Australia-the TOP country

From: http://www.news.mn/

Амьдрахад хамгийн таатай улсаар Исланд шалгарчээ

 НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн мэргэжилтнүүд 1990 оноос хойш хүн амьдрахад хамгийн таатай орон гэсэн жагсаалтыг жил бүр гаргаж байна. Тухайн улсын хүн амын дундаж наслалт, боловсролын төвшин, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт зэрэг үзүүлэлтийг тооцон уг жагсаалтыг гаргадаг ажээ.

Сүүлийн зургаан жил энэ жагсаалтыг тэргүүлж байсан Норвеги улс энэ жил нэгээр ухран аман хүзүүдэж, Норвегийн орыг Исланд эзэлжээ. Исланд, Норвегийн дараа Австрали, Канад, Ирланд, Швед удаалсан байна. Харин жагсаалтын сүүлийг Сьерра-Леоне, Буркино-Фасо, Гвинея-Бисау улсууд мушгижээ.

Сонирхолтой нь НҮБ-ын энэ жагсаалт “The Economist” сэтгүүлийн экологийн таатай орчин, амьдралын таатай нөхцөл бүрдүүлсэн шилдэг хорь”-ийн жагсаалттай бараг ижил гарсан байна. “The Economist” жагсаалтаа дэлхийн 183 орноос тодруулж, өнгөрсөн есдүгээр сард нийтэд зарласан бөгөөд уг жагсаалтыг Норвеги, Исланд, Австрали тэргүүлсэн байлаа. “The Economist” бараг 200 орчим үзүүлэлтийг үндэс жагсаалтаа гаргасан бөгөөд гэмт хэргийн төвшин, хүүхдийн хүмүүжлийн орчин зэрэг үзүүлэлт орсон байв. Залуу үеийнхэнд өсч торних хамгийн сайн нөхцөл бүрдүүлсэн орон бол Нидерланд гэж “The Economist” нэрлэжээ.

Америкийн сар тутмын “Reader’s Digest” сэтгүүлийн шинжээчид эдгээр жагсаалтыг харьцуулан өөр нэг чансаа гаргахад эхний байрт Финланд оржээ. Финландын араас Исланд, Норвеги, Швед, Австри жагсчээ. “Reader’s Digest” улс орноос гадна хүн амьдрахад хамгийн тааламжтай хотыг шалгаруулж Стокгольмийг тодруулжээ. Осло, Мюнхен, Парис энэ жагсаалтад удаалсан байна. Шилдэг хотыг ундны усны чанар, хүлэмжийн хийн хаягдлын төвшин, боловсрол ба хүн амын орлого зэрэг үзүүлэлтийг тооцон гаргасан гэнэ.

————————–

http://news.gogo.mn/r/11767

Исланд хамгийн таатай газраар шалгарав

Исланд хамгийн таатай газраар шалгарав
Амьдрахад хамгийн сайхан газрын жагсаалтыг удаан хугацаанд тэргүүлж байсан Норвегийг Исланд улс гүйцэж түрүүлсэн байна. Харин жил бүр гаргадаг тус жагсаалтыг ДОХ өвчинд нэрвэгдсэн доод Сахарын улсууд сүүл мушгисан байна.

Баян, чөлөөт зах зээлийн эдийн засаг хөгжсөн улсууд буюу Исланд, Норвеги, Австри, Австрали, Канад,  Ирланд жагсаалтын тэргүүн байруудыг эзэлжээ. Харин НҮБ-ын Хүний хөгжлийн энэ үзүүлэлтээр өнгөрсөн жил АНУ наймдугаар байраас ухарч12-р байранд оржээ.

Хүн амын дундаж наслалт, боловсролын түвшин, нэг хүнд ногдох бодит орлого зэрэг үзүүлэлтээр  “хүний хөгжлөөр дорой” зэрэглэлд багтсан 22 улсад доод Сахарын улсууд оржээ. Энэ 10 оронд таван хүүхдийн хоёр нь 40 насалж чаддаггүй тухай НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн эмхтгэлд дурджээ. Тус бүс нутагт  ДОХ/ХДХВ нь хүн амын наслалтанд “ноцтой нөлөөлж” байгааг өнгөрсөн оны илтгэлд тэмдэглэсэн байна.

Тус жагсаалтанд НҮБ-ын гишүүн 175 орон, мөн Гонконг, Палестины үндэсний засаг захиргааг оролцуулсан байна. Харин мэдээлэл нь шаардлага хангаагүй хэмээн Ирак, Афганистан, Сомали зэрэг 17 орон багтаагүй байна.

Норвеги улс зургаан жилийн турш тус жагсаалтыг тэргүүлж байсан ч хүн амын наслалт хийгээд дотоодын нийт бүтээгдэхүүний шинэчилсэн тооцоо гарснаар  энэ жил тэргүүн байраа Исландад алджээ.

Б.Хандмаа

 

————————–

http://gegeen.wordpress.com/2007/07/25/quality-of-life-2007/

http://gegeen.wordpress.com/2007/09/13/country-comparison-oz/

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: