ISAN-Student Visa Info

http://www.australiacourse.googlepages.com/

“Исан” ХХКомпани, Харилцах утас: 99161626

(Оюутны виз: http://gegeen.wordpress.com/2007/06/19/student-visa-2/

http://gegeen.wordpress.com/2007/11/14/education-agent-mn/

Австралид Сурцгаая!

Австралийн Сидней хотын мэргэжлийн курсэд хямдаар суралцах, боломжтой.

 

Австралийн сургуульд суралцах болон

оюутны визний талаархи мэдээлэл


  • Австралийн Их Дээд Сургууль болон мэргэжлийн курст гадаадаас олон тооны оюутнууд суралцдаг. Манай орны хувьд дийлэнхи оюутнууд Австралийн Мастерт суралцаж төгссөн байдаг ба энэ нь ихэвчлэн засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнууд байдаг. Хувь хүн өөрийн зардлаар мастерын курст суралцахад төлбөр харьцангуй өндөр (18000$-25000$) байдгаас санхүүгийн хувьд тодорхой хэмжээгээр хүндрэл учирдаг байна.
  • Харин Австралийн мэргэжлийн коллежуудад суралцах нь (энэ нь хуучнаар манайхны техникумтай дүйцэх сургалт) үнийн хувьд 3 дахин хямд тусдаг ба жилийн төлбөр ойролцоогоор 3000$-4000$ болдог байна. Харин англи хэлний мэдлэгийн төвшин зохих хэмжээнд хүрээгүй эсвэл IELTS 5.0-оос доошгүй оноо авч чадаагүй зэрэг бэрхшээл тулгарч байгаа бол хэлний бэлтгэлд ч хамрагдах бололцоотой юм. Энэ тохиолдолд хагас жил хэлний бэлтгэл хийгээд (учир нь хэлний курст суралцах хамгийн бага хугацаа 6 сар) үндсэн курстээ дэвшин суралцах боломжтой ба төлбөр 1500$ орчмоор нэмэгдэх юм.
  • Австралийн коллежид суралцах хугацаандаа суралцахын хажуугаар ажил хийх боломжтой байдаг. Бидний санал болгож байгаа курс гэхэд л долоо хоногт 2 удаа хичээллэх ба бусад цагаар ажлаа хийгээд явах бүрэн бололцоотой.
  • Австралийн Оюутны Виз нь Америк болон Английн оюутны визээс ялгарах онцлогтой. Оюутны визийг тухайн курст суралцах хугацаагаар нь олгодог ба жишээ нь 3 жилийн курс байлаа гэж бодвол 3 жилийн хугацаатай байнгын виз олгох жишээтэй (Бидний санал болгож буй курс 2 жилийнх. Харин хэлний бэлтгэлтэй бол 2-3 жил болох юм). Үүнийг анхааруулсны учир нь 10 сараас дотогш сурахаар мэдүүлэг өгвөл танд сунгагдах эрхгүй (no futher stay condition) хугацаа дуусаа бол заавал Австралиас гарч байж шинээр виз аван орж ирэх нөхцөлтэй виз гардаг. Харин 10 сараас дээш, нэг жил юмуу түүнээс дээш хугацаагаар суралцах бол сунгагдах эрхтэй (futher stay condition) виз олгогддог. Энэ нь та визээ сунган хэдэн ч жилээр суралцаад ажиллаад явах боломжтой гэсэн үг юм. Визний төлбөр хэдэн жилийн виз олгож байгаагаас үл хамааран 430 AUD болдог.
  • Виз олгох гол үндэслэл Австралид сурч амьдрах хугацаандаа санхүүгийн чадвартай гэдгээ нотлон харуулах явдал юм.
  • Манай улсын хувьд визийг Бээжинд байгаа Австралийн ЭСЯ-ны Консулын хэлтэс олгодог ба мэдүүлэг өгснөөс хойш 3-4 сарын дотор хариуг өгдөг.
  • Виз олголтын талаар бүрэн ойлголттой болохын тулд дараахь зүйлийг мэдсэн байх ёстой. Үүнд:
    • Сургуулийн урилга, визний мэдүүлэг (visa application), өөрийн албан бичиг баримтын хуулбар (notary copy), санхүүгийн баталгаануудыг эхлээд явуулна.
    • Элчин, дээрхи бичиг баримтуудыг шалгаж үзээд виз гаргах боломжтой гэж үзвэл урьдчилсан визний зөвшөөрлийг (Pre Visa Assesment) бүртүүлсэн сургууль уруу чинь болон тань уруу явуулна.
    • Дээрхи зөвшөөрөлд үндэслэн та визээ авах бүрэн боломжтой боллоо гэж үзэн сургууль уруугаа 1 жилийн төлбөрөө шилжүүлнэ (PVA гарсан тохиолдолд виз гарах магадлал 99%-тай, Харин эрүүл мэндийн хувьд үнэхээр сүрьетэй л биш бол виз 100% гарна гэсэн үг юм). Төлбөр төлсөн баримтыг үндэслэн сургууль оюутныг Бүртгэж авсан баталгааг (Confirmation of Enrollment буюу CeO) бүртгүүлэгч оюутанд гаргаж өгөх ба нэг хувийг нь мэдээж элчин үрүү илгээнэ.
    • Энэхүү Баталгаа, Гадаад Паспорт, Эрүүл Мэндийн Үзлэгийн бичгүүдээ эх хувилбараар нь элчинд илгээж тодорхой хугацааны дараа (энэ нь 1 сар орчим болно) виз дарсан паспортаа хүлээн авснаар энэхүү визний процесс дуусгавар болно.
  • Дээрхи процессыг амжилттай хэрэгжүүлж дуусгавар болгоход бидний үйлчилгээний гол зорилго оршиж байгаа болно.
  • Үүний тулд бид дараахь байдлаар үйл ажиллагаагаа явуулах юм. Үүнд:
    • Сургуульд суралцахыг хүсэгчийг сургуульд нь бүртгүүлж урилгыг ирүүлнэ.
    • Оюутны визний мэдүүлгий нь бэлтгэнэ.
    • Бусад бичиг баримт бэлтгэхэд (боловсролын болон хувийн бичиг баримт) нь туслан бүрэн зөвлөлгөө өгнө.
    • Санхүүгийн бичиг баримт бэлтгэхэд нь туслан бүрэн зөвлөлгөө өгнө.
    • Дээрхи бичиг баримтуудыг элчинд илгээх үед визний төлбөрийг AUD-оор Австралид төлбөр хийж өгөх ба (хугацаа хожиж визний процессыг хурдан эхлүүлэхийн тулд) харин виз мэдүүлэгч бидний хийсэн төлбөрийн баримт иртэл 400$-ыг эскроу дансанд байршуулсан байх ёстой. Австралиас элчин үрүү хийгдсэн төлбөрийн баримтыг үзсэнээр та уг төлбөрийг бидэнд эргүүлэн өгнө. Дээрхи бичиг баримтуудыг элчинд илгээнэ.
    • Элчингээс Урьдчилсан Визний Зөвшөөрөл (PVA) гарсан тохиолдолд төлбөрөө сургууль уруугаа шилжүүлэх ба сургуулиасаа ирсэн Бүртгэлийн Баталгаа, Паспорт, Эрүүл Мэндийн бичгээ элчинд илгээнэ. Энэ үед та 1000$-ыг эскроу дансанд байршуулна.
    • Элчингээс баталгаат шуудангаар таны 2-3 жилийн хугацаатай визтэй паспорт ирэх ба та бидний амжилттай ажилласан үйлчилгээний хөлс болох дээрхи мөнгийг бидэнд хүлээлгэн өгч Австрали явах аян замдаа бэлтгэж эхлэнэ.
  • Дээрхи процесс амжилттай дуусгавар болсон тохиолдолд бид байрлах сууц, амьдрах нөхцөл зэргийн талаар зохих мэдээллээр хангана.
  • Дээрхи нөхцлүүдийг хүлээн зөвшөөрч бидний үйлчилгээг авахыг хүсвэл бидний хөлс ердөө 150$ юм.
  • Оюутны визний зөвлөлгөө болон процесс эхэлсэн үед бичиг баримт бүрдүүлэх болон илгээх (нотариат, шуудан) гэх мэт бүх зардлуудыг виз мэдүүлэгч өөрөө хариуцна гэдгийг анхаарна уу.

Жич: Санхүүгийн баталгаа гаргаж чадах эсвэл санхүүгийн баталгаа гарган батлан дааж чадах спонсортой төлбөрийн чадвар бүхий харилцагч бидэнд хандана уу.

Мэдээллийг толилуулсан “Исан” ХХКомпани

Харилцах утас: 99161626

———————————-

Оюутны виз: http://gegeen.wordpress.com/2007/06/19/student-visa-2/

http://gegeen.wordpress.com/2007/11/14/education-agent-mn/

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: