Mongolian Embassy to be established in Australia

http://olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=83678&catid=227

Гадаад харилцаа : » Австрали, Шведэд Элчин сайдын яамтай болно

Нийтэлсэн: 2008-01-10 11:15:51 , Мэдээний дугаар: #83678

Монгол Улсаас гадаад улсад суух бvрэн эрхт тєлєєлєгчийг сонгох, эргvvлэн татах асуудлын хvрээнд зургаан оронд Элчин сайдаар суух хvмvvсийг єчигдєр Аюулгvй байдал гадаад бодлогын байнгын хорооны гишvvд дэмжлээ.

Австри улсад Ж.Энхтайван, Египетэд Д.Баярхvv, Польшид О.Дамбийням, Сингапурт Л.Гансvх, БНАСАУ-д С.Хvрэлбаатар, Туркэд О.Очиржав нарын хvмvvсийг Элчингээр томилох санал оруулж ирээд буй. Тэд гадаад харилцааны салбарт олон жил ажилласан мэргэжлийн дипломатчид аж.

Эдгээр оронд Элчин сайдууд томилогдсоны дараагаар Бельги, Энэтхэг, Ємнєд Солонгос, Вьетнам улсуудад манай орноос суух Элчин сайдуудын томилгоо хvлээгдэж буй юм. Мєн Австрали, Шведэд Монгол Улс Элчин сайдын яамаа нээхээр ирэх оны тєсєвт тусгажээ.

Дугаар 7/2767/

——————————–

http://ubtimes.mn/index.php?option=com_content&task=view&id=5042&Itemid=126

Wednesday, 06 February 2008

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гадаад улсад суух дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах тухай Монгол улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцлээ. Монгол улсаас Их Британи, Умард Ирланд улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Б.Алтангэрэлийг, Монгол улсаас Бельгийн вант улс,

Европын холбоонд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар А.Баттөрийг, Монгол улсаас АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Х.Бэхбатыг, Монгол улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Гэрэлийг, Монгол улсаас Энэтхэг улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар В.Энхболдыг тус тус томилохоор Монгол улсын Ерөнхийлөгч санал оруулсан байна. Гишүүд Монгол улсын Ерөнхийлөгчийн оруулж ирсэн саналыг хэлэлцэн Гадаад улсад суух дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнийг баталлаа. Үүнтэй холбогдуулан АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваасамбуу, Бельгийн вант улс, Европын холбоонд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Онон, АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Болд, БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Үржинлхүндэв, Энэтхэг улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Гөлөгөө нарыг албан тушаалаас нь эгүүлэн татахаар боллоо.

 

Дараа нь Монгол улсаас Австрали улс, Шведийн вант улсад Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдэв. Үүнтэй холбогдуулан гишүүд Австрали руу зорчих визийг хөнгөвчлөх, Европын холбоо руу зорчих дипломат паспортны визийг хөнгөвчлөхийг Гадаад хэргийн сайдаас хүсч байлаа. Түүнчлэн Канад зэрэг зарим улсуудад консулын газраа нээх, боломжгүй бол худалдааны төлөөлөгчийн газрыг байгуулмаар байна гэдэг хүсэлтийг УИХ-ын гишүүн Сү.Батболд тавилаа.

——————————–

http://mongolianworld.com/news02.html

Австрали, Шведэд ЭСЯ нээнэ


Манай улс Австралитай 1972 онд дипломат харилцаа тогтоож, 1990 оноос хамтын ажиллагаагаа идэвхжүүлжээ.
Албан бус мэдээгээр 500 гаруй монгол иргэн тус улсад амьдардаг юм байна. Энэ тоо жил ирэх бүр өсөх хандлагатай
байгаа учир иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, нөгөө талаар уул уурхай, боловсролын салбарт тус улстай хамтран
ажиллах зорилгоор ЭСЯ нээх шаардлагатай байгаа аж. 2007 онд Австралийн Гадаад хэргийн сайд манай улсад
айлчилж, эл асуудлаар санал солилцон Өргөмжит Консулаа томилоод буцжээ.

Швед улсад суух манай Элчин сайд хойд Европын орнууд болох Норвеги, Скандинав, Дани, Финлянд зэрэг орныг
давхар хариуцах юм байна. Швед, Норвегид 2000 гаруй монгол иргэн амьдардаг гэнэ. 1960-аад оноос манай улс
эдгээр оронтой дипломат харилцаа тогтоожээ. Байгалийн хий, зэс, нефть, сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр тэд
дэлхийд тэргүүлдэг учир эл салбарт түлхүү хамтарч ажиллах боломжтой аж. Швед улс зах зээлийн шилжилтийн
төвөгтэй үед манай орныг дэмжиж туслаж байсан. Уг хоёр оронд ЭСЯ-аа нээх талаар ГХЯ өнгөрсөн наймдугаар сард
санал тавьж, хариу нь Австрали Шведээс өнгөрсөн сард иржээ тэд зөвшөөрсөн байна.

Өчигдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо эл саналыг 100 хувь дэмжиж, чуулганаар үргэлжлүүлэн
хэлэлцлээ. Гадаад хэргийн сайд С.Оюун танилцуулга хийсний дараа гишүүд санал хэллээ.

Су.Батболд: Швед улс манайд 10 гаруй жилийн турш төсөл хэрэгжүүлж, хамтран ажилласан. Тэд шилжилтийн үеийн
эдийн засагтай орнуудад үзүүлдэг тусламжаа Монголд саяхнаас зогсоожээ. Тэгэхээр хэрэгжүүлж байсан төслүүд нь
бас зогсох нь. Өөр чиглэлээр хамтран төсөл хэрэгжүүлэх асуудлыг үргэлжлүүлэх талаар ГХЯ анхаарай.

Н.Батбаяр: Австрали шилжилтийн үед манайд тусламжийн гараа сунгасан орнуудын нэг учир ЭСЯ нээхийг дэмжиж
байна. Тэд ялангуяа манайд боловсон хүчин бэлтгэхэд их тусалсан. Энэ тал дээр түлхүү анхаарч ажиллах хэрэгтэй.

С.Баярцогт: Швед, Австрали хоёр парламентын засаглалтай, Гадаад харилцаандаа тогтвортой бодлого барьдаг.
Гэхдээ саяхан энэ хоёр орны Засгийн газар солигдсон. Австрали улс манайд Засгийн газрын, Швед орон нутгийн
өөрөө удирдах байгууллагын боловсон хүчин бэлтгэх асуудлаар урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн. Гэхдээ
Австрали, Канад, Европын холбооны виз гарахад хүнд байдаг. ГХЯ эдгээр оронд эхний ээлжинд дипломат паспорттай
хүмүүсийг визгүй гаргах асуудлыг яаралтай ярих хэрэгтэй. Тэгэхгүй бол хүмүүс эвгүй байдалд ордог юм.

Сү.Батболд: Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газраа тэд манайд байгуулах нь хамтын ажиллагаанд их үр
нөлөөтэй.

Ингээд гишүүдийн 84 хувийн саналаар уг асуудлыг хэлэлцэхийг дэмжив. Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь
батлах аж.

Өршөөлийн хуулийг өнөөдөр батална
Татварын өршөөлийн тухай хуулийг анхны хэлэлцүүлгээр нь батална гэсэн таамаг байсан нь биелсэнгүй. УИХ уг
хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй 10 орчим саналын талаар ярилцаад эцсийн
хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд буцаав. Өнөөдөр тэд уг хуулийг батлах бололтой.

2006 оны арванхоёрдугаар сарын 31-нээс өмнөх татварын өртэй 25 мянга орчим байгууллага, иргэн өршөөлд
хамрагдах учиртай. Тэгвэл Б.Бат-Эрдэнэ, Ч.Раднаа, Б.Эрдэнэсүрэн нар 2006 оны арванхоёрдугаар сарын 31-нээс
2008 оны нэгдүгээр сарын нэгэн хүртэлх хугацаанд татвараа нуун дарагдуулсан, өртэй нь тогтоогдсон байгууллага,
иргэнийг уг хуульд хамруулах саналыг хэлэлцүүлгийн явцад гаргасан аж. Ингэхдээ тэд нэг сая хүртэлх татварын өрийг
100 хувь, түүнээс дээшхийг нь 50 хувь хөнгөлөх нь зөв гэж үзжээ. Уг саналыг өчигдөр Хууль зүйн байнгын хороо
дэмжээгүй бол УИХ дээр ч мөн адил “унав”. Тэд “Олон улсад татварын асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэснийг чөлөөлөх
нь өршөөлийн хуулийн онцлог. Тэгэхгүйгээр татварын бүх өрийг чөлөөлж хавтгайруулж болохгүй” гэсэн ч дэмжлэг
хүлээсэнгүй.

С.Туул
Эх сурвалж ГоГо.мн
Өнөөдөр сонин

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: