Australia Against Bribes

Source1: http://www.zorigfoundation.org.mn/

Source2: http://iaac.mn/index.php?coid=60&cid=77

Нүүр хуудас arrow Авлигûн эсрэг arrow Хэвлэл мэдээлэл arrow Авилгалын эсрэг тэмцлийг дээрээсээ эхлэх нь шударга ёсонд нийцнэ

Авилгалын эсрэг тэмцлийг дээрээсээ эхлэх нь шударга ёсонд нийцнэ PDF Print E-mail
Saturday, 04 August 2007
Өнөөдөр сонин 1999 оны 04-р сарын 06-ны 024

…Төсвийн байгууллагуудын санхүүжилтийн тогтолцоог өөрчилж, орц зардлаар бус, ажил үйлчилгээний үр дүнг санхүүжүүлэх, урамшуулах зарчимд шилжих нь төсвийн ачаалалыг ихээхэн хөнгөлөх нь давуу талтай юм. Гэтэл УИХ уг төслийг шаарлагатай, шаардлагагүй хэмээн мэтгэлцсээр даруй 2 жилийн нүүр үзлээ. Гэсэн хэрнээ энэ асуудлыг судлан шинжлэх томилолтоор Австрали, Шинз Зеланд зэрэг гадаад улс орнуудад УИХ дахь олонхи, цөөнхийн ихэнх гишүүн явж, ажилласан байна. Одоо үр дүнгээ тооцох, энэ хаврын чуулганаар уг асуудлыг хэлэлцэн батлах асуудалд цэг тавих болсон гэж үзэж байна …

**************************************************

From: http://iaac.mn/index.php?coid=60&cid=77

Бусад улс орны Авлигын эсрэг байгууллагын бүтэц, үйл ажиллагаа

Австрали улсын Авлигатай тэмцэх байгууллага

Австрали улс нь холбооны 6 муж улсаас бүрддэг бөгөөд Нэгдсэн холбооны улсын хэмжээнд Авлигатай тэмцэх газар байдаггүй. Харин Нью Саут Уэльс муж улсад Авлигатай тэмцэх бие даасан комисс, Баруун Австралид Гэмт хэрэг, авлигын эсрэг комисс, Куинслэндэд Гэмт хэрэг, зүй бус үйлдэлтэй тэмцэх комисс гэсэн байгууллагууд ажилладаг.

Авлигатай тэмцэх бие даасан комисс нь /АТБДК/ Нью Саут Уэльс муж улс /НСУ/-ын төрийн удирдлагын шударга байдлыг хангах, хариуцлагыг дээшлүүлэх үүднээс 1988 онд байгуулагдсан. Тус байгууллага нь

  • авлигыг илрүүлэн арилгах, мөрдөн шалгах,
  • төрийн эрх баригч өндөр албан тушаалтнууд болон төрийн албан хаагчид, олон нийтэд авлигын тухай болон түүний хор, нөлөөний талаар сургалт явуулах, боловсрол олгох үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.

АТБДК нь НСУ муж улсын төрийн байгууллага дах авлигатай холбоотой аливаа хэргийг мөрдөн шалгахдаа дараах бүрэн эрхийг эдэлдэг. Үүнд:

  • ноцтой болон зохион байгуулалттай авлигын хэргийг судлах, үнэлгээ өгөх,
  • олон нийтийн санал асуулгыг удирдан явуулах, мөрдөн шалгах ажлын тайланг бэлтгэж гаргах,
  • бодит факт, баримтыг тогтоож, хэрэг үүсгэх эсвэл сахилгын арга хэмжээ авахын алин болохыг шийдвэрлэх үүднээс хэрэг явдлын талаар бусдаас асууж тодруулах,
  • авлигыг арилгах, түүнийг дахин гарахаас сэргийлж зохион байгуулалтын өөрчлөлт хийх талаар зөвлөгөө өгөх.

АТБДК нь авлигатай холбоотой сэдвийн хүрээнд төрийн байгууллагуудад сургалт явуулах, мэдээлэл, арга зүйгээр хангах, утсаар зөвлөгөө өгөх зэргээр авлигын эрсдэлийг багасгахад анхаарч ажилладаг. Эдгээр мэдээллүүд АТБДК-ийн цахим мэдээллийн хуудсанд чөлөөтэй тавигдсан байдаг.

Авлигатай холбоотой сэжиг бүхий байдлын талаар болон НСУ муж улсын төрийн байгууллагынханд нөлөөлсөн тухай мэдээлэл авдаг утсыг байнга ажиллуулдаг.

Түүнчлэн төрийн албан хаагчдад зориулсан зөвлөгөө өгөх утсыг ажиллуудаг. Төрийн албан хаагчид дээрх утсаар холбогдож, өөрт нь авлига өгөхийг оролдсон тохиолдолд ямар арга хэмжээ авах, авлигад өртөхгүйн тулд юу хийх талаар зөвлөгөө авдаг.
Бид тус байгууллага дээр очиж, Урьдчилан сэргийлэх, боловсрол, судалгааны хэлтсийн дэд дарга Лин Аткинсонтой уулзаж, байгууллагынх нь үйл ажиллагаатай танилцаж, сонирхсон асуудлаар харилцан санал солилцсон юм.
Тус муж улс нь 6.8 сая хүн амтай, 381000 төрийн албан хаагчтай. Төрийн албанд ажилтан шалгаруулж авахдаа маш нарийн шалгуураар авдаг ба төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албан хаагч жил бүрийн тайлангаа өгөхдөө ашиг сонирхлын зөрчил, хөрөнгийн байдлаа шинээр мэдүүлдэг. Тус муж улсын төрийн албан хаагч хөрөнгө, орлогын байдал, ашиг сонирхлын зөрчлийн тухай өөрийн байгууллагын хүний нөөцийн ажилтанд Төрийн албаны тухай хуульд заасны дагуу гаргаж өгдөг.

АТБДК нь жилд 2000 орчим авлигатай холбоотой мэдээлэл хүлээн авдаг бөгөөд тэдгээрээс шаардлагатай гэснийг нь сонгон, судалгаа хийж, ноцтой зарим мэдээллийн мөрөөр мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг.

Тус газарт төрийн албан хаагчид, иргэд, тус байгууллагын ажилчид мэдээлэл өгдөг. АТБДК-ын ажилтан мэдээллийн мөрөөр мөрдөх, гүйцэтгэх ажлын шугамаар тагнах, утасны яриаг нь чагнах, биед нь үзлэг хийх зэрэг бүрэн эрхтэй. Авлигын хэргийг мөрдөн шалгахдаа ажлын хэсэг байгуулж, тэр ажлын хэсэгт урьдчилан сэргийлэх, боловсрол, судалгааны хэлтсээс заавал нэг ажилтанг оролцуулах ёстой бөгөөд тэр ажлын хэсэг уг хэргийг мөрдөж дуустал хамтран ажилладаг. Учир нь урьдчилан сэргийлэх хэлтсийн ажилтан мөрдөн шалгах ажлын явцад авлига гарах , авах болсон шалтгааныг тогтоох судалгааны ажлыг мөрдөн шалгах ажлын зэрэгцээ хийсээр байдаг бөгөөд мөрдөн шалгах ажил дууссаны дараа авлигыг гаргуулахгүй байх талаар зөвлөмж боловсруулдаг. Тайланг урьдчилан сэргийлэх хэлтсийн ажилтан, хуулийн зөвлөхтэй хамтран бичдэг. Мөрдөн шалгаж тогтоосон авлигын хэрэг тус бүрт тайлан бичиж, нэг бүтэн хавтаст хэрэг үүсгэдэг бөгөөд тэдгээр тайланг жилийн эцэст Парламентад илтгэдэг.

Тус байгууллага нь үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 18 жилийн хугацаанд 110 авлигын хэргийн тайлан бичиж гаргасан ба түүнээс 80 нь ноцтой авлигын хэрэг байжээ. Нэг авлигын хэргийн фактыг тогтоон бүрэн шийдвэрлэсний дараа доод тал нь 30 орчим зөвлөмж бичдэг.

Тус муж улсад гарч байгаа нийт авлигын хэргийн 66 орчим хувийг төрийн байгууллагын хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны тендертэй холбоотой авлигын хэрэг эзэлдэг бөгөөд түүний дараа лиценз олгох үйл ажиллагаатай холбоотой авлигын хэрэг нэлээд хувийг эзэлдэг байна.

Тус улсад тээврийн хэрэгсэл нийлүүлэх тендерийн ажиллагаатай холбогдсон авлигын томоохон хэргүүд гардаг.
Тайлан болон зөвлөмжийг үндэслэн авлигыг арилгах, гаргуулахгүй байх талаар олон нийт болон төрийн албан хаагчдад зориулсан сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах буюу тайланд тусгагдсан зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээ авдаг.
АТБДК-аас явуулж буй мөрдөн шалгах, гүйцэтгэх ажлын ажиллагаа нь хуульд нийцэж байгаа эсэхийг Парламентаас томилогдсон хараат бус байцаагч хянадаг бөгөөд тайланд тухайн байцаагчийн хяналт тавьж байсан тухай дүгнэлтийг оруулдаг.

АТБДК-ын талаар дэлгэрэнгүй танилцах хүсэлтэй бол http://www.icac@icac.nsw.gov.au хаягаар орж танилцаж болно.

Баруун Австралийн Авлига ба гэмт хэрэгтэй тэмцэх комисс/ АБГХЭК/ -ын гол зорилго нь төрийн байгууллага дахь зүй бус үйлдлийг бууруулах, шударга байдлыг сайжруулахад оршдог. Тус байгууллага нь

  • ноцтой зүй бус үйлдлийн талаар ирсэн мэдээллийг мөрдөн шалгах
  • зүй бус үйлдлийн мөрдөн байцаалтанд өөр агентлагаар хяналт шалгалт хийлгэх,
  • төрийн албан хаагчид, олон нийтэд зориулсан сургалтын хөтөлбөрийг боловсруулах,
  • мөрдөн шалгах ажлын тайланг Их хуралд илтгэх,
  • төрийн болон орон нутгийн засаг захиргааны байгууллагад зүй бус үйлдлийг арилгах, шударга байдлыг хангах үүднээс сургалтын хөтөлбөрийг боловсруулж хүргүүлэх ажлыг хийж гүйцэтгэдэг.

Тус байгууллагын өөр нэг гол үүрэг бол зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх онцгой эрхтэй гэгддэг цагдаагийн байгууллагын ажлыг туслан дэмжих явдал юм.

АБГХЭК-ын талаар дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл http://www.info@ccc.wa.gov.au хаягаар орно уу.

Куинслэндийн Гэмт хэрэг, зүй бус үйлдэлтэй тэмцэх комисс /ГХЗБҮТК/ нь томоохон гэмт хэрэгтэй тэмцэх, төрийн байгууллагын шударга байдлыг дээшлүүлэх үүрэг бүхий мэргэжлийн агентлаг бөгөөд тус байгууллага нь төрийн байгууллагууд, түүний дотор орон нутгийн засаг захиргааны байгууллагууд, Куинслэндийн Цагдаагийн газар болон бусад шударга байдлын агентлагуудтай, тухайлбал Куинслэндийн Омбудсмантай хамтран ажилладаг бөгөөд зүй бус үйлдэл, авилгыг бууруулах, Куинслэнд муж улс дах шударга байдлын үнэлгээг дээшлүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Тус комисс нь

  • ноцтой зүй бус үйлдлийн мөрдөн байцаах ажлыг удирдан явуулах,
  • хамтран ажилладаг агентлагийн ажилтнуудад гомдлын мөрөөр хэргийг хэрхэн шалгах, хэрхэн зөвлөгөө өгөх талаар туслалцаа үзүүлэх,
  • зүй бус үйлдлийг арилгах талаар тэдэнд туслах,
  • тагнах ажиллагаа явуулах, судалгаа, шинжилгээний ажлыг удирдах зэрэг ажлуудыг хийдэг.

Түүнчлэн ГХЗБҮТК нь зохион байгуулалттай болон ноцтой гэмт хэргүүдийг мөрдөн шалгах, гэрчийг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлдэг.
ГХЗБҮТК-ын талаар дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл email mailbox@cmc.qld.gov.au хаягаар орно уу.

Макао улсын Авлигатай тэмцэх газар

Макаогийн Авлигатай тэмцэх газар нь 3 хэлтэстэй. Мөрдөн байцаах хэлтэс 130 ажилчинтай 80 мөрдөн байцаагчтай, үүнээс 60 мөрдөн байцаагч нь авлигын хэргийг, 20 нь омбудсманы хэргээр дагнадаг. Боловсон хүчний мэдлэг чадвар бүхий мөрдөн байцаах алба, Мэдээлэгч сайтай тагнуулын алба, Ажиглалтын алба, Дотоод хяналтын алба гэсэн 4 албатай. Ажилчин албан хаагчдаас маш өндөр ур чадвар шаарддаг. Анкет өгснөөс хойш ажилчдыг нээлттэй сонгон шалгаруулалтаар маш нягт нямбай шалгаруулж авдаг.

Бакалавртай, нарийн мэргэжлээр мэргэшсэн байх, энэ ажилд орохыг гэр бүлийн хүрээнд дэмжсэн байх зэрэг шалгуурууд тавьдаг. Авах болсон тохиолдолд бүрэн эрчимжүүлсэн сургалт явуулдаг. Сургалт зохион байгуулахад их ач холбогдол өгдөг.Нууцлал, сахилга бат, үүрэг даалгавар үг дуугүй биелүүлэх зэргийг биелүүлж чадваас нэлээн үр дүнтэй ажиллаж чадна гэж үздэг. Авлигатай тэмцэх газар ажилчдаа гэрээгээр ажиллуулдаг. Эдгээр хариуцлага алдахад гэрээгээ цуцладаг.

Үндсэн цалин төрийн албан хаагчдаас 2 дахин их, нэмэгдэл урамшуулал олгодог. Хэлтэс болгонд мөрдөн байцаагч тодорхой багуудад хуваарилагддаг. Олон нийтийн хороо хянадаг. Эрх мэдэл маш их, өргөн.

Төрийн аль ч байгууллагын компьютер сүлжээнд орох эрхтэй. Бүх үл хөдлөх хөрөнгийн сүлжээнд ороод харчихна. Хэргийг хүнд, хөнгөн ангилаллаар нь хэлтсүүдэд хуваарилдаг. а/Дотоод аюулгүй байдал, б/Хөрөнгө орлогын мэдүүлгийн ажиллагаа, в/Мэдээлэл хүлээн авах төв, г/Судалгаа шинжилгээний төв, Харилцаа, холбооны /компьютерийн/ 2 том сүлжээний нэг нь Авлигатай тэмцэх газраа харьяалагддаг. Олон нийтийн зөвлөл ажилладаг. Энэ нь Төрийн бус байгууллагууд, их сургуулийн захирал гэх мэт олонд нэр хүндтэй хүмүүсийн бүрэлдэхүүнтэй. Ерөнхийлөгч томилдог. Улсын төсвийн 0.32 хувийг Авлигатай тэмцэх байгууллагын төсөв эзэлдэг.

Ажиллагсдын 15 хувь нь хуульч. Амжилтын үндэс нь олон нийтийн итгэл. Үүнийг тийм амархан олж авдаггүй. Авлигатай тэмцэх газрын нэр хүнд үүрэг хариуцлага маш өндөр байх ёстой гэж үздэг. 24 цагийн мэдээлэл авдаг төвтэй. 2006 онд 800 гомдол хүлээн авсан. Олон нийтэд хүргэдэг мессеж нь цаг үеэсээ шалтгаалж байнга өөрчлөгдөж байдаг. Захиргааны хэргүүдийг илүү анхаардаг.

Урьдчилан сэргийлэх түвшинд тогтсон баяр заншлын шинжтэй асуудлыг зохицуулж, төрийн албан хаагчдад хориглосон дүрэм журмыг гаргаж өгдөг. Одоо үүнээсээ татгалзаж чаддаг болсон. Ёс зүйн дүрэм журмандаа хатуу заалтууд оруулж өгөх нь зөв байдаг. Боловсролын хөтөлбөрүүд түвшин түвшинд нь хэрэгжүүлэх, төрийн байгууллагуудын дунд ёс зүйн дүрэмтэй байх сургалт, семинарыг зохион байгуулдаг. Салбарын үйл ажиллагааны хүрээнд авлигал үүсч болох байдлыг Авлигатай тэмцэх газрын ажилчдаар судлуулж, түүн дээрээ засч залруулах талын зөвлөмжөө өгдөг. Аль болох авлига гарах нүх сувгийг хаах. Залуусын ёс зүйн хөтөлбөр мөн хэрэгжүүлдэг.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: