгдсэн «Монголын нууц товчоо» дэлхийд Монголыг маань сурталчилах их үйлсэд оруулж буй томоохон хувь нэмэр гэдэгт итгэлтэй байна. Үүнтэй маргах хүн үгүй биз ээ. Өвгөн эрдэмтэнийг Ойн арга хэмжээнд Монголд уригдан ирэх ахул Төр, Засгийн зүгээс ивгээлдээ авч түүний нөр их хөдөлмөрийг өндрөөр үнэлэнэ гэдэгт өчүүхэн ч эргэлзэхгүй байна.

Ийм аугаа хүнтэй уулзахсан гэсэн хүсэл бадарсаар, төдөлгүй түүнтэй зориуд уулзах аз завшаан тохиолдож зүрх гарган уулзах цаг аван түүний гэрт очлоо. Эгэл даруухан Австралийн жирийн л иргэдийн дайтай амьдрах түүний гэрт очоод анхлан харсан зүйл гэвэл эгээ л хана хэрэм мэт ханхайх их номын чуулбар, түүний дунд байрлах бичгийн ширээ сандал байсан юм. Тэр өдөр Рахевилц гуай биднийг халуун дотноор хүлээн авч уулзан, бидний сонирхсон асуудал бүхэнд үнэн бодитой, түүхэн баримттай, хойчийн бидэнд сургамж болууштай асар их зүйлийг хэлж өгснөөс та бүхэндээ боломжийн хэрээр дуулгаж, сонссон зүйлээ хуваалцах чинхүү хүсэл эрмэлзлээр дараах зүйлийг хүргэхийг хүсч байна. Түүний захиж сургамжилсан зарим зүйлс ч эдүгээ манай бодлого боловсруулагчидад нэгийг бодогдуулах буй заа. Болгоож соёрхоно биз ээ.

Түүхийн талаар ярьж өгөхдөө залуу хүн шиг хөнгөн шингэн биендээ зохицсон сийрэг ухаантай, түүхэн он цагийг яг тодорхой хэлж байсан нь биднийг эрхгүй татаж байсан шүү. Тэрбээр Чингисийн онгоныг нээж илрүүлэх, хадгалж хамгаалах тухай үзэл бодлоо бидэнд ийнхүү илэрхийлсэн юм. “Чингисийн булшийг ухаж төнхөнө гэдэг бол тун буруу зүйл. Гагцхүү түүний байгаа газрыг олж, тусгай “хориг” тавьж, төрийн хамгаалалтад авч, тахилгын сүм байгуулж, олон нийтэд үзүүлэх нь л зөв. Түүнээс биш ухаж төнхөх асуудал хэрхэвч байж болохгүй. 70-аад онд миний бие Ренчин гуайтай уулзаж байхад тэрбээр Чингисийн онгоны тухай ярьж байсан юм. 1998 онд Монголд очихдоо бидний хэсэг эрдэмтэд тэр Чингисийн онгон байж болох газрыг очиж үзсэн …” гээд “Өдгөө Чингис хааны нэрийг янз бүрийн архи тамхи, элдэв янзын зүйлст бизнесийн ашиг олохын тулд хэрэглэж, энэ их хүний нэрийг зээлдэж байгаа нь тун буруу л юм. Монголчууд та нар чухамхүү өөрсдийгөө чухам хэн гэдгээ, өөрсдийн чинь удам угсаа ямар хүмүүс байсныг л сайтар мэдэх нь чухал юм. Та нар мод шиг нахиа мөчиртэй, гоё сайхан ургаж, хөгжиж болно. Гагцхүү түүний чинь үндэс нь юу байсан юм бэ гэдгийг л мэдэх хэрэгтэй дээ гэдгийг захиж хэлье” гэснээр бидний эхний уулзалт өндөрлөсөн юм.

Их эрдэмтэнтэй бид олон олон удаа уулзаж ярилцаж, түүний мэдэж байгаа, бодож санаж байдаг бүх зүйлийг нь аль болох мэдэхийг хүсч байгаа. Хүслийг маань ч ойлгож байгаа нь мэдрэгддэг.

Нэгэн удаа тэрбээр Б.Ренчин гуайгаас ирсэн захидлын тухай хүүрнэсэн юм. Б.Ренчин гуай 1977 оны нэгдүгээр сард өвчтэй хэвтэрт байхдаа түүнд нэгэн захидлыг бичсэн байна. Уг захидалд, 13 дугаар зууны эртний Монголын уран зохиолын хамгийн сонирхол татахуйц дурсгалуудын нэг гэж тооцогддог Чингис хааны яруу найраг, уран сэтгэмжийн суу их билиг, ёс суртахуун, гүн ухааны сэтгэлгээний өндөр түвшинг илтгэсэн түүний хэлсэн үгүүдийн түүвэр номыг 19 дүгээр зууны үед Польшийн суут эрдэмтэн Жосеф Ковалевскийд монгол бичээч нарын зориуд хуулж бичсэн гар бичмэлийг Б.Ренчин гуай 1975 оны эхээр Литвийн Вильнюсийн Их сургуулиас олсоноо дурдаад, энэхүү номыг Рахевилц гуайгаас судалж, түмний хүртээл болгохыг хичээнгүйлэн гуйсныг хэдий хожим ч гэлээ түүний эрхэм номын андын хувьд хүсэлтийг ёсоор болгон Вильнюсийн Их сургуульд хандан, түүнийг нь хальсанд буулган авч судлаад “Чингис хааны дүү болон хөвүүддээ захиж хэлсэн сургааль” гэсэн нэгэн сэдэвт судалгааны өгүүллийг 1982 онд хэвлүүлжээ. Энэ мэтчилэн тэрбээр монгол судлалтай холбоотой 20 орчим ном, 80 орчим эрдэм шинжилгээний өгүүллэг, 10 орчим судалгааны ном, өгүүллийн редактораар ажиллаж, мөн тооны номын шүүмж өгүүллийг хэвлэж нийтлүүлснээс харахад монгол судлалын салбарт нэртэй эрдэмтэн гэдгийг аргагүй нотолж байна.

Энэ жил бол Их Монгол улсын тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойн жил. Төр засгаас энэ жилийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар нэлээд анхаарал тавьж, өргөн тэмдэглэхээр чармайн ажиллаж байгаа. Магадгүй ойн хүрээнд салбар хороод эрдэм шинжилгээний бага хурал, ном солилцоо гээд олон олон арга хэмжээ зохиох нь дамжиггүй ээ. Гэвч энэ ойг зүгээр “зөвхөн Монголдоо” зохиогоод хэрэггүй ээ. Ямартай ч гадаад сурталчилгааг дорвитойхон хийж дэлхийн дайнд хүргэх хэрэгтэй гэж бодож байна. Хэдийгээр ардчилал, ил тод байдлын үр өгөөжөөр Монгол Улсын гадаад дахь нэр хүнд өсөн нэмэгдсээр байгаа ч дэлхийн дийлэнх нь Монголын талаар нүдэн балай, чихэн дүлий байсаар байгааг анхаарах нь чухал юм. Тийм болохоор Их ойн жилийг тэдний нүдэнд торохоор, чихэнд хүрэхээр хийх боломж ирсэн гэдгийг мэдэж байгаа байх гэж найдаж байна.

Дэлхийн Монгол судлал эдүгээ манай урд зүг рүү хэлбийх вий гэж сэтгэл дотроо зовниж явдаг олон хүмүүсийн нэг нь бид юм. Тийм болохоор дэлхийн Монгол судлал одоо ямар түвшинд яваа бол гэж байнга анхаарал тавьдаг л даа. Тэгвэл ямар хэмжээнд байгаа бол. Рахевилц гуайн ярианаас харахад цагтаа Монгол судлалын нөлөө бүхий улс байсан энэ тивийн оронд гэхэд л тэр талаар мэргэшсэн ганц ч хүн байхгүй байна гээд бодохоор нэг талаас монгол судлалыг цаашилбал Монголыг дэлхий харахаа байж байгаа юм шиг, нөгөө талаас Монгол судлалдаа манай улс өөрөө анхаарлаа тавихгүй байгаа юм болов уу гэсэн сэтгэгдэл өөрийн эрхгүй төрж байна. Нэртэй монгол судлаачид гэхээр цөөн хүмүүс үлдээд байгаа нь хэнээс ч нуултгүй ээ. Тэднийг залгамжилж гарах гадаадын болон дотоодын монголчид маань ер нь байгаа юм уу. Дэлхийн монгол судлалын томоохон төвүүд болох Америк, Герман, Унгар, Япон, Солонгос, Хятад, Тайвань гээд эдгээр улсуудад дагнан энэ чиглэлэээр монгол оюутан сургах, мэргэшүүлэх, мэргэжүүлэх гээд Монгол судлалдаа төр засгаас анхаарал тавихгүй бол Монголыг маань хэтийн ирээдүйд хэн ч тоохгүй болчихвий дээ. Рахевилц гуай захиж хэлсэн үгийн цаана энэ яриад байгаа зүйл багтсан мэт. Нээрээ л бид өөрөө өөрсдийгөө сайн судлахгүй бол хэн ч судлах билээ. Гадныхан биднийг судлана аа гэхдээ өөр зорилгоор байдаг гэдгийг нурших нь илүүц биз.

Юутай ч атугай энэ ойн арга хэмжээ утга агуулгаар арвин баялаг, ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж чадвал Монголын нэр хүндийг өндөрт өргөх, Монголын нэрийг дэлхийд сурталчилах томоохон ажил болно гэж мөхөс бид бодож байна.

Та бүхнийг гүнээ хүндэтгэн мэхийн ёсолсон:

ЕБ



PS: Магадгүй биднийг биднээс илүү мэддэг хүмүүс гэвэл Монголч эрдэмтэд биз ээ. Энэхүү их эрдэмтний тухай http://rspas.anu.edu.au/people/personal/dexri_pah.php -с сонирхож болно.

Сэтгэгдэл vлдээх ! :: Найздаа илгээх !

The Australian National University

Research School of Pacific and Asian Studies (RSPAS)

http://rspas.anu.edu.au/people/personal/dexri_pah.php

Igor de Rachewiltz, PhD (ANU), Doct. h.c. (Rome), FAHA
Visiting Fellow, Division of Pacific and Asian History

Email: ider@coombs.anu.edu.au

Biographical Statement

Igor de Rachewiltz head and shoulders

I am at present completing the last volume in the Yüan Biographical Project series, viz. an annotated translation of the thirteenth- century Mongolian epic chronicle known as the Secret History of the Mongols. The preparation of this volume is sponsored by the Chiang Ching-kuo Foundation for International Scholarly Exchange of Taiwan. The work should be completed by the end of 2002.

Research Interests

Political and cultural history of China and Mongolia in the thirteenth and fourteenth centuries; East-West political and cultural contacts, especially in the thirteenth and fourteenth centuries, Sino-Mongolian philology.

Key Publications

  • ‘The Hsi-yu lu by Yeh-lü Ch’u-ts’ai’, Monumenta Serica, 21, 1-128, 1962.
  • Papal Envoys to the Great Khans, Faber & Faber, London, 1971.
  • Index to the Secret History of the Mongols, Indiana University, Bloomington, 1972.
  • ‘The Preclassical Mongolian Version of the Hsiao-ching’, Zentralasiatische Studien, 16, 7-109, 1982.
  • (with May Wang) Repertory of Proper Names in Yüan Literary Sources, 3 vols, SMC Publishing Inc., Taipei, 1988.
  • (ed. with H.L. Chan, C.C. Hsiao and P.W. Geier, with the assistance of M. Wang) In the Service of the Khan: Eminent Personalities of the Early Mongol-Yüan Period (1200-1300), Harrassowitz, Wiesbaden, 1993.
  • (with M. Wang, C.C. Hsiao and S. Rivers) Repertory of Proper Names in Yüan Literary Sources. Supplement, SMC Publishing Inc., Taipei, 1996.
  • The Mongolian Tantur Version of the Bodhicaryàvatàra, Harrassowitz, Wiesbaden, 1996.
  • F. Wood’s, Did Marco Polo Go To China?, A Critical Appraisal
  • <!–

  • F. Wood’s, Did Marco Polo Go To China?, A Critical Appraisal
  • –>

Career Highlights

Fellow, Department of Far Eastern History, ANU (1965-67); Senior Fellow, Division of Pacific and Asian History, ANU (1967-94); Visiting Professor, Rome University (1996, 1999, 2001); Vice-President, International Congress of Mongolists (1992-2001).

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: