Open University of AU

 http://mecs.pmis.gov.mn/

4. Австралийн нээлттэй их сургууль
Open university of Australia

АНИС нь Австралийн нэр хүнд бүхий долоон их сургуулиудын харъяа интернэтэд суурилсан дээд боловсролын үйлчилгээ юм. АНИС 1993 онд анх нээгдсэнээс хойш 100,000 хүнийг сургасан арвин туршлагатай бөгөөд маш эрчимтэй өргөжиж байна. Та 15 тэнхимийн ямар ч хичээлд суралцах боломжтой бөгөөд Австралид биеээр очиж суралцсанаас огтхон ч ялгаагүй байх болно. АНИС нь ихэнх төгсөөгүй байгаа оюутнуудад нээлттэй байдаг бөгөөд бүх мэргэжлийн оюутнуудад тохируулахыг хичээж ажилладаг.

Оюутнууд нь дэлхийн бүх орноос суралцдаг. Тэдэнд гэрээсээ холдож өөрийн ажил төрлөө алдагдуулалгүйгээр Австралийн толгой цохидог сургуулиудад суралцах боломжийг олгож байна.

Засгийн газрын дэмжлэг болон өндөр зэрэглэлд магадлан итгэмжлэгдсэн дэлхийд нэр хүнд бүхий олон сургуультай хамтран ажилладаг. Бүх хичээлүүд англи хэл дээр явагддаг.

Сургалтын 4 улиралтай учир заримд нь эсвэл ганцад нь ч хамрагдах замаар хүссэн мэргэжлээрээ төдийчинээ хурдан төгсөх боломжтой. Шинээр мэргэжил эзэмших, эсвэл мэргэжлээ дээшлүүлэхдээ дээр дурьдсан аль ч их сургуулид заагддаг хичээлүүдээс сонгож өөрийн програмыг үүсгэж болох бөгөөд шинээр мэргэжил эзэмших тохиолдолд зарим хичээлүүдийг заавал судлах хэрэгтэй байдаг.

АНИС -д суралцахыг хүссэн оюутнуудын англи хэлний түвшин төгсөлтөөс өмнөх сургалтанд IELTS (International English Language Testing System) шалгалтын оноо 6.5, төгсөлтийн дараах сургалтанд хамрагсад нь IELTS шалгалтанд 7-с дээш байх хэрэгтэй ба эсвэл компъютер TOEFL (Test of English as a Foreign Language) шалгалтын оноо 237 бөгөөд эссэний оноо 4.5 байх хэрэгтэй эсвэл цаасан TOEFL-ын оноо 550 бөгөөд тухайн тохиолдолд TWE (Test of Written English) -ийн оноо 5 байх хэрэгтэй байдаг.

АНИС-д ямар мэргэжлээр суралцахаас шалтгаалж сургалтын төлбөр нь ялгаатай. Хичээл бүрийн өмнө төлбөрийг төлөх ба төлбөр төлөгдөөгүй тохиолдолд суралцах эрхгүй. Гадаадын оюутнуудын хувьд ихэнх урлаг, харилцаа холбоо, гэмт хэрэг судлал, боловсрол болон гадаад хэлний ангиудын сургалтын төлбөр хичээл бүрт 720$ болдог байна. (525$ + гадаад оюутны төлбөр 195$). Харин бизнес, технологийн ангийн хичээлүүдийн төлбөр 790$ байдаг.

Та АНИС-ийн талаар илүү мэдээлэл авахыг хүсвэл доорхи веб хаягууд руу орно уу.

Гадаадын нээлттэй их сургуулиуд  (http://www.emust.edu.mn/web/)

www.open.edu.au
www.goingtouni.gov.au/Main/Resources
www.external.murdoch.edu.au/ola/ola.html
www.isn.curtin.edu/open/links.html
www.isn.curtin.edu/open/courses.html
www.ld.swin.edu.au/oua/about_oua.htm

*****************************************************

Бусад:

Монгол Aгент / Жуулчлах / Визэнд Үнэгүй Зуучлуулах

Related:

More from: http://gegeen.wordpress.com/2007/06/19/student-visa-2/

AU Agents: http://gegeen.wordpress.com/2008/01/02/students-free-service/

Official Visa Services: http://gegeen.wordpress.com/2007/07/31/visa-services/

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: