Australian Football Team

 http://www.tsahimurtuu.mn/sport/20050618880.htm

Тунис, Мексик, Австралийн хөлбөмбөгийн шигшээ багийг мэдэх үү,

Darts. Asuult.net

Ногоон тивийн Австралийн талаар товч сийрүүлбэл.

Бусад оролцчдоо бодвол цорын ганц мэргэжлийн лиггүй улс. Гэхдээ словак ерөнхийлөгчийнхөө ачаар энэ намраас өөрийн лигтэй болж буй.

1974 онд дэлхийн аваргаас өөр томоохон тив дэлхийн хэмжээнд ороогүй болохоор тэд ирэх жилийн дэлхийн аваргад орохын төлөө бүхнээ зориулж буй. Тиймээс ч тэд энэ удаагийн тэмцээнд тун өндөр ач холбогдол өгч байгаа.

Соккероос-ын хамгийн нэрд гарсан тоглогч бол энэ оны аваргуудын лигийн аварга Кевелл. Гэхдээ түүнтэй өрсөлдөх нэгэн хүн гарч ирсэн нь Тим Кахилл. Премиер лигид 11 гоол xийж Эвэртоныг ирэх улирлын аваргуудын лигид багтаасан түүнд бас чамгүй потенциал бий.

Мөн л Премиер лигийн легионер,Миддлесборогийн Видука ч гэсэн тун боломжийн довтлогч. Түүнтэй нэг багт тоглодог хаалгач Шварцер олон жил хаалга манасан туршлагатай тоглогч. Брюггетэй Белгийн аварга болж,өөрөө мэргэн бууч нь болж байсан дасгалжуулагч Франк Фарина Видукаг ганцааранг нь урд зоож, Кевелл Кахилл 2-ыг ялимгүй арагш нь татаж 4-5-1 гэсэн системийг эрхэмлэдэг.

Австралийн шигшээгийн гол хөдөлгүүр нь төвийн бүсийн энэ 5 тоглогч. Туркт тоглодог Скоко,Пармагийн Бресиано,Блэкбурны Эмэртон нар энэ тавтыг бүрдүүлдэг.

Тэдний тоглолтын бүх л бужигнаан эндээс эхэлдэг.Xарин ар тал тэдний xувьд тийм ч сайн биш. Зүүн талын 2 аль хэдийн 30 гарсан,тэрчлэн Видука гэмтлийн улмаас Миддлесбород олон тоглолт өнжсөн. Түүний байрлалд орлох хүн Австралийн шигшээд үгүй.

Дасгалжуулагч Фарина сүүлийн уед гэрийн тоглолтоо Лондонд заримыг нь xийx болсон,энэ нь тоглогчдыг цуглуулахад амар байдагтай холбоотой. Хамгаалагч Моорэгаас бусад бүх тоглогч нь Европын нэлээн нэртэй клубүүдэд тоглодог гэхээр тэдний тоглогчдын муугүйг илтгэнэ.

Ялангуяа ямар ч хүнийг чанаад өгдөг Англид маш олон тоглогч нь байдаг болохоор тэд ямар ч багт xүчтэй эсэргүүцэл үзүүлж чадна,гагцхүү тэр өдрийн од тэдний хувьд жаахан гийвэл болох нь тэр.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: