Real Estate in Mongolia

ОЙРЫН ГУРВАН ЖИЛД ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ҮНЭ БУУРАХГҮЙ

(17 цаг, 24 минутын өмнө нийтлэгдсэн.)

2008.01.2 Өнөөгийн төрх Print This Post/Page

http://www.sonin.mn/?p=17177

Related: http://gegeen.wordpress.com/category/real-estate/ 

үл хөдлөх хөрөнгийн үнэ 2007 оны наймдугаар сарын байдлаар өмнөх таван сартай харьцуулахад 15-25 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 52-72 хувь  тус тус  өсчээ
Монголд cүүлийн үед үл хөдлөх хөрөнгийн үнэ ханш огцом өсч, найм, есдүгээр сард долоо хоногт тав хүртэлх саяар өссөн. 2007 оны тавдугаар сараас хойш орон сууцны үнэ нэг мкв нь 650-800 байснаа 750-1000 ам доллар болж 15-25 хувиар өсөөд байгаа. 2004 онд нэг мкв нь 350-400 ам доллар байсан билээ. Энэ нь нэгд: Орон сууц худалдан авах эрэлт огцом өссөн. Банкуудын олгож буй орон сууцны зээлийн бүтээгдэхүүнд эрс хөгжил гарсан. Тухайлбал банкуудын орон сууцны зээлийн хугацаа 3-5 жил байсан бол 10 жил болж уртассан, хүү 2% байснаа 1.5% болж буурсантай холбоотой. Өөрөөр хэлбэл энэ нь зээлийн сард төлөгдөх төлбөрийн ачааллыг 1.5-2 дахин бууруулж өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл өмнө нь танай өрх 15 сая төгрөгийн зээл авахын тулд сарын тогтмол орлого нь 860 мянган төгрөгөөс дээш орлоготой байх ёстой байсан бол одоо 540 мянгаас дээш байхад л хангалттай болсон гэсэн үг. Тэгэхээр энэ нь дунджаас дээш орлоготой өрхийг орон сууц худалдан авах боломжтой болгосон. Мөн банкууд орон сууцны зээл олгож, эрсдлийг удирдаж сурчээ.  Нөгөө талаар энэ зун урд хөршид болон манай улсад барилгын материалын эрэлт өссөн, мөн төмөр замын ачаалал үүссэн зэргээс шалтгаалж барилгын материалын үнэ огцом өссөн нь шинээр баригдаж буй барилгын үнийг өсгөхөд нөлөөлсөн. Барилгын гол материалуудын үнийн өсөлтийг харвал 2007 оны гурваас долдугаар сарын хооронд арматурын үнэ 16 хувь, цементийн үнэ 64 хувь, хөнгөн бетон блокын үнэ 28 хувь, бетон зуурмаг 98 хувиар тус тус өссөн.  Ойрын гурван жилийн дотор үнэ буурахгүй шинжгүй байгаа бөгөөд тогтвортой өсөх төлөвтэй хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байгаа юм байна лээ. Энэ нь нэг талаар УБ хотын өрхийн 50 хүрэхгүй хувь тохилог орон сууцанд амьдардаг. Мөн эдийн засаг өсөлттэй байх, хүн амын тоо өсөж буй, өрхийн орлого тогтвортой өсөх хандлагатай, банкуудын санхүүгийн үйлчилгээ хөгжиж, хамрах хүрээ тэлж байгаа зэргээс шалтгаалж байна. Нөгөө талаас богино хугацаанд энэхүү их эрэлтийг давж гарахаар их хэмжээний барилга угсралт явагдах, мөн барилгын материалын үнийг дорвитой бууруулах хэмжээний материалын нийлүүлэлт/ үйлдвэрлэл болон импортын/ бий болох төлөв харагдахгүй байгаатай холбоотой.

Related: http://gegeen.wordpress.com/category/real-estate/ 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: