MN Uni Student Exchange

 From: http://web.num.edu.mn/Default.aspx?tabid=58&ctl=Details&mid=899&ItemID=107

Нийтэлсэн: Administrator Account
Огноо: 07.11.08
Уншсан: 468

ГХХ-ийнхэн “Оюутан солилцоо ба тэтгэлэгт хөтөлбөр” сэдэвт өдөрлөг зохиов


Өнөөдөр ГХХ-ийнхэн “Оюутан солилцоо ба тэтгэлэгт хөтөлбөр” нээлттэй өдөрлөг, үзэсгэлэнг зохион байгуулав.

ГХХ-ийнхэн өдөрлөг, үзэсгэлэнг 2 дахь удаагаа зохиож байгаа бөгөөд 11-р сарын 2-ны өдөр зохиогдсон өдөрлөгт олон оюутан залуус, эрдэмтэд, судлаач багш нар хамрагдаж МУИС-ийн оюутан солилцоо, тэтгэлэг, оюутан элсэх нөхцөл, Олон улсын гадаадад дадлагын ажил хийх IAESTE, Австри улсын Eurasia Pacific UNINET хөтөлбөрүүд, Английн Кэмбрижийн их сургуулийн тухай, Солонгос улсад судалгаа хийх боломж, давуу тал, ХБНГУ-ын Хумболдын их сургуулийн тухай, Австрали улсад суралцах, тэтгэлэг олох боломж, Канадад суралцах, Канадын Ёоркийн их сургууль гэсэн илтгэлүүдийг сонссон юм. Харин өнөөдөр АНУ-д суралцах, тэтгэлэг олох боломж, Гадаадад суралцах материал бүрдүүлэх тухай ГХХ-ийн дарга С.Алтанцэцэгийн илтгэлийг сонсч, харилцан ярилцав. Мөн Монгол Францын төвийн ажилтан Б.Долгорлхам Францын их сургуулиудын тухай, Карпинска Моника Польшийн Варшавын их сургуулийг, Польш хэлний багш Рончка Агнешка Польшийн Краковийн Ягеллний их сургуулийг, Саран, Lika, Mi Hua нар Тайваны үндэсний их сургуулийг, Бумова Клара, Кубиска Далибор, Риглова Линда, Ариель нар Чехийн Карлийн их сургуулийг, Энз Стэфан, Кройшбок Маркус нар Австрийн Куфштайн-Тиролийн их сургуулийг тус тус танилцуулж, ГХСС-ийн Солонгос судлалын тэнхмийн эрхлэгч Д.Сайнбилэгт Солонгосын их, дээд сургуулиудад суралцах тухай ярьж, зөвлөгөө өглөө. Өдөрлөгийн үеэр МУИС-тай оюутан солилцдог гадаадын их, дээд сургуулиудын вэбсайт, хаяг, өргөдлийн маягт зэргийг оютнууд, судлаачид, сонирхсон хүмүүст тараасан.


Нийтэлсэн: Administrator Account
Огноо: 07.11.08
Уншсан: 468

Advertisements
Posted in MN News. 1 Comment »

One Response to “MN Uni Student Exchange”

  1. tovshinsaikhan Says:

    Australi ulsad suraltsh huseltei ni unen


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: