MN Language e-Tutor

Mongolian Language – Online Tutor : http://tbg.torama.ru/

Related: http://gegeen.wordpress.com/2007/12/06/mongolian-language-rocks/

Бямбын Ринчений “Монгол хэл” шүлэг

Монгол Хэл

Чихний чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл.
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч
Сод их билигт түмэн юүгээн бишрэн магтаму би.

Мөрөн гол цутгалант ширгэшгуй их далай мэт
Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч
Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрүүлэх чадалт
Хөгжим мэт яруу баясгалант Монгол хэл.

Урьдын бэрх цагт улс Монголын хэт заяг
Уйтгарлан бодоход урам зоригийг минь сэргээсэн
Өөдлөн дэгжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн
Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл
Өсөх наснаас өтлөх насан хүртэл чам юугаан судлан
Өдөр бүр үгсийн эрдэнийг чинь баярлан түүнэм.

Түгшүүрт бэрхийг даван туулсан баатар түмний минь
Төвшинээ соёл эрдэнэ юугээ мандуулахын
Гэгээн улирал нээгдсэнээр
Сэлбэл үгүй сэцэн оютан хэл юугээн
Энхрийлэн хөгжүүлэю хэмээн
Сэтгэл урмас бадран бахдаму үсэн буурал өтгөс би.

Хутаг өлзий бүрдсэн хувь заяат түмний минь
Хурц авьяаст хөвгүүд дүү нэр
Халуун элэгтэн хотлоор
Эг
шиг сайхан монгол хэл юугээн нэн хайрлан дээдэлж
Энхрийлэн бадруулахын бат зориг юутай сайхан.

Чихний чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл.
Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч
Сод их билигт түмэн ю
угээн бишрэн магтаму би.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: