AU helps to stop AIDS

 From: http://news.gogo.mn/r/7143

ДОХ-ын халдварыг зогсоох боломжтой

ДОХ-ын халдварыг зогсоох боломжтой

Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс санаачлан Австралийн Улаан загалмайн нийгэмлэг, Австралийн олон улсын хөгжлийн байгууллагын дэмжлэгтэйгээр ХДХВ/ДОХ-ын эсрэг төсөл өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлжээ. Энэ онд тав дахь жилдээ хэрэгжихээр болсон уг төслийн шинэ үе эхэлсэн байна. Өнгөрсөн жилүүдэд ерөнхий боловсролын сургуулийн сурагч, их, дээд сургуулиудын оюутан, залуус, ижил хүйсэрхэгч эрчүүдэд чиглэсэн үе тэнгийн сургагч бэлтгэх сургалт зохион байгуулж ХДХВ/ДОХ-ын талаар үнэн бодит мэдээлэл өгч байсан.
Харин төслийн баг энэ удаа өрх толгойлсон эмэгтэйчүүд, эмэгтэй биеэ үнэлэгч эмэгтэйчүүдэд хүрч ажиллахын зэрэцээ сэтгүүлч бэлтгэдэг их, дээд сургуулиудтай хамтарч ажиллах аж. Мөн цаашид хил орчим болон боомтод хяналт тавьж, сурталчлах юм. Удахгүй жил болгон болдог ДОХ-оос урьдчилан сэргийлэх галт тэрэгний аялал ОХУ-ын Эрхүү хотоос Хятадын Бээжин, Эрээн, Хөх хот хүртэл болох гэнэ.
Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын шилдэг менөжер Р.Самдандов хэлснээр “ОХУ-ын Эрхүү, Хятадын Шинжан хотод ДОХ хурдацтай тархаж байгаа. Харин манай орон ДОХ-ын халдварын тархалт багатайд ордог. Тиймээс нэгдэж ДОХ-ын халдварын тархалтыг зогсоох боломжтой” гэлээ.

Б.Мягмансанж

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: