MN Language in IT

Энэ хугацаанд монгол судлал нилээд хөгжсөн, монгол герман, япон, америк, австрали зэрэг улсын эрдэмтэд бас монгол vсгийн хэрэглэлийн системийг судлан vvсгэж байжээ. Жишээлбэл, Германы Hans-peter Vietze профессорын хийсэн монгол vсгийн систем, Монгол улсын их сургуулийн SUDAR систем, Америкийн эрдэмтэн Wayne V.Ricnter-ийн хийсэн монгол vсгийн систем болон Монгол улсын боловсролын яамны болон Японы NEC компанийн хамтран хийсэн монгол vсгийн систем гэх мэт. Vvнээс гадна Орос, Унгар, Канад, Тайван зэрэг улс ба газар оронд бас зарим эрдэмтэн монгол vсэг шийдвэрлэх програм хийсэн.

http://www.itdic.edu.mn/infoView.jsp?view=21

Монгол хэл бичгийн мэдээлэлзүйн боловсруулалтын тухай
Нэмэгдсэн огноо: 2002-01-02 Оруулсан хүн: admin1
Монгол хэл бичгийн мэдээлэл зvйн боловсруулалтын тухай Профессор С.Насан Урт, Өвөр Монголын их сургууль

Монгол бичгийн дvрс,монгол хэлний авиа, хэл зvй, утга зэргийг компьютерээр боловсруулах, өөрөөр хэлбэл, монгол бичгийг компьютерт оруулах, таниулах, задлах, ойлгуулах, vvсгэх, компьютерийг ашиглан монгол хэлний аль олон зvй тогтол vзэгдлийг шинжин судлах бvхий л ажлыг монгол хэл бичгийн мэдээлэл зvйн боловсруулалт /буюу монгол хэл бичгийн сураг чимээ шийдвэрлэлт Mongolian Information Processing / хийнэ.

 

——————————————————————-

Related: MN Language Rocks

Монгол хүн Монголоосоо гарах шаардлагагүй болж, Монгол хэл сурах гээд гадныхан бидэнд мөнгө төлөх мөчийг хэзээ хэзээгүй хэн нэгэн монгол үзэх гээд байна. http://tbg.torama.ru/

Америкчуудын “хэлийг хугалж” “нэрийг сийлсэн” нэг өдөр

2007 оны 11 сарын 30

http://dayarmongol.com/index.php?option=com_content&task=view&id=1513&Itemid=1

Саяхны нэг өдөр Вашингтон Ди Си хот орчим амьдардаг Монголыг сонирхон судлагч Америкчууд цуглан Монгол дуу дуулан, түргэн хэллэг хэлж, зөвхөн Монголоор ярьж өнжив.

———————————–
MN Language e-Tutor
Mongolian Language – Online Tutor : http://tbg.torama.ru/
Related: mongolian-language-rocks/

Бямбын Ринчений “Монгол хэл” шүлэг

Монгол Хэл

Чихний чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл.

 


——————————————————————-

Монгол хэл бичгийн мэдээлэл зvйн боловсруулалтын ажил ХХ зууны наяад оноос эхэлж өнөөдөр нэг хэсэг суурь инженерийг цогцлон байгуулж, суурь онолын судлал ба хэрэглээний системийг vvсгэх талаар нэг хэмжээний амжилтад хvргэсэн гэж эрдэм шижилгээнийхэнд vнэлэгдэж байгаа билээ.

Монгол vсэг бичиг нь өрнө дахины ба хятад бичиг vсэгтэй адилгvй байдгаас монгол хэл бичгийн мэдээлэл зvйн боловсруулалтын өөрийнх нь ил тод онцлог ба өвөрмөц бэрхшээлтэй байдаг юм. Монгол хэл бичгийн мэдээлэл зvйн боловсруулалтын ажлыг ерөнхийд нь суурь судлал ба хэрэглээний мэргэжил гэж хоёр төрөлд хувааж болно. Тус өгvvлэлд голдуу энэ хоёр талаас монгол хэл бичгийн мэдээлэл зvйн боловсруулалтын ажлын ололт амжилт, тулгамдсан асуудал ба тэдгээрийг шийдвэрлэсэн арга туршлагаас товч танилцуулж байна.Монгол хэл бичгийн мэдээлэл зvйн боловсруулалтын суурь бvтээн байгуулалт
Монгол хэл бичгийн материалын сангууд
Монгол хэлний электрон толиуд
Монгол бичгийн кодын олон улсын стандарт
Монгол хэлний туршилтын авиа зvйн судлал
Мэдээлэл зvйн боловсруулалтад зориулсан vндсэн онолын судлал
Монгол электрон барлал
Монгол машин орчуулгын систем

Монгол хэлний судалгааны тусгай систем.

Монгол хэл бичгийн мэдээлэл зvйн боловсруулалтын суурь бvтээн байгуулалт
1983
онд Өвөр Монголын их сургууль ба Өвөр Монголын тооцооллын төв хамтранМонголын нууц товчоо“-г компьютерт оруулсан бөгөөд тvvнтэйгээ харгалзсан хайлт хамааралтын программ хавсаргажээ. Тvvний дараа Өвөр Монголын их сургууль “Дундад зууны монгол хэлний двиди хөмрөг“ ба “одоо vеийн монгол хэл бичгийн двиди хөмрөг“-ийг цогцлон байгуулсан билээ. Энэ шатанд голдуу монгол хэлийг латинчлан галиглах аргыг хэрэглэжээ. Наяад оны дундаас Өвөр Монголын хэл бичгийн зөвлөл, Өвөр Монголын нийгмийн шинжлэх ухааны хvрээлэн зэрэг байгууллага хамтран одоо vеийн монгол хэлний vгсийн давтамжийн бvртгэл хийжээ. Энэ ажлынхаа дvнгээр “Одоо vеийн монгол хэлний vгсийн давтамжийн толь“ хэмээх бvтээлээн хэвлvvлжээ.Монгол хэл бичгийн материалын сангууд
Өнө удаан тvvхтэй монгол судлалыг орчин vеийн технологитой уялдуулах, тvvний арга техникийг шинжлэх, нэн нарийн итгэмжтэй шинжлэх ухааны салбар болгох явдал бол цаг vеийн шаардлага, нийгэм тvvхийн хэрэгцээ юм. Ялангуяа монгол хэлний судалгааны онол, аргын талаар шинжилж, судалгааны нарийн оновчтой чанарыг дээшлvvлэх, цаашид монгол хэлний тооцоо хэл шинжлэл Compiutational Linguistics-ийн шинэ судалгааны хvрээг буй болгох, мөн тvvнчлэн Монгол хэлийг сурч хэрэглэхэд шинжлэх ухаанч vндэслэлийг өгөхvйц vндсэн инженерийн монгол хэл бичгийн материалын сан нийгэм нийтэд урт хугацааны туршид vгvйлэгдэж байсан юм.Энэ хэрэгцээ шаардлагыг хангах зорилготойгоор Өвөр Монголын их сургуулийн Монгол судлалын дээд сургууль хорь гаруй жилийн турш хэд хэдэн материалын сан зохиож билээ. Одоо нэгэнт судалгааны эргэлтэд ороод байгаа буюу оруулах гэж байгаа монгол хэлний материалын сангууд гэвэл:

  • Дундад зууны монгол хэлний дурсгалууд
  • Монголын нууц товцоон, уйгаржин vсгийн дурсгал, дөрвөлжин vсгийн дурсгал
  • Тод vсгийн дурсгал
  • Орчин цагийн монгол бичгийн хэлний материал / 5 сая vгтэй /
  • Ярианы хэлний материал
  • Хос хэлний материалын сан:
  • Хятад Монгол хоёр хэлний харгалзуулсан материалын сан
  • Англи–Монгол хоёр хэлний харгалзуулсан материалын сан

Эдгээрийн дотроос материалын багтаамж, хамарсан стиль, ашиглалтын чадамжаар хамгийн сайн нь “Одоо vеийн монгол хэл бичгийн двиди хөмрөг“ хэмээгддэг материалын сан юм. Энэ санг 1984 оноос эхэлж байгуулсан бөгөөд 1990 он болоход сая vгтэй, дэлхийд анхдагч “Одоо vеийн монгол хэл бичгийн материалын сан“ болон байгуулагдсан юм. Тус санд:

  1. Монгол хэлний сурах бичиг,
  2. Уран зохиол
  3. Улс төрийн өгvvлэл зохиол
  4. Сонин зэрэг дөрвөн төрлийн материалыг оруулжээ.

“Одоо vеийн монгол хэл бичгийн двиди хөмрөг“ нь эхэндээн бага хэмжээний, ерөнхийлсөн чанартай хэлний материалын сан байсан. Хоёрдугаар шатанд бид хэлний материалын төрөл зvйлээн өргөтгөөд байгалийн шижлэх ухаан, цэргийн явдал, хууль цааз, ам ярианы зэрэг талын материалыг багтаасан таван сая vгтэй сан болгожээ. Материалын сан дахь хоршоо vг, нөхцөл, хvний нэр зэргийг автомат таних, vгсийн аймаг хадах зэрэг талаар дахин сайжруулалт хийсэн байна. Материалын сангийн зөвхөн хэлний судалгаанд зориулагдсан биш, уран зохиол судлал ч хэлний материалын сангийн суурин дээр хийгдэж болох юм. Жишээлбэл уран зохиолын цаг vе судлал, зохиогчийн хэв намба судлал, найруулга судлал, зохиогч нь vл мэдэгдэх бvтээлийн зохиогчийг тоо бvртгэлээр тогтоох зэрэг аль олон хvрээнд уран зохиолын сан хэрэгтэй юм. Өвөр Монголд өнө Инжинашийн уран бvтээлийн сан гэж буй. Монго улсад Ц.Дамдинсvрэнгийн уран бvтээлийн СД гарсан. Эдгээр зvйлийг уран зохиол судлагчид ашиглаж болно. Уран зохиолчид өөрийн бvтээлээ мөн Интернэтээр цацаж нэн олон хvний хvртээл болгож болно.ДээшээМонгол хэлний электрон толиуд
Монгол хэлний мэдээлэл зvйн боловсруулалтын хөгжилтыг дагалдан эл зvйлийн хэрэглээний системд зориулагдсан электрон тольнууд шаардагдах болсон байна. Энэхvv асуудлыг шийдвэрлэхийн төлөө Өвөр Монголын их сургууль Монгол судлалын сургууль болон Бээжин их сургууль тооцоо хэл шинжлэл судлах газар хамтран Хятад улсын байгалийн шинжлэх ухааны фондын дэмжлэгээр 2000 оноос “Монгол хэл зvйн сураг мэдээний толь“-ийг боловсруулж эхэлжээ. “Монгол хэл зvйн сурах зэргийн толь“ бол монгол хэлний vг, өгvvлбэрийг автоматчилан задлах, автоматчилан vvсгэхийн төлөө боловсруулж байна. Одоо vеийн монгол хэлний байнга хэрэглэгдэх vгсийн хэл зvйн чадамжийг бодитойгоор тусгах, эл зvулийн хэрэглээний программд хэл зvйн мэдлэг vг зvйн хэлбэр, өгvvлбэр зvйн чадамж, найрлын онцлог, зөв бичих дvрмийн зэрэг талын мэдлэг хангаж өгөх зорилготой машин толь юм.
ДээшээМонгол бичгийн кодын олон улсын стандарт
Дэлхийн нийгэм орчин мэдээлэлжихийг дагалдан олон улсын стандартын байгууллагаас эл vндэстний vг хэл, vсэг бичигт баримжаа тогтоож эхэлсэн байна. 1993 оноос монгол бичгийн кодыг олон улсын стандартыг боловсруулах ажил эхэлж, хятад, монгол, герман, америк зэрэг олон орны эрдэмтдийн зургаан жилийн шаргуу чармайлтаар 2000 онд ISO/IEC JTCI SC2 болон UNICODE–д батлагдаж ISO/IEC 10646–2000 баримжаанд орсон бөгөөд 2000–2001 онд тус бvр Монгол улсын vндэсний стандарт / MNS.4932, 2000 /, хятад улсын vндэсний стандарт /GВ–13000/-аар нийтлэгдсэн байна. Энэ стандартад монгол vсгийн системд багтах монгол, тод, шивээ, манж, аль, галь зэргийг багтаасан юм. Vvний дvнгээр монгол бичиг нь дэлхийн төвшинд өөрийн гэх орон зайг эзэлж, Интернэтийн сvлжээнд явах болсон. Энэ нь монгол соёлын хөгжил, ирээдvйд чухал нөлөө бvхий ажил болсон юм.
ДээшээМонгол хэлний туршилтын авиа зvйн судлал
Монгол хэлний туршилтын авиа зvй буюу авианы дууны ухааны задлалт бол хэлний дууны ухааны инженерийн чухал агуулга болох юм. Тэр нь авианаас vсэг, vсгээс авиа болгон хувирахад чухал суурь болдог. Өвөр Монголын их сургуулийн монгол хэл бичиг судлах газар болох Дундад улсын нийгмийн шинжлэх ухааны хvрээлэнгийн Интернэт нь найдвартай, төлөөлөх чанараар сайн, шингээх нөхцөл, машин тоноглол нь дэвшингvй тул мэргэжлийн хувьд сvvлийн vеийн тvвшнийг харуулж чадахуйц бvтээл болсон юм. Монгол хэлний туршилтын авиа зvйн судалгааг япон улсад мөн хийж байна.
ДээшээМэдээлэл зvйн боловсруулалтад зориулсан vндсэн онолын судлал

  1. Монгол хэлний корпус хэл шинжлэлийн судлал
    Дээр дурдсан хэлний материалын сангуудын байгуулагдсан нь бvртгэл хэл шинжлэлийн аргаар монгол хэлийг судлах чухал суурь болжээ. Өвөр Монголын их сургуулийн эрдэмтэд энэ тэргvvнд “Одоо vеийн монгол хэлний материалын сан“–г ашиглан монгол vсгийн хэрэглэгдэх хэмжээ, монгол хэлний тооны зай, нэр vг ба тэмдэг vгийн өгvvлбэр дэх vйлдэл зэрэг талаар задлан хийж, бага бус шинэ vзэлтийг дурджээ. Vvний хамт бас монгол хэлний vг бvтээх дагаврын чадамж, дархацад бvртгэл хийж, монгол хэлний шинэ vг бvтэх жам хууль бололцоог илрvvлжээ,
  2. Мэдээлэл зvйд зориулсан монгол хэлний хэл зvй, утга зvй судлал.
    Хориод жилийн туршлагаас бид,мэдээлэл зvйд зориулсан монгол хэл зvй,утга зvйн онцлогийн тодорхойлолтын системийг заавал хийх хэрэгтэй гэдгийг мэджээ.Хэдэн шатны онол, vйлдлийг хайн, сvвэгчлэлтээр дамжин бид хэл зvйн онцлогийн судлалын талаар зохих туршлага хуримтлуулж, нилээд сайн vр бvтээмжтэйг олсон юм. Монгол хэл зvй утгын задлалт, холбоо vг, өгvvлбэрийн ихэсгэл, хувиргалтын шаардлагыг хангахын төлөө 2001 оноос Өвөр Монголын их сургууль, Өвөр Монголын нийгмийн шинжлэх ухааны хvрээлэн,Өвөр Монголын багшийн их сургууль хамтран хятад улсын нийгмийн шинжлэх ухааны фондын сэдэв “Мэдээлэл зvйн боловсруулалтад зориулсан монгол хэлний утгын судлал” сэдвийг эхэлсэн. Энэ судлалын гол агуулга нь (1) Монгол хэлний онцлогийг гvйцэд тусгаж чадах мөртөө машинд ойлгуулахад дөхөм “Мэдээлэл зvйн боловсруулалтад зориулсан Монгол хэлний утгын ангиллын систем жич тэмдгийн цугларлыг” боловсруулж vгийн утга, утгын тайлбар гэх vндсэн дvрэмжил болгох, цаашлаад машинд зориулсан, тооцоолоход дөхөм хэлбэржvvлсэн будлиант онцлогийн цугларал болгон өргөтгөх болно. Энэ нь монгол хэлний утга судлалын шинэ хандлага ба дэвшилт болох юм.

ДээшээМонгол электрон барлал
Наяад оноос эхлэн дэлхийн хэд хэдэн оронд монгол хэлний хэрэглээний системийг боловсруулах талаар хайн сvдэгчлэлт хийсэн байна. Жишээлбэл Өвөр Монголын фан жин электрон хэвлэлийн системийн монголоор /бар/ хуа гуан хөнгөн хэвлэлийн системийн монголоор, жи нэн монгол электрон барлалын систем, “Монгол WPS OFFICE” зэргийг боловсруулсан. Vvний хамт, монгол vсгийн дуудлагаар оруулах, дvрсээр оруулах зэрэг адилд бусын vсэг оруулах арга (буюу гар) залгаа залгаагаар буй болжээ. Энэ хугацаанд монгол судлал нилээд хөгжсөн, монгол герман, япон, америк, австрали зэрэг улсын эрдэмтэд бас монгол vсгийн хэрэглэлийн системийг судлан vvсгэж байжээ. Жишээлбэл, Германы Hans-peter Vietze профессорын хийсэн монгол vсгийн систем, Монгол улсын их сургуулийн SUDAR систем, Америкийн эрдэмтэн Wayne V.Ricnter-ийн хийсэн монгол vсгийн систем болон Монгол улсын боловсролын яамны болон Японы NEC компанийн хамтран хийсэн монгол vсгийн систем гэх мэт. Vvнээс гадна Орос, Унгар, Канад, Тайван зэрэг улс ба газар оронд бас зарим эрдэмтэн монгол vсэг шийдвэрлэх програм хийсэн. Эдгээр програм нь монгол хэвлэлийн хөгжилтөнд тун их тvлхэц vйлдэл vзvvлсэн юм. Гэвч монгол vсэг шийдвэрлэлт ба электрон барлалын системийн буй болсон явц бол тийм хялбархан биш байсан юм. Монгол vсгийн өөрийнх нь онцлогоос болж монгол хэлний мэдээлэл зvйн боловсруулалт нь тун олон бэрхшээлтэй тулгарсан юм.
(1) Монгол бичиг нь дээрээс доош, зvvнээс баруунд бичигддэг. Ийм бичиг нь дэлхий дээр зөвхөн монгол бичиг л байгаа юм. Ийнхvv монгол бичгийг компьютерт оруулахад ихээхэн бэрхшээлтэй тулгарсан билээ. Vгээр хэлбэл монгол бичгийн бичлэгийн чиглэл ба компьютерийн системийн чиглэлийн хоорондох зөрчлийг шийдвэрлэх асуудал тулгарсан.
(2) Монгол бичигт нэг vсэг олон дуудлагатай, нэг авиа олон дvрстэй байдаг. Энэ нь компьютерийн товчинд монгол vсэг хувиарлах, ижил дуудлага, ижил дvрстэй vгийг комьпютерт ойлгуулах зэрэг талаар маш олон бэрхшээлтэй
ДээшээМонгол машин орчуулгын систем.
1998 оны найман сард Өвөр Монголын их сургуулийн Монгол хэл судлах газар, дундад улсын шинжлэх ухааны х
vрээлэнгийн тооцоо мэргэжил судлах газар, Бээжингийн их сургуулийн тооцоо хэл шинжлэл судлах газар хамтран хятад улсын “863 төлөвлөгөө”-ний судалгааны сэдэв болох албан бичгийг хятадаас монгол бичигт орчуулах машин,орчуулгын систем”-ийг vvсгэжээ. Энэ систем нь:

  1. Хятад хэлний задлалтын хэсэг.
  2. Орчуулгын хэсэг.
  3. Монгол хэлиййг vvсгэх хэсэг. (Тус хэсэгт: монгол хэлний загвар,монгол хэлний vvсгэлтийн дvрэм, дvрмийн цугларал,хятад хэлнээс монгол хэлэнд хувиргах дvрмийн цугларал зэрэг багтана.)
  4. Хэрэглэгчийн золгоц зэрэг дөрвөн хэсгээс бvрджээ.

Хэдэн жилийн чармайлтын дvнд хэдийгээр анхны алхам амжилт олсон боловч жинхэнэ хэрэглээнд ортлоо бас ч хэдэн жилийн хугацаа хэрэгцээ болно. Сvvлийн жилvvдэд Өвөр Монгол, Япон зэрэг оронд англи, монгол, япон монгол машин орчуулгын систем боловсруулагдаж байгаа. Эдгээр нь монгол хэлний хэрэглээний судалгаа өргөжин тэлж байгаагийн амьд гэрч юм.Монгол хэлний судалгааны тусгай систем.
Монгол хэл бичгийн мэдээлэл з
vйн боловсруулалтын дунд тулгарсан онол практикийн асуудлыг шийдвэрлэж ажлын vр бvтээмж ба онцлог хэмжээг дээшлvvлэхийн төлөө монгол хэл судалгааны тусгай зориулалт бvхий мэргэжилтний системийг өдий төдий боловсруулсан юм. Эдгээр систем нь монгол хэлний суурь судлал ба хэрэглээний мэргэжлийн харилцан уялдах, харилцан ахиулахад бvр зохих хэмжээний vйлдэл vзvvлсэн юм.

  1. Монгол кодоос ASCII кодод хувиргах систем нь одоо vеийн монгол хэлний материалын санг өргөтгөх шаардлагаар монгол хэлний электрон эх бичгийг латин галигт буулгахын төлөө төлөвлөсөн нэгэн хэрэглээний систем юм.
  2. Материалын сан дахь галигийн алдаа, хэл зvйн алдаа, vгийн уялдааны алдаа зэргийг шалган байцааж, алдааг нь заан гаргах чадамжтай монгол хэлний автматаар харуулах системийг өнгөрсөн зууны наяад онд Өвөр Монголын их сургуульд судлан бvтээж байсан. Гэвч компьютерийн системийн дээшлэхийг дагалдан энэ систем хуучирч хаягдсан. Сvvлийн vед Монгол улсад кирил монгол vсгийг автоматчилан гаргуулах зорилт бvхий “ангууч“ систем бvтээсэн нь Монгол хэлний технологийн мөн нэгэн шинэ бvтээл болжээ.
  3. Монгол хэлний язгуур vндэс, дагаврыг автоматаар таслах систем.
  4. Монгол хэл бол залгамал хэл болох учраас vг зvйн хувиралтаар баялаг байдаг. Vгнvvд нь өгvvлбэрийн дунд ердөө ямар нэгэн хувиллын хэлбэрээр илэрнэ. Гэвч эдгээр хувиллын хэлбэрийг бvр толь бичигт оруулж болохгvй. Монгол хэлний нэгэн vйл vгийн язгуур 850 орчим хувиллын хэлбэртэй байж болно. Эдгээр хувиллын хэлбэрийг шийдвэрлэхэд vгийн язгуурын толь бичигт оруулж дагаврыг нь машинаар ялган, тодлох шаардлага гарна. Энэ буй гэвэл дагаврын хэсгийг нэг нэгээр таслах хэрэгтэй.
  5. Ойрд Монгол улсын их сургуулийн профессор Чоймаа нар кирил монголыг харилцан хөрвvvлэх систем боловсруулж байгаа. Энэ ажлын дvнгээр ер нь, ар,Өвөр Монгол гэсэнгvй, бvх дэлхийн монголчууд, монголч нар Интернэт дээрээс эсвэл ямар нэгэн мэргэжлээр компьютерт оруулсан эх бичгийг өөрийн дуртай хэлбэрээрээ уншиж ашиглаж болох болно. Иймээс энэ ажил бол монгол соёлын vйлст томоохон ач vртэй ажил болох юм.
  6. Монгол Интернэт. Бvх дэлхий IT-ийн цаг vед орж байгаа энэ зуунд монгол бичгийн нийгэм тvvхийн шинэ агуулгатай зохицуулах бол бид бvхний зайлуулж болшгvй дархан vvрэг юм. Гэвч монгол бичиг маань босоо бичиг, Интернэтийн вэб хуудасны чиглэлтэй таардаггvй учраас монгол welset нэлээд хожуу vе болтол биелэгдээгvй байсан юм. Сvvлийн vед Өвөр Монголын Мянгат сvлжээний мэргэжлийн нэгээхэн ашиглах хязгаарт компани зэрэг байгууллага Microsoft-ийн ActiveX мэргэжлийг ашиглан монгол сvлжээний хуудсыг байгуулж монгол соёлын дэвшилд жинтэй хувь нэмэр болсон билээ. Өнөөдөр “Монгол соёл “, “монгол тоожмал номын сан зэрэг арав гаруй монгол сvлжээний хуудас гаргаад байна.
  7. Дээр дурдсан хэдэн системээс гадна ойрын хориод жилийн судалгааны дvнд монгол заан сургалтын систем монгол тамгын, телевиз хөшгөн vсгийн систем, монгол KARAOK-ийн vсэг зэрэг олон төрлийн хэрэглээний программыг хийжээ. Эдгээр систем нь монгол хэлний нийгмийн хэрэглээний хvрээ, хэмжээг өргөтгөснөөр vл барам монгол vндэстний нийгэм соёлын хөгжилд ч чухал хувь нэмэр vзvvлсэн юм.

Монгол хэл бичгийн мэдээлэл зvйн боловсруулалтын ажил, хориод жилийн хөгжилтийн явцыг өнгөрөөгөөд, хэдийгээр зохих амжилт олсон боловч, суурь онолын судалгаа, хэрэглээний мэргэжлийн нээлтийн аль ч талаар хөгжсөн улстай харьцуулбал тун их зөрөөтэй байгаа юм. Байгаж хэлний шийдвэрлэлт (Natural Language Processing)-ийн онол, аргын сая л эхэлж байгаа бөгөөд эл зvйлийн хэрэглээний системийн нээлт, ашиглалт, нийгмийн хэрэгцээг хангаж чадахгvй байна. Тун олон ажил манай vргэлжлэн хайн сvвэгчлэхийг хvлээж буй.Эх сурвалж :”Билиг” сэтгvvл 2005 оны №2-3

3 Responses to “MN Language in IT”

  1. BLG Says:

    http://www.mongoliaonline.ws хаягаар орж орчуулгын програм хэрэглээрэй

  2. gegeen Says:

    BLG Cognitive Lab-nhand talarhav. Tsaash ni ulam saijruulaad, orgojood yavna gej naidaj bn. Ih taalagdlaa. Functionality ni Okay bn, nemelt interface ayandaa oruulah bailgui dee, tiimuu. olon oguulber zereg orchuuldag bolgoh ene ter ni daraa ni hiigdene gej ih naidaj bnaa.
    odoo content, ugsiin san tal deer tuslaltsaa heregtei baij magadgui yum shig bn. Hel shinjleliinhenees enuund huch tavih hun bii boluu. dundaasaa neg goyo chanartai yum bosgovol tee?

    Bi jishee ni eniig orchuulj turshlaa l daa:

    I love her so much – би тийм (олон) их тэр -д дурлана

    – Er ni bol ene sw chini ih ondor heregtseetei ed bnaa. reklamduulj bolno shuu. yum hiij baigaa humuus ch tegeed sain muu, neleen l yum sonsono doo. beltgeltei baigaarai daa, hehe. shuumjleliig basamjlalaas yalgah heregtei baidag shig bn lee shuu. tanai hamt olond ajliin ih amjilt husyee! tusluulah yum bii bol gegeen@yahoo.com -r orood ireerei! cheers


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: