Rich Man into Charity

Сэдэв: http://gegeen.wordpress.com/million/ 

More: http://gegeen.wordpress.com/2007/11/08/a-cup-of-milk-10000/

http://gegeen.wordpress.com/category/miracle-stories/

 http://gegeen.wordpress.com/2007/10/09/must-know-by-mn/

Нэгэн цагт дэлхийн хамгийн баян хүн болж шуугиулж байсан энэ хүний талаарх нэлээн дээр үеийн мэдээллийнх нь орчуулга байна. Хүн бүрт хүсч явдаг маш олон зүйл байдгийн нэг нь ойр дотныхоныгоо, амьдарч буй эх дэлхийгээ, нийгмээ сайн сайхан болгох явдал юм. Үүний төлөө ихэнх нь санаа зовж болохгүй, бүтэхгүй байгаа бүхнийг нэр заан тоочих бөгөөд хамгийн чухал алхам болох өөрийнхөө сайн сайхан байдал, хүчирхэгжилтийн талаар мартталаа ухаан санаагаа завгүйжүүлдэг. Тэгвэл та өөрөө хөл дээрээ бос, сонирхсон чиглэлээрээ хүчирхэг хаанчлалаа тогтоо, үүний дараа та танаас өөр хүнд эсвэл таны хэн ч биш байх үед шийдчихмээр санагддаг байсан олон зүйлсийг төвөггүйхэн, өргөн далайцтайгаар шийдвэрлэж чадах болно. Энэ агуу хүний агуу шийдвэр зөвхөн Америкаар хязгаарлагдалгүй, эх дэлхийн маань өнцөг булан бүрт буй тусламж хэрэгтэй хүмүүст маань нөлөөлнө гэдэгт найдаж байна. Тэгвэл энэ нь юуны тухай шийдвэр байсан бэ.

Эх сурвалж: http://www.sonin.mn/?p=17496

Билл Гейтс: Өөрийг чинь баян болгож өгсөн нийгэмд чи хариу барьж авснаа буцааж өгөх хэрэгтэй

2008.01.10 Өнөөдрийн монгол Print This Post/Page

Программ хангамжийн хүчирхэг концерны эрин үе дуусгавар болж байна. Мicrosoft концерныг үндэслэгч, дэлхийн хамгийн баян хүн Билл Гейтс ирэх долдугаар сард бизнесээ орхиж “чөлөөнд гарахаар” болжээ.  Тэрбээр гэргий Мелиндатайгаа хамтран удирддаг өөрийн сангаар дамжуулан хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулах төлөвлөгөөтэй байгаа аж. Сүүлийн үед Apple, Google гэх мэтийн өрсөлдөгчид нь Мicrosoft-ынханд багагүй хүндрэл учруулж, дэлхийн хамгийн хүчирхэг компаниудын нэгийх нь бат бөх байдал бага багаар суларч байгаа нь нууц биш болоод байна. Ноён Б.Гейтсийн F.A.Z сэтгүүлд өгсөн ярилцпагаас сонирхуулья.
-Та ирэх долдугаар сард Мicrosoft-ийн тэргүүний суудлаа орхино гэж мэдэгдээд байгаа. Ийм шийдвэрийг гаргахад амаргүй байсан болов уу?
– Мэдээж надад ажил маань үгүйлэгдэх болно. Би ажлаасаа маш их таашаал авдаг. Үйлдвэрлэлээ хэрхэн явуулах вэ, программ хангамжийг яаж хүмүүсийн амьдралын нэг хэсэг болгох вэ, яаж хүмүүсийг гайхаж бишрэхээр зүйл хийх вэ гэдэгт ухаан бодлоо зориулж сууна гэдэг тун сайхан таашаал өгдөг. Гэхдээ би Мicrosoft-ийн тэргүүн байхаа больсон ч “тайзнаас” нэг мөсөн алга болно гэсэн үг биш шүү.
-Та концерн дээрээ ажиллах сүүлчийн ажлын өдрийг хэрхэн төсөөлж байна?
-Хэрвээ надад буяны сан байгаагүй бол Мicrosoft-ийг орхино гэдэг маш хэцүү байх байсан. Программ хангамжийн орчинд ажиллах маш сайхан шүү дээ. Азаар надад сан маань байна. Би энэ ажилдаа өөрийгөө бүхлээр нь зориулмаар байна.
-Таныг хэн нэгэн орлож чадна гэж үү?
-Эргэлзэх хэрэггүй. Би хэн нэгнийг орлоход бэлэн байгаа юм чинь, намайг орлох хүн олдож л таарна.
-Нэгэн үе Мicrosoft концентэй эн зэрэгцэх өрсөлдөгч байгаа, зах зээлд ганцаараа ноёлдог байсан. Гэвч танай концерн аажмаар энэ байр сууриа алдаж өрсөлдөөн улам ч хүчтэй болж байна?
-Өрсөлдөх чадвартай том компаниуд үргэлж л байсаар ирсэн. Өнөөдөр л гэхэд Apple, Google анхаарал татаж байна. Тэд өөрсдийн ажлаа маш сайн гүйцэтгэж байгаа. Гэхдээ бид тэдэнд хариу өгөх чадвартай хэвээр байна. Манай концернд өнөөдрийн байдлаар урьд өмнө байгаагүй өндөр түвшний мэргэжилтнүүд    ажиллаж, худалдааны эргэлт ч урьд өмнө байгаагүй өндөр түвшинд байна гээд та бод доо. Ашиг орлого ч урьд өмнө байгаагүйгээр өндөр хэмжээнд байна.
-Танай өрсөлдөгч Аррlе үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээс үл хамааран өнөөдөр маш хүчирхэг компанийн сэтгэгдэл төрүүлж байгаа. Гэвч Мicrosoft-оос ялгаатай нь тус компанийн бүтээгдэхүүн өргөн хэрэглээний, хүмүүсийн дуртай брэнд болж чадаагүй байна?
-Өрсөлдөгч маань тийм ч том биш зах зээлийг хангаж байгаа ч тодорхой орон зайтай болсон. Яг л BMW концернийн Mini маркийн машин шиг. Харин бид эсрэгээр нь бүтээгдэхүүний маш өргөн сонголттой, хүмүүс манай бүтээгдэхүүнийг мэднэ, тэр тусмаа офиссын зориулалттай программуудыг маань дэлхий дахин хэрэглэдэг. Гэхдээ бид ч гэсэн бүтээгдэхүүндээ хэрэглэгчийн анхаарлыг хэрхэн татах вэ гэдэг талаар маш их бодож, ажилладаг. Цөөнгүй тохиолдолд жишээ нь Х bох шиг амжилтанд хүрдэг.
-Таны хувийн имиж цаг хугацааны хэрээр өөрчлөгдөж байсан. Эхлээд та залуу компьютерчин байсан, дараа нь ид шидийн үйлдвэрлэгч болж хувирсан. Удалгүй та өрсөлдөгчөө хайр найргүй түлхэн унагаадаг шийдэмгий бизнесмэн болсон. Харин одоо, буяны хүмүүнлэгийн сан толгойлох болсноос хойш хорвоо ертөнцийг улам сайн, илуү болгох чадвартай хүн болж хувирлаа?
-Хүн бүр бусдыг, хүрээлэн байгаа хорвоо дэлхийг өөр өөрийнхөөрөө хүлээж авдаг. Зарим хүмүүс намайг эн түрүүн маш баян хүн мэтээр хүлээж авдаг. Тэд хэнд ч ийм их мөнгө байх ёсгүй мэтээр боддог. Харин зарим хүмүүсийн хувьд би компьютерийг дэлхий дахинд түгээсэн хүн, тэд намайг гавьяатай гэж үнэлдэг. Гурав дахь хүмүүсүүд нь компьютертэй төдийлөн сайн “найзалж” чадаагүйгээсээ болоод намайг энэ бүх зүйлдээ буруутгадаг. Хүн бүр л янз бүрээр хүлээж авдагс байх. Хүмүүс намайг зөвхөн эерэгээр юм уу эсвэл сөргөөр хэзээ ч хүлээж авч байгаагүй гэж би бодож байна.
– Ган төмрийн хаан Эндрю Карнеги нэгэнтээ “Баян чигээрээ үхэж байгаа хүн гутамшигтайгаар үхэж байгаа хэрэг” гэж хэлсэн байдаг. Энэ алдарт хэллэг таныг буяны сан байгуулахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн болов уу?
-Миний эхнэр Мелинда бид хоёр хөрөнгөнийхөө ихэнх хэсгийг сандаа зарцуулахаар шийдсэн. Би Карнегитэй санал нэгдэхгүй байна, бидний хөрөнгө мөнгө дуусах ёстой гэж ч бодохгүй байна. Гэхдээ энэ үг, хэллэгний санаа нь зөв гэж бодож байна. Өөрийг чинь баян болгож өгсөн нийгэмд чи хариу барьж авснаа буцааж өгөх хэрэгтэй. Гэхдээ үүнийг маш ухаалгаар хийх ёстой.

Сэдэв: http://gegeen.wordpress.com/million/ 

More: http://gegeen.wordpress.com/2007/11/08/a-cup-of-milk-10000/

http://gegeen.wordpress.com/category/miracle-stories/

 http://gegeen.wordpress.com/2007/10/09/must-know-by-mn/

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: