Positive Life AU Red Cross

http://www.poz.mn/

Австралийн Улаан Загалмай Нийгэмлэгээс ирүүлсэн мэндчилгээМонголын Улаан Загалмай Нийгэмлэг, “Өөдрөг Амьдрал” Төвөөс хамтран санаачилсан энэхүү санаачлагыг Австралийн Улаан Загалмай дэмжин ажиллаж байгаагаа бахархалтайгаар илэрхийлж байна.
  цааш нь . . .

“Өөдрөг амьдрал” Төвийн танилцуулга

“Өөдрөг амьдрал” Төв нь 2005 оны 4 дүгээр сарын 27-нд Монгол Улсын Хууль Зүй, Дотоод Хэргийн Яаманд бүртгүүлснээр үйл ажиллагаагаа албан ёсоор явуулж эхэлсэн. Тус байгууллага нь Монгол улсын ХДХВ-ийн халдвартай амьдарч буй хүмүүсийн үүсгэл санаачлагаар байгуулагдсан.Эрхэм зорилго: ХДХВ-ийн халдварын тархалтыг бууруулахад ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн оролцоог нэмэгдүүлэх, ХДХВ-ийн халдвартай хүмүүсийг ялгаварлан гадуурхах явдлыг багасгах, тэдэнд шаардлагатай халамж дэмжлэгийг үзүүлэх, эмчилгээнд нь тусламж үзүүлэх, тэднийг нийгэмд идэвхтэй байр суурь байр эзлэхэд туслахад оршино.
Байршил: Нүүр хуудас » Мэндчилгээ » Мэдээ мэдээлэл
Австралийн Улаан Загалмай Нийгэмлэгээс ирүүлсэн мэндчилгээ
Монголын Улаан Загалмай Нийгэмлэг, “Өөдрөг Амьдрал” Төвөөс хамтран санаачилсан энэхүү санаачлагыг Австралийн Улаан Загалмай дэмжин ажиллаж байгаагаа бахархалтайгаар илэрхийлж байна.
Австралийн Улаан Загалмай Ази, Номхон далайн бүс нутагт ХДХВ/ДОХ-ын хөтөлбөрийг 1990-ээд оны дунд үеэс эхлэн дэмжин ажиллаж эхэлсэн ба Монголын Улаан Загалмай Нийгэмлэгтэй 2002 оноос хамтран ажилласаар ирсэн билээ. Энэ хугацаанд ХДХВ/ДОХ-той тэмцэх үйл ажиллагаагаа олон нийтийн хэрэгцээ болон халдварын тархалтыг бууруулахад чиглүүлсэн төдийгүй ХДХВ-ийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд нэлээн анхаарал тавьж байсан бөгөөд одоо үүнийг ХДХВ-ийн халдвартай хүмүүс болон тэдний гэр бүлийнхэнд халамж дэмжлэг үзүүлэх, ХДХВ-тэй холбоотой Ялгаварлан гадуурхалт, гутаан доромжлолтын эсрэг үйл ажиллагаатай хослуулан явуулж байна.
ХДХВ/ДОХ-той холбоотой бүхий л үйл ажиллагаанд хамгийн чухал нь ямар ч хөтөлбөр, төслийн гол хэсэг болох ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн оролцоо юм. Бид ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн мэдлэг, туршлагыг өндрөөр үнэлж, үйл ажиллагааныхаа дүн шинжилгээ, төлөвлөлт, төслийн хэрэгжилт болон хяналт үнэлгээг мэдээлэхдээ тэдний мэдлэг, туршлагыг ашигладаг. Ийм учраас “Өөдрөг Амьдрал ” Төвийг Монголын Улаан Загалмай Нийгэмлэгээр дамжуулан дэмжин ажиллахдаа баяртай байна.
Бид бүхэн энэхүү вэбсайтыг мэдлэг туршлагаа солилцох, Монголын ХДХВ-ийн халдвартай хүмүүст чухал асуудлуудыг сурталчлах зэвсэг болон ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Энэхүү вэбсайтаар тасралтгүй суралцаж, өөрсдийн ажлыг сайжруулах талаар та бүхний дуу хоолойг сонсохдоо таатай байх болно.
Байршил: Нүүр хуудас » Мэдээ мэдээлэл
“Өөдрөг амьдрал” Төвийн танилцуулга

“Өөдрөг амьдрал” Төв нь 2005 оны 4 дүгээр сарын 27-нд Монгол Улсын Хууль Зүй, Дотоод Хэргийн Яаманд бүртгүүлснээр үйл ажиллагаагаа албан ёсоор явуулж эхэлсэн. Тус байгууллага нь Монгол улсын ХДХВ-ийн халдвартай амьдарч буй хүмүүсийн үүсгэл санаачлагаар байгуулагдсан.

Эрхэм зорилго: ХДХВ-ийн халдварын тархалтыг бууруулахад ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн оролцоог нэмэгдүүлэх, ХДХВ-ийн халдвартай хүмүүсийг ялгаварлан гадуурхах явдлыг багасгах, тэдэнд шаардлагатай халамж дэмжлэгийг үзүүлэх, эмчилгээнд нь тусламж үзүүлэх, тэднийг нийгэмд идэвхтэй байр суурь байр эзлэхэд туслахад оршино.

“Өөдрөг амьдрал” Төв байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг болон ДОХ-той Тэмцэх Үндэсний Сан; ДОХ, Сүрьэтэй тэмцэх Глобал Сангийн дэмжлэгтэй төсөл зэрэг байгууллагуудтай хамтран, тэдний мэргэжил арга зүйн болон санхүүгийн дэмжлэгээр ХДХВ-ийн халдвартай хүмүүст халамж дэмжлэг үзүүлэх, тэдэнд ХДХВ-ийн халдварын тухай болон эмчилгээ, арчилгаа, сувилгааны талаар сургалт явуулах, ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн эсрэг гардаг ялгаварлан гадуурхалт, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хандлагыг өөрчлөх, ХДХВ-ийн халдварын тархалтыг бууруулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, өөрсдийн дуу хоолойгоо илэрхийлсээр ирлээ.

Манай байгууллагын төлөөлөгчид Үндэсний болон Олон улсын бага хурал, семинарт оролцож өөрсдийн үйл ажиллагаа, оролцоог харуулсан. Манай байгууллага нь Нөхөн Үржихүйн Эрүүл Мэнд, Хүний хөгжлийн ТББ-уудын Үндэсний Сүлжээ болон Ази, Номхон далайн ХДХВ-ийн Халдвартай хүмүүсийн Сүлжээ Байгууллага; Зүүн Европ, Төв Азийн ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн Байгууллагуудын Холбооны гишүүн байгууллага юм.

Өөдрөг амьдрал” Төвийн зорилтууд:
ХДХВ-ийн халдвартай хүмүүсийг чадваржуулах
ХДХВ-ийн халдварын тархалтыг бууруулахад үйл ажиллагаанд ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн оролцоог бүх түвшинд хангах
ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлэх
ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн эрх ашгийг хамгаалах, тэдний дуу хоолойг илэрхийлэх
Гадаадын орнуудын ижил төстэй байгуулагуудтай хамтран ажиллах, гишүүнчлэлтэй бүсийн болон үндэсний байгуулагуудын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох
ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн эмнэлгийн үйлчилгээ, асаргаа сувилгаа, эмчилгээг сайжруулах, тэдэнд таатай орчин бүрдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх
ХДХВ-ийн халдвартай хүмүүст орлого нэмэгдүүлэх үйл ажиллагааг нь дэмжих

More: http://gegeen.wordpress.com/2007/11/08/a-cup-of-milk-10000/

http://gegeen.wordpress.com/category/miracle-stories/

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: