www.PDP.com.au State Development

From: http://www.opensocietyforum.mn/res_mat/Func_regions_pap4_mong.pdf.

МОНГОЛ УЛС
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК
МОН 3948: “БҮС НУТГИЙН
ХӨГЖЛИЙН НЭГДСЭН
ТӨЛӨВЛӨЛТИЙН ЧАДАВХИЙГ
БҮРДҮҮЛЭХ НЬ”
ТЕХНИКИЙН ТУСЛАЛЦАА
БОДЛОГЫН ЗӨВЛӨЛМЖИЙН
БАРИМТ БИЧИГ №4 :
ФУНКЦИОНАЛЬ БҮС
НУТГУУДЫГ ТОДОРХОЙЛОХ НЬ
2004 ОНЫ 2 САР

ПДП Австралийн компани

Монгол Улс – 3948 ТТ: “Бүс нутгийн хөгжлийн нэгдсэн
төлөвлөлтийн чадавхийг бүрдүүлэх нь”

Бодлогын зөвлөмжийн баримт бичиг №4 :
Функциональ бүс нутгуудыг тодорхойлох нь

Хуудас 24

ОРШИЛ
Бүс нутгуудыг ямар зорилгоор ашиглах вэ гэдэгт тулгуурлаж бүс нутгийг
байгуулж, түүний хил хязгаарыг тогтоох үндсэн гол зарчим байдаг. Иймээс
өөр өөр зориулалт бүхий олон төрлийн бүс нутгууд байгуулагдах нь
түгээмэл юм. Жишээлбэл, Австрали улсын Куинзленд муж нь нутаг
дэвсгэрийн хэмжээгээр Монголтой төстэй бөгөөд тэнд Анхдагч
үйлдвэрийн газар (АҮГ) (Монголын салбарын яамтай дүйцэх) нь
өөрийнхөө ажлын зорилго, онцлогт тохируулан мужийн нутаг дэвсгэрийг
10 бүс нутагт хувааж байхад Төрийн захиргааны хөгжлийн газар (ТЗХГ) нь
19 бүс нутагт хуваадаг.

Австралийн нөгөө нэг муж болох Нью Сауз Уэльс
(НСУ)-д мөн салбарын чиг хандлагыг баримталж, жишээ нь Боловсрол,
сургалтын газар (БСГ) 6 бүс нутгийг тодорхойлсон байхад Эрүүл мэндийн
газар (ЭМГ) – 9 бүс нутаг, үүнээс гадна том “хүн амын кластер” болох Их
Сидней метрополитен бүс нутаг байдаг бөгөөд энэ нь дотроо найман дэд
бүс нутагт хуваагддаг (Зураг 3).

Эдгээр дэд болон бусад 8 бүс нутгуудыг
“Эрүүл мэндийн үйлчилгээний нутаг дэвсгэр” гэж ангилдаг. НСУ-ийн
хөдөө аж ахуйн газар гэхэд 7 бүс нутгаар үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд
эдгээрийг “Зөвлөлдөх бүс нутгууд” хэмээн нэрлэдэг.
Куинзлэнд, НСУ болон Австралийн бусад бүх мужуудын бүс нутагуудын
хил хязгаар нь Монголынхтой нэгэн адил засаг захиргааны хил хязгаарын
дагуу байгаа нь тоо мэдээлэл, удирдлагын тогтолцоотой (орон нутгийн
засаг захиргаа г.м.) мөн нийцдэг.
Австрали Улсын Куинзленд муж, Төрийн захиргааны
хөгжлийн газар (ТЗХГ)
Бүс нутгуудын байдал цаг хугацаа өнгөрөхийн хирээр өөрчлөгддөг, иймд
тухайн үеийн нөхцөл байдлаас хамаарч бүс нутгуудыг өөрчилж болно гэж
ТЗХГ үздэг. Функционал бүс нутгуудыг тодорхойлохдоо ТЗХГ дараах
шалгууруудыг ашигладаг:
• Өнөөгийн мөрдлөг болгож байгаа олон улсын БНХ-ийн онолд
тулгуурлах;
• Бүс нутагт байгаа чадавхийг цаашид нэмэгдүүлэх;
• Харьцангуй давуу талд түлхүү ач холбогдол өгөх;
• Тэгш шударга, хүртээмжтэй байх нөхцлийг хангах;
• Аж үйлдвэрийн салбаруудын хамтын ажиллагаа, нөхөрлөлд түлхүү
анхаарах;
• Ур чадвар, шинэ бүтээл, санаачлагыг цаашид хөгжүүлэхэд дэм үзүүлэх,
нөхцлийг хөнгөвчлөх;
• БНХ-д илүү их идэвхи санаачлага гаргаж байгаа бүс нутгуудыг дэмжих;
• Хүн амын нягтрал (ялангуяа хотыг хөдөө нутагтай харьцуулах).
Ямар ч нөхцөлд хөгжлийн явцыг зааварчлан чиглүүлэх ажлыг ТЗХГ
хийдэггүй, харин тоо мэдээллээр хангах, боломжийн зах зээлийг таниулах,
мэдээлэл өгөх, хамтрах хөрөнгө оруулагчийг хайхад туслалцаа үзүүлэх
зэрэг санхүүгийн бус ерөнхий дэмжлэгийг үзүүлснээр БНХ-ийн үйл
ажиллагааг дэмжсэн, нөхцлийг нь хөнгөвчлөсөн ажлуудыг хийдэг

Зураг 3: НСУ мужийн эрүүл мэндийн бүс нутгууд (Эрүүл мэндийн
үйлчилгээний газар нутгууд)

Эх сурвалж: Австралийн НСУ мужийн засгийн газрын вэб хуудас.
Австралийн Куинзлэнд мужийн анхдагч үйлдвэрлэлийн
газар (АҮГ)
“Бүс нутгуудад бүс нутгийн хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа” явуулах нь
АҮГ-ын үндсэн зорилго юм. Бүс нутгууд нь гол төлөв ижил төстэй газар
зүйн байршил, цаг уурын нөхцөлтэйгээс гадна ижил төстэй хөдөө аж ахуйн
үйлдвэрлэлээр бүлэглэсэн байдаг нь чухал ач холбогдолтой. Дараахь
дөрвөн хэсэгт хувааж АҮГ-ын үйл ажиллагааны онцлогийг тайлбарлав.
1. Дэмжлэг үзүүлэх (хөнгөвчлөх): бүс нутгуудыг урагш хөгжихэд нь
дэмжлэг үзүүлэх, гэхдээ “юу хийхийг тэдэнд тулгахгүй” (Стюарт, 2003).
Дараах гол гол зарчмуудыг баримтладаг. Үүнд: (1) санхүүгийн асуудлаар
зөвлөгөө өгөх байдлаар фермерүүдэд туслалцаа үзүүлэх; (2) хөдөө аж ахуйд
ажиллаж буй нутгийн хүмүүсийн тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх
арга замыг нь тодруулахад тэднийг бүлэг, хэсэг болгож тэдэнд “хүрч
үйлчлэх хүмүүс”-ийг
(extension officer) ажилуулах; (3) урт хугацааны
“үйлдвэрлэлийн
нөхөрлөлийг”
дэмжих
зорилгоор
хөдөөгийн
“нөхөрлөлийг хөгжүүлэх ажилтан”-г (partnership officer) ажиллуулах; (4)
бүтээгдэхүүн, зах зээлийн судалгааг хийж, худалдааг хөнгөвчлөх зэргээр
хөдөөгийн зах зээлийг хөгжүүлэх юм.
2. Эрх мэдлийг нэмэгдүүлэх: Өөрсдийнхөө асуудлыг орон нутгийнхан
өөрсдөө шийдвэрлэх эрх мэдэл, боломжийг нь өгөхийг эрмэлздэг. Тэд
шийдвэрлэхдээ дараах стратегийн аргуудыг хэрэглэнэ. Үүнд: (1) сургалтад
хамруулж нутгийн лидерүүдийг бэлтгэх; (2) тухайн үеийн өөрчлөлтийг
даван туулахад нь хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаа хүмүүст
туслалцаа үзүүлэх, тэдний шийдвэр гаргах чадавхийг дээшлүүлэх; (3)
эдийн засгийн судалгаа, шинжилгээний аргыг нутгийн хүмүүст зааж,
ажилд нь нэвтрүүлэх зэрэг юм.
3. Зохицуулах: нутгийн хэсэг, бүлэг хүмүүсийг нэгтгэн, дараах
стратегиудыг ашиглан нэгдсэн зорилгодоо хүрэхийн тулд хамтран
ажилладаг. Үүнд: (1) бодлого тодорхойлоход засгийн газар, үйлдвэрлэл,
фермерүүдийн оролцоог зохицуулах; (2) хорхой, шавьж ихсэх, халдварт
өвчин дэгдэх зэрэг онцгой байдлын үед Засгийн газар, үйлдвэрлэл,
сонирхолын бүлгүүдийн оролцоог зохицуулах.
4. Хамтран ажиллах: бүс нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулахад
судалгаа, хөгжлийн агентлагуудыг оролцуулан төрөл бүрийн бүлгүүдтэй
хамтран ажиллаж, засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд Засгийн газраас
үйлдвэрлэл, сонирхолын бүлгүүдтэй хамтран ажиллаж байгааг хангах юм.
ТЗХГ, АҮГ нь үйл ажиллагааг нь зааварчилдагүй, харин бүс нутгийн эдийн
засгийн байдлыг сайжруулахад зохицуулах, дэмжлэг үзүүлэх, хөнгөвчлөх
зэрэг үйл ажиллагаа явуулдгийг дахин тэмдэглэмээр байна.
Австралийн НСУ мужийн эрүүл мэндийн салбар (Зураг 3)
Австралид эрүүл мэндийн үйлчилгээний удирдлага, хууль эрх зүйн
зохицуулалт, үйлчилгээг хүргэх асуудлыг төр хариуцдаг. Гэхдээ ихэвчлэн
хувийн эмнэлэг, түүнчлэн хувийн болон улсын хамтарсан эмнэлгүүд
үйлчилгээг хүн амд үзүүлдэг. “Эрүүл мэндийн үйлчилгээний газар нутаг”
гэдэг нь бүс нутгийн үйлчилгээ юм. Энэ нь улсын эрүүл мэндийн
үйлчилгээг хүргэх механизм юм. “Эрүүл мэндийн үйлчилгээний газар
нутаг” бүр тодорхой эрх мэдлийг эдэлж, өөрийн төсөв, удирдлагын
бүтэцтэй байдаг.
НСУ мужийн “эрүүл мэндийн газар нутаг”-ийг тодорхойлохдоо хүн амын
тоо, эдгээр газар нутгуудын хүн амд үйлчилгээг зохистой үзүүлэх чадварыг
гол зарчим болгон харгалздаг.
Австралийн НСУ мужийн хөдөө аж ахуйн салбар
НСУ мужийн хөдөө аж ахуйн долоон бүс нутгийг Зураг 4-т харуулав.
“Судалгаа, хүрч үйлчлэх (extension service), боловсрол, эрх зүйн
зохицуулалт болон бусад үйлчилгээг хүргэхдээ тэргүүлэгч байж, НСУ
мужийн хөдөө аж ахуйн салбарын үр ашигтай, байгаль орчны тогтвортой
ирээдүйг зориход нийт ард түмэнд ашиг, үр өгөөжийг өгнө” гэж Хөдөө аж
ахуйн газар (ХААГ) эрхэм зорилгоо тодорхойлсон байна.
Хөдөөгийн фермерүүд, хөдөөгийн сонирхолын бүлгүүдэд дэмжлэг
туслалцаа шууд үзүүлэх үүргийнхээ дагуу НСУ мужийн ХААГ 7 бүс
нутгийг байгуулсан. Эдгээрийг тодорхойлоход цаг уурын нөхцөл, хөдөө аж
ахуйн үйлдвэрлэлийн төрөлжилт нь гол шалгуурууд болдог. Жишээлбэл,
“Алс баруун хязгаар бүс нутаг”-ийн баганхийг нь
усалгаатай газар
тариалан, ногоо тариалахад, харин ихэнхийг нь хонь, үхэр өсгөх газар
болгон ашигладаг. “Далайн Хойд эрэг бүс нутаг” нь халуун орны жимс
үйлдвэрлэлтийн төв юм.
Энэ тохиолдолд төв байгууллага (Яамтай дүйцэх) нь өөрийнхөө бүс
нутгийн салбар байгууллагуудад хөтөлбөрөө хүргэж, эдгээр салбар
байгууллага бүр нь өөрийн бүс нутгийн төсөвтэй байх бөгөөд тодорхой эрх
мэдлийг эдэлдэг. Бүс нутгийн төвүүдийг Хөдөө аж ахуйн бүс нутгийн
захирал хариуцаж, бүс нутгуудыг сайд, төв байгууллагатай холбох гол хүн болдог.

НСУ мужийн хөдөө аж ахуйн бүс нутгууд

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: