Dangaasuren in Australia

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДЭД ДАРГА, ЭРХЭЛСЭН КОМИССАР Д.СУНДУЙСҮРЭН: ШУДАРГА БУС БАЙДАЛ ГАРГАСАН АЖИЛТНУУДДАА ХАРИУЦЛАГА ТООЦСОН

2007.12.24 Сэрүүлэг Print This Post/Page

Latest Update: http://www.sonin.mn/?p=16989<!–admin–>

-Авлигатай тэмцэх  газрын хамт олонд тохиолдсон уй гашууд “Сэрүүлэг” сонины хамт олон    болон уншигчдынхаа өмнөөс гүн эмгэнэл илэрхийлж байна. Талийгаачийн үхлийн тухай янз бүрээр ярьж, танай байгууллагын ажилтнуудтай холбоотой гэж яригдаж байна. Хамгийн сүүлд нэг байгууллагыг хамт толгойлж байсны хувьд таны үгийг сонсохыг хүсч байна?
-Талийгаачийн 49 хоног енгөрөөгүй байхад манай байгууллага ямар нэг мэдээлэл гаргахгүй гэдэг байр суурьтай байсан. Зарим нь хүний үхлийг далимдуулж янз бүрийн зорилгоор ашигласан асуудал их гарлаа.
-Төрийн өндөр албан тушаалтнуудаас олон хүн шалгагдаж байсны улмаас алуулсан гэж улс төржүүлээд байна. Бас хоёр нүд нь байхгүй гээд байгаа. Энэ ямар учиртай вэ?
-Манай байгууллага дээр төрийн байгууллагуудаас янз бүрийн албан тушаалын хүмүүс шалгагдаж байгаа, төрийн өндөр албан тушаалтнуудаас тийм олон хүн шалгагдаж байсан гэдэг асуудал худлаа.
Зарим нэг хүмүүс шалгагдаж байгаа нь үнэн. Гэхдээ энэ хүний нас барах асуудал нь шалгаж байгаа хэргүүдтэй холбоотой гэж үзэхгүй байна. Нас барсан шалтгааны талаар гарсан шинжээчийн дүгнэлтээр чихрийн шижингээс шалтгаалсан бодисын солилцооны хүндрэлээс гэсэн. Энэ талаар мэргэжлийн хүмүүс нарийвчлан хэлэх байх. Талийгаачийн хоёр нүд алга болсон гэх асуудлаар цагдаагийн байгууллагад   хандсан, холбогдох шалгалт хууль журмын   дагуу  хийгдэж байгаа байх.
-Талийгаачтай хамт явсан ажилтнуудыг яаж сонгосон бэ?
-Анх талийгаач дарга бид хэлтсүүдээс нэг нэг хүн явуулъя гээд хэлтсийн дарга нарын саналыг авч шийдсэн. Тамгын хэлтсийн дарга Д.Алтангэрэл, Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлсийн ахлах
ажилтан Х.Доржпалам, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөн байцаагч Д.Гунгаа, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн    ажилтан Б.Энхтуяа, мөн орчуулагчаар төслийн ажилтай В.Өлзийбаяр нар хамт явсан юм.
-Хэрвээ Ша.Батбаяр “Талийгаачийн нүд байхгүй байсан, энэ бол улс төрийн аллага” гэж дэлгэж тавиагүй бол энэ асуудал дарагдаад өнгөрөх байсан гэсэн яриа гарч байна?
-Тэр хүний ярих нь тухайн хүний асуудал. Түүний яриаг дүгнэх аргагүй. Ша Батбаяр гэдэг хүн анх мэдээд яриад ч байгаа юм биш. Талийгаачийн ар гэрийнхэн энэ тухай анхаасаа ярьж байсан. Түүнээс чив чимээгүй дарчихаад нэг хүн олж илрүүлсэн асуудал байхгүй. Бидний хувьд тухайн үед эргэлзээд шүүх эмнэлгийн дүгнэлтийг харах нь зүйтэй гэж бодож байсан.
-Талийгаачтай хамт явсан ажилтнуудаас Тамгын хэлсийн дарга Д.Алтангэрэл, ахлах ажилтан Х.Дорпалам нар ямар үндэслэлээр ажлаасаа халагдсан бэ?
-Авлигатай тэмцэх газрын дарга асан Б.Дангаасүрэнг нас барсан тухай зарим зүйлийг удирдлагадаа болон ар гэрт нь худал танилцуулж, шударга бус явдал гаргасан, мөн манай ёс зүйн дүрмээр гадаад, дотоодод томилолтоор яваа үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглосон заалт зөрчсөн асуудалдаа сахилгын шийтгэл хүлээсэн, ийм үедээ давтан зөрчил ‘ гаргаж ажлын цагаар архи уусан,  удирдлагаас өгсөн хууль ёсны үүргийг биелүүлээгүй,    зан харьцааны зөрчил гаргасан тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Манайх төрийн тусгай байгууллага учир ажилтнууд маань цэвэр ариун ёс суртахуунтай, шударга, хуулиа дээдэлдэг, өргөсөн тангарагтаа үнэнч хүмүүс ажиллах ёстой. Цаашид ч гэсэн албан хаагчдынхаа сахилга, ёс зүйд онцгой анхаарч, хяналт тавих ёстой. 

 ***************************

http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=80542

Авлигын мэдээ : » Талийгаач Б.Дангаасvрэнтэй хамт явсан Д.Алтангэрэл, Х.Доржпалам нарыг ажлаас нь халлаа

Нийтэлсэн: 2007-12-17 09:00:32 , Мэдээний дугаар: #80544

Авлигатай тэмцэх газрын тамгын хэлтсийн дарга Д.Алтангэрэл, тус газрын ахлах ажилтан Х.Доржпалам нарыг ажлаас нь чєлєєлжээ.

Уг шийдвэрийг АТГ-ын ёс зvйн зєвлєлийн хурлаас гаргасан байна. Тэднийг халах болсон шалтгаанаа “АТГ-ын албан хаагчийн ёс зvйг зєрчсєнєєс” гэж албаны хvмvvс тайлбарлаж байна. Тус газрыг албан хаагчдын дагаж мєрдєн ёс зvйн дvрэм нь тун хатуу гэнэ. Ажлаас халагдагсад АТГ-ын дарга асан талийгаач Б.Дангаасvрэнтэй хамт Австрали улс руу явсан. Гэвч тэдний талаар таагvй мэдээллvvд сонин хэвлэлээр гарах болсон бєгєєд эх сурвалжийн хэлж буйгаар Х.Доржпалам, Д.Алтангэрэл нарыг хуулийн байгууллагаас шалгаж байгаа гэнэ. Талийгаач даргатай хамт явсан орчуулагч Єлзийбаярыг мєн ажлаас нь халах ёстой байсан гэж зарим хvмvvс ярьж байгаа аж.

Гэвч Єлзийбаяр нь АТГ-ын ажилтан бус Дэлхийн банкны ажилтан юм байна. Д.Алтангэрэлийн оронд буюу АТГ-ын Тамгын хэлтсийн даргын суудалд тус газрын Гадаад харилцааны хэлтэст ажиллаж байсан Г.Бадарч томилогджээ.Дугаар 244(2276)http://www.dailynews.mn/modules.php?name=News&file=article&sid=13143&catid=24

http://origo.mn/index.php?z=/0/0/10578/89/

Б.Дангаасүрэн агсны задлан шинжилгээний хариу Австралиас иржээ

Өдрийн Сонин

2007 оны 12 сарын 04

Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын дарга асан, талийгаач Б.Дангаасүрэнгийн биед анхны үзлэг хийсэн болон задлан шинжилгээний хариуг тодорхойлох эмнэлгийн магадлагаа Австралийн талаас ирэх нь хүлээгдэж байсан. Тэрхүү хариуг манай нэгэн яамны мэргэжилтэн эмэгтэй өнгөрсөн даваа гаригт тээн авчирсан байна.

Тэрбээр албан ажлаар Австралид сар шахам болоод ирж байгаа аж. Монгол руу явж байгааг нь мэдсэн Австрали дахь өргөмжит консул Петер Слоун тэрхүү задлан шинжилгээний хариуг дайж явуулсан байна. Ингэхдээ “Маш яаралтай баримт бичиг байгаа юм. Консулын газарт хүргэж өгөөрэй…” хэмээн захиснаас бусдыг өгүүлээгүй ажээ.

Хамгийн гайхалтай нь бүгдийг биш гэхэд тодорхой шалтаг шалтгаан илэрхийлнэ хэмээн найдаж байсан тэрхүү задлан шинжилгээний хариунд тухайн дүгнэлтийг үйлдсэн гэх ямар ч эмнэлэг, эмчийн хаяг зүүлт байгаагүй, хоосон ирсэн байна. Сийрэгхэн бичсэн ердөө хоёрхон хуудас цаас байна гэнэ. Талийгаачийн гэр бүлийнхний гар дээр байгаа тэр дүгнэлтэд өмнө яригдаж байсан зургаан шалтгааныг дурдсан төдий, чихрийн шижин өвчнийг үхлийн шалтгаан байж мэдэх талаар тодотгон сийрүүлээд хаясан байжээ. Үзлэг, магадлагааг хэн, хаана гаргасан нь тодорхойгүй, эзэн холбогдогчгүй болж эхэллээ. Ингэснээр хувийн эмнэлэг, улсын эмнэлгийн аль нь, хэн гэдэг эмч мэргэжилтнүүд талийгаачийн цогцсыг хөндсөн зэргийг бүдгэрүүллээ. Монголоос удаа дараа явуулж байсан шаардлага, хүсэлтийн хариу болгож ам таглаж, нэр зүүх гэсэн үйлдэл ч юм шиг. Тэгэхийн тулд хувийн, захын нэг эмнэлгийн акт хүргэгдэж ирсэн байж мэднэ гэж ярих учир мэдэх нэгэн ч байна.

Манай хууль хяналтын байгууллага, бусад холбогдох албаныхны хүлээж байснаар хэргийн газарт очиж үзлэг хийсэн цагдаагийн бүрдүүлэлт, талийгаачийн биед хийсэн анхны үзлэг, задлан шинжилгээний хариу гээд баримтууд нарийн тодорхой тэмдэглэгдэн ирэх ёстой байсан талаар эх сурвалж өгүүлж байна. Энэ бүхнийг тодруулан дахин Австралийн тал руу асуулга явуулжээ. Гэхдээ тэнд бас Засгийн газар нь солигдож, улс төр нь бужигнаж байгаа тул асуудалд анхаарал хандуулж, чухалчлан авч үзэхгүй байгаа бололтой. Дээр нь талийгаачийг төр, засгийнхаа төлөөлөл болж, зайлшгүй чухал ажлаар яваагүй, жирийн ажилтнууд ч явж болох хэмжээний төслийн хүрээний хурал чуулганд оролцож байсан гэсэн шалтгаанаар Австралийн тал албан ёсны бус байдлаар хандаж байгаа аж. Тэгээд ч аливаа нэг улсын төр, засгийн өндөр албан тушаалтан зуурдаар эндсэн ийм тохиолдолд Засгийн газар, холбогдох албаныхан нь нэлээд зайнаас, төвийг сахиж ханддаг тухай манай Гадаад хэргийн яамныханд тайлбарласан байна.

Энэ үеэр дурдагдаж байгаа бас нэгэн хачирхалтай баримт бол Өргөмжит консул Петет Слоуны манай Гадаад хэргийн яамны холбогдох албаныханд дамжуулснаар талийгаачийг эмнэлэгт хүргэгдэж ирэхдээ нүдгүй байсан гэжээ. Талийгаачийн дүү Б.Дансалын ярилцлагад дурдагдсанаар бол хотоос 50 шахам минутын зайтай явж хүрэх зайдуу газарт ахынхаа шарилыг хүлээж авсан байдаг. Тэгж гэр бүлийнхэн нь шарилыг хүлээж авахдаа эд эрхтэн нь бүрэн эсэхийг шалгах хэрэгтэй байсан, тэр шаардлага зөрчигдсөн тул нүд нь хаана алга болсон, хэрхсэн асуудалд хариуцлага хүлээх ямар ч боломжгүй гэхчилэн хариу Австралийн талаас ирснийг албаны эх сурвалжууд хоорондоо ярилцаж байна.

Иймэрхүү байдлаар нэлээд ээдрээтэй болж байгаа хэргийг Улсын мөрдөн байцаах газар татан авч шалгаж эхэлжээ.

Б.Хажидмаа

Холбоотой Мэдээлэл :

  • Яг мафи шиг зохион байгуулалттайгаар худлаа ярьсанд нь би чин сэтгэлээсээ гомдож байна – Талийгаач Б.Дангаасүрэнгийн дүү Б.Дансал ярьж байна
  • Б.Дангаасүрэн: Дэд даргад яригдаад байгаа хүмүүс энэ байгууллагад тохирохгүй
  • Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшсэн Б.Дангаасүрэн гэж хэн бэ
  • Advertisements

    Leave a Reply

    Fill in your details below or click an icon to log in:

    WordPress.com Logo

    You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

    Twitter picture

    You are commenting using your Twitter account. Log Out / Change )

    Facebook photo

    You are commenting using your Facebook account. Log Out / Change )

    Google+ photo

    You are commenting using your Google+ account. Log Out / Change )

    Connecting to %s

    %d bloggers like this: