MN CEO and Businessmen

http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=78601&catid=1

Бизнес : » Монгол бизнесмэн захиралуудын клуб байгуулагдлаа

Нийтэлсэн: 2007-11-30 11:06:52 , Мэдээний дугаар: #78601  

Монгол Улсын хєгжилд бодитой хувь нэмрийг оруулж, хувийн хэвшлийн хєгжлийн єнгє тєрхийг тодорхойлсон бизнесийн салбарын томоохон тєлєєлєгчид санаачлан МVХАVТ-ын дэргэд Гvйцэтгэх Захирлуудын Клуб буюу “CEO” (Chief Executive Officer) клубыг байгууллаа.

Монголчууд єєрсдийн оюун ухаан, санал бодол, бизнесийн туршлага, дотоод нєєц боломждоо тvшиглэж улс эх орноо хурдан хєгжvvлэх боломж байгаад “СЕО” клубын гишvvд итгэл дvvрэн байна.
“СЕО” клуб нь хувийн хэвшлийн хєгжлийг шинэ шатанд гаргах, дэмжин урамшуулахад чиглэсэн эдийн засаг, хууль эрх зvйн таатай орчин бvрдvvлэхэд тєрийн байгууллагуудтай хамтран ажиллах, захирлуудын шинэ санал, санаачилгыг бодит ажил хэрэг болгож шинэ технологи нэвтрvvлэхэд аж ахуйн нэгжvvдийн удирдлагын нэгдмэл санааг УИХ, Засгийн Газарт илэрхийлэх, хамгаалах, нийгэмд чиглэсэн vйл ажиллагаа явуулах болно.

Тєрийн зохицуулалтын шинэтгэлийг хийх, хєгжлийн тєлєє хамтдаа алхах зорилгоор дээрх “СЕО” клуб нь эхний ээлжинд Монгол Улсын Vндэсний хєгжлийн цогц бодлого боловсруулахад бизнес эрхлэгчидийн дуу хоолой, санал санаачилга бvхий хувийн хэвшлийнхний тодорхой саналуудыг УИХ-ын ажлын хэсгийн тєлєєлєтэй уулзаж ярилцах vеэрээ хvргvvлээд байна.
СЕО клуб нь анхны хуралдаанаасаа Хас Банкны Гvйцэтгэх захирал Ч.Ганхуягийг ерєнхийлєгчєєр, “Отгонтэнгэр” их сургуулийн ерєнхийлєгч Д.Оюунхорол, “Єгєєж” ХХК-ийн захирап С.Тvмэнгэрэл нарыг дэд ерєнхийлєгчєєр тус тус сонгон ажиллуулж байна.

Дугаар 285/2733/

Мэдээллийн эх сурвалж:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: