State Agreements in AU

More: http://gegeen.wordpress.com/2007/08/15/mongolians-about-australia/

http://mandakhbat.wordpress.com/

January 24, 2008

State agreements in Australia

Filed under: Uncategorized — mandakhbat @ 3:42 am
Австрали дахь уул уурхайн тогтвортой байдлын гэрээ Монголчуудын хэлж заншсанаар тогтвортой байдлын буюу хөрөнгө оруулалтын гэрээ нь энд “мужийн гэрээ” гэсэн нэртэйгээр хийгддэг. Мужийн эрхлэх асуудлын хүрээнд ашигт малтмалын асуудал ордог тул тухайн мужийн парламент уг гэрээг батална. Гэрээнд ихэвчлэн мужийн Ерөнхий сайд, нөөцийн асуудал эрхэлсэн сайд нар гарын үсэг зурна. Яагаад ийм гэрээ хийж байна вэ? Гол шалтгаанууд нь ордыг эзэмших эрхийг баталгаажуулах, их хэмжээний хөрөнгө оруулалт оруулах, бүтээн байгуулалт хийх, татварын нөхцлийг тогтвортой байлгах, удаан хугацааны туршид талуудын эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхой байлгах, хөнгөлөлт эдлэх, нэмэлт үүрэг хүлээх гэсэн шалтгаанууд байна. Эдгээр шалтгаанууд нь хуульд зааснаас өөр нөхцөл шаарддаг тул тэдгээр “энгийн” хуулиудаас илүү хүчтэй тусгайлсан эрх зүйн акт буюу гэрээг парламент баталж байгаа юм.

Ордын эзэмшлийн тухайд

Ордыг эзэмших, ашиглах онцгой эрхийг гагцхүү гэрээнд заагдсан хөрөнгө оруулагч компанид олгож, эрх ямар үед цуцлагдаж болох талаар нарийн зохицуулалтыг тусгана. Газар дор буй ашигт малтмал нь олборлогдоод гарч ирээд эдийн засгийн эргэлтэд ортлоо мужийн өмчид л байна. Ер нь ашигт малтмал нь Австрали улсын нийт экспортын 30 гаруй хувийг эзэлж, Азийн арслан Япон, Солонгос, Хятадын томоохон импортлогч бодлог хэдий ч эдийн засгийн гол ашгийг тухайн орд байрлах мужид оршин суугчид хүртдэг. Тухайлбал, Дэлхийд уранаар 1-т, зэсээрээ 2-т, төмрөөрөө 3-т ч гэлүү ордог Олимпик Дам хэмээх Өмнөд Австралийн ордын үр дүнг Өмнөд Австраличууд л хүртэх болно гэж байсан.

Гэхдээ энд бас нөхөн олговрын заалтууд ч тусгагдана. Тухайлбал тухайн газар нутгийг мужийн болон улсын тусгай хамгаалалтад авах, нөөцөд авах зэрэг шаардлага гарч зохих хууль тогтоомж гарвал компанийн оруулсан хөрөнгийг муж өөрөө нөхөн төлөх үүрэг хүлээх юм. Ийм тохиолдол Австралийн шүүхээр шийдэгдэж байсан. Байгаль орчны асуудал

Мужийн гэрээ хөгжсөн 60 жилийн хугацаанд байгаль орчны заалтууд нь улам л ширүүссээр байгаа. Анхны гэрээнүүдээр компани байгаль орчны ямар ч үүрэг хүлээхгүй, эсхүл энэ талаар хүлээх компаний үүргийг маш хязгаарласан байсан бол сүүлийн үеийн гэрээнд зөвхөн байгаль орчны хувьд л хөрөнгө оруулагч нийтлэг хууль эрх зүйн хүрээнд ажиллах буюу энэ талаар хүлээх үүрэг нь яаж ч чангарч болохоор байгаа юм. Ялангуяа усны тухайд тусгайлсан заалтууд оруулсан байдаг. Хөрөнгө оруулагч компани тухайн ордод хэрэглэх гүний усны нөөцийн хэмжээг өөрийн санхүүжилтээр хайж тогтоох бөгөөд энэ нь тухай ордыг бүрэн хэмжээнд ашиглахад хүрэлцэхгүй бол ордыг ашиглуулахаа зогсооно. Мөн хөрөнгө оруулагч ашиглах усныхаа хэмжээг маш нарийнаар урьдчилан тохирсон байна. Байгаль орчны эрсдэлийн санг үүсгэхийг ихэвчлэн шаардддаг. Энэ нь асар их мөнгийг байгаль орчны баталгаа болгон барьцаалахыг хэлж байгаа бөгөөд ямар нэгэн шалтгаанар компани байгаль орчныг сүйтгээд тухайн хохирлоо төлж чадахгүй тохиолдолд энэхүү сан дахь мөнгөн хөрөнгийг шууд улсын хөрөнгө болгон татна. Ер нь байгаль орчин, нутгийн ажилчдыг ажиллуулах зэргээс үүдэн орон нутгийн байгууллагатай компаниуд хэрхэн харьцах асуудлыг бас гэрээнд тусгана.

Аборигин, газар тариалангийн асуудлууд

1993 онд Австрали Улсын Дээд Шүүх “Мабо” хэмээх алдарт шийдвэрээ гаргаснаас хойш уул уурхай, газар тариалан, бүтээн байгуулалт, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд аборигинүүдийн нөлөө асар хүчтэй болсон. Мабо нь аборигин хүн бөгөөд энэ хэргийг хамгийн доод шатны шүүхээс эхлэн санаачлаад авч явж байсан ч хамгийн сүүлийн шатны шийдвэр гарахад тэр харамсалтай нь нас нөгчсөн байлаа. Энэ шийдвэрийн дагуу Австрали тив эзэнгүй тив биш байсан бөгөөд уугуул эзэд нь байсан, одоо байгаа, тэд тухайн газар нутагтайгаа холбоогоо хадгалж үлдсэн нөхцөлд тухайн газартаа онцгой эрх эдлэх болсон. Ийм ч учраас нэлээд их хэмжээний газрууд тэдний мэдэлд очсон нь уул уурхайн томоохон компаниуд ордыг ашиглахдаа тухайн нутгийн аборигинуудын зөвшөөрлийг авах гэж асар их асуудал үүсэх болсон. Үүнийг гэрээгээр хатуу зохицуулж өгдөг. Энэ нь бас аборигинуудын соёлын гайхамшигыг хадгалж үлдэх зорилготой холбоотой. Газар тариалангын газар таарсан тохиолдолд бас асуудлыг яаж зохицуулах талаар нарийн заалтууд гэрээнд тусгагдана.

Дэд бүтэц

Ашигт малтмалын төрлөөсөө хамаараад өөр өөр байх хэдий ч ерөнхий шаардлага нь тухайн ордыг ашиглахад шаардагдах дэд бүтцийн зардлыг компани өөрөө гаргахыг шаардддагт оршино. Дэд бүтэц нь үйлдвэрийн болон нийгмийн гэж хуваагдана. Үйлдвэрийн дэд бүтцэд авто зам, төмөр зам, порт, хайлуулалтын үйлдвэр ордог бол нийгмийн дэд бүтцэд сургууль, эмнэлэг, орон сууц, цэцэрлэг, соелын байгууллага гэх мэт орно. Энэ төрлийн үүрэг бас л чангарсан байгаа. Анхны гэрээнүүдийн дагуу бол төрөөс нийгмийн дэд бүтцийг бий болгож өгч байсан.

Уул уурхайн хотхон

Баруун Австрали нь газар нутгийн хувьд хамгийн том муж бөгөөд уул уурхай энэ мужид хамгийн эрчимтэй явагдаж байна. Энэ мужид одоогоор 80 гаруй “Мужийн гэрээ” уул уурхайн салбарт байгуулагдаад хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Ордууд нь хүн хамгийн бага оршдог маш алслагдмал газар оршдог. 10 000 хүрэхгүй хүн амтай хотхонууд энэ мужид хэдэн арваараа, зуугаараа байгаа гэж сонссон. Уул уурхайн ажилтнуудын ажлын хэмнэл нь ч өвөрмөц. Тухайлбал тэд гурван долоо хоног ажиллаад нэг долоо хоног амардаг гэсэн байх.

Дотоодын ажиллах хүч, бүтээгдэхүүнийг хэрэглэх

Мужийн парламент гэрээг хийж байгаа болохоор ордын үр шимийг аль болох нутгийн иргэд хүртэхийг дэмжинэ. Ийм ч учраас Мужийн гэрээний дагуу аль болох тухайн мужаас ажиллах хүчээ авч, тухай мужийн бүтээгдэхүүн хэрэглэхийг шаардддаг.

Ер нь ашигт малтмалын ордыг ашиглахдаа компаниуд хүч хавсарч “хамтарсан байгууллага” хэлбэрээр оролцдог. Гадаад компани, хувьцаат компаниудын оролцоо ч их. Энэ талаар дараа бичье дээ.

Өндөр овогт Сэрээновын Мандахбат, 2008 оны 1 дүгээр сар 23

More: http://gegeen.wordpress.com/2007/08/15/mongolians-about-australia/

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: