Free Education Online

Боловсрол ШУ : » Vнэгvй сурах нэгэн боломж 

Нийтэлсэн: 2007-11-13 11:57:12 , Мэдээний дугаар: #76264  

2001 оны дєрєвдvгээр сард АНУ-ын Массачусетс технологийн их сургууль боловсролыг дэмжих нээлттэй сургалтын хєтєлбєрийн талаар олон нийтэд анх мэдээлжээ. Тус сургууль 2002 оны есдvгээр сард сургалтын хєтєлбєртєє багтдаг хичээлvvдээ дэлхий нийтэд ил болгосон. Энэхvv хєтєлбєртэй интернэтээр аялсан хэн боловч танилцах боломжтой юм. Боловсролыг дэмжих нээлттэй сургалт олон хvний сонирхлыг татсан хэвээр.

Уг сургалтын талаар МУИС-ийн химийн факультетийн Хими-технологийн тэнхмийн эрхлэгч доктор (Ph.D), профессор Ч.Ганзориг ийнхvv ярьж байна.
-Массачусетс технологийн их сургуулийн боловсролыг дэмжих нээлттэй сургалтын хєтєлбєр дэлхийн тэргvvлэх их, дээд сургуулиудад нєлєєлж, дээд боловсролын тvvхэнд эргэлт гаргасан. Ийм хєтєлбєр хэрэгжvvлж эхэлснээр хичээлийн материалыг хамтран эзэмших, харилцан суралцахад нээлттэй байх боломжийг хvмvvст олгосон юм. Тус сургууль хичээлийн бvхий л материалаа хvссэн хvн бvр vнэ тєлбєргvй ашиглах боломжийг олгосон. Энэхvv хичээлvvдийг http://ocw.mit.edu/OcwWeb/index.htm -ээс сонирхох боломжтой. Массачусетс технологийн их сургуулийн боловсролыг дэмжих нээлттэй сургалтын цахим хаягт буй байгалийн ухаан, техник, технологи, инженер, эдийн засаг, нийгэм зэрэг салбарт хамаарах 1450 орчим хичээл, дагалдах материалыг дэлхийн єнцєг булан бvрт интернэтээр дамжуулан ашиглаж байна. Тус сургууль хичээлээ олон нийтэд нээлттэй болгосноос хойш АНУ-ын болон бусад орны олон их, дээд сургууль нэгдэл Open CourceWare (OCW) буюу боловсролыг дэмжих нээлттэй сургалтын хичээлvvдээ нийтэд ашиглуулж байгаа. Тухайлбал: Латин Америк, Испани, Португалийн 850 орчим коллеж, их дээд сургуулийг хамарсан Universia.net холбоо 120 гаруй хичээлийг испани, португали хэл рvv орчуулсан. Англид єнгєрсєн оны аравдугаар сарын 25-нд Open Uneversitv in the United Kingdom буюу тvvний Open Learn цахим хуудсыг ажиллуулж эхэлжээ.

Монголд энэхvv сургалтыг нэвтрvvлэх нь ашигтай. Учир нь боловсролыг дэмжих нээлттэй сургалтын хичээлvvдийг байнга шинэчлэх боломжтойгоос гадна санал солилцох, хамтран мэдлэг, мэдээлэл, vзэл бодлоо хуваалцах дундын цахим шуудан ажиллуулах зэрэг давуу тал бий. Энэхvv сургалтыг Монголд нэвтрvvлснээр дээд боловсролыг бvхэлд нь дэлхийн тэргvvлэх их, дээд сургуулиудын жишигт ойртуулахаас гадна бидэнд танин мэдэхvйн асар их орон зайг нээж єгнє. Ингэж боловсролыг дэмжих нээлттэй сургалтын хєтєлбєрийг хэрэгжvvлэхэд ойрын болон урт хугацааны тєрийн бодлого хэрэгтэй байгаа. Монгол Улсын дээд боловсролыг хєгжvvлэхэд туслах зорилгоор МОCW буюу МongolOpenCource-ыг есдvгээр сараас ажиллуулж байгаа. Цахим хаяг нь http://www.namonmcg.com/mocw.
Тэгээд ч дэлхийд алдартай их сургуульд суралцах боломж хvн бvрт олдохгvй. Иймд дэлхийд тэргvvлэх их сургуулиудын боловсролыг дэмжих нээлттэй сургалтын агуулга бvтцийг сайтар судалж, багш оюутны аль аль нь сайтар боловсруулсан материалаар нь vзэх хичээлээ баяжуулан хэрэглэх нь зєв болов уу. Ер нь манай улсын дээд боловсролын хоцрогдлыг арилгах, дэлхийн бусад их сургуулийн чанартай сургалтын тєвшинд ойртуулах хамгийн дєт зам бол Монгол Улсад боловсролыг дэмжих нээлттэй сургалтыг дэмжих урт хугацааны сургалтын хєтєлбєрийг тєрийн ивээл дор хэрэгжvvлэх явдал юм.
Тэгээд ч єнєєдєр уламжлалт сургалтын арга хоцрогдож байгаа. Их, дээд сургуулийн сургалтын гол хэлбэр бол лекц. Лекц, семинар, дадлагын хичээлийн ачаалал, тvvнээс бий болох хvндрэлийг бууруулахад зайны сургалтын хэлбэр тодорхой vvрэг гvйцэтгэдэг. Гэхдээ vvнд их хэмжээний хєрєнгє, цаг зарцуулдаг. Харин боловсролыг дэмжих нээлттэй сургалтыг хэрэгжvvлснээр байдал єєрчлєгдєх юм. Харамсалтай нь, Массачусетс технологийн их сургууль боловсролыг дэмжих нээлттэй сургалтыг зарласнаас хойш єнєєг хvртэл манай улсад ийм хэлбэрийн сургалтын хєтєлбєрийг хэрэгжvvлж буй цахим хаяг ажиллуулсан сургууль байхгvй байна.

О.Нямсvрэн
Дугаар 271/2719/

2 Responses to “Free Education Online”

  1. Zoljargal Says:

    Sain bna uu? deerh bichsen niitleliin daguu Mongold yag heregjij ehelsen bolowuu?
    hamragdahad yamar bolzol shaardagddag tuhai tanaas asuumaar bna, hariu bichne gedegt naidaj bna bi bas Australia-d surah ermelzeltei bgaa yum. ta ene talaar zuwluguu ugwul boloh bolowuu?
    tanaas tus bolohoor hariu huleen awna gedegtee itgeltei bna, bayarlalaa

    Zoljargal

  2. gegeen Says:

    https://www.open.edu.au/wps/portal
    -> australia-n ih deed surguuliudad online-r suraltsah tuhai.

    herev australia-d irj suraltsah bol:
    http://gegeen.wordpress.com/2007/06/19/student-visa-2/


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: