AU citizen Protected by Law

http://dursamj.mn/

УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл: Монголд нацизм мэндлэх гэж үү

… 2005 оны сүүлээр намайг Австралид очих үед ихэд шуугиан тарьсан нэгэн хэрэг болсныг өнөө хүртэл мартаагүй явна. Австралид цагаачилж ирээд иргэн нь болсон вьетнам залуу Сингапур улсад хар тамхины наймаа хийж яваад баригдан цаазлуулах болжээ. Түүнийг цаазлуулахгүйн тулд Австрали улсын Засгийн газар, шашин, олон нийтийн байгууллагууд нь чадах бүхнээ хийж байлаа. Гадаад хэргийн сайд нь Сингапурын талаас “манай залууг өршөөгөөч” гэж царай алдан гуйж, хэлцэл хийх гэж байдгаараа чармайх аж. Яаж ч хичээгээд Сингапурын хатуу төрөөс өршөөл авч чадаагүй юм.Тэгээд мөнөөх вьетнам залуу цаазлууллаа. Цаазлуулах үйл явцыг телевизээр шууд дамжууллаа. Энэ үед олон арван мянган цагаан арьстан австраличууд гудамж, сүм хийдийн өмнөх талбайд цуглан лаа асааж, вьетнам залуугийн төлөө залбирал үйлдэцгээж, олон цагаан арьстнууд уйлж зогсохыг нь би харсан билээ. Савхин хувцас өмсөөд энд тэндээсээ гинж унжуулсан танхай байрын хэсэг цагаан арьстан охид, залуус өөр хоорондоо тэврэлдэн уйлалдаж, нэгэн сахалтай бүдүүн эр нь чанга чангаар бархиран гингэнэж байсан нь одоо ч нүдэнд харагдах шиг болдог юм. Вьетнам залуугийн төлөө энэлсэн тэдгээр цагаан арьстан австраличуудыг хараад би биширч өөрийн эрхгүй догдолсон юм. Хүнийг үл ялгаварлан, дээдэлдэг ардчилсан нийгэм сэтгэл хөдлөм аж. Монгол Улсаа ийм болгох гэж бид 1990 оны хувьсгалыг хийсэн билээ! Үүнийг хас тэмдэгтэй, халзан толгойтой залуус ойлговол зохино. …

Posted in AU News. 1 Comment »

One Response to “AU citizen Protected by Law”

  1. Idea Says:

    Нээрээ тийм үү, ямар сэтгэл хөдөлмөөр юм бэ?
    Гэтэл манайхан бол яадаг гээч, монгол иргэн нь гадаадад алуулчихсан байхад тоох ч үгүй сонсоогүй юм шиг л байдаг. Малайзад амиа алдсан хүүхний шүүх хуралд ар гэрийхнээс нь өөр хэн ч яваагүй, аавынх нь хөлсөлж авч явсан өмгөөлөгч хурал хойшилсон, хүлээх боломжгүй гээд 3 хоноод л буцсан гэсэн.
    Төр засгаас нь иргэнээ гэх ямар ч эсэргүүцэл, мэдэгдэл, төлөөлөл байхгүй. Ард түмэн нь ч гэсэн хөөрхий бүсгүйг элдэв хоёроор хэлж ясыг нь өндөлзүүлээд л.
    Юун цагаачид, уугуул иргэдээ хамгаалж, хайрлаж чаддаггүй, гадныханд байдгаа барьж, доодхыг нь долоочих шахаж гүйдэг хүчгүй төрөө бодохоор хүзүүндээ олс углачихмаар болох юм.
    Даанч ингэлээ гээд юу өөрчлөгдөх вэ дээ. Ялангуяа хүмүүсийн ухамсар, төлөвшил, үндэсний гэх үзэл хөгжөөгүй цагт…


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: