Indian APTECH training

From: http://www.aptechmongolia.edu.mn/

Мөн түүнчлэн 3-дахь жилийн сургалтыг сонгон суралцаж буй оюутнууд online буюу Интернетээр Австрали, Энэтхэг зэрэг орнуудын их, дээд сургуулиудад “Мэдээллийн Технологийн Инженер” мэргэжлээр давхар суралцан, Бакалаврын зэрэг эзэмших буюу Англи улсын их сургуульд үргэлжлүүлэн суралцаж, Мэдээллийн Технологийн Инженерийн Бакалавр зэрэгтэй болох боломжтой байдаг юм.

Энэтхэг улсын мэдээллийн технологийн АРTECH брэндийн сургалт 2007 оны Монголын шилдэг сургалтаар шалгарлаа

Энэтхэг улсын мэдээллийн технологийн боловсролыг Монгол улсад нэвтрүүлж буй APTECH Worldwide Mongolia Сургалтын төвийн ACCP (APTECH Certified Computer Profesional) буюу APTECH Баталгаажсан Компьютерийн Мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөр нь “МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН ШИЛДЭГ СОНГОЛТ-2007” шалгаруулалтаар “ШИЛДЭГ СУРГАЛТ” шагналыг хүртлээ.

Уг сургалт нь 3 жилийн цогц сургалт бөгөөд эхний хоёр жилийг дүүргэсэн оюутнууд програм хангамж зохиогчийн мэргэжил эзэмшиж, 3-дахь жилдээ сүлжээний инженерийн мэргэжил эзэмших боломжтой байдаг юм.

Орчин үеийн мэдээллийн технологийн онолын хичээлийг практик хэрэглээтэй уялдуулан Америк, Энэтхэг, Монгол багш нараар явуулдаг энэхүү сургалтын томоохон онцлог нь e-Project хэмээх төсөлд оршдог бөгөөд энэ нь лекц ба лабораторийн хичээлүүд дээр сурч эзэмшсэн мэдлэг, ур чадварыг технологийн төсөл хэрэгжүүлэхэд ашиглаж, бодит амьдралд ажиллаж буй мэт орчныг бүрдүүлэн оюутнуудыг сургадаг болно.

Мөн түүнчлэн 3-дахь жилийн сургалтыг сонгон суралцаж буй оюутнууд online буюу Интернетээр Австрали, Энэтхэг зэрэг орнуудын их, дээд сургуулиудад “Мэдээллийн Технологийн Инженер” мэргэжлээр давхар суралцан, Бакалаврын зэрэг эзэмших буюу Англи улсын их сургуульд үргэлжлүүлэн суралцаж, Мэдээллийн Технологийн Инженерийн Бакалавр зэрэгтэй болох боломжтой байдаг юм.

APTECH Worldwide Mongolia Сургалтын төв нээгдсэнээс хойш тус сургалтын төвд суралцаж буй оюутнуудын 10% нь шинээр эзэмшсэн мэргэжлээрээ ажлын байртай болсон нь сургалтын өндөр чанар, үр өгөөжийг илэрхийлж байгаа билээ.

Үүнээс гадна APTECH Worldwide Mongolia Сургалтын төв нь ACCP сургалтын хөтөлбөрийн хүрээнд Corporate Training буюу байгууллагын захиалгат сургалтыг Мобиком корпораци, Скайтел компани, Монголын Төмөр Замын Удирдах Газар, “Дэлхийн Зөн-Бор Өндөр” ТББ зэрэг байгууллагуудад хийсэн билээ. Уг сургалтуудыг ACCP хөтөлбөрийн агуулгад үндэслэн АНУ, Энэтхэг улсын мэргэжлийн багш нар тус байгууллагуудын ажилтнуудын хэрэгцээнд нийцүүлэн, тусгайлан боловсруулсан хөтөлбөрийн дагуу удирдан явуулдаг юм. Захиалгат сургалт авсан байгууллагуудын тодорхойлсоноор тус сургалтууд нь ажилтнуудых нь мэргэжлийн ур чадвар өсөн нэмэгдэх, ажлын бүтээмжийг сайжруулахад шууд нөлөөлж байгаа болно.

Мэдээлэл, Харилцаа Холбоо, Технологийн Газар, “Миний Компьютер” сэтгүүл, МИДАС/МОНИТА ТББ, Мэдээллийн Технологийн Үндэсний Парк зэрэг байгууллагуудын жил бүр зохион байгуулдаг “МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН ШИЛДЭГ СОНГОЛТ-2007” шалгаруулалтаар APTECH Worldwide Mongolia Сургалтын төв нь “ШИЛДЭГ СУРГАЛТ” шагнал хүртсэн нь тус сургалтын төвийн хамт олны 2007 онд гаргасан ололт, амжилтыг өндрөөр үнэлж байгаагийн илэрхийлэл болж, улам хөгжин дэвшихийн урам хайрлаж, ирж буй шинэ жилийн баяр дээр давхар баяр нэмлээ.

APTECH Worldwide Mongolia Сургалтын төв нь

тус төвд суралцаж буй оюутнууд, тэдгээрийн гэр бүл ба

хамтран ажилладаг байгууллагуудын хамт олонд

ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЖ,

САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЭН ЕРӨӨЖ БАЙНА!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: