Credit Card in Mongolia

Бусад мэдээлэл: Visa-debit-card vs Visa-credit-card

http://gegeen.wordpress.com/2007/11/11/having-credit-history/
http://gegeen.wordpress.com/2007/10/24/get-credit-history/

——————–

http://www.xacbank.mn/details.slidemenu.php?menu=155

Дебит карт, кредит картын ялгаа юу вэ?

Дебит карт нь та өөрийн картын дансандаа байршуулсан мөнгөнөөс авч ашигладаг карт юм.

Кредит карт нь зээлийн эрхтэй карт юм. Та картаараа төлбөр тооцоо хийхдээ өөрийн картын дансанд байгаа үлдэгдлийг ашиглахаас гадна тодорхой зээлийн эрхийн хэмжээнд та сар бүр авч ашиглаад эргүүлж хийж болдог карт юм.

Виза карт, МастерКарт хоёр юугаараа ялгаатай вэ? Аль нь илүү вэ?

МастерКарт болон Виза хоёр нь хоёул нэр хүндтэй картууд юм. ХасБанк нь МастерКарт карт гаргадаг. 2007 оноос эхлэн мөн Виза карт гаргана. Одоогоор ХасБанк нь хувь хүн болон байгууллагад дараах төрлийн картыг санал болгож байна: энгийн, байгууллагын, Алтан, дотоодын, олон улсын

Манай компани нэлээд хэдэн ажиллагсадтай. Манай компани ажиллагсадынхаа цалинг цалингийн картаар тавьж болох уу?

Тийм, танай компанид хэдэн хүн ажилладаг ч бай, ХасБанкны картаар цалингаа тавих боломжтой юм. Үүний тулд, та манай банкны аль нэг танд ойрхон салбарт хүсэлт гаргахад л хангалттай.

ХасМастерКартаар интернетээр худалдан авалт хийж болох уу?

Болно. Та ХасБанкны МастерКартаа ашиглан интернет худалдаа хийх боломжтой. Интернетээр худалдан авалт хийх аргачлалыг эндээс уншина уу.

Картаа олон улсад хэрэглэж болох уу?

Хэрэв та олон улсын карттай бол олон улсад картаа ашиглаж болно.

Картыг маань миний гэр бүлийн хүн, эсвэл хүүхдүүд маань хэрэглэж болох уу?

Болно. Та өөрийн картандаа 9 хүртэл тооны дэд карт нээлгэж болно. Хүсвэл карт бүрт тодорхой хэмжээний хязгаар зааж өгч ч болно.

Би картандаа орлого хийсэн юм, картын дансанд маань хэзээ орох вэ?

Таны орлого ямар аргаар хийхээс шалтгаалан таны дансанд орох хугацаа өөр өөр байна. Та ХасБанкны аль нэг салбар дээрээс картын дансандаа 16:00 цагаас өмнө орлого хийсэн тохиолдолд 2 цагийн дотор, 16:00 цагаас хойш бол дараагийн ажлын өдрийн 10:00 цагаас өмнө орно.

Хэрэв хүсвэл та Standing Order үйлчилгээнд хамрагдаж манай Банкин дахь таны аль нэг өөр данснаас тодорхой хугацаанд тогтмол хэмжээгээр таны картын дансанд оруулж байх даалгавар өгч болно.

Хэрэв та картын дансандаа дотоодын аль нэг өөр банкнаас шилжүүлэг хийсэн тохиолдолд ажлын 1-2 өдөрт орно.

Хаана хаана бэлэн мөнгөний машинаар /АТМ/ үйлчлүүлж болох вэ?

Та дараах бэлэн мөнгөний машинаар /АТМ/ үйлчлүүлэх боломжтой:

  • Нисэх онгоцны буудал
  • Их Дэлгүүрийн II давхар
  • Номин Их Дэлгүүр /III хороолол/
  • Голомт банкны 06-р салбар /хуучнаар Солонго ресторан/
  • Бодь цамхаг
  • Голомт банкны 01-р салбар /МонголБанктай залгаа/
  • Голомт банкны картын төв /Центрпоинт/
  • Чингис Зочид Буудал

Би цалингаа шууд картаараа авч байж болох уу?

Бололгүй яах вэ.

Дансны хуулга дээрх гүйлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд яах вэ?

cardcenter@xacbank.mn хаягаар имэйл бичих, эсвэл 331328 дугаар луу залган тодруулна уу.

  

Миний асуух асуулт дээрх асуултын жагсаалтад алга байна. Хаанаас мэдээлэл авах вэ?

Та ХасБанкны аль нэг салбараас, эсвэл энгийн утасны тарифтай 1888 дугаарын утаснаас лавлана уу.

——————————-

http://www.golomtbank.com/links.aspx?page=2

КАРТЫН ЗЭЭЛ 

Картын төв нь карт эзэмшигчийн богино хугацааны бэлэн мөнгөний дутагдлыг /тухайлбал цалин буух болоогvй vед бэлэн мөнгөний хэрэгцээ бий болох/-ыг санхvvжvvлэх зорилгоор дотоодын болон гадаадын картанд зээлийн эрх нээдэг.

Олон Улсын Дебит Карт

Олон улсад хэрэглэгдэх дебит карт нь карт эзэмшигч картын дансандаа байршуулсан өөрийн хөрөнгийнхөө хэмжээгээр төлбөр тооцоогоо дэлхийн аль ч оронд гvйцэтгэх боломжтой  хувь хvмvvс,  албан байгууллагуудад зориулагдсан бэлэн бус төлбөр тооцооны хэрэгсэл юм.

Олон Улсын Кредит Карт

Олон Улсын кредит карт гэдэг нь банкнаас тогтоосон тодорхой зээлийн эрхийн хvрээнд төлбөр тооцоогоо дэлхийн аль ч оронд гvйцэтгэх боломжтой хувь хvмvvс, албан байгууллагад зориулагдсан бэлэн бус төлбөр тооцооны хэрэгсэл юм.

—————————

http://dayarmongol.com/index.php?option=com_content&task=view&id=739&Itemid=127

Асуулт, Хариулт – Кредит Карт болон түүний төрлүүд.

Асуулт: Их олон төрлийн Кредит кардууд байх юм. Тэдгээрийн ялгаа юундаа байдаг, аль нь илүү болохыг мэдэхийг хүсч байна. Жамбалжамц.С /Калифорниа/ Хариулт:С.Амраа /Рионоке. Виржиниа/
Та зээлийн карттай болмоор байна уу? Зээлийн картны өргөдөл бөглөхөөсөө өмнө ямар төрлийн карт танд хэрэгтэй байгааг сайн бодох хэрэгтэй. Зээлийн картууд дотроо янз бүр байдаг.

Ердийн зээлийн карт.
Энэ төрлийн зээлийн карт хамгийн түгээмэл хэрэглэгддэг карт юм. Ердийн зээлийн картыг үлдэгдэл шилжүүлэх карт (Balance transfer credit card), бага хүүтэй зээлийн карт (Low interes credit card) гэж 2 ангилж болно.
Үлдэгдэл шилжүүлэх зээлийн карт нь зээлдэгчдэд өндөр хүүтэй зээлийн үлдэгдэлээ бага хүүтэй зээлээр төлж зээлийн хүү хэмнэх боломж олгодог. Жишээ нь: Болд жилийн 24 хувийн хүүтэй зээлийн картандаа 2000 долларын үлдэгдэлтэй байг. Болд эхний 12 сард 0 хувийн хүүтэй үлдэгдэл шилжүүлэх боломжтой зээлийн карт авч хуучин зээлийн үлдэгдэлээ шинэ картандаа шилжүүлж 1 жилд 24 хувийн хүү хэмнэх боломжтой болно. Гэхдээ үлдэгдэл шилжүүлэхэд мөнгөний дүнгээс хамаарч Balance transfer fee төлдөг болохыг анхаарах хэрэгтэй. Үүнээс гадна үлдэгдэл шилжүүлэх зээлийн картуудын нөхцөл янз янз байдаг ба үүнийг нарийн сайн уншиж судлах хэрэгтэй. Бага хүүтэй зээлйин карт ихэвчлэн тодорхой хугацаанд бага хүүтэй байгаад дараа нь хүү нь өсдөг. Жишээ нь: эхний 6 сард 1.9 хувийн хүүтэй байж байгаад 6 сарын дараагаас 14 хувь болж өсөх жишээтэй байна. Энэ 6 сарыг ашиглан гүйлгээ хийж 6 сарын дотор төлбөрөө хийж бага хүүг ашиглах хэрэгтэй. Эхний 6 сарын дотор хэрэглэсэн үлдэгдэл 6-аас дээш сар болбол 14 хувийн хүү төлөх болно.

Урамшуулалтай зээлийн карт.
Энэ төрөлийн карт ихэвчлэн үйлчлүүлэгчиддээ хэрэглэсэн мөнгөний дүнгээс нь хамаарч төрөл бүрийн урамшуулал олгодог. Үүнд онгоцны тийз, төрөл бүрийн бэлгийн карт, эд бараа болон зарим тохиолдолд хэрэглэсэн мөнгөний дүнгийн тодорхой хувийг эргэн олгодог. Эдгээр картыг ихэвчлэн зээлийн сайн түүхтэй хэрэглэгчдэд олгодог.  Жишээ нь: хэрэглэсэн доллар болгонд онгоцны нэг мил олгох, хэрэглэсэн доллар болгоны 1 хувийг буцааж өгөх гэх мэт. Хэрэглэсэн доллар болгонд онгоцны мил олгодог картууд ихэвчлэн жилийн гишүүнчлэлийн хураамжтай байдаг тул энэ карт онгоцоор байнга аялдаг хүмүүст илүү ашигтай байна. Хэрэглэсэн мөнгөний дүнгийн тодорхой хувийг эргэн олгодог карт төлбөрөө хугацаанд нь төлдөг хүмүүст их ашигтай байдаг. Сүүлийн үед хүмүүс энэ картыг өөрийн банкны картны оронд хэрэглэж, зарим үед байр орон сууц, тог ус, утас кабельны төлбөрөө төлөөд дараа нь зээлийн картны төлбөрөө өөрийн банкны дансаар төлдөг болсон. Жишээ нь: хэрэглэсэн доллар болгоны 1 хувийг буцааж өгдөг картаар сар болгон 1500 долларын гүйлгээ хийгээд байвал сард 15 доллар жилд 150 доллар буцааж авах боломжтой гэсэн үг.
Үргэлжлэл бий.

——————–

Бусад мэдээлэл: http://gegeen.wordpress.com/2007/10/24/get-credit-history/

Visa-debit-card vs Visa-credit-card

http://gegeen.wordpress.com/2007/09/04/why-private-lenders/

http://gegeen.wordpress.com/2007/06/25/investment-offer/

http://gegeen.wordpress.com/2007/06/25/express-loans/

http://gegeen.wordpress.com/2007/11/11/having-credit-history/

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: