AU Traveller not coming

http://news.gogo.mn/r/18154

Дэлхийг тойрон аялагч мотоциклээ хулгайд алджээ

Мотоциклоор дэлхийг тойрон аялж яваа Аллан Робертс гэдэг австрали хүн Арабын Нэгдсэн Эмирт Улсад мотоциклээ хулгайд алдаж, аялал нь тасрав гэж «Галф Ньюс» сонинд бичжээ.

Робертс Шарж, Ажман гэдэг эмирт улсын хоорондын хилийн нэг зоогийн газарт хооллосны дараа унаж явсан мотоциклоо өөрийн тавьсан зогсоолоос олоогүйгээ ярьжээ. Тэрээр Сахарын элсэн цөл, Нигерийн ширэнгэ ой, Этиопийн уулархаг нутаг, дайнч омгууд нутагладаг Йемений мужийг туулсаны дараа бүр өнгөрсөн зуунд үйлдвэрлэгдсэн хуучин «Хонда» мотоциклээ соёлтой, аюулгүй гэгддэг Эмирт Улсад алдсандаа гомдолтой байна.

Дэлхий тойрох аялалаа Лондоноос эхэлж, 18 сарын дотор гурван тивийн 37 орноор 65 мянган километр аяласан австрали эрийн хулгайд алдсан мотоциклийг АНЭУ-ын бүрэлдүүнд багтдаг эмирт улсуудын цагдаа нар хайж гарлаа.

Аллан Робертс АНЭУ-аас Иран руу, дараа нь Орос Улс, Монгол Улс, Зүүн Өмнөд Азийн орнууд руу явж, аяллаа Индонезид дуусгах бодолтой байжээ.

П.Шагдар

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: