Health Funding in Australia

Source.pdf

ЭРЇЇЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ
САНГИЙН ТЇЇХ
Бусад орны туршлагаас (AU & NZ)

Зохиогч: Паричарт Сивараскa

Улаанбаатар 2006

4.5 Нєєцийн татвар болон Эрїїл мэндийг дэмжих
сан байгуулах тухай ойлголтууд

Тайландын нийгэмд эрїїл мэндийг дэмжих сан бїрдїїлсэн
болон зарцуулалтын татвар, нєєцийн татварын талаарх
ойлголтууд нь шинэ алхам хийхэд хїргэсэн. Энэ талаарх
мэдээллийн багцыг Австралийн VicHealth буюу Эрїїл мэндийг
дэмжих (ЭМД) Викторийн сангаас авсан.

Доктор Пракит тамхины олон улсын хурал дээр Австралийн
тамхины эсрэг ухуулан сурталчлагч Нигел Грейтэй Викторийн
ЭМД сангийн тухай ярилцсаны дараа 1987 онд уг сан байгуулах
санаа тєрсєн. Гэвч тухайн їед тїїнд энэ талаар хангалттай
туршлага судлах боломж байгаагїй. Дараа нь ДЭМБ-аас Эрїїл
мэндийг дэмжих Викторийн сангийн туршлагыг загвар болгохыг
гишїїн орнуудад санал болгосон. АНУ-ын худалдааны актын
эсрэг кампанит ажил болон Moh-Chao-Ban сангийн Тамхины эсрэг
Тай кампанит ажлын їеэр Эрїїл мэндийг дэмжих Викторийн
сангийн тамхины эсрэг кампанит ажилд тамхины татвараас олсон
орлогын 1%-ийг зарцуулах туршлагыг бас ашигласан.


Нью Зеаландийн Эрїїл Мэндийг Ивээн тэтгэх Зєвлєл /ЭМИТЗ/

ЭМИТЗ нь Австралийн Эрїїл мэндийг дэмжих
Викторийн сан шиг бусад байгууллагад санхїїжилт хїртээх
їїрэг, хариуцлага хїлээхгїй бєгєєд илїїтэй їндэсний
хэмжээнд їйлчилгээ їзїїлдэг байна. Энэ байгууллагын гол
їїрэг нь урьд ємнє нь тамхины їйлдвэрлэл, компани ивээн
тэтгэдэг байсан биеийн тамир, спорт, соёлын арга хэмжээнд
тэтгэлэг єгєх юм. ЭМИТЗ дээр нэмэгдээд янз бїрийн салбарт
ижил тєстэй їйл ажиллагаа явуулдаг бусад байгууллагууд
байсан. ЭМИТЗ нь “эрїїл мэндийн шинэ бїтээгдэхїїн”
хэлбэрээр явагддаг 3 гол нийгмийн зах зээлийн хєтєлбєртэй
бєгєєд эдгээр нь їндэсний хэмжээнд эрїїл мэндийн гол
тулгамдсан асуудал дээр тєвлєрдєг. Нэгдїгээрт тамхины эсрэг
“Тамхигїй Орчин” кампанит ажил байна. Хоёрдугаарт , авто
ослыг багасгах зорилготой “Гудамж, замын хєдєлгєєнд
оролцох ур чадвар” кампанит ажил. Гуравдугаарт нарны
гэрлийн улмаас їїсэх арьсны хорт хавдраас сэргийлэх
“Ухаалаг Нар” кампанит ажил юм. 1996 онд ЭМИТЗ нь
“їйлчилгээний гэрээ” болон тєрєєс нийтдээ 8 сая долларын
тєсвийн шагнал авчээ.
..
Викторийн Эрїїл Мэндийг Дэмжих сан (VicHealth)
Викторийн Эрїїл Мэндийг Дэмжих сан нь 1987 онд
Австралийн Виктория мужийн Тамхины эсрэг кампанит ажлын
їеэр байгуулагджээ. Энэ нь биеэ даасан удирдлагатай, дараах
їїрэгтэй засгийн газрын байгууллага юм.
1. Эрїїл мэндийг дэмжих болон аюулгїй, євчингїйгээр
урьдчилан сэргийлэхтэй холбоотой їйл ажиллагаанд
санхїїжїїлэлт єгєх
2. Эрїїл байх нь хэр чухал болоход олон нийтийн
мэдлэгийг дээшлїїлэх
3. Олон нийтийн оролцоотойгоор эрїїл амьдралын зан
їйлийг сурталчлах
4. Дээр дурьдагдсан їйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн
судалгаа болон хєгжлийн тєсєлд тэтгэлэг єгєх .
Тус байгууллагын Удирдах Зєвлєл нь тухайн салбартаа
тэргїїлэх мэргэжилтэн болох 14 шилдэг иргэдээс бїрдэнэ. Їїнд;
3 нь эрїїл мэндийн салбарын шинжээчид , 4 нь спорт, 2 нь холбоо
харилцаа болон хуулийн салбарын, 1 нь соёлын салбарын шинжээч,
1 нь олон нийттэй харилцах мэргэжилтэй, 3 нь Парламентийн
гишїїд байдаг.
..

988-1989 аас 1995-1996 онуудад эрїїл мэндийг дэмжих
татвараас 22-29.7 сая Австрали доллар орж ирсэн байна. Энэ
татвар нь тамхины лицензийн татвартай харьцуулахад
аажмаар буурсан бєгєєд эхний жилийн 16.6%-аас сїїлийн
жилд 3.8% хїртэл буурчээ. Ингэж буурсан гол шалтгаан нь
1992 онд шинэ засгийн газар эрїїл мэндийг дэмжих татвар нь
тамхины лицензийн татварын 15 ны 1 ээс хэтрэхгїй байна гэсэн
хуулийн заалт гаргасантай холбоотой юм байна. /жил бїрийн
инфляцийн 3% тай тохируулсан/

“Гадаад орнуудын Эрїїл мэндийг дэмжих сангуудын
тухай хуулийн бичиг баримт” Судалгааны Тайлан
(Ноён Сира Бунпинон 1997)
Энэ судалгаа нь Австралийн Баруун Австрали, Виктория муж,
АНУ-ын Калифорни, мєн Шинэ Зеланд, Канад, Финляндийн эрїїл
мэндийг дэмжих сангуудтай холбогдолтой хууль эрхийн актуудыг
хамарсан юм.
Эрїїл мэндийг дэмжих сан байгуулах хоёр арга зам
байдаг байна. Нэгдїгээр хэлбэр нь, Австралийн хоёр муж,
Шинэ Зеланд, Финляндыг хамруулж харахад ийм
маягийн байгууллага нь тамхины хяналтын хуулийн
нэгэн хэсэг болж їйлчилж байна. Хоёр дахь хэлбэр нь
Калифорнийг оруулаад татварын хуульд тусгагдсан

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: