AU news on Olloo.mn

Hollywood Star’s : » Н.Кидманы усны хувцас vнэд хvрчээ
Нийтэлсэн: 2008-02-11 17:13:55 , Мэдээний дугаар: #88146

Холливудын алдарт жvжигчин Николь Кидман 2002 онд Ларс фон Триерын найруулсан “Догвилль” кинонд тоглосон билээ.

Тэрбээр Шведийн Венерсбург хотод зураг авахуулж байхдаа нэгэн усан санд усны хувцсаа орхисон аж. Мартсан хувцсыг орон нутгийн нэгэн радиод єгсєн байсныг З.Недановски гэгч 5.5 мянган швед кроноор худалдан авсан юм. Тэгвэл саяхан 3. Недановски усны хувцсыг дуудлага худалдаанд оруулж 2000 гаруй ам.доллараар зарсан байна. Энэ мєнгєєрєє тэрбээр Энэтхэгийн ядуу гэр бvлд туслах зорилгоор есєн vнээ худалдан авах гэнэ. Тэрээр ярихдаа “Би жил бvр Энэтхэгийн ядуу гэр бvлд зориулан нэг vнээ худалдан авах болно. Бусад хvмvvс ч ингээсэй” хэмээн уриалсан байна.

дугаар 033/2797/

 

Гадаад мэдээ : » Эхнэрийнхээ цогцсыг 23 жил нуужээ

Нийтэлсэн: 2008-02-11 15:39:26 , Мэдээний дугаар: #88122

Австралийн Мелбурн хотын иргэн 58 настай Фредерик Бойл нхнэр Эдвина Бойлын цогцсыг тємєр саванд хийж, хотын гадна байрлах байшингийнхаа хойно 23 жилийн турш нуусан байсныг санамсаргvй тохиолдлоор илрvvлжээ.

Энэ тухай єгсєн мэдvvлэгтээ “1983 оны аравдугаар сарын зургааны єдєр эхнэр маань унтлагын єрєєндєє алуулсан байхыг олсон. Хvнд цохилтод орж, айсан учир цогцсыг нуучихсан юм. Би тэр vед долоо хоногоор аялалд явчихаад ирсэн. Эхнэрийнхээ vхэлд ямар ч холбоогvй” гэжээ. Гэсэн ч Викториа мужийн шvvхээс єнгєрсєн бямба гаригт тvvнийг буруутай болохыг тогтоосон байна. Тэрээр “Эхнэрээ толгойд нь хоёр удаа буудаж, хоолойг нь єєрийнх нь зангиануудын нэгээр боомилсон“ гэж шvvх хурлын vеэр мэдvvлжээ. Бойл хоёр охиндоо єнгєрсєн хугацааны турш эхнэрийнхээ vхлийн талаар юу ч хэлээгvй бєгєєд “Ээж нь ачааны машины жолооч дагаад зугтчихсан” гэдэг байжээ. Харин хvргэн нь 2006 оны аравдугаар сард хашаагаа цэвэрлэж байхдаа цогцсыг олсон аж.

Дугаар 33/2793/

Мэдээллийн эх сурвалж:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: