IELTS experience by Sim

http://gegeen.wordpress.com/ielts/

http://gegeen.wordpress.com/2007/11/05/preparing-your-english/

English in AU: http://gegeen.wordpress.com/2007/09/18/3-english-in-australia-2/

АйЭЛТС 6,5 авах: IELTS (general) Experience
IELTS (academic) Experience

IBT TOEFL vs IELTS: Eng Exams and Skill Level

How I learned English

IELTS (International English Language Testing System – АйЭЛТС гэж дуудна) шалгалтыг би энэ оны буюу 2007 оны 6 сард өгсөн. Academic, General гэж хоёр янз, хамгийн ихдээ 9 оноо байдаг ба би General хувилбарыг нээх сайн биш ч дунджаар 6.5 өгсөн. Academic, General хоёулангийнх нь сонсох, ярих хэсэг нь адилхан байдаг. Тэгээд энийг өгөхөд бодогдсон зүйлсээсээ хуваалцаж байна.

Би энэ шалгалтыг өгөхөөсөө урд нь iBT (internet Based TOEFL – Хойд Америкт суралцахыг хүсэгчдээс шаарддаг англи хэлний шалгалт) өгнө гэж төлөвлөөд нэг жил гэрээрээ бэлдсэн байсан юм. Тэгээд гэнт өгөхөөсөө сар гаруй хугацааны өмнө iBT биш IELTS гэж шийдээд өгчихсөн.

Их богино хугацаанд бэлдэх хэрэгтэй болсон болохоор хэд хоног интернэтээс эгчийн өгч явуулсан материал болон нэлээд хэдэн ном, видео, аудио файлууд татаж аваад үлдсэн хоногийг нь энэ материалуудаа судлахад зарцуулсан. Адилхан Англи хэлний л мэдлэг шалгах шалгалт болохоор урд нь iBT өгнө гэж бэлдэж байсан нь их хэрэг болсон. Өөрөөр хэлбэл энэ хоёр шалгалт хоёулаа адилхан сонсох, унших, бичих, ярих гэсэн хэсгүүдтэй. Гэхдээ мэдээж ялгаатай л даа. Өөр өөрсдийн гэсэн тусгай skill буюу чадвар шаардана, тийм болохоор яг өгнө гэсэн шалгалтаа тэрнийх нь дагуу л зориулж бэлдэхгүй бол хэчнээн сайн Англи хэл мэддэг байлаа гээд тухайн өгөх шалгалтынхаа бүтэц, үргэлжлэх хугацаа, ямар төрлийн асуултын дагуу бэлдэх, ямархуу зүйл ирэх талаар сайн ойлголт авахгүй л бол оноо алдах магадлал өндөрсөнө.

Бэлдэхдээ электрон номоосоо skill-үүдийг нь уншиж судалсан, тэрнийх нь дагуу дадлагын тестүүдийг хийсэн, бас үг цээжилж, татаж авсан видеонуудаас шалгалтын ерөнхий хэсгүүдтэй танилцсан, номууд дээр нь байгаа ирэх магадлалтай сэдвүүдийн дагуу ганц хоёр эссэй (essay) бичиж үзсэн.

Listening/Сонсох

Хамгийн эхлээд сонсголын хэсэг явж байсан. Ерөнхийдөө яг дадлагын тест дээрх шигээ хурдтай, сонсоход тийм ч хэцүү биш санагдсан. Хамгийн гол нь өөр юм бодохгүй, анхаарлаа сайн төвлөрүүлэх хэрэгтэй юм байна лээ. Гэхдээ л яагаад ч юм нэг л мэдэхэд өөр юм бодогдчихсон л сууж байсан 😛. Дадлагын тестийг л сайн сонсоод байхад яг л тиймэрхүү зүйлс ирнэ, ярианы хурдын хувьд өөрчлөлт гарахгүй, сонсож байх зуураа сайн сонсож, бөглөх зүйлээ гялс бичиж авах хэрэгтэй. Яг зааврынх нь дагуу л хийгээд байхад болно.

Австрали болон Британи маягийн аялагатай ярианууд байсан. Америк аялагаар сонсож сурсан хүмүүсийн хувьд сануулахад зарим үгүүдийг их сонин, эй” гэж дуудахыг “ай” гэж дуудах, “э” нь “а” болох тохиолдол олон байдаг юм шиг анзаарагдсан, гэхдээ дандаа биш л дээ. Жишээ нь: understand /андэрстэнд гэхгүй андэрстанд/, and /энд анд/, take (тэйк тайк), changes (чэйнжиз чайнжиз), day(дэй дай). Би эхэндээ их гайхдаг байсан, бас “R” үсгийг Америкчууд тод хэлдэг бол Британи болон Австралийн англи хэлэнд бараг хэлдэггүй Монголын А” шиг дууддаг юм байна лээ.

Аа, бас нэг зүйл хэлэхэд, холоос ирж өгч буй, мөн өөр шалтгаантай хүмүүс аль болох урд өдөр нь сайн амарч байж өгөхгүй бол хамгийн их нойр хүрэх, анхаарал сарних магадлалтай хэсэг нь энэ хэсэг шүү.

Reading/Унших

General test дээр унших материал нь тийм ч хэцүү биш байна лээ. Эхнийх нь нэг зар сурталчилгаа, дараагийнх нь мотоциклийн тухай байлуу, сайн санахгүй байна. Сүүлийнх нь нэг айлд өссөн сармагчиний зан чанар, юу сурсных нь тухай байсан байхаа. Үгийн баялаг гайгүйтэй, урд нь нэлээд зүйл уншдаг байсан бол энэ хэсэгт санаа зоволтгүй. Хамгийн амархан хэсэг.

Гэхдээ энэ хэсэгт зөв хариугаа хуулж тавих тусгай хугацаа байдаггүй учраас answer sheet дээрээ шууд бөглөөд байх хэрэгтэй. Өгөгдсөн text/passage-г эхэлж уншиж цаг алдаж болохгүй. Хамгийн эхлээд 1-2 минут skim хийж гол санааг нь олж аваад, дараа нь шууд асуултаа уншаад асуултынхаа дагуу scan хийгээд, хариулаад, бөглөөд яваад байхад цагтаа амжина.

Writing/Бичих

2 хэсэгтэй. Эхнийх дээр нь нэг онцгой баярын тухай найздаа захиа бич гэсэн байсан шиг санагдаж байна. Энэ бол тун амархан байлаа. Яг бичээд дуусахад 18 минут болоод зарцуулах 20 минутын үлдсэн 2 минутанд нь гялс review хийгээд яг таарсан. Нийт 60 минут бичдэг ба үлдсэн 40 минутанд нь эссэй бичих ёстой юм.

Энэ хэсэгт нэг зүйл онцолж хэлэхэд балын харандаагаар бичдэг гэдгийг их сайн анхаарч, бэлтгэлтэй байх хэрэгтэй юм шиг санагдсан. Миний бэлдсэн материалууд дээр цэнхэр үзгээр бичдэг гэж байсан болохоор би харандаагаар бичнэ гэж огт төсөөлөөгүй байсан. Гэтэл цаанаас нь харандаа тарааж өгдөг юм билээ. Миний тухайд, би харандаагаар бичиж чаддаггүй болохоор том бичээд зарим параграф хоорондоо зай гаргаж авч чадаагүй. Яг бичээд дуусахад цаг дууссан болохоор баллуурдаад зай гаргачихна гэж бодож байсан маань худлаа болсон.

Тэгэхээр, аль болох өгөхөөсөө өмнө бүх хэсгийг судлаад сургуулилт сайн хийвэл хугацааны хязгаарлалттай жинхэнэ шалгалт дээр дасаагүй юманд нэг минут ч гэсэн үрэхгүй гэсэн үг.

Speaking/Ярих:

Үүнийг би урд өдөр нь өгсөн юм байна. Өдрийг нь цаанаас нь хуваарилж өгч байсан. 3 билүү 4 өрөөнд нэг монгол бусад нь гадаад багш шалгаж байсан. Миний хувьд би дотроо гадаад хүн авна гээд бүүр төсөөлчихсөн байсан болохоор монгол хүн ярианы шалгалт авахаар бага зэрэг эвгүй санагдаж байсан. Гадаад хүнтэй ярилцвал илүү цэвэр дуудлагатай, ойлгоход амар гэж бодогдож байсан юм.

Эхлээд өөрийгөө танилцуулсан, дараа нь одоогийн залуус яагаад ном уншихаа больсон бэ гэж асууж байсан, мөн дасгалын ном бүрийн ирж магадгүй асуултууд дотор байдаг хөгжмийн зэмсгийн тухай асуусан, сүүлийн ярилцдаг хэсэг дээр өрсөлдөөний тухай олон талаас нь асуусан. Урд нь өрсөлдөөний тухай асууна гэж нэг ч удаа бодож үзээгүй байсан болохоор нэлээн хүнд сэдэв шиг санагдсан. Зарим хүмүүсээс амжилтын тухай асуусан гэсэн.

Нэмж хэлэхэд, зарим монголчуудын хувьд “п” болон “ф” үсгүүдийг андуурч хэлэх тохиолдол нэлээд байдаг. Мөн ихэнх, бараг бүх монголчууд “v” болон “w” үсгийг сайн ялгаж хэлдэггүй. Эдгээрийг анхаарч дуудлагаа аль болох цэвэр болгохыг хичээх нь зүйтэй. Бас “idiom” буюу өвөрмөн хэлц гэх мэтийн зүйл оруулж яриандаа нэг үгээ давтахгүй, аль болох янз бүрийн үгээр санаагаа баяжуулж ярьвал оноо нэмэгддэг юм шиг санагдсан.

Ер нь бол урд нь нэлээд зүйл уншиж, хийж байсан суурь мэдлэг, суурь үгийн баялаг үнэхээр их хэрэгтэй. Гэнэт ганцхан сард тийм ч их үг цээжилж амжихгүй. Олон сар, жилийн уйгагүй хөдөлмөр, зүтгэл хэрэгтэй. Миний хувийн бодлоор IELTS нь iBT-ыг бодвол илүү амархан байх боломжтой юм гэж дүгнэсэн. Ялангуяа сонсох болон бичих хэсэг нь iBT-с хялбар юм шиг. iBT дээр 2 эссэй бичдэг бол IELTS дээр 1 эссэй 1 тайлан (academic)/1 захиа маягийн зүйл (general) байдаг. Ярианы хэсгийн хувьд iBT дээр компьютерийн микрофонд сэдвийн дагуу тогтоосон хугацаанд ярьж өгдөг болохоор та зарим үгээ хэлж амжихгүй гэх мэтээс болоод оноо буурах магадлалтай. IELTS дээр ярианы шалгалтыг хүн авдаг учраас яг тогтоосон хугацаа байхгүй, ойролцоогоор 15 минут, мөн та ямар ч л гэсэн яриагаа таслуулахгүй дуусгах боломжтой.

Goodluck! ^_~

Contact: simsimurda@yahoo.com

Доорх вэб хуудсуудыг шалгалтанд бэлдэхдээ ашиглаарай, надад үнэхээр их хэрэг болсон шүү!

Netography:

  • http://www.englishtips.org/ (Англи хэл сурахад зориулагдсан Орос сайт. Та энд үнэгүй бүртгүүлээд ном, видео, аудио материал татаж авч болно. Миний хувьд эндээс зөндөө материал татаж авч хэлээ сайжруулах, шалгалт өгөх зэрэгтээ ашиглаж байсан)
  • http://www.sharedtalk.com (хэл сурах сонирхолтой хүмүүст зориулсан, email солилцох, текст болон дуун чат бүхий олон хэлний вэбсайт. Мэдэхгүй зүйл гараад асуух хүн олдохгүй бол ийшээ ороод ямар нэг Англиар ярьдаг хүнээс асуухад танд туслах болно)
  • http://www.ielts-blog.com/ (IELTS шалгалтанд бие даан бэлдэж буй хүмүүст зориулагдсан блог)
  • http://www.voanews.com/specialenglish/index.cfm (Америкийн англи хэл дээрх материалыг mp3 хэлбэрээр татаж авч, эх материалтай нь тулгаж сонсох боломжтой, хязгаарлагдмал үгийн сан дээр тулгуурласан тул эхлэн сурч буй болон дунд төвшинтэй хүмүүст илүү тохиромжтой)
  • http://www.1-language.com/englishcourse/index.htm (Дүрмийн мэдлэг)
  • http://www.freerice.com/ (advanced буюу ахисан төвшний үгийн баялаг нэмэгдүүлэхэд зориулагдсан)
  • Зарим podcast-ууд:

http://www.eslpod.com / http://www.eslpod.com/toefl/
http://www.thebobandrobshow.com/
http://www.elllo.org/
http://www.listen-to-english.com/
http://www.podcastsinenglish.com/

Өөр маш олон podcast-ууд байдаг ба та өөрөө интернэтээс хайн сонсож болно.

  • Бусад:

http://www.eslgold.com/
http://www.manythings.org/pp/
http://www.eslclub.com
http://australianetwork.com/livingenglish/

  • Youtube.com дээр IELTS-ын тухай зөндөө материал байгаа. IELTS-tutor бол тэдний нэг:

http://youtube.com/watch?v=Uz8gxpmRLsw
http://youtube.com/watch?v=RBY7vETIUkE
http://youtube.com/watch?v=sXwqTJJUbMg
http://youtube.com/watch?v=rXoxhk9N1rc
http://youtube.com/watch?v=sX7pH3nx4p8

Bookmark-аа алга болгосон болохоор дараа санавал нэмж тавинаа. Та бүхэнд ч мөн санал болгох link байвал хуваалцана гэдэгт найдаж байна.

 

Sim

********************

How I learned English

http://gegeen.wordpress.com/ielts/

http://gegeen.wordpress.com/2007/11/05/preparing-your-english/

English in AU: http://gegeen.wordpress.com/2007/09/18/3-english-in-australia-2/

Posted in IELTS. 23 Comments »

23 Responses to “IELTS experience by Sim”

  1. Baagii Says:

    Medleg turshlagaa hubaaltssand Bayarlalaa. mundag yumaa:-)

  2. Turuu Says:

    Мааш хэрэгтэй мэдээлэл байна. Баярлалаа

  3. mendee, seoul-ees Says:

    ziak ennees chini tegwj baigaad surj ugndee, yostoi laitai…

  4. Muugii Says:

    Turshalgaasaa huvaaltssand bayarlalaa. Bi saya 12 sard eroosoo beldeegui ogood 5.5 avsan. Sain beldeed ogvol 6.5 bolon tuunees deesh onoo avahad bolomjtoi gej sanagdsan. Gol ni skill ih chuhal yum bailee.

  5. ariunaa Says:

    bi ch bas ene shalgaltiig ugch uzsen. zun ugsun bolhoor ch ter yum uu ih haluun buhchim bsan. tegeed neg yum sanuulj helhed manai 2 naiz tend orood listening deer ni hoorondoo yarij bgaad ehelsniig ni anzaaraagui gesen tegeed tuun deeree 2laa bdag onoogoo aldsan bur 3,5 avsan bna lee.

  6. Munkhbayar Says:

    Bayarlalaa…!!1 za suraad bjde..

  7. altantuya Says:

    Chamd bayarlalaa, ih saikhan medeelel tavisan bna, bi toefl, ielts-iin aliig ni ogohoo sain medehgvi budlin suugaa negen baina, gehdee yag odoonoos alin ni yamar bolomjtoig iluu sain oilgoloo, ene talaar olon humuusees asuusan bolovch yag todorhoi zuil oloogvi bsan bilee. Chi ooroo ene shaltaliig ogood heden onoo avsaniig chini medej boloh uu? Bas shalgaltiin talaar oshoo asuuh zuils bna.Mail hayag chini yu ve? minii mail ruu hariu bicheerei, huleej baiy…

  8. gegeen Says:

    ene huuhed 6.5 avsan ba ene onoo ni TOEFL 577-toi tentsene, buh torliin student visa bolon busad visa-nii helnii shalguuriig hangaj baigaa yum.

    Email ni simsimurda@yahoo.com

  9. Oogiinoo Says:

    Xeregtei medeelel ugsund mash ix bayarlalaa. Bi ene namar Australia ruu yawax tuluwluguutei baigaa. Uulzana gedegtee naidaj baina. Bayarlalaa

  10. otgoo Says:

    sain bna uu, unetei medeelel ugsund mash ih bayrlalaa.

  11. Ganaa Says:

    hi, mash ih bayarlalaa turshlagaasaa huvaaltssand, odoo chi haana bga ve?

  12. bavaasan Says:

    Gegeen guai ingexed xeden onootoi yum be?

  13. enkh Says:

    Busadtai heregtei medeelel ugsun bnaa. minii huvid IELTS-g 2 udaa ugsun ehniih deeree 6.0 daraagiinh deeree 7.0 avsan. Sim-n bichsen deer tovchhondoo nemehed 1/ nom deer bdag test tip-uudiig yer ni unshaad heregjuulbel tus bolno. neg tiim sain dasgaltai nom barij avaad uzeed duusgahad onoo chin anh bsnaasaa 0.5-1 onoogoor lav nemegdene. gehdee ganc nomoor hyazgaarlahgui ldee. bi internet site-s haij ashiglasan. 2/ writing deeree sain anhaarah heregtei sanagdsan. minii writing onoo 2 udaa uguhud uurchlugduugui shahuu.
    IELTS-g testuudiig yag test ugch bgaam yum shig suugaad uuriiguu shalga. barag l ter onoo chin Listening bolon reading deer garah bolno. Harin speaking-n huvid huntei yrilcah bolomj oldohgui bol testuudiin sedvuudiig harj bgaad iim yum irvel yu yrih ve gedgee dotroo ch bolov tungaaj bh heregtei. ingevel yag shalgaltiin uyed asuultand tulgamdahgui bj chadna. Writing-n huvid beldeh hugacaa bogino uyed essay bichihed yu anhaarah yostoi ve gedgee olj medeh heregtei. engiin structure aldaa gargahgui bhaas avahuulaad. essay-n ehlel tusggul, uguulber hoorondiin uyaldaa holboo, holboh uguudiig urgunuur ashiglah geh met. za teed IELTS uguh gej bgaa humuust amjilt. minii huvid Prepare for Acamedic IELTS, Cambridge IELTS-g gol barij beldsen. Linkuudee harin ustgachihsan. gehdee ch odoo internet-s uguur ni haihad yu l bol yu garch irdeg hoino.

  14. gegeen Says:

    bavaasan-d: hehe, bavaasan And maani ih soniuch hun bololtoi. Gegeen Pty Ltd bol hun bish company baigaa yum. Ajillagsad ni bainga soligdoj baidag, bas gants hun ajilluulaad baidaggui, yamar ch baisan odoogiin ajilluulj baigaa hed ni mongol butslaa gehed zalgamjlagchaa uldeegeed yavj taarah baih daa. Odoogiin ajillagsad ni yanz buriin nasnii eregtei, emegtei, angli hel meddeg, meddeggui, AU MGL-d bairlagsad baigaa.
    enkh-d: pee, chi Skilled Worker-r shuud orood irj chadah yum bish biz dee. IELTS-n 7.0 bol buh visa-nii shaardlaga hangahuits ondor onoo shuu. Chinii angli hel uneheer sain yum baina shuu. USA ene terd amidarch baisan yum bish biz

  15. Baagii Says:

    manai 2 ch naiz only mgl-d english suraal 7.0 avsan hun bj l bn 1 ni scholarship-eer uk-d master hamgaalsan neg ni japan-nd scholarship-eer mastert ybna. Ingeed bodood manai nzud er ni english-dee sain yumaa. bi buur sanaa zovchloo😦. have a good day.

  16. bavaasan Says:

    😛 . Xexe. Bi buruu bodoj bsan bna. Neg l xun bdag gej bodood bsan yum.

  17. enkh Says:

    Bi USA ene terd amidarch bgaagui ee. kkkk.

  18. enkh Says:

    Thanx

  19. gegeen Says:

    minii mongoliin tsoglog zaluus uram zorigoor duuren, amjilt buteeleer byalhaj yavah boltugai. angli hel saitai iim olon saikhan mongol zaluus baidgiig medej avah tun taatai bailaa. ta nariin maani amjiltaar bidnii ireeduin sain saikhan buhen tseneglegdej baih bolnoo. iim mundag hel saitai uls tegeed boon boon bolomjoo ashiglaarai daa. asuuh yum baival asuuj bolno shuu. Skilled worker-r shuud ireh yum u? buur setgel hodolchihloo.

    http://gegeen.wordpress.com/2007/08/17/aussie-greencard-test/

  20. Guest Says:

    IELTS-iin Academic General 2-iin yalgaa ni yu ve? Tegeed bas TOEFL 2-iin ali ni hyalbar ve?

  21. Guest Says:

    IELTS-iin Academic General 2-iin yalgaa ni yu ve? Tegeed bas TOEFL 2-iin ali ni hyalbar ve? -iin hariultiig olood uzchihlee🙂

  22. gegeen Says:

    Academic-g student visa-nd General-g worker, resident-n visa-nd shaarddag, gehdee Academic-g ni ogson ni deer.

    http://gegeen.wordpress.com/2007/06/26/ielts-vs-toefl/

    Listening, Speaking ni Academic/General-nh yag adilhan, Reading/Writing ni arai uur.

    Academic Writing deeree lav husnegt, graphic tailbarluuldag bol General ni zahia, essay bichuuldeg dee.

    TOEFL-s hyalbar eseh deer huneesee hamaarnaa, nadad bol TOEFL ni amar baidag baisan odoo iBT TOEFL chini barag yalgaagui hetsuu bolson duuldaj bn. arai shineleg medeelel ogson humuustei ni holbogd. jishee ene Sim – simsimurda@yahoo.com lav iBT Toefl-d beldej baisnaa IELTS ogchihson gej bn shuu. postoo ehleed unshaad uz, tegeed holbogdoh humuus ruu ni asuultaa @-dvel arai nariin tailbar avah baihaa.

    good luck with your english exam mate!

  23. Nandia Says:

    Unetei zuvulguu ugsun buh hund chini setgleesee ih bayarlaj bnoo. Mongolchuud mini bugd amia hicheesen ataarhuu bish yum bn gedgiig bodood sj bna. Hugschuud l gej ihenhi n aimshigiin nuhuduud bdag yum shig bnaa hehe


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: