Przewalskis Horse in AU

what-is-przewalskis-horse

HamagMongol.net

Тахийн Унага Австралийн Амьтны Хүрээлэнд Төрөв
БусадАвстралийн Monarto амьтны хүрээлэнд маш ховор тохиолддог үйл явдал болж 2000 оноос хойш анх удаа тахийн унага эсэн мэнд төрлөө. Melbourne Cup day (Мельбурны цомын өдөр) буюу Австралийн жил бүр болдог хамгийн том морин уралдааны өдөр төрсөн болохоор уралдааны ялагч Efficient-ын нэрээр жижиг цагаан унагыг Effie гэж дуудаж байна.Тахь бол устаж үгүй болохоос нь сэргийлж их хүчин чармайлт гаргаж буй дэлхийн хамгийн сүүлийн зэрлэг адуу юм. Зөвхөн Монголын тал нутагт 100-120 орчим үлдсэн ба Effie нь 2001 оноос хойш амьтны хүрээлэнд эсэн мэнд мэндлэн, амьдарч байгаа анхны тохиолдол юм. Уг амьтан зэрлэг байгалд ховордон, мөхөх дээр тулсан тул 90-д оны дундуур тахийг нөхөн сэргээх олон улсын сан байгуулагдаж амьтны хүрээлэн дэхь тахинуудыг ашиглан байгал дээрх тахийн сүрэг үүсгэсэн байна. Дээрх амьтны хүрээлэн энэхүү олон улсын хөтөлбөрт оролцож Adelaide-с хоёр төлөөлөгч томилогдож байжээ. Monarto амьтны хүрээлэнгийн ахлах Peter Clark хэлэхдээ тэдгээр гүүнүүд Австралийн 40 градусын халуунаас Монголын 40 градусын хүйтэнгийн хоорондох уур амьсгалын эрс тэс ялгааг даван туулсан бөгөөд тэдгээр гүүнүүдийн нэг нь одоо болтол амьд, хэд хэдэн унагатай болсон байгаа гэжээ. Энэ нь тэдний хатуу ширүүн уур амьсгалд дасан зохицох чадвартай гэдгийг харуулсан томоохон нотолгоо юм. Тэд үнэхээр тэсвэр хатуужилтай амьтад аж.Тахийн тоо маш цөөн хэвээр байгаа ч, аажмаар өсөж байна. Тахь нь байгал дээрх цор ганц зэрлэг адууны төрөл, орчин үеийн адууны маш эртний өвөг эцэг, хэзээ ч гэршиж байгаагүй. Америкийн мустанг болон Австралийн брамби мэтийн байгал дээрх бусад адуунууд жинхэнэ зэрлэг адуу биш, хуучин гэршсан байсан адуунууд зугтан дахин зэрлэгшсэн жишээ юм. Хүний гарал үүсэлтэй харьцуулах юм бол тахь нь 30000 жилийн өмнө устан алга болсон Неандертал хүн гэсэн үг юм байна.

Унага төрсөн явдал нь дэлхий дахины ач холбогдолтой болохоор тэндхийн ажилчид тун их сэтгэл нь хөдөлж байгаа аж.

Эх сурвалжийг англиар дэлгэрэнгүй унших
Нэмэлт мэдээлэл

Мэдээг бэлтгэсэн Д.Эрдэнэсувд

********************

AU Monarto Zoo news

Rare foal born at Monarto zoo

THE Monarto zoo now has added another jewel to its crown, with a rare Przewalski’s foal born at the zoo, the first successful birth of the animal since 2000.

Born on Melbourne Cup day, the little white foal has been nicknamed Effie after cup winner Efficient.

The birth sent a wave of excitement through staff as it carries worldwide significance.

Przewalski’s horses are the last of the world’s wild horses, with concerted efforts under way to ensure they do not become extinct.

Only about 100 to 120 remain in the wild in Mongolia, and Effie is the first Przewalski’s horse to survive at the zoo since 2001.

In the mid-90s, the zoo was involved in an international program and sent two mayors from Adelaide to re-establish the species in Mongolia, after they became extinct in the wild.

Monarto zoo senior curator Peter Clark said the mares had to go through some extreme climate changes, from 40C heat in Australia to -40C in Mongolia. “One of these mares is alive to this day and has had several foals,” he said.

“It is a big testament to their ability to survive in the most extreme of climatic conditions.

“They are tough animals.”

2 Responses to “Przewalskis Horse in AU”

  1. gawaa Says:

    saihan medee baina .australid manai taxi baidag gedegiig medeegui yum, baina shuu.

  2. gegeen Says:

    taxi-g chini takhi geed unshsan shuu. http://gawaas.blogspot.com -g chini bainga orj harj baigaa. gologtei bolj bul nemsend bayar hurgeye. biz idea-nuudiig chini ih demjij baigaa shuu. heregtei yum baival helj bn bizee.


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: