Aboriginals claiming Billion $

http://olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=83493

Гадаад мэдээ : » “Алдагдсан vеийнхэн”-д нєхєн олговор олгохгvй

Нийтэлсэн: 2008-01-09 13:48:24 , Мэдээний дугаар: #83493

Бага насандаа гэр бvлийнхнээсээ хvчээр салсан Австралийн уугуул иргэдэд тус улсын Засгийн газар нєхєн олговор олгохгvйгээр шийдвэрлэжээ.

“Алдагдсан vеийнхэн” гэгддэг олон мянган нутгийн иргэд єєрсдийн эрхийг зєрчиж, ёс заншлаас нь салгаж, сэтгэл санааны хохирол учруулсных нь хариуд эрх баригчдаас тэрбум австрали доллар буюу 870 сая ам.доллар нэхэмжилсэн юм. Харин уугуул иргэдийн асуудал хариуцсан сайд Женни Маклин дээрх мєнгийг иргэдэд тараахын оронд эрvvл мэнд, боловсролын салбарт зарцуулна хэмээн мэдэгдсэн байна. Уугуул иргэдийн хvvхдvvдийг 1915-1969 онд гэр бvл, уламжлалт орчноос нь хvчээр салгаж цагаан арьст иргэдэд vрчvvлж байжээ. Тэд ёс заншил, тєрєлх хэлээ мартаж, цагаан арьстнуудын соёлоор хvмvvжсэн байна. Австралийн шинэ Ерєнхий сайд Кевин Радд “Алдагдсан vеийнхэн”-ээс тєрийн нэрийн ємнєєс албан ёсоор уучлалт гуйхаа мэдэгджээ. Харин “Алдагдсан vеийнхэн”-ий тєлєєлєл ганц тєрийн уучлалыг хангалтгvй гээд нєхєн олговрын тєлєє цаашид тэмцлээ vргэлжлvvлнэ гэжээ.

http://olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=83232

Yзэсгэлэн : » Австралийн уугуул иргэд Монголд хєл тавив

Нийтэлсэн: 2008-01-08 09:56:40 , Мэдээний дугаар: #83232

“Цагаан арьстнууд Австрали тивийг нээхээс ємнє тэнд уугуул иргэд аборогенууд амьдарч байлаа. Аборегенууд тэр vед ан агнах, байгалийн хишиг тvvх, тариалан эрхлэх зэргээр аж тєрж байсан гэдэг.

Ер нь Австралийн уугуул иргэдэд нvvдэлчин, байгаль дэлхийтэйгээ зохицон амьдардаг гээд монголчуудтай адил шинж олон бий. 1960-аад он хvртэл Австралид арьс єнгєєр гадуурхах явдал хvчтэй байсан ч энэ бvхнийг даван тvулахад Австралийн уугуул иргэдийн бvтээл их нєлєєлсєн. Энэ удаа vзэсгэлэнгээ гаргаж буй уран бvтээлчдийн эх нутаг Торресийн хоолой их онцлогтой. Номхон далайн арлуудын оршин суугчидтай тэндэхийн хvмvvс их тєстэй. Австралийн соёл иргэншлийг европжсон гэж тєсєєлдєг монголчуудад “Гелам Нгузу Кази-Миний хvv далайн vхэр” vзэсгэлэн их сонин байх болно” хэмээн Монгол дахь Австрали улсын єргємжит консул Ж.Элбэгсайхан ярилаа.

Єчигдєр Уран зургийн галерейд Торресийн хоолойн Муа арлын “Муалгуа Минарал” урлагийн хамтлагийн уран бvтээлчдийн нvvдлийн vзэсгэлэн vvдээнээв.
Энэхvv vзэсгэлэнгийн нэр их содон. Хvvгээ далайн vхэртэй зvйрлэсний учрыг сонирхвол, гелам буюу далайн vхэр бол Муа арлын хvмvvсийн гол шvтээн юм байна. Уг нvvдлийн vзэсгэлэнг гаргаж буй Д.Нона, Б.Мисси нарын дєрвєн уран бvтээлчийн бvтээл их онцлог. Тэд vндэсний уламжлалт хээ угалзаар нарийн сийлбэр хийж, архивын цаасан дээр хэвлэх хулдаасан зургийн шинэ тєрлийг бий болгосон байна.
Далайн vхэр, хавч, шvрэн цохио гээд олон сонирхолтой зvйлийг vзэсгэлэнгээс сонирхож болох юм.

О.Нямсvрэн
Дугаар 5/2765/

Related: AU art & culture in MN

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: