Helping MN while Travelling

From: http://www.tetgeleg.mn/

“Бусдад үйлчил, бас аял” хөтөлбөр

Хүн бүрт чаддаг зүйлс байдаг. Тэрхүү мэдлэг, туршлагаа бусадтай хуваалцахад нь бид тусалж болох юм. Асрамжийн газрын хүүхдүүдэд гэрийн даалгавараа хийхэд нь туслах, англи хэл заах, хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлэх, Глобал удирдагч клубынхэнд сайн дурын ажил хийхэд нь туслах, зөвлөгөө өгөх, хотоо тохижуулах, мод тарих, хөдөөний малчин айлд очиж амьдрах, туслах гэх мэт ямар ч ажил байж болно. Хэрэв та эдгээр ажлуудыг сайн дураар хийх сонирхолтой гадаад найз нартай бол бидэнтэй холбогдоорой.

Эдуард Харран, Австрали

Би Монголын талаар эртнээс судалж, нүүдэлчин малчин айл, цэлийсэн том газар нутаг, хээр талд мэлтэлзэх зэрэглээ, хязгаар нь харагдахгүй алсын бараа зэргээр төсөөлж байлаа. Харин энд биеэрээ ирээд үнэхээр их зүйлийг мэдэж авлаа. Би Глобал удирдагч сангийн “Бусдад үйлчил, бас Аял” хөтөлбөрт хамрагдсанаар хэдхэн хоногийн дотор багш, оюутан, найз, монгол гэр бүлийн нэгэн гишүүн, аялагч, бүр малчин хүртэл болж үзлээ. Би монголоос амьдралын талаар олон үнэ цэнэтэй зүйлсийг ойлгож авсан. Хэрэв та энд ирвэл эртний нүүдэлчин соёл иргэншил, монголын үзэсгэлэнт сайхан газар нутаг, монгол хүмүүс, соёл зан заншлын талаар гайхамшигтай олон зүйлсийг мэдэж авах болно гэж би амлаж байна. Монгол хүмүүс үнэхээр гайхамшигтай ард түмэн байна.
Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: