англи хэлийг яаж сурвал дээр вэ

Khun buriin surah arga baril uur baidag ch busdiin zovlogoo, jisheenuudiig sonirhood yavj baihad gemgui. Ta daraah jisheenuudees busad hun yamar argaar Angli helee saijruulsan tuhai haraarai.

From: Asuult.net Forum: Angli hel herhen surah ve?

Англи хэл сурч ядан яваа эрхэм танаа

Хамгийн тvрvvнд аль болох олон vг тогтоож авахыг хичээ. Тэгээд зєв дуудлагыг нь ягштал мэдэж ав. Буруу дуудаж сурвал таны яриаг хvн ойлгож чадахгvй. Хvнээс асуухаас илvv толь бичгээс дуудлагыг нь хар.

Эсвэл англи, америк иргэдээс асууж ав. Дэлхийн олон орны иргэд англи хэлийг нэлээд “эвдэж” ярьдаг. Ялангуяа мексик, израйль, хятад хvмvvсийн дуудлага яггvй хазгай байх нь элбэг. Англи яриаг BBC, Voice of America (VOA), Arirang, National Geographic Chanel зэрэг олон сувгаас сонсож болно. Дуудлага хичнээн чухал байдаг талаар ганц жишээ татъя. Миний нэг америк танил маань надад нэгэн удаа “Осондош”, “Осондош” гээд, осолгvй л монгол хvний нэр хэлээд байлаа. Гэтэл би ойлгодоггvй. Хэд дахин хэлvvллээ. Дахин ахин хэлvvлж ядаад цаас vзэг гарган єгвєл єнєєх маань “Лувсандаш” гэж бичсэн. Эндээс та анзаараа биз ээ.

Англи хэл сурЧ Яах юм, цаашаа

Ингэж боддог хvмvvс бий. Бололгvй яах вэ, тэдний л эрх. Гэхдээ та байгууллага, анги дотроо хамгийн хойно хоцорч, хамгийн тvрvvнд заазлагдах осол бий. Танд Англи, эсвэл АНУ, Япон, єєр хаа ч юм, сар, эсвэл жилээр сурах, мэргэжлээ дээшлvvлэх алтан боломж олдож гэж бодъё. Бvх зардлыг гадныхан дааж, бас сар бvр 500-1000 долларын тэтгэлэг єгнє гэж бодъё. Та мэргэжилдээ маш сайн, ажлын газартаа дээгvvрт ордог байж. Гэвч та англи хэлээр лекц сонсоод ойлгох, мэргэжлийн номуудаа ашиглах чадваргvй байсан учир танаас мэргэжилдээ хавьгvй тааруу ч хэл сайтай єєр хvн гадаад оронд одож, та хоцрох нь бараг л гарцаагvй.

Єнєєдєр их, дээд боловсрол эзэмшигчдийн 80-аас багагvй хувь нь зєвхєн монгол хэл дээр гарсан сурах бичгvvдийг судалж байх шиг. Зvй нь бол дэлхийн шилдэг их дээд сургуульд хэрэглэж байгаа сурах бичгvvдийг англи хэл дээр нь судалж, эсвэл Билл Гейтсийн “Сэтгэлгээний хурдаар хийх бизнес” ч юмуу саяхан сансрын хиймэл дагуулыг устгаж дэлхийд шуугиан тарьсан хятад инженерийн бvтээлийг судлахад англи хэл яах аргагvй чухал болчихлоо.

АлхгVй хVн ганц хадаас Ч дийлэхгVй

Хэл сурах гол зэмсэг-алх бол сайн толь бичиг. Манайхан “Алтангэрэлийн толь” гэхээр андахгvй. Оюутнуудын 80-90 хувь нь энэ толийг ашиглаж, англи хэлний мэдлэг сайтай 10-20 хувь нь л англи vгийг англиар тайлбарласан толь хэрэглэж байгаа болов уу. Гэвч Алтангэрэлийн толь бичгийн vгийн тоо 30 гаруй мянга буй нь цєєдєж, TOEFL, IELTS-д бэлдэх хvний хэрэгцээ хангадаггvй. Oxford, Longman-ий дундаж толь 45-100 мянган vгтэй байдаг учир баргийн ховор, хуучин, нарийн мэргэжлийн vгсийн тайлбарыг олж болдог.

Хэл сурах дЄт зам гэж юу вэ?

“Чадах хэрээр их унш”

/Read as much as you can/ гэж TOEFL-ийн америк багш нар “vгийн баялаг нэмэгдvvлэх хамгийн гол арга” хэмээн номондоо зєвлєн бичсэн байдаг. Зарим хvн єдєр бvр нэг цагийг англи хэл сурахад зориулж, vvндээ сэтгэл ханасан явдаг. Гэтэл барууны шилдэг багш нар бол “Чадах чинээгээрээ их цагийг зарцуул” гэж зєвлєж байна. Иймээс та нэг биш, боломжтой vедээ 6, 8, 10 цаг ч зарцуулж болно шvv дээ. Vvнийг бичигч би ч єдєр бvр зарцуу­лах цагаа ихэсгэж байж л англи, орос ном уншиж сурсан. Тийм дааж давшгvй хэцvv зvйл огт биш юм билээ.

Гадаад хэлийг шууд дvрмээс эхлэн заах нь баргийн тэвчээртэй хvнийг уйдуулж мохоочихдог. Иймээс сонсох, ярих, унших, бичих харьцааг тухайн оюутанд тэнцвэртэй барьж, оновчтой тохируулан сургах нь багшийн гол эрдэм байх ёстой мэт. Орчин vед англи хэл дээр хялбаршуулсан номуудыг Easy start -200 vгтэй, beginner 300, elementary 600-1000, pre-intermediate 1500, intermediate 1700, upper intermediate 2300, advanced 3000 орчим vгтэйгээр гадаадын хэвлэлийн газрууд гаргаж байна. Даанч Монголд бараг орж ирдэггvй.

Англи хэл суръя гэж шийдсэн, ажилсаг хvн бол 200-хан vгтэй, зурагтай номыг толь бичиг ашиглан ганц цагийн дотор уншчих боломжтой. Тэгснээр англи vгvvд мартагдашгvй хоногшиж, хvн єєрєє анхны номоо уншин урамшиж, дараагийн номыг унших, тvвшнээ ахиулах тэмvvлэлтэй болдог. Ер нь дотоод сэтгэлийн хvчтэй тэмvvлэл байхгvй бол хэл сурна гэж бараг vгvй юм.

Дараа нь 300, 600, эцэст нь 3000 vгтэй ном уншиж сурсан хvн толь бичгээ ашиглаад ямар ч шинжлэх ухааны ном бvтээл унших суурь чадвартай болдог. Хэл сурах дєт зам гэдэг энэ л юм. Ихэнх хvмvvс нэг сайн багшид мєнгє єгєєд л, тэр багш л сургаж єгєх юм шиг санадаг. Гэтэл хэлийг хvн єєрєє л сурдаг. Мэдээж, сайн багш гараас нь хєтєлнє л дєє.

Ном, сурах бичгийг сонгохдоо болж єгвєл Англи, Америк, Кембриж, Оксфордын их сургуульд хэвлэгд­сэнийг нь олж ав. Алдаа эндэл бараг байдаггvй, итгэл даадаг. Танд ойлгомжтой, бие даан хийхэд эвтэйхэн, єгєєжтэй номыг сонгохыг хичээ.

TOEFL хэцVV юу?

Яггvй боловч маш сайхан сонирхолтой шалгалт. TOEFL гэдэг нь “Test of English as a foreign language” буюу товчдоо бол англи хэлний чадвар шалгах тестийг нэрлэдэг, 150 орчим асуулттай, хоёр цаг гаруй сууж хийдэг, 140 долларын тєлбєртэй, мате­риалыг АНУ-д хянадаг, интернэтээр авдаг шалгалтын дээд оноо нь 120, англи хэлээр ярьдаг орнуудын их дээд сургуульд сурч тэнцэнэ гэдгийг харуулдаг шалгалт юм. Англиар ярих чадвар, дvрмийн мэдлэг, англи єгvvлбэрийн алдааг олох, англи яриаг сонсоод ойлгох, текстийг тольгvйгээр уншиж ойлгох, зохион бичих чадвар зэргийг шалгаж, томъёоны дагуу маш шударга оноо єгдєг. Таны оноог зєвхєн танд л шуудангаар ирvvлж, нууцыг тань хvндэлнэ. Дэлгэрэнгvй мэдээлэл бvхий эмхэтгэлийг Соёлын тєв єргєєнд байрлах Боловсролын зєвлєгєє мэдээллийн тєвєєс тєлбєргvй тараадаг.

Хоёр жилийн ємнє “Абсолют” хэлний тєвийн урилгаар TOEFL тvвшин тогтоох шалгалтыг хэдэн сар авах завшаан тохиосон юм. Хуулна гэдэг хvй нэгдлийн ойлголт TOEFL-д огт байдаггvй. Єєрийнхєє тvвшнийг vнэнээр нь мэдэх гэдэг учраас ямар ч хvн хуулна, хажуу тийш харна гэж байхгvй. Тэр vед TOEFL-н дээд оноо нь 677 байж. Монголд 650 авсан хvн над хоёр, гуравхан л таарсан. Шалгуулдаг байсан 150 хvнээс ихэнх нь 360-470 орчим оноотой, 500-аас дээш хорь гаруй, 600 хvрдэг нь дєрєв, тав орчим байв. Ер нь 550-иас дээш оноо авахад яггvй. Уйгагvй хєдєлмєрч, нэлээд єндєр чадвартай, хорь орчим мянгаас доошгvй vг мэддэг, сонсох ойлгох хурд єндєр байх ёстой.

Та гадагш явах зорилгогvй хvн бол 35 доллар тєлєєд Institutional TOEFL єгєєд англи хэлний чадварын тvвшнээ тогтоолгочих. Учир нь єнєє vед Улаанбаатар хотод ажилд ороход энэ шалгалтын дvнгийн хуудсыг хэлний боловсролтой хvмvvс зохих ёсоор vнэлж ажилд авдаг боллоо.

Ямар ном, багшийг сонгох вэ?

Бие даан сурах хvн бол Headway, Interchange 1-3 дажгvй. Энэ хоёр ном нэлээд олон жил хэрэглэгдэж байгаа учраас зарим хvн уйдаж байж болох. Гэхдээ бvрэн судалбал intermediate тvвшинд хvрч болно. Одоо бол Enterprise 1, 2, 3, 4 багц ном аргагvй толгой цохиж байна. Сурах бичгийн зэрэгцээ vгийн сангаа аль болох баяжуулахын тулд эхлээд хялбаршуулсан ном олж унш. Бие даан орчуулаад сайн багшаар хянуулж vз. Хэлний тєвд сурах гэж байгаа бол эхлээд хичээлд нь сууж vз. Єгєєжтэй байвал тэр багшаа сонгож болно. Ихэнх хvмvvс шууд л хэдэн сарын тєлбєрєє хийчихдэг, гэтэл багш, хичээл нь таалагдахгvй бол хэцvvдэж цаг, мєнгєний гарз болдог.

Сvvлийн vед “Англи хэлний жинхэнэ хар ярианд су­ралц” хэмээн их рекламдах боллоо. Гэтэл монгол хэлний хар ярианы vгс гэвэл бvдvvлэг, марзан, этгээд vгс байх уу? “Яг ш дээ, харагдаач, хулхидах, хошгируулах” гэх мэтийн vгс. Гэтэл залуус хvvхдэд заавал ийм юмсыг нь сургаж яах юм? Ном борлуулах гэж ядсан ганц хоёр хvнд л ашигтай, олон нийтэд бол мэдээж сєрєг нєлєєтэй. Ингэж ярихад англи, америк хvмvvст соёл муутайгаа харуулж таарна. “Хар ярианы vгс” гэдгээр євєрмєц хэллэгvvдийг хэлж байгаа бол заавал “хар” хэмээх тааруу vгээр нэрлэх нь соёлтой хvмvvст гологддогийг зарим хvмvvс хэлдэг.
Х.Энхбат

**************************

Англи хэл сурахаар шийдээ юу? Сайн байна. Яаж Англи хэл сурвал дээр вэ? Уншаад байгаарай…

Эхлээд яаж сурдаггүйг нь хэлье. Англи хэлийг сургалтанд сууж сурдаггүй юм! Үг цээжилж сурдаггүй юм! Дүрэм үзэж сурдаггүй юм! Гайхаж байна уу? Таны хийдэг бүгд чад уу? Монголд хүмүүс англи хэл сурч байгаа нь энэ гээд баахан хичээл заалгадаг. Бөөн дүрэм үзнэ, тэгээд баахан үг цээжилнэ. Сургуулиа төгслөө. Олон үг мэднэ. Дүрмээ мэднэ. Тэгсэн мөртлөнгөөсөө нөгөө “сурсан” хэлээ мэддэггүй. Англиар ярьж чадах уу? Чадахгүй. Бичиж чадах уу? Чадахгүй. Америкийн харуудын ярьж байгааг сонсоод ойх уу? Ойхгүй. Англи хэл дээр ном уншаад ойх уу? Ойхгүй. Нэг иймэрхүү. Хар мянган үг, дүрэм мэддэг хүн яагаад англиар чөлөөтэй ярьж, уншиж, сонсож, бичиж чадахгүй байна вэ? Тэр хар мянган үг, дүрэм чинь ХАНГАЛТГҮЙ гэсэн үг.

Тэгвэл англи хэлийг яаж сурвал дээр гэж? Англи хэл дээр кино үз! Сонирхдог номоо унш! Найз нартайгаа англиар буу хал. Дуртай юмаа хий л дээ! Үг цээжилж, дүрэм үзэж, сургуульд явахаас л хамаагүй сонирхолтой байгаа биз дээ? За намайг буруугаар битгий ойлгоорой. Би огт битгий дүрэм үз, огт битгий үг цээжил гэж хэлээгүй шүү. Эдгээрийг чинь хангалтгүй л гэсэн.

Хэл сурах нь байна уу, хөл бөмбөг тоглож сурах нь байна уу, ер нь ямарваа нэгэн юмыг хүн хийж байж сурдаг. Гадаа гараад шороон дээр бөмбөгтэй гүйж байж л хүн хөл бөмбөгчин болно. Хөл бөмбөг тоглохгүй, зүгээр л хөл бөмбөгийн тактик, арга барилыг ном үзээд судалсан хүн хэзээ ч талбай дээр гараад хөл бөмбөг тоглож чадахгүй. Өөрөөр хэлбэл практик дээр л ямарваа нэгэн юмыг хийж чадахгүй бол тэр хүн хичнээн онол мэддэг байгаад нэмэргүй.

Дүрэм үзээд, үг цээжилсэн хүн зөвхөн онолыг нь сурчихаад практикийг нь хаячихсан гэсэн үг. Та практик дээр англи хэлийг хэрэглэж байж л англи хэлийг сурна. Англиар уншиж, ярьж, сонсож, бичиж байж л англи хэлийг сурна. Өөр яагаад ч нэмэргүй. Англи хэлийг хэрэглээд байхаар аяндаа үг, дүрэм чинь ороод ирнэ. Монгол хэлээрээ ярихдаа бид нар дүрэм боддоггүй шиг англи хэлний дүрэм ч гэсэн таньд ямар ч хэрэггүй болно. Харин Англиар ярихгүй, сонсохгүй, уншихгүй, бичихгүй бол та англи хэлний хар мянган үг, дүрэм цээжлээд нэмэргүй. Ийм л байна.

Xүүхдүүд англи хэлтэй найз байхгүй, англи ном байхгүй, англи хэл дээр кино байхгүй гээд эхэлдэг. Байхгүй байхгүй гээд л байвал хэзээ ч анлги хэл сурахгүй шүү! Байлгахын төлөө яв л даа! Найзуудаасаа англи хэл дээр гардаг кино хай л даа. Ажил хийж мөнгө олоод гэртээ кабелийн телевиз тавиулаад Star Movies, Star World, CNN, Fox News (Eagle TV-ээр гарна), National Geographic, A1, BBC г.м. – ийн англи хэл дээрх сувгуудийг үзэхгүй юу! Ном олдохгүй гэж худлаа. Миний мэдэхийн хоёр ч англи хэлний номын сан байна. Нэг нь Соёлын төв өргөөнд байдаг Соросын номын сан, нөгөөх нь Нацагдоржын номын санд байдаг Америкийн төв ч билүү, тэр газар. Тэнд гайгүй номнууд байна лээ. Ер нь интернэт байхад англи хэл дээр унших материал олдохгүй байна гэдэг бол “Би мэлхийний махтай хуушуур идмээр байна” гэдэг шиг үлгэр!

Зарим хүмүүс англи дээр ном унших гэхээр ойлгохгүй байна гэдэг. Хүн чинь юмыг нэг өдрийн дотор шууд сурчихна гэж байхгүй. Чи нэг өдрийн дотор гитар сурж чадах уу? Чадахгүй. Яадаг билээ? Олон жил эхнээс нь эхлээд л давтсаар байж л сурдаг. Яг тэрэн шиг англи хэл дээр шууд ном уншаад бүгдийг нь ойлгоод эхлэнэ гэж байхгүй. Ном уншиж суръя л гэж бодож байгаа бол олон жил оролдсоор байгаад л сурна.

Мэдээж ном унших гэж байгаа хүн огт ABC-гүй байж болохгүй. Жаахан юм мэддэг байх хэрэгтэй. За тэгээд номоо ингэж унш: диван дээр тухалж аваад, номоо дэлгээд унших гээд үз. Чи бараг юу ч ойлгохгүй. Ойлгохгүй ч гэсэн уншаад л бай. Тэгсээр байгаад 10 өгүүлбэрээс 1-г нь ядахнаа ойлгоно. Уншаад л байвал хоёр гурван номын дараа 5-с 1-г ойлгодог болно. Дараа нь 4-с нэгийг, 3-с 1-г, 2-с нэгийг гэсээр байгаад л нэг л мэдэхэд чи ном барьж аваад л уншдаг болчихно. Англи хэлийг ингэж л сурна даа. Бас кино үзээд ойлгохгүй байж болно. Олон жил үз. Тэгсний дараа овоо ойлгодог болчихсон байх вий! (Ард түмэн голдуу “@#$%,” “sh*t” г.м. үгнүүдийг нь түрүүлээд сурчихсан байдаг.)

Дүрэм мэдэхгүй бол шалгалт яаж өгнө өө гэж айж байна уу? Би дүрэм чамаас муу мэддэг нэг хүүхдийг танина. Тэр TOEFL өгөөд 660 авсан. Чамаас муу дүрэм мэддэг хүүхэд шүү дээ! Чи ном уншаад сайн ойлгодог болчих. Сайн ярьдаг болчих. Кино үзээд ойлгодог болчих. TOEFL мэтийг жижиг гарууд дээр алзахгүй шүү! TOEFL чинь угаасаа хүний унших, бичих чадварыг л шалгадаг. Сайн уншиж, бичдэг хүн бол тэр дүрмийг хэсэг дээр нь алзахгүй. Би амлаж байна. TOEFL дээр танай дүрэм цээжилдэг найз чинь дүрмээ бодоод сууж байхад чи эх хэлээ шалгуулж байгаа юм шиг л сууж байна ш дээ!

Гадуур байдаг сургалтнуудын тухай нэг хэдэн юм хэлье л дээ. Хүүхдүүд TOEFL, SAT-д бэлдэхийн тулд янз бүрийн сургалтанд суудаг. Багш нь дүрэм заагаад тэд нарыг бүр мангартуулаад гаргачихдаг. Ийм сургалтнууд бол цаг, мөнгөний гарз. Яахав гадаад багштай сургалтууд яриж, сонсож сурахад чинь тусалж магадгүй юм. Гэхдээ тийм сургалтууд чинь аймаар үнэтэй. Тэр дорвол мөнгөөрөө www.amazon.com – оос дуртай номоо захиалаад уншсан нь хамаагүй дээр.

Одоо ойлгосон биз дээ?

*************************************

For English Learners:

http://gegeen.wordpress.com/2007/08/26/other-english-learners/

http://gegeen.wordpress.com/2007/08/01/english-beginners/

http://gegeen.wordpress.com/2007/08/13/best-english-courses/

http://gegeen.wordpress.com/2007/08/14/english-study-books/

http://gegeen.wordpress.com/2007/06/26/ielts-vs-toefl/

http://gegeen.wordpress.com/2007/08/22/learning-english/

http://gegeen.wordpress.com/2008/01/06/ielts-experience/

http://gegeen.wordpress.com/2007/11/05/preparing-your-english/

http://gegeen.wordpress.com/2007/12/06/english-learning-3/

http://gegeen.wordpress.com/2007/06/26/ielts-requirements-visa-or-uni/

Hel surahad aviyas hereggui: Learning English 2

Posted in IELTS. 2 Comments »

2 Responses to “англи хэлийг яаж сурвал дээр вэ”

  1. ruby Says:

    hooh goy yumaa,goy medeelel bn bayarlalaa

  2. oobr Says:

    Yeah…….


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: