Aussie Companies in MN

http://www.monkarotaj.mn/mongolian.shtml

2005 оноос МОНКАРОТАЖ ХХК нь Австралийн AUSLOG (http://www.auslog.com.au/) компанитай хамтран ажиллаж мэргэжил нэгт нөхөдөөсөө сүүлийн үеийн багаж тоног төхөөрөмж техник технологийн дэвшлээс суралцан хамтран ажиллаж мөн хойч үедээ залгамжлан үлдээхэд нэн таатай нөхцөл бололцоог манай хамт компани бүрдүүлж чадлаа. AUSLOG компани нь нүүрс, ус болон бусад ашигт малтмалын хайгуул ба ашиглалтын зориулалтын мөн геотехникийн инженерийн багаж тоног төхөөрөмжийг үйлдвэрлэдэг бөгөөд 30 гаруй жил ажиллаж байгаа ба дэлхийн 70 гаруй улсад өөрийн бүтээгдэхүүнээ гаргадаг юм.
*****************************************
http://www.owc.org.mn/monnma/news_mn-3-22.htm

Уулзалтын явцад мєн хойд Америкт инжинерингийн чиглэлээр эхний 10 -д ордог SNC Lavalin компани манайд ураны чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг Lundin групптэй уулзаж хєрєнгє оруулалт хийх бололцооны талаар ярилцав.
Хєрєнгє оруулагчдын дийлэнх нь тухайн орны хууль эрх зvйн орчин тогтвортой, татварын хувь хэмжээ єрсєлдєх чадвартай байх нь хєрєнгє оруулагчдын сонирхолд нийцэж байдгийг илэрхийлж Монгол улс алтны vйлдвэрлэлдээ НЄАТ ногдуулахгvй болсон нь зєв зvйтэй алхам хийсэн гэж vнэлж байлаа. Иймээс Английн Рио Тинто Цинк, Австралийн Уэстерн Майнинг Корпорейшн зэрэг дэлхийд тэргvvлэх чиглэлийн уул уурхайн компаниуд Монголд vйл ажиллагаагаа дахин эхлvvлэх бодлогоо илэрхийлж байлаа.
Мєн 2 жилд нэг удаа уламжлал ёсоор болдог Дэлхийн орнуудын уул уурхайн сайд нарын чуулган 3 дугаар сарын 14,15-нд хуралдаж Монгол улсын Vйлдвэр,худалдааны дэд сайд О.Эрдэнээ оролцов. Чуулган дээр уул уурхайн салбарт тулгамдсан асуудал, шинжлэх ухаан техник технологийн ололтыг эрдэс баялгийн салбарт нэвтрvvлэх, тогтвортой хєгжлийг хангах асуудалд уул уурхайн салбарын хvчин зvйлийг нэмэгдvvлэх талаар сайд нар саналаа солилцов.
*****************************************

http://www.sonin.mn/?p=11275

Австралийн хөрөнгө оруулагчид Монголын бизнесийн орчинг оношлоод буцав
(9 сар, 3 өдөрын өмнө нийтлэгдсэн.)

2007.06.13 Sonin.mn Print This Post/Page

-Тэд уул уурхайн салбарын талаарх мэдээлэлтэй танилцаад “Монголд ажиллаж болохоор юм байна” гэж дүгнэсэн юм-

Австралийн бизнес эрхлэгчид Улаанбаатар хотод хоёр өдрийн турш хуран чуулж, Монголын бизнесийн орчинг оношилж, хөрөнгө оруулалт хийж болох эсэх талаар дүгнэлтээ гаргалаа. Эрдэс баялгийн салбарт гарч байгаа дэвшилтэт техник технологийн 15 орчим хувийг дангаар нийлүүлдэг, аюулгүй болоод хариуцлагатай уул уурхайн жишиг улс болсон Австралийн бизнесийн 30 гаруй төлөөлөгч өчигдөр Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын хурлын танхимд хагас өдрийг үдэв. “Рио Тинто”, “Шан майнинг”, “Донхат”, “Жи Эн Эс” зэрэг уул уурхайн чиглэлээр хайгуул болон олборлолт явуулдаг дэлхийн нэр хүидтэй компанийн төлөөлөгчдид Монгол Улсын уул уурхайн салбарт баримталж буй төрийн бодлогыг хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг тус газрын үйлчилгээний зарчмын талаар сонирхож, Ашигт малтмалын тухай хууль болон Татварын хуульд орсон өөрчлөлтийн талаар мэдээлэл цуглуулахыг хүсч байлаа. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Лу.Болд Монголын уул уурхай, ашигт малтмалын салбарын өнөөгийн байдал, хөрөнгө оруулах хууль эрх зүйн орчны талаар дэлгэрэнгүй танилцуулаа. Сүүлийн жилүүдэд Монгол улсын уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж, хөрөнгө оруулалт нэмэгдэн, дотоодын нийт бүтээгдэхүүний 30 гаруй хувь, экспортын 80 орчим хувь, улсын төсвийн 30 х,увийг бүрдүүлэх болсныг Лу.Болд онцоллоо. Дэлхийн уул уурхайн томоохон компаниудын зүгээс Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулах ихээхэн сонирхолтой байгааг ч бас дурдлаа. Бизнес уулзалтын үеэр австраличуудын тавьж байсан асуултаас дурдвал хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг авахад хууль үнэхээр эрх тэгш үйлчилж чадах уу, бид танайд үйл ажиллагаа явуулах сонирхолтой байгаа ч хууль эрх зүйн орчин чинь цаашид тогтвортой байна гэдэгт найдаж болох уу, танай улсад мөрдөж байгаа татварын хувь хэмжээг багцлаад нэгдсэн дүнг танилцуулахгүй юу гэх мэт асуулт байв. Тэр бүх асуултад Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Лу.Болд болон тус газрын Уул уурхайн газрын дарга Ж.Билэгсайхан нар тодорхой хариулт өгч, хүссэн мэдээллийг нь гаргаж өгөх боломжтой гэдгээ илэрхийлсэн. Мөн уулзалтын үеэр “Энержи ресурс”-ээс “Тавантол-гой”-н төслийн талаар мэдээлэл хийсэн бол “Монгол алт-МАК” ч өөрсдийн төслөө танилцуулаад авсан. Харин Австралийн компаниуд хөрөнгө оруулалт хийх боломж бололцооныхоо талаар танилцуулга хийх гэхээс илүүтэй “Монголтой танилцах зорилгоор ирсэн” гэдгээ илэрхийлж байв. Гэхдээ танилцах гэдгийг хөдөө хээр салхинд гарч, Монголын ахуй амьдралын зах зухаас үзэж харах жуулчдын зорилготой хольж хутгах хэрэггүй. Тэдний хувьд хоёр орны худалдааны жилийн эргэлт болох 13 сая ам.долларын хэмжээг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын салбараа тэлэхийг илүүд үзэж буй нь тодорхой. Монгол-Австралийн бизнес эрхлэгчдийн энэ удаагийн чуулга уулзалтаар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилго тавьж байгааг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Хавсран суугаа орнуудын албаны зөвлөх Ж.Сүхээ өмнө нь хэвлэлд илэрхийлж байсан. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын удирдлагууд ч дээрх зорилгыг өвөртөлж, уулзалт зохион байгуулсан нь энэ аж. Үр дүн нь ч сайн гарсан гэнэ. Учир нь, Австралийн хөрөнгө оруулагчид уул уурхайн салбарын талаарх мэдээлэлтэй танилцаад “Монголд ажиллаж болохоор юм байна” гэж дүгнэсэн юм.

Г.Жаргал

*****************************************
http://www.nc-cudpu.gov.mn/index.php?option=com_frontpage&Itemid=73&limit=6&limitstart=30

Барилгын салбарын хуралдаан зохион байгуулагдлаа
Бичсэн blr
Saturday, 2007 оны 07 сарын 07
Монгол-Австралийн бизнесийн анхдугаар чуулга уулзалтад Австралийн талаас уул уурхай, барилга, боловсролын чиглэлийн 40 гаруй, Монголын талаас 100-гаад бизнес эрхлэгч оролцож, хамтран ажиллах талаар санал бодлоо солилцлоо.
Монгол, Австралийн Засгийн газраас зохион байгуулж буй энэхүү арга хэмжээний үеэр Уран зургийн галлерейд Австралийн тухай фото зургийн үзэсгэлэн нээгдсэн юм.
Уулзалтын хүрээнд барилгын салбарын хуралдааныг зохион байгууллаа. Хуралдаанд БХБЯамны Санхүү, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны газрын дарга, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар, Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн үндэсний төв болон Орон сууцны санхүүжилтийн корпорацийн дарга нар оролцож, “Монгол Улсын хот байгуулалт, орон сууц, барилгын салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт”, “Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай”, “Орон сууцны урт хугацааны зээлийн тогтолцоо”, “Монгол Улсын барилгын салбарын хууль эрх зүйн орчин” зэрэг сэдвээр илтгэл тавилаа.

Дэлгэрэнгүй…

******************************************
http://origo.mn/index.php?z=/0/0/3151/163/

Хөтөлбөрийн хэрэгжилтэд Австралийн Засгийн газраас сайн үнэлгээ өгчээ
Origo.mn
2006 оны 10 сарын 12

2003 оноос эхэлсэн Монгол-Австралийн чадавхийг бэхжүүлэх, жижиг үйл ажиллагааг дэмжих зорилтот хөтөлбөр (КаПСАФ)-ийн хэрэгжилтэд Австралийн Засгийн газраас сайн үнэлгээ өгч, хоёр жил зургаан сараар дахин сунгаж 2.2 сая австрали долларын хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэжээ.
Хэвлэх хувилбар
Энэ мэдээллийг найздаа, танилдаа илгээ!
с у р т а л ч и л г а а
XacBank

Монгол Улсын Засгийн газар, Австралийн Олон Улсын хөгжлийн агентлагийн (АОУХА) төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй Монгол-Австралийн чадавхийг бэхжүүлэх, жижиг үйл ажиллагааг дэмжих зорилтот хөтөлбөр (КаПСАФ)-ийн зохицууулах хорооны хурал өнөөдөр Төрийн ордонд болж, АОУХА-ийн цаашид баримтлах бодлого, хөтөлбөрийн үйл ажиллагааны тайлан, 2006-2007 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний тухай хэлэлцлээ.

Дараа нь Монгол, Австралийн Засгийн газар дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах санамж бичигт Сангийн яамны Зээл тусламжийн нэгдсэн бодлого, зохицуулалтын газрын дарга О. Эрдэмбилэг, Австралийн Олон Улсын Хөгжлийн Агентлагийн элчин зөвлөх, ноён Пийтер Женсэн нар гарын үсэг зурлаа.

Гарын үсэг зурах ёслолын дараа Австралийн Засгийн газраас Монгол Улсад хэрэгжүүлдэг КаПСАФ-ын хөтөлбөрийг 2003 оноос амжилттай удирдан зохион байгуулж байгаа тус хөтөлбөрийн захирал, ноён Рон Стейплзийг Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медалиар шагнасныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Б. Намхайжанцан гардуулж өглөө.

Энэхүү хөтөлбөр нь сургалтын тэтгэлэг олгох, төрийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх, жижиг үйл ажиллагааг дэмжих чиглэлээр ажилладаг бөгөөд 2003 оноос хойш нийт 5.5 сая австрали долларын хөрөнгө оруулалтыг манай улсад хийгээд байгаа юм. Тус хөтөлбөрийн хүрээнд 42 төрийн албан хаагч Автралийн их, дээд сургуулиудад суралцсанаас 16 нь төгсч, 26 нь одоо тус улсад амжилттай суралцаж байгаа бөгөөд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөлийн чадавхийг бэхжүүлэх төслүүд тус бүр амжилттай хэрэгжиж байна. Мөн олон нийтийг хөгжүүлэх жижиг үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 52 төрийн бус байгууллагын төслийг шалгаруулан тус бүр арван мянган австрали долларын санхүүжилт олгожээ.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: