Building by Sheep Wool

From: http://www.barilga.mn/newsmore.php?cid=273

… Иймээс Австрали улс сүүлийн жилүүдэд хэт нарийн нос бүтээгэдхүүнийхээ хэмжээг гурав дахин өсгөжээ. … Энэхүү амжилтыг өмнө нь Австралийн фермерүүд гаргаж байжээ. … Англи, Австрали, Герман, Япон зэрэг улс ноосыг дээрх зориулалтаар бүтээгдэхүүн болгон ашиглаж байна …

Үзсэн тоо: 48
Хонины ноосоор барилгын материал үйлдвэрлэнэ /2007-04-12/
Малчдад ямаасамнасны дараа хонь хяргах их ажил ундардаг. Зуны ид халуунд хонь хяргах амар ажил биш. Харин зах зээл эхэлснээс хойш ноолуур үнэд орохын эсрэг ноос үнэгүйдэж, хог дээр хөглөрөх болсон. Уг нь хонины ноосыг эртнээс цагаа алт хэмээн олзруухаж ирсэн, монголчууд.

Ноолуурын өрсөлдөөнт бизнесийн хажууд ноос бэлтгэлийн хэмжээ болон үнэ нэг ихсонин биш болж хувирсан учраас малчид халуунд хонины ноостой зууралдахаас төвөгшөөх болсон. Гэхдээ малчин хэдий залхуураад ч хонь хур ноостойгоо зусах нь малын тарга тэвээрэгт сайн нөлөөтэй биш учраас хяргахаас аргагүй. Хяргасан ноосыг нь тоож авах газар үгүй учраас хог мэт хөглөрөх нь тэр. Залхуу зарим нь сүргээ ноостой нь зусуулах нь ч бий. Гэвч хонины ноос хөөрч гүйцэхээрээ хүний гар хүрсэн хүрээгүй мод бут, харгана зэрэгт гогдогдож, соглойж явсаар нүцгэрэх нь бий. Хээр хаягдаж буй ноос хог новш болж байгалийн өнгийг дарна уул гэхээс сайхан харагдахгүй. Ийм дүр зураг манайд ерээд оноос хойш ажиглагдах болжээ.
Монголын хивсний үйлдвэрүүд хонины ноосыг ахиу хэмжээтэй ашигладаг хэдий ч түүхий эдийн дийлэнх нь хог новштой холилдсон цэвэрлэгээ муутай, чанарын шаардлага хангадаггүй тухай хивс үйлдвэрлэгчид ярьдаг. Арав гаруй жил хог дээр үсэрсэн хонины ноосны үнэ харин сүүлийн хоёр гурван жилээс нэмэгдэх төлөвтэй. Нэг үеэ бодоход ханш нь овоо чангарсан гэж хэлж болно.
Гурав, дөрвөн жилийн өмнө дээд тал нь 180-200 төгрөгийн үнэтэй байсан бол бага багаар нэмэгдсээр өнөөдөр кг нь 400-500 төгрөгт хүрээд буй. Энэ нь цагаан алт гэгддэг ноос сүүлийн жилүүдэд дөнгөн данган талхны үнэд хүрч байгааг харуулна. Амт чанар сайтай, шинэ технологиор үйлдвэрлэсэн талх 500-650 төгрөгийн үнэтэй байгаа шүү дээ.
Нарийн, нарийвтар ноосны үнэ өмнөхөөс хэд дахин нэмэгдэж, өнгөрсөн жил 2500 төгрөгт хүрсэн тухай мэргэжлтнүүд онцлон тэмдэглэж байна.
Ийм ноосоор цүнх, малгай зэрэг эмэгтэйчүүдэд зориулсан хээнцэр хувцас хийдэг гадаад, дотоодын байгууллага олширч буй.
Монголд ноосны үнэ ийнхүү өсөж байгаа нь дэлхийн зах зээлийн эрэлт хэрэгцээтэй холбоотой. Нэг үгээр, ноосоор үйлдэврлэх бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж, чанаржиж улмаар хэрэгцээг бий болгож байгаа гэсэн үг.
Олон улсын зах зээл дээр илүү тансаг, байгалийн гаралтай эдгээр хувцас хийх моод хүчээ авснаас нарийн ноос эрэлтэй байна. Иймээс Австрали улс сүүлийн жилүүдэд хэт нарийн нос бүтээгэдхүүнийхээ хэмжээг гурав дахин өсгөжээ. Мөн өмнөд хөрш нутгийнхаа зүүн хойд хэсэгт үржүүлж буй ноосны чиглэлийн хонины шинэ үүлдрийг баталснаар дээд зиндааныханд зориулсан хэт нарийн ноосон эдлэлийн зах зээл дээр гарч чадав. Тус улс уг үүлдрийг гаргахад зургаан жил зарцуулжээ.
Энэхүү амжилтыг өмнө нь Австралийн фермерүүд гаргаж байжээ.
Энэ чиглэлээр Нэхмэлийн хүрээлэн, Монголын ноос, ноолуурын холбоо хамтран ажиллаж байгаа аж. Тус хоёр байгууллага ашиглалт багатай хялгаслаг түүхий эд болон хонины ноосоор барилгын материал үйлдвэрлэх туршилт судалгааны ажлыг өнгөрсөн оноос эхэлжээ. Гадаад орнуудад сүүлийн үед ургамлын болон амьтны гаралтай бүтээгдэхүүнээр барилгын дулаалгын материал хийх нь ихэсчээ. Англи, Австрали, Герман, Япон зэрэг улс ноосыг дээрх зориулалтаар бүтээгдэхүүн болгон ашиглаж байна. Ноосыг барилгын материалд ашиглахад халуун хүйтнийг сайн тусгаарладаг. Уян хатан шинж чанартай учраас зай завсраар чигжих боломжтой. Галд тэсвэртэй, бөх бат, эдэлгээ удаан, хөнгөн жинтэй зэрэг давуу талтай тухай Монголын ноос, ноолуурын холбооны тэргүүн Г.Ёндонсамбуу өгүүлэв.
Өнгөрсөн онд НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагаас БСШУЯ, ШУТИС-тай хамтран “Ноос ноолуурын салбарын шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох” сэдвээр семинар зохион байгуулах үеэр дөрвөн чиглэлийг тодорхойлсон бөгөөд дөрөв дэхийг нь монгол хонины ноосоор барилгын дулаалгын материал үйлдвэрлэх техник технологийг эзэмших, үйлдвэрлэл эрхэлж дотоод хэрэгцээгээ хангах гэж тодорхойлжээ. Тэргүүлэх чиглэлд орсон дээрх асуудлыг шинжлэх ухааны төсөл, гадаад зах зээлийн тусламжид хамруулах замаар шийдвэрлэх бодлого баримталж ажиллах тухай ч тусгажээ. Хятадад хэт нарийн ноос хүний үсний тавны нэг буюу 18 микроноос бага диаметртэй байхаар стандартад нь тогтоогдсон аж. Ийм ноосоор дээд зэргийн нарийн утас ээрэх, чанартай даавуу үйлдвэрлэхэд нэн тохиромжтой. Манай улс өмнө нь ноосны үйлдвэрлэлийг хүн амын хэрэгцээ, үйлдвэрлэлийн шаардлагыг үндэслэн хонины аж ахуйг ашиг шимийн тодорхой чиглэлээр хөгжүүлж, үүлдрийг сайжруулан, үржлийн бодлого хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал 1960-1990 онд нарийн нарийвтар ноост Орхон, Хангай, Ерөө, Тал нутгийн цагаан үүлдрийг бий болгосноор нэхмэл сүлжмэлийн үйлдвэрт чухал хэрэгцээт шинэ түүхий эд бэлтгэх нөхцөл бүрдсэн тухай холбогдох албаныхан ярьж байна. Мөн бүдүүвтэр ноос ойролцоогоор 19,4 мянган тонн, сүлжмэл нэхмэлийн үйлдвэрт 3000 тонн нарийн нарийвтар ноос шаардлагатай байгаа аж. Ноосны салбар 14,6 сая толгой хонины 18 мянган тонн ноосыг дотооддоо бүрэн ашиглах боломжтойгоороо нэлээд онцлогтой. Гагцхүү энд төр, засгийн зөв зохион байгуулалт, дэмжлэг, оролцоо дутаж буйг хэлэх хэрэгтэй.
Хонины ноосны зах зээл яагаад хөгжихгүй байна вэ гэсэн асуултыг мэргэжилтнүүдэд тавихад уг түүхий эдийг дотоодод боловсруулж чадахгүй байна. Ноосны байгалийн өнгөөр бүтээгдэхүүн хийх технологийг манайхан нэвтрүүлэх ёстой. Тэр бүү хэл, сүүлийн жилүүдэд хонины арьсны үнэ навс унасан болохоор малыг арьстай нь хуйхлаад идэж байна шүү дээ гэв.
Манай нарийн ноост Хангай үүлдрийн хонь нь нарийндуу буюу 60 дугаар чанарын 23-25 микронтой, нарийн буюу 64 дүгээр чанарын /20,5-23 микр/, нэн нарийн буюу 70 дугаар чанар / 18-20,5микр/ гэсэн гурван хэвшлийнх байдаг аж. Орхон, Ерөө Талын цагаан үлдрийн хонины ноос ч дээрхийн адил чанартай. Эдгээр хонины ноос нь нэхмэл, сүлжмэлийн үйлдвэрийн технологид тохиромжтой аж.
Гадаад зах зээлд нарийн нарийвтар ноосны эрэлт хэрэгцээ нэмэгдсээр байхад манайд их бага хэмжээгээр ч гэсэн уг ноосны чиглэлийн хонь байгаа нь сайн хэрэг. Одоо тоо толгойнх нь өсөлт, үржлийн бодлогод анхаарах хэрэгтэй гэлтэй. Үүнээс гадна Байдраг, Говь-Алтай, Торгууд болон бусад нутгийн үүлдэр, омгийн хонины ноос нь бүдүүн, бүдүүвтэр ноосонд хамаардаг байна. Эдгээр ноосноос нэг, хоёрдугаар зэргийнхийг нь ялгаж хивсний үйлдвэрлэлд ашигладаг. Хонины аж ахуй болон ноосны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх хэтийн төлөвийг үнэлэхдээ дэлхийн хонины аж ахуйн хөгжлийн хандлага, зах зээлийн хэрэгцээ, бүс нутгийг хөгжүүлэх онцлог, боловсруулах үйлдвэрийн хөгжлийн чиглэл зэргийг харгалзан үзэх хэрэгтэйг мэргэжилтнүүд онцлон тэмдэглэж байна. Үүнтэй холбоотойгоор дэлхийн зах зээлийг авч үзвэл нийт хонины 50 хүрэхгүй хувь нь бүдүүн, бүдүүвтэр ноост хонины бүлэгт хамаардаг бөгөөд ноосны 20 орчим хувийг үйлдвэрлэдэг байх юм.
Гадаад улс орон болон манайхтай ойролцоо бүсэд байдаг орнуудад Меринос үүлдрийн хонины үйлдвэрлэл ихэссэн учраас бүдүүн бүдүүвтэр ноос болон түүгээр хийсэн бүтээгдэхүүний зах зээлийн хэрэгцээ өсөх хандлагатай байгаа аж. Манайх өөрийн түүхий эдийн нөөцөөр чанар сайтай даавуу, хивс, хөнжил бүтээлэг зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь зах зээлд өрсөлдөх бидний нэг давуу тал байлтай. Нэгэнт сүүлийн жилүүдэд ноосны үнэ өсөх хандлагатай болж байгаа учраас манайд ноосны аж үйлдвэрийн байршил, зохистой чиглэл, дотоодын болон экспортын хэрэгцээг үндэслэн хонины аж ахуйг хөгжүүлэх чиг хандлагыг тодорхойлж үржлийн бодлогод өөрчлөлт оруулах шаардлагатайг эрдэм шинжилгээний байгуулагынхан ийнхүү онцолж байна. Энд ноосны аж үйлдвэрийн байршлыг харгалзан хониы аж ахуйг дорнод, баруун, төвийн бүсчлэлээр хөгжүүлэх үзэл баримтлалыг ч гаргажээ. Ноосны зах зээлийг хөгжүүлье.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: