Business talk on Olloo

http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=73728

 Боловсрол ШУ : » ‘‘Golden bridge’’ англи хэл сургалтын тєвийн захирал П.Мэндбаяр

Нийтэлсэн: 2007-10-24 18:26:19 , Мэдээний дугаар: #73728  

“Бизнес ток” булангийн энэ удаагийн зочноор Улаанбаатарт 11 салбартайгаар vйл ажиллагаагаа явуулдаг “GOLDEN BRIDGE” сургалтын тєвийн захирал, ноён П.Мэндбаяр уригдан оролцлоо.  

Сvvлийн жилvvдэд “Бизнес ток” булан шинэ залуу, эрч хvчтэй бизнесменvvдээр хvрээгээ тэлэх болсныг уншигч та анзаарсан байх. Англи хэлний хувьсгал эрчимтэй явагдаж буй энэ цаг vед хийсэн бvтээснээ даруухан тайлагнаж байгаа энэ эрхмийн ярианаас уншигч та хангалттай мэдээлэл авах биз ээ.

-Танд амжилт хvсье. Гадаад хэлний сургалтын тєвvудийн тоо эре нэмэгдсэн. “Golden bridge” сургалтын тєвийн бусдаас ялгагдах онцлог давуу тал нь юу вэ?
-Манай тєв 2004 оноос vйл ажиллагаагаа явуулж байгаа бєгєєд Америкийн сургуулиудтай хамтран ажиллаж, суралцагсдыг Америкийн сургуулиудад зуучлах, Америкт ажиллаж, амьдрах боломж олгодог. Одоогоор 11 салбартай. Ямар арга замаар хvмvvсийн хэрэгцээнд нийцеэн, маш богино хугацаанд тєге сайн сургах сургалтуудыг хийх вэ гэдгийг бодож, тєлєвлєж, мэргэжлийн хvмvvстэй уулзаж, судалгаа хийсэн. Ер нь вакуум сургалт гэдгийг анх С.Ганбаатар гуай санаачилсан юм.

Тvvнээс санаа авч, хєтєлбєрєє сайжруулаад, вакум сургалт явуулж эхэлеэн. Вакуум сургалтын давуу тал гэвэл манай бvтэн сургалтанд суулаа гэхэд тухайн хvн єєр зvйлд анхаарлаа тєвлєрvvлэх боломж олгодоггvи. Телевиз, радио сонсох ч юм уу, утсаар ярихыг шууд хориглодог. Эхний 14 хоногтоо буюу сарын дотор англи хэлтэй болгохыг хичээдэг. Cap тэндээ амьдарна гэсэн vг. Сарын эхний 14 хоногт нь бvх дvрмийг нь заагаад, vлдсэн хоногуудад нь єдєрт хоёр цаг монголоор ярих эрхийг нь єгєєд бусад цагуудад нь “англиар ярь” гэж шахдаг…

Бидний хувьд гадаадынханд монгол хэл заадаг бас нэг онцлогтой. Монголчууддаа багшийн мэргэжил олгох, хєтєч, тайлбарлагчийн сургалт явуулж байгаа. Хэлтэй мєртлєє тvvх соєлоо мэддэггvй, газар зvйгээ мэддэггvй хvмvvст тvvхийн талын мэдлэг олгох, эмнэлгийн анхан шатны тусламж vзvvлэх талаар заадаг. Ингээд бид манайд суралцагсдад мэргэжлийн сертификат олгож ажилд оруулж єгч байгаа.

Бусад сургалтууд гэх юм бол 100 хувь америк багштай ярианы анги, ганцаарчилсан сургалтууд байна. Бид саяхан TOFFEL-ийн тєв байгуулсан. Тэндээ TOFFEL-д суралцагсад хэрэв хvсвэл гадаадын аль нэгэн сургуульд тэтгэлэг аваад єгчихдєг. Тэтгэлэг аваад визэнд нь тодорхой хэмжээний зєвлєгєє єгч, материал бvрдvvлэлтэнд нь туслах зэргээр биднээс шалтгаалах бvх туслалцааг нэг дороос vзvvлж байгаа юм.

Та ямар ч хэлгvй байсан ч хэрвээ гадаадад сурахыг хvсдэг бол манайд ирээд сураад vзэхэд хилийн дээс алхчих магадлалтай. Эхнээсээ шат дамжлагаараа англи хэлээ сурчихна. Дараа нь TOFFEL-доо бэлдээд оноогоо авна. Тэгээд тэтгэлгийн шапгалтаа єгєєд тэтгэлгээ аваад, тєлбєрийнхєє талыг буюу 50-60 хувийг аваад гадаадын аль нэг сургуульд зуучлуулж болно.

-Вакуум сургалт гэдэг их євєрмєц. Та энэ тухай тодруулж ярих уу?
-Хvн хvссэн хvсээгvй англиар ярих шаардлагатай болдог. Идээд, уугаад явж байсан ч англиар бvх юмаа ярих ёстой. Бид энэ зарчмыг чанга, мєрдvvлэхийн тулд нэг vгийг 1000 тєгрєгтэй дvйцvvлж “Монголоор нэг vг хэлвэл чи манайд 1000 тєгрєг тєлєх ёстой” гэдэг. Єглєє 8 цаг 50 минутаас эхэлсэн хичээл 13.30 хvртэл vргэлжилж, єдрийн цайндаа ороод тэнд нь байлгаад, vргэлжилж, таван цаг хvртэл тасралтгvй англи хэл заадаг. Vдээс ємнє монгол багш, vдээс хойш америк багш хичээл заана.

-Вакуум сургалтанд хамрагдсан хvмvvс хэр сэтгэл
хангалуун байдаг вэ?

-Хvмvvсийн хандлага янз бvр. Vнэхээр хурдан сурья гэсэн хvн бол єєрийнх нь тєлєє энэ бvхнийг хийж байгаа болохоор ухамсарладаг. Харин зарим нь “Яахаараа цэцэрлэгийн хvvхдvvд шиг хорьчихоод “ид, уу” гэж цагдаад байгаа юм бэ” хэмээн эгдvvцэх нь бий. Гэтэл ердєє ганцхан cap шvv дээ. Бид тухайн хvнийг хориод шийтгээд, залхаагаад байгаа юм биш. Тодорхой хэмжээний дэглэмд оруулж, шахаж байж юм хийлгэдэг. Хэрэв vvрэг даалгавар биелvvлэхгvй бол заавал хийх ёстой гэдэг шаардлага тавьдаг. Багшийн цээжил гэснийгчи цээжлээгvй бол чамайг унтуулахгvй гэдэг бодлого баримталдаг.

Шєнє хоёр цагт вакуум сургалтан дээр очиход vгээ цээжлээгvй хvvхдvvд муухай царайлчихсан, “Наад дvрмээ ойлгохгvй бол унтахгvй шvv” гээд багш нь хараад сууж байдаг. Нэг вакуумын ангид 12 хvvхэд байлаа гэхэд хоёр багштай байнга хамт амьдардаг. Америк багш нь єдрийн цагаар яриа, дуудлагыг нь засаад, хоёр багш нь хуvхдvvдийг анги дотор нь хоёр хуваагаад аваад явчихдаг.

Ном сурах бичиг, хоол унд зэрэг жижиг асуудлыг сургалтын тєвєєс хариуцдаг. Шахалтан дор эрчимжvvлеэн хэлбэрээр хамгийн сайн хєтєлбєрєєр англи хэлийг тєгс сурахыг хvсвэл сарын хугацаанд англи хэлийг сурахын тулд єєрийгєє дайчилж чадна гэсэн хvмvvс манайхыг зорьж болно.

-Монголд танайх шиг вакуум сургалттай газар олон уу?
-Вакуум сургалттай газар их болсон байна лээ.

-Танай уриа..?
-Нэг их сvртэй уриа гэхээсээ илvу “Заавал сургана” гэсэн амлалтыг бид vйлчлvvлэгчдэдээ банал болгодог. Хvн єєрєє суръя гээд зvтгэх юм бол бид дэмжээд єгєхєд бэлэн. Сvvлийн vед бид буянтай vйлс хийхийг их эрхэмлэх болсон. Vнэхээр
мєнгєгvй хэр нь хэл сурах сонирхолтой, авьяастай хvvхдvvдийг мєнгє тєгрєг авахгvйгээр хооллож, ундлаад бvх зардлыг нь єєрсдєєсєє гаргаад сургаж байгаа. Энэ ажлаа цаашид vргэлжлvvлнэ. Бид энэ сургалтанд хvvхдvvдийг нэлээд єндєр шалгуураар авдаг. Хороогоор нь дамжуулж, єєрсдєє бйеэрээ очиж гэр орныг нь vзэж шалгаж байж хvvхдvvдээ элсvvлэн сургадаг. Би єєрєє юм сурах хvсэл сонирхолтой мєртлєє мєнгєгvй байж vзсэн хvн.

-Тєгсєгчдийн хувьд єдийд тоогоо алдсан уу. Нийт хэдэн багштай вэ?
-Тєгсєгчдийн тоо хэд болсон юм бэ мэдэхгvй. Сардаа гэхэд хэдэн зуун оюутнууд тєгсєєд гардаг. Манайх нийт 44 багштай.

-“Golden bridge”-д суралцахад гадаадад суралцаж болох давуу талтай тухай та дээр дурдсан. Энэ тухай мэдээж уншигчид сонирхох байх?
-Америкийн 60 орчим сургуулийн агент байгаа. Австрали, Канадын сургуулиудтай гэрээ байгуулж, цєєн тооны хvvхдvvдийг явуулсан. Энэ ажлыг “Тєгс гарц” сангаараа эрчимжvvлээд, 100 хувь ч юм уу, 60-аас дээш хувийн тэтгэлэг авч монголчуудыгаа олноор нь чанартай боловсрол эзэмшvvлэхийг зорьж байгаа. Бусад сангуудын vйл ажиллагаанаас арай єєр буюу эндээсээ зуучлалын хvмvvс авахгvй, ашгийн бус хэлбэрээр гадаадад сурах боломжтой, чадвартай хvмvvсийг сангаараа дамжуулан ирэх оноос эхлэн эрчимтэй явуулж эхэлнэ.

-Энэ тухай мэдээлэл авахыг хvссэн хvмvvс ямар утсанд хандвал зохих вэ?
-99030906, 99190906, 8110906, 353508 утас руу залгахад хэзээ ч таныг бухимдуулахгvй хариу єгнє.

-Та єєрєє хэлний чиглэлийн мэргэжилтэй юу, эсвэл…?
-Би франц хэлний орчуулагч мэргэжилтэй. Тиим учраас хvндрэл бэрхшээлтэй их тулгардаг ч хамт олныхоо хvчээр хэрийн зvйлийгдаваад гардаг л даа. Би орчуулга хийж чадна. Хvнд юм зааж чадахгvй. Миний хувьд нэгэнт боловсролын салбарт ороод ирсэн болохоор хєдєє орон нутгийн багш нарын мэдлэгийг дээшлvvлэх замаар семинар зохион байгуулан, зарим нэг хvмvvстэй санхvvжилтийн талаарх асуудлуудыг
шийдвэрлэчихсэн байгаа.

Хєдєє орон нутгийн багш нарын мэдлэгийг дээшлvvлвэл тэр багш нараар дамжуулж хотын хvvхдvvд, хєдєєний хvvхдvvдийн англи хэлний тvвшний зєрvvг арилгах хєтєлбєр боловсруулаад, тєсєл маягийн юм хийгээд ажиллаж байна. Vvний санхvvжилт дээр “Авзага трейд” компанийн захирал П.Мэндбаяр болон бусад хvмvvс туслапцаа vзvvлнэ гэж амласан. Бид єнєєдєр хvvхдvvдэд талх авч єгєхдєє гол нь биш, тархинд нь мэдлэг олговол хойч vедээ оруулж буй маш том хєрєнгє оруулалт болох юм.

Би єєрєє Булганд тєрсєн хvн. Тийм учраас Булган нутгаасаа энэ тєслийг хэрэгжvvлж байгаа. Манай сургалтын тєвєєс долоо хоног тутам хэвлэн гаргадаг Гадаад хэл ертєнц” гэдэг ашгийн бус сонин бий. Тэр сониноороо долоо хоног бvр хєдєє, орон нутгийг хангаад, багш нарыг аймаг аймгаар нь авч ирж 14 хоногиин семинарт суулгаж мэргэжлийг нь дээшлvvлье. ОУ-ын тvвшний англи хэл заадаг ном сурах бичгээр хангая.

Хvvхдvvдийг амралтаар нь татаж авчирч єєрийнхєє сургалтын тєв дээр vнэ тєлбєргvй англи хэл сургая гэдэг зорилттой ажиллаж байгаа. Тэр хvvхдvvддээ vvрэг єгєхєд vзсэн бvх юмаа сургуулийнхаа хvvхдvvдэд зааж єгнє шvv дээ. Олимпиадаас харж байхад хотынхон л хамаг шагналыг хамчихдаг. Хотын багш нарын цалин хангамж сайн байна. Хотын багш нарын мэдлэг боловсрол сайн, хvvхдvvддээ єгч байгаа юм нь илvv байна. Энэ асуудлыг цэгцэлж, нэг юм хийгээд жи гдрvvлч ихвэл цаашаа явчихна.

-Та єєр бизнес эрхэлдэг vv?
-Би vл хєдлєх хєрєнгє зуучлалын “Тєгс гарц” гэдэг компанитай. Манай толгой компани “Gate trade” гэдэг нэртэй. Тєв оффис маань Тэнгис кино театрын урд байрладаг.

-Бизнесмен хvнд чинь бас нэг баримталдаг зарчим байдаг. Таны хувьд?
-Ер нь Монголдоо ашипгай, хvнд хэрэгтэй бизнес хийх юмсан гэсэн зорилготой. Миний мэргэжил бараг бизнес болчихлоо шvv дээ. Тиим учраас хvссэн хvсээгvй ашиг олж болох бvх юмыг хийнэ. Тиим ч учраас сургалтын тєвийн бизнесийг сонирхож, хvнд хамгийн их хэрэг болж, дээрээс нь тэрнийхээ хєлсийг хангалттай авчихдаг тиим бизнес рvv орсон. Єєр бизнес хийх боломж надад байсан л даа.

-Энэ бизнесийг эрхлээд єєрийнхєє хэмжээнд санхvvгийн эрх чєлєєнд хvрсэн vv?
-Санхvvгийн эрх чєлєєнд хvрэх нь ч юу юм бэ. Би залуу байна. Бизнес эрхлээд удаагvй байна. Эндээс би олоод, баяжаад хахсан юм ерєєсєє байхгvй. Яагаад гэвэл би єнєєдрийн байдлаар 60 гаруй ажилтанг цалинжуулдаг. Надад єєрийн гэсэн vл хєдлєх хєрєнгє байхгvй. Тvрээсийн байранд vйл ажиллагаагаа явуулдаг учраас чанга ш дээ. Юм хийж байгаа нэр нь л сайхан.

-Баг, хамт олноо ямар vзэл бодлоор бvрдvvлдэг вэ?
-Баг, хамт олны хувьд 30-аас доош насны залуучууд ажилладаг. Баримталдаг зарчим гэвэл ажлыг заавал бvтээж байж манай хамт олон дунд ажиллах “визээ” даруулна шvv дээ. Єгсєн vvрэг даалгаврыг хариуцлагатайгаар 100 хувь биелvvлж чаддаг хvмvvсийг би ажиллуулахыг зорьдог. Монголд боловсон хvчний дутагдал маш их байгаа. Хvссэн хамт олноо бvрдvvлчихсэн учраас ямар ч бизнес рvv ороход надад айх зvйлгvй. Яагаад гэвэл миний ард намайг хамгаалах, миний ажлыг аваад явчих хамт рдон байж байна.

-Ээж, аав тань ямар мэргэжилтэй хvмvvс байдаг вэ?
-Ээж маань долоон орны хэлтэй, орчуулагч хийж. яваад, намайг тавдугаар ангид байхад єнгєрсєн. Тухайн vед Монголд манай ээжийг гvйцэх орчуулагч байгаагvй гэдэг. Их мундаг хvн байсан. Аав минь насаараа мэс заслын эмч хийсэн. Булганы Гурванбулагт хvн эмнэлгийн даргаар ажилласаар, одоо Улаанбаатарт ирээд надад туслах маягтай явж байна.

-Таны хувьд ээжийнхээ мэргэжлийг євлєсєн юм байна шvv дээ?
-Арван жилд суралцах vедээ хэлний авьяастай, хот, улсын олимпиадад их ордог хvvхэд байсан. Манай ээж Хvмvvнлэгийн Ухааны Их Сургуулийг Гадаад хэлний дээд сургууль байхад нь тєгссєн болохоор энэ сургуулийг єєрєє сонгож суралцсан.

-Эр хvний хувьд таны сонирхдог зvйл тань юу вэ?
-Би автомашин их сонирхдог. Болж єгвєл гайгvй машин унах санаатай.

Н.Энгvvн
Дугаар 39/233/

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: