Soros Scholarship 2

Australian scholarships: http://gegeen.wordpress.com/category/scholarship/
http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=78940&catid=2174
Боловсрол : » Гадаадад тэтгэлгээр суралцацгаая Залуус аа
Нийтэлсэн: 2007-12-03 15:59:03 , Мэдээний дугаар: #78940

Оюутан залуус аа гадаадын их, дээд сургуульд тэтгэлгээр суралцахыг мєрєєдєж сууна уу. Тэгвэл энэ мєрєєдєл биш бодит ажил болох vvд Та нарын ємнє нээгдэж байна. Энэ боломжыг Нээлттэй нийгэм хvрээлэн болон Боловсролын зєвлєгєє мэдээллийн тєвєєс олгож байгаа ажээ. Иймээс ямар мэргэжлээр аль улсад суралцах боломж байгаа талаар сонирхуулъя.

Эдийн засгийн магистрын тэтгэлэг залуусыг урьжээ
Их Британийн гадаад харилцаа, хамтын нєхєрлєлийн хэрэг эрхлэх газар, Манчестрийн их сургууль хамтран Манчестрийн их сургуульд 2008-2009 оны хичээлийн жилд эдийн засгийн магистрын сургалтын тэтгэлэгт хєтєлбєрт Монгол залуусыг оролцохыг урьж байгаа аж. Энэхvv тэтгэлгээр эдийн засаг, эконометрикс, хєгжлийн эдийн засаг зэрэг мэргэжлээр дагнан суралцах боломтой юм байна. Гэхдээ vvний тулд єєрийн орондоо аль нэг их, дээд сургуулийг эдийн засгийн болон холбогдох мэргэжлээр тєгссєн Монгол Улсын иргэн байх ёстой бєгєєд эх орондоо байнга оршин суугаа байх гэнэ. Мєн сайнаас доошгvй дvнтэй, англи хэлийг сайн эзэмшсэн, тухайн мэргэжилдээ єндєр чадвар, дадлага туршлагатай байна гэсэн шалгуурыг тавьж буй ажээ.

Залуусын хувьд гол зvйл болох тэтгэлэгт Манчестрийн их сургуульд сурах нэг жилийн сургалтын тєлбєр, стипенд, замын зардал багтсан гэсэн. Гол нь тэтгэлгээр суралцагсад сургалт дууссаны дараа заавал эх орондоо ирж ажиллах vvрэгтэй юм байна. Хэрвээ залуус Та бvхэн энэ тэтгэлгийг сонирхож байвал єргєдлийн маягт, дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар, дипломын орчуулгаа бэлтгээрэй. Мєн эссэ хэрэгтэй шvv. Энэ нь 1-2 хуудас зорилгоо тодорхойлсон захидал байх гэнэ. Дээр нь англи хэлний шалгалтын оноо, сертификат/TOEFL-600, IELTS-6.5/. Эдгээр материалыг ирэх оны хоёрдугаар сарын 15ны дотор Боловсролын зєвлєгєє мэдээллийн тєвд хvлээлгэж єгєхєє мартав.

Тєв Европын их сургууль ямар санагдаж байна. Бvр тэтгэлгээр шvv
Тус сургуулийн болон Erasmus Mundus-ын тэтгэлгээр манай оюутан залуусыг суралцахыг тэд урьжээ. Энэ сургууль нь хvмvvнлэг ба нийгмийн ухааны чиглэлээр эрдмийн зэрэг олгодог олон улсын хэмжээнд хvлээн зєвшєєрєгдсєн сургууль юм байна. Бvх хичээл нь англи хэлээр явагддаг. Иймээс хєтєлбєрт магистр буюу докторын зэрэг хамгаалахыг хvсч буй хэн боловч оролцох боломжтой. Тvvгээр зогсохгvй хоёр тэнхимд зэрэг єргєдєл єгєх боломжыг ч манай залууст олгожээ. Магистр буюу докторын зэрэг олгох сургалтын чиглэл нь байгаль орчин судлал ба бодлого, олон улын харилцаа ба Европ судлал, математикийн ухаан ба тvvний хэрэглээ, тєрийн бодлого, жендер судлал, тvvх зэрэг 15 гаруй мэргэжлээр юм байна.

Харин тавигдах шаардлага нь англи хэлийг єндєр тєвшинд эзэмшсэн буюу TOEFL-ийн шалгалтад магистр 570, доктор 600-аас дээш оноо авах чадвартай байх ёстой гэнэ. Бас их, дээд сургуулийг сайн, онц дvнтэй тєгссєн эсвэл тєгсєх курст суралцаж байх хэрэгтэй гэсэн шvv. Хэрвээ энэ сургуульд суралцахыг зорьж байгаа бол єргєдлєє htpps://online.ceu.hu хаягаар орж online бєглєєд хавсралт буюу тодорхойлох захидал, эссэ, диплом, дvнгийн жагсаалтын хуулбар, тэдгээрийн орчуулгын баталгаажуулсан хувийг нэг хуулбарын хамт Боловсролын зєвлєгєє мэдээллийн тєвд ирэх оны нэгдvгээр сарын 4 ны дотор єгєх хэрэгтэйг мартав. Энэ єргєдлийг Тєв Европын их сургуулийн факультетууд нягталж vздэг юм байна.

Єргєдлийн маягт бєглєхдєє…
Гадаадын их, дээд сургуулиас зарласан тэтгэлэгт хєтєлбєрийн єргєдлийн маягт бєглєх гэж байгаа бол дараахь зvйлийг анхаарай.
Єргєдлийн маягт нь гол тєлєв Personal Information буюу хувийн мэдээлэл болон бусад хавсрагдах зvйлээс бvрддэг. Personal Information буюу хувийн мэдээлэлд багтдаг. Гэрийн болон шуудангийн хаяг гэсэн хэсэгт гэрийн хаягаа илгээснээс шуудангийн хаяг нь илvv тохиромжтой буюу найдвартай. Иймд шуудангийн хайрцаг, албан байгууллага, сургууль, боловсролын тєв зэргийнхээ аль нэг хаягийг зєв бичиж єгєх хэрэгтэй. Харин Educational Information буюу боловсролын талаар мэдээллийн хэсэгт TOEFL-ийн шалгалт єгєх бол хэзээ єгєхєє заавал бичих шаардлагатай.

Харин МННХ-ээс зарласан сургалтын тэтгэлэгт хєтєлбєрт оролцох тохиолдолд англи хэлний болон бусад шалгалтыг заавал єгсєн байх шаардлагагvй гэнэ. Мєн суралцах мэргэжлээ сонгоогvй бол undecided буюу сонгоогvй гэж бєглєж болох боловч энэ нь сургуульд элсэх, виз авахад сєрєг нєлєє vзvvлэх магадлалтай гэсэн шvv. Єргєдлийн маягтын асуулт бvрт хариулт хэрэгтэй. Зарим асуултад мэдээлэл єгєх боломжгvй бол n/a буюу боломжгvй гэж бичвэл таны єргєдлийн маягт илvv мэргэжлийн тєвшинд харагдах болно. Єргєдлийн маягт бvрдvvлж єгєхєд зайлшгvй шаардагддаг зvйлvvдийн нэг бол ємнє нь суралцаж тєгссєн буюу суралцаж буй сургуулийн хичээлvvдийн дvнгийн жагсаалт гэдгийг санаарай.

Болгар дахь Америкийн их сургуулийг сонирхож байвал…
Болгар дахь Америкийн их сургуульд бакалаврын зэргээр суралцуулах тэтгэлэгт хєтєлбєр зарлажээ. 1991 онд байгуулагдсан тус сургууль нь жил бvр 20 орчим орны оюутнуудыг Соросын сангийн тэтгэлгээр дєрвєн жилийн хугацаанд сургадаг бєгєєд сvvлийн жилvvдэд манай улсаас 15 оюутан уг тэтгэлэгт хамрагдаад байгаа юм байна. Тvvнчлэн тус сургуулийн санхvvжилтээр ч есєн оюутан суралцаж байгаа ажээ. Энэхvv сургуульд бизнесийн удирдлага, компьютерийн ухаан, эдийн засаг, европ судлал, сэтгvvл зvй, олон улсын харилцаа зэрэг 10 гаруй мэргэжлээр суралцах боломжтой. Гол нь оюутан Та 2008 оны зургадугаар сар гэхэд арван жилийн сургуулиа тєгссєн. Тэр тусмаа онц, сайн дvнтэй. Их дээд сургуульд элсээгvй.Монгол Улсын иргэн. Мєн англи хэлийг сайн эзэмшсэн байх ёстой. Тэгснээр Соросын сангаас сургалтын болон дотуур байрны тєлбєр, оюутанд зориулдаг арга хэмжээнд оролцох зардал зэрэг тэтгэлэг авах боломж нээгдэнэ.

Гэхдээ дээрх шаардлагыг хангасан ч institutional TOEFL-ийн шалгалт єгєх юм байна. Шалгалтад 550 дээш оноо авбал дахин institutional SATшалгалт авдаг ажээ. Yvний дараа санхvvгийн тэтгэлэг хvссэн тусгай єргєдлийн маягт бєглєж, ирэх оны гуравдугаар сарын 1-ний дотор тус сургууль руу явуулах юм байна. Харин эцсийн шалгаруулалтыг єргєдлийн маягт, хоёр шалгалтын дvн болон санхvvгийн хэрэгцээг vндэслэн Болгар дахь Америкийн их сургууль хийдэг ажээ. Хариуг нь ирэх тавдугаар сард буцаан ирvvлдэг гэнэ. Хэрвээ TOEFL-ийн шалгалтад 550 дээш оноо авсан бол энэ сургуульд элсэх болзлыг хангалаа гэсэн vг. Нэмж нэг зvйлийг сонирхуулахад, TOEFL, SAT-ийн оноо нь хангалттай биш зарим оюутнуудад тус сургууль нь хэлний курст суралцах эрх єгдєг юм байна. Иймээс манай оюутнуудад олон боломж байна гэсэн vг. Харин єргєдлийн маягт хvлээн авах хvгацаа нь энэ сарын 20 гэдгийг бvv мартаарай. Иймээс єнєєдрєєс эхлэн бэлтгэж эхлэхийг зєвлєе. Болгар дахь Америкийн их сургуулийн хаягаар єргєдлєє бєглєх юм байна. Хаяг нь http://www.aubg.bg шvv

Australian scholarships: http://gegeen.wordpress.com/category/scholarship/

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: