MN Embassy in Australia

Эх сурвалж: http://news.gogo.mn/r/17727

Ээлжээ хүлээсэн Элчин сайдуудын томилгоог хийж дуусав

Австри, Шведэд ЭСЯ нээнэ
Манай улс Австралитай 1972 онд дипломат харилцаа тогтоож, 1990 оноос хамтын ажиллагаагаа идэвхжүүлжээ. Албан бус мэдээгээр 500 гаруй монгол иргэн тус улсад амьдардаг юм байна. Энэ тоо жил ирэх бүр өсөх хандлагатай байгаа учир иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, нөгөө талаар уул уурхай, боловсролын салбарт тус улстай хамтран ажиллах зорилгоор ЭСЯ нээх шаардлагатай байгаа аж. 2007 онд Австралийн Гадаад хэргийн сайд манай улсад айлчилж, эл асуудлаар санал солилцон Өргөмжит Консулаа томилоод буцжээ.

Швед улсад суух манай Элчин сайд хойд Европын орнууд болох Норвеги, Скандинав, Дани, Финлянд зэрэг орныг давхар хариуцах юм байна. Швед, Норвегид 2000 гаруй монгол иргэн амьдардаг гэнэ. 1960-аад оноос манай улс эдгээр оронтой дипломат харилцаа тогтоожээ. Байгалийн хий, зэс, нефть, сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр тэд дэлхийд тэргүүлдэг учир эл салбарт түлхүү хамтарч ажиллах боломжтой аж. Швед улс зах зээлийн шилжилтийн төвөгтэй үед манай орныг дэмжиж туслаж байсан. Уг хоёр оронд ЭСЯ-аа нээх талаар ГХЯ өнгөрсөн наймдугаар сард санал тавьж, хариу нь Австрали Шведээс өнгөрсөн сард иржээ тэд зөвшөөрсөн байна.

Өчигдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо эл саналыг 100 хувь дэмжиж, чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцлээ. Гадаад хэргийн сайд С.Оюун танилцуулга хийсний дараа гишүүд санал хэллээ.

Н.Батбаяр: Австрали шилжилтийн үед манайд тусламжийн гараа сунгасан орнуудын нэг учир ЭСЯ нээхийг дэмжиж байна. Тэд ялангуяа манайд боловсон хүчин бэлтгэхэд их тусалсан. Энэ тал дээр түлхүү анхаарч ажиллах хэрэгтэй.

С.Баярцогт: Швед, Австрали хоёр парламентын засаглалтай, Гадаад харилцаандаа тогтвортой бодлого барьдаг. Гэхдээ саяхан энэ хоёр орны Засгийн газар солигдсон. Австрали улс манайд Засгийн газрын, Швед орон нутгийн өөрөө удирдах байгууллагын боловсон хүчин бэлтгэх асуудлаар урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн. Гэхдээ Австрали, Канад, Европын холбооны виз гарахад хүнд байдаг. ГХЯ эдгээр оронд эхний ээлжинд дипломат паспорттай хүмүүсийг визгүй гаргах асуудлыг яаралтай ярих хэрэгтэй. Тэгэхгүй бол хүмүүс эвгүй байдалд ордог юм.

 

 —————————————————-

 http://news.gogo.mn/r/13163

Австралийн элчин сайдтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жефф Раби-г хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд С.Баяр шинээр байгуулагдаж буй Засгийн газрын үйл ажиллагааны ойрын үеийн зорилтын талаар товч танилцуулав. Тэрбээр богино хугацаанд ажиллах Засгийн газар үнэ, инфляцийн өсөлтийг тогтворжуулах, стратегийн ач холбогдолтой орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, авлига, хүнд сурталтай тэмцэх явдлыг гол зорилгоо болгож байгааг тэмдэглэв.

Ерөнхий сайд Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа онцлоод “Австрали улс Монголын боловсон хүчнийг сурган бэлтгэх талаар тусалсаар ирсэн. Энэ харилцаа цаашид ч үргэлжилнэ гэдэгт итгэл төгс байна.  Харилцаа өргөжин хөгжиж байгаа өнөөгийн нөхцөлд Монгол Улс Канберра-д Элчин сайдын яамаа нээх талаар бодох цаг болсон гэж үзэж байна” гэв.

Ноён Элчин сайд Жефф Раби Австралид сонгууль болж, шинэ Засгийн газар байгуулагдсаныг мэдээлээд Ерөнхий сайдынхаа мэндчилгээг уламжлав. Тэрбээр “Манай шинэ Засгийн газар Монгол Улстай харилцаагаа улам гүнзгийрүүлэх байр суурьтай байна. Элчин сайдын яамаа нээх саналыг дэмжиж байгаагаа илэрхийлье” гэлээ.

“Австралийн компаниуд Монголын ашигт малтмалын орд газрын ашиглалтын асуудлыг сонирхож байгаа. Гэхдээ хамгийн гол нь Монгол Улс дахь ардчилсан өөрчлөлт амжилтад хүрч, тус улс тогтвортой, үр өгөөжтэй зах зээлийн эдийн засгийг Төв Азид байгуулахад нь бид дэмжлэг үзүүлэхийг гол зорилгоо болгодог” гэж ноён Элчин сайд уулзалтын төгсгөлд тэмдэглэж хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба мэдээлэв.

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: