February Scholarship Info

Australian scholarships: http://gegeen.wordpress.com/category/scholarship/

http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=86940&catid=2174

Боловсрол : » Суралцах чадвараас гадна нийгмийн идэвхтэй хvн л тэтгэлэг авах боломжтой

Нийтэлсэн: 2008-01-31 14:29:06 , Мэдээний дугаар: #86940

Сvvлийн жилvvдэд оюутан залуус гадаадын их дээд сургуулиудад суралцахыг гол зорилгоо болгож байна. Ингэхдээ тэд дэмжлэг vзvvлэгч байгууллагуудын тэтгэлгээр болон тєрийн сангийн санхvvжилтээр суралцахыг чухалчлах болж.

Гэвч тэд хаана, хэнд хандаж, ямар бичиг баримт бvрдvvлэхээ сайн мэддэггvй. Мєн ямар шаардлагыг хангасан хvн тэтгэлэгт хамрагдах боломжтой болох талаар ойлголт муутай байдаг. Тэгвэл уншигчиддаа хєтєч болох vvднээс бид доорхи мэдээллийг хvргэе.

Гадаадад суралцах оюутныг яаж сонгон шалгаруулдаг вэ
БСШУЯ-наас оюутан залуусыг хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу болон сургалтын тєрийн сангийн зээлээр гадаадын их сургууль, коллежид суралцуулдаг уламжлалтай. 30 гаруй оронд оюутан залуусыг Гадаадад суралцуулах оюутныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу суралцуулж байна. Тус яамны мэргэжилтнvvдээс авсан мэдээллийг уншигчиддаа хургэж байна.
Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн єдрийн 1-2 дугаар ангид 3.0-аас дээш голч дvнтэй суралцаж байгаа, 21 хvртэлх насны оюутнуудыг сургуулийн тодорхойлолтыг vндэслэн сурч байгаа мэргэжлээр нь уралдаант шалгалтад оруулдаг байна.

БСШУЯ-наас гадаадад суралцуулах сонгон шалгаруулалтыг яамнаас долоогоос доошгvй хоногийн ємнє єєрийн вэб хуудсаар дамжуулан зарлах аж. Харин сонгон шалгаруулалтад оролцох хvсэлтэй оюутнууд єєрийн суралцаж буй сургуульд хандах хэрэгтэй юм байна. Тухайн сургууль нь урдчилсан шалгаруулалтад тэнцсэн оюутнуудын бvртгэлийг хvснэгтийн дагуу гаргаж, зарласан хугацаанд яаманд ирvvлнэ. Ингэхдээ овог нэр, нас, хvйс, утас, сургууль, анги, голч дvн, мэргэжил, суралцах мэргэжил, тvвшин зэргийг заасан хvснэгт бєглєх аж. Харин оюутнууд шалгалтад орохдоо иргэний болон оюутны vнэмлэхээ авч очих ёстой юм байна.

Ямар хичээлээр шалгалт авах бол
Сонгон шалгаруулалтыг гадаад хэлний шалгалт, мэргэжлийн суурь шалгалт гэсэн хоёр vе шаттай зохион байгуулдаг байна.
*Хэрэв эдийн засаг, менежмент, физик, математик, компьютер, программ хангамж, инженер, технологи, архитектур, геодези, цаг уур, ус хангамж, электроник, эрх зvй, философи, сэтгэл судлал, боловсрол, социологийн чиглэлд шалгалт єгєх бол математик, гадаад хэлний хичээлээр шалгалт єгнє.

*Мал зvй, мал эмнэлэг, агрономи, биологи, биотехнологи, ой судлал, анагаах ухаан, хими, хи¬ми технологи, металлурги, арьс шир, хvнс, материал судлал, ма¬териалын технологийн чиглэлээр бол хими, гадаад хэлний хичээлээр шалгалт єгєх хэрэгтэй.

*Тvvх, газарзvй, улстєр, музей судлал, уран зохиол, сэтгvvл зvй, олон улсын харилцаа, орон судлалаар бол нийгмийн тухай мэдлэг, гадаад хэлийг сонгоно.
*Соёл, урлаг, биеийн тамирын чиглэлд шалгалт єгєхєєр бол мэргэжил, гадаад хэлний шалгалт єгнє.
*Аль ч орны гадаад хэлний орчуулагчаар бол монгол хэл, гадаад хэлний хичээлээр шалгалт єгєх юм байна.
Дээрх шалгалтуудад 60-аас дээш хувийн амжилт vзvvлэх ёстой. Энэ босго оноо нь шал¬галтад оролцогчдын тооноос хамааран хэлбэлзэж болох нь.
Харин магистрантур, докторантурын шалгалтад оролцох хvмvvс єргєдєл, анкет, иргэний vнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, албан газрын тодорхойлолт, боловсрол эзэмшсэн тухай дипломын но¬тариатаар баталгаажуулсан хуулбар, дvнгийн жагсаалт, судалгааны ажлын тухай товч реферат, эрдэм шинжилгээний бvтээлийн жагсаалт зэргийг заасан хугацаанд зарласан газарт авчирч єгєх хэрэгтэй.

Гадаад хэлний шалгалтыг тест хэлбэрээр, мэргэжлийн шалгалтыг ярилцлага хийх, реферат хамгаалуулах хэлбэрээр авдаг. Мэргэжлийн болон хэлний шалгалтын доод босго оноо нь нийт онооны 60 хувиас доошгvй байх нь. Бvх шалгалтад тэнцэж “Ок” болсон тохиолдолд суралцагч нь vнэ тєлбєргvй суралцах ба тухайн орны хууль тогтоомжид нийцсэн амьжиргааны тэтгэлэг авна. Харин замын зардлаа суралцагч єєрєє хариуцдаг байна.

Тєрийн сангийн санхvvжилтээр магистрантур, докторантурт суралцахыг суралцахыг хvсвэл..

БСШУЯ-наас жил бvрийн хоёрдугаар сард багтаан тухайн жилд гадаадын их сургуулийн магистрантур, докторантурт суралцуулах хvний тоо, мэргэж¬лийн чиглэл, захиалагч байгууллагын нэр, бvртгэх болон шалгаруулах тодорхой нєхцєл болон хугацааг яамны вэб хуудас болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарладаг байна.

Зарласан мэргэжлийн чиглэлийн дагуу бакалавр, магистраас доошгvй боловсролтой, сургалтын голч дvн нь 3,25 ба тvvнээс дээш, мэргэжлээрээ хоёр ба тvvнээс дээш жил ажилласан, судалгаа шинжилгээний ажлын туршлагатай, гадаад хэлний бэлтгэлтэй, олон улсын нэр хvндтэй их сургуулийн vндсэн сургалтад зар¬ласан мэргэжлийн чиглэлийн дагуу суралцах хvсэлтэй хvмvvсийг шалгаруулалтад оруулах аж.

Яамнаас энэ санхvvжилтэд хамруулах гадаадын их сургуулиудын нэрсийн жагсаалтыг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсын нэр хvнд бvхий байгууллагаас гаргасан мэдээлэлд vндэслэн тогтоож, єєрийн вэб хуудсанд байршуулах гэнэ. Хэрэв та тєрийн сангийн санхvvжилтээр магистрантур, докторантурт суралцахыг хvсвэл доорхи бичиг баримтуудыг бvрдvvлж, зарласан хуваарийн дагуу яаманд бvртгvvлээрэй.

-Юуны ємнє та єргєдєл бичих хэрэгтэй. Тухайн чиглэлээр суралцахаар болсон зорилго, суралцахад єєрийгєє бэлтгэсэн байдал болон яагаад энэ сан¬хvvжилтэд хамрагдах шаардлагатайг тайлбарласан vндэслэл, суралцаж тєгсєєд хийх ажлын тухай тєсєєлєл, суралцахад шаардагдах дэмжлэг, нєхцлийг єргєдєлдєє тодорхой илэрхийлж бичээрэй. Мєн албан захидал, судалгааны ажлын тухай товч реферат, эрдэм шинжилгээний бvтээлийн жагсаалт, ажил байдлын тодорхойлолт, дvнгийн жагсаалт, тэдгээрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, гадаад хэлний мэдлэгийн тvвшин тогтоох шалгалт єгсєн тухай баримт зэргийг бvрдvvлэх юм байна.

Шалгаруулалтыг ярилцлага хийх, реферат хамгаалуулах хэлбэрээр авч тэнцсэн тохиолдолд гэрээ байгуулдаг. Гэрээнд сургалтын явцад хяналт тавих, суралцагчийг хугацаанд нь амжилттай тєгсгєх буцаан ирvvлэх, ажлын байраар баталгаатай хангах тухай тодорхой нєхцєл болон захиалагч, суралцагчийн харилцан хvлээх бусад эрх, vvргийг тодорхой тусгасан байдаг аж.

13 Оронд 518 хvнийг бакалаврын тvвшинд суралцуулжээ
2007-2008 оны хичээлийн жилд БСШУЯ-наас 140, БНХАУ-д 138 оюутан суралцуулахаар болжээ. Vvнээс 100 нь БНХАУ-ын Євєр Монголын єєртєє засах оронд суралцах гэнэ. Харин Японд 61, Туркэд 50, Польшид 20, Чехэд 37, Энэтхэгт 15, т
Солонгост 26, Кубад 8, Вьетнамд 10, Унгарт 5, Украинд 7, Казахстанд 1 хvнийг хоёр улсын Засгийн газар болон яамд хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу бакалаврын тvвшний сургалтад тус тус хамруулахаар шалгаруулсан байна.

Єєрєєр хэлбэл, нийт 13 оронд 518 хvнийг бакалаврын тvвшинд суралцуулсан байна. Магистр, докторын тvвшинд 2007-2008 оны хичээлийн жилд ОХУ-д 60, Энэтхэгт 15, Турк-д 5, БНХАУ-д 30, БНЧехУ-д 8, БНСУ-д 10, Японд 5, БНПУ-д 2, Швейцарид нэг хvнийг хоёр улсын Засгийн газар болон яамд хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу суралцуулахаар шалгаруулсан байна. Нийт есєн улсад 136 хvнийг магистр, докторын тvвшинд суралцуулжээ. Єндєр хєгжилтэй орны их сургуулийн магистрантур, докторантурт Монгол Улсын Засгийн газрын тэтгэлгээр буюу Сургалтын тє¬рийн сангийн зээлээр суралцах хvмvvсийг Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайдын баталсан журмын дагуу сонгон шалгаруулдаг байна.

Энэ журмын дагуу захиалагч байгууллагуудаас жил бvрийн нэгдvгээр сард багтаан мэргэжлийн чиглэлийг нь тогтоодог аж. Мєн Япон Улсын Засгийн газрын буцалтгvй тусламжаар хэрэгжиж буй “Хvний нєєцийг хєгжvvлэх тэтгэлэг” тєслийн хvрээнд 2002 оноос хойш жил бvр 20 хvнийг Японы нэр хvнд бvхий их сургуулиудын магистрантурт голдуу мэдээллийн технологи, эдийн засаг, хууль, удирдлага, харилцааны чиглэлээр шалгаруулан суралцуулж байгаа аж. Энэ тэтгэлэгт сургалтын талаарх нарийвчилсан мэдээллийг тєслийн гvйцэтгэгч байгууллага болох Японы олон улсын хамтын ажиллагааны тєвийн Улаанбаатар хот дахь Тєлєєлєгчийн газраас авч болох нь. /http://www.jice.org/english/
Тvvнчлэн хувиараа болон бусад олон улсын бєгєєд олон нийтийн байгууллагуудын шугамаар олгогдож буй тэтгэлгvvдийн талаарх дэлгэрэнгvй мэдээллийг Боловсролын зєвлєгєє, мэдээллийн тєвийн вэб сайтаас авч болох юм байна. / www. earcmn.org/

Хамгийн их тэтгэлэг олгодог нь АНУ
Сурч боловсрох хvсэл, тэмvvллийг vнэлж, дэмжлэг vзvvлж буй тэтгэлэг хэмээх энэхvv оюуны хєрєнгє оруулалт, санхvvгийн дэмжлэгийг мэдээж зvгээр авчихна гэж байхгvй. Тэтгэлэг авах хvнд зохих шаардлагууд тавигдана. Юуны ємнє та суралцах чадвараас гадна нийгмийн идэвхтэй нэгэн байх ёстой. Мєн гадаад хэлний мэдлэг зайлшгvй шаардагдана. Хэрэв та єєрийгєє дээрх шаардлагуудыг хангасан гэж vзэж байвал Азийн хєгжлийн банк, Дэлхийн банк, Жайка, Соросын сан, Ротари зэрэг байгууллагад хандаж болох нь. Тэтгэлэг олох боломжууд маш их байдаг. Харин vvний тулд интернэтээс уйгагvй хайж, байнга мэдээлэлтэй байх хэрэгтэй гэж мэргэжлийн хvмvvс зєвлєж байсан.

Тэтгэлгийг хамгийн ихээр олгодог улсад АНУ ордог. Тэд сургууль дээрээ сан, холбоо байгуулж, тэтгэлэг зарладаг. Мєн зарим тєрийн бус байгууллагууд єєрийн нэрэмжит тэтгэлэг олгодог. Энэ нь чадварлаг, ирээдvйтэй оюутнуудад
сургалтын санхvvгийн дэмжлэг vзvvлж, сургуулиа тєгсмєгц байгууллагадаа авах зорилготой юм байна.

Манай оронд жил бvр зарладаг тэтгэлгvvдИх Британид Магистрын зэрэг олгох тэтгэлэг.
Энэ тэтгэлгийг Английн консулын газраас зарладаг. /Их Британийн Элчин Сайдын Яам/.
Азийн хєгжлийн Банкны Тэтгэлэгт хєтєлбєр.
Энэ хєтєлбєрєєр Япон болон бусад оронд магистр, тvvнээс дээш зэргээр тэтгэлгээр сургана. /Азийн хєгжлийн банк Монгол дахь салбар/
Японы хvний нєєцийн хєгжлийн хєтєлбєр.
Энэ хєтєлбєрєєр Япон улсын Засгийн газрын тусламжаар их, дээд сургуульд тэтгэлэгтэй суралцана.
/Японы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Улаанбаатар дахь салбар/.
Францын засгийн газрын сургалтын тэтгэлэгт хєтєлбєр.
Монгол дахь Францын ЭСЯ-аас богино хугацааны хэлний болон мэргэжлийн дадлага хийх тэтгэлэг олгоно.
Ротари клубын тэтгэлэг.
Маш олон хvн хамрагдах боломжтой энэ тэтгэлэгт олон улсын чиглэлээр суралцах хvсэлтэй оюутанд тэтгэлэг олгодог. Жилд 1200 оюутан хамрагддаг байна. /info(5)rotarvmonaolia.ora/
Дэлхийн банкны тэтгэлэг.
Энэ тэтгэлгийг жил бvр зарладаг. /www.worldbank.org/ Их дээд сургуульд суралцагч эмэгтэйчvvдийн холбооноос АНУ-д дээд боловсрол эзэмших хvсэлтэй 58 хvртэл тооны эмэгтэй оюутанд тэтгэлэг олгодог. /www.aauw.org/
Эдийн засгийн магистрын тэтгэлэг.
Их Британийн гадаад харилцаа, хамтын нєхєрлєлийн хэрэг эрхлэх газар, Манчестрийн их сургууль хамтран Манчестрийн их сургуульд 2008-2009 оны хичээлийн жилд эдийн засгийн магистрын сургалтын тэтгэлэгт хєтєлбєрт Монгол залуусыг оролцохыг урьж байгаа аж.

Тэтгэлгээр эдийн засаг, эконометрикс, хєгжлийн эдийн засаг зэрэг мэргэжлээр суралцах боломжтой юм байна. Тэтгэлэгт жилийн сургалтын тєлбєр, стипенд, замын зардал багтжээ. Энэ тэтгэлгийг сонирхсон хvн єргєдлийн маягт, дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар, дипломын орчуулга, эссэ, англи хэлний шалгалт болон сертификат /TOEFL-600, IELTS-6.5/-ын онооны хамт ирэх сарын 15-ны дотор Боловсролын зєвлєгєє мэдээллийн тєвд хvлээлгэж єгч болно.

Дугаар 021/11289/

Australian scholarships: http://gegeen.wordpress.com/category/scholarship/

One Response to “February Scholarship Info”

  1. galbaatar Says:

    heregtei medeelel bna.
    bi medehggui bsan zuilseesee medej avlaa.
    danke


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: