AU Graduate Badraa

Австралийн Үндэсний Их Сургуулийн төгсөгч Санхүүгийн зохицуулах хорооны дарга байсан Д.Бадраа агсаны тухай 2007-06-17-ны мэдээлэл ТВ5-р.

More: http://gegeen.wordpress.com/2007/11/14/au-graduates-benefit/

From: http://www.tv5.mn/tv5/index.php?page=news&nid=3865

http://news.banjig.net/news-9467.html

… Миний хүү дөнгөж 22 настайдаа Монгол Улсын төв банкинд ажилд орж, дараа нь Австралид мастер хамгаалсан юм шүү дээ. Том хүү Зоригт маань бас Австрали, дараа нь Японд эдийн засаг, хуулийн чиглэлээр мастер хамгаалсан. Одоо Үйлдвэр, худалдааны яаманд газрын дарга хийж байна. ..

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Бадраа хэрцгий эрийн гарт үрэгдээд нэг жил өнгөрчээ
Монголын шилдэг залуу боловсон хүчний нэг, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Бадраа хэрцгий эрийн гарт үрэгдээд нэг жил өнгөрчээ. Гэр бүлийнх нь хүүгийнхээ, дүүгийнхээ, ханийхаа гэгээн дурсгалыг хүндэтгэж төгссөн сургуульд нь байрлуулсан самбарт хүндэтгэл үзүүллээ. Цэл залуу насандаа бурхны оронд заларсан шавийгаа Монголын шилдэг эдийн засагч байлаа гэж багш нар дурсч байна.
2006 оны 6-р сарын 15-ны өдрийг нэхэн саная. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Бадрааг хутгалж, амь насыг нь хөнөөлөө гэсэн түгшүүрт мэдээлэл яг нэг жилийн өмнө, энэ өдөр тархаж байлаа. Гэр хорооллын барилгажилт хадгаламж зээлийн хоршооны захирал Түмэнгэрэл гэгч талийгаачийн амь насыг хөнөөсөн нь илт байж, гэрчүүд хэргийг нь баталсаар. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс Түмэнгэрэлийг гавалж, саатуулах байр руу оруулснаар түүнийг олны өмнө хэрэгтэн гэдгийг нь батлаад өгсөн. Ийм л дүр зураг жилийн өмнөх энэ өдөр болж байсныг үзэгч та санаж байгаа байхаа.
Цэл залуухан 32-хон настай залуу, жирэмсэн эхнэр, 2 ойтой охин, ижий, ааваа үүрд орхисноос хойш өнөөдөр 1 жил өнгөрсөн байх юм. Нүдэндээ нулимстай, сэтгэлдээ гуниг тээсэн ар гэрийнхнээр нь Монголын шүүх, засаглал тохуурхах шиг л санагдах болжээ. Улсынхаа төлөө ажиллаж яваад амиа алдсан хүүг нь эцэстээ буруутан болгож, алуурчныг зөвтгөх явуулга ч гарах боллоо. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу цагт тэдэнд талийгаачийн нөхөд л тусалж дэмжиж яваа гэнэ.
Нэг сарын өмнө Түмэнгэрэлийн шүүх хурал болж, түүнд ялын дээд хэмжээ оногдуулсан. Тэрээр амь гуйхгүй гэсэн ч, өмгөөлөгчид нь давж заалдаад байгаа. Талийгаачийн ар гэрийнхэн энэ тухай асуудалтай танилцаагүй байгаа гэнэ. Бадраа агсны хэрэг явдлаас хойш мэндэлсэн охин нь өнөөдөр 11 сартай, том охин нь 3 нас хүрч байгаа гэнэ. Аавыгаа хайх охид, ханиа үгүйлэх бүсгүйн нулимсны цаана олонд хэрэгтэй хүүгээ алдсан Монголын ард түмний сэтгэл ч гундаагүй, шүүхийн үнэн үгийг хүлээсээр байна.
Энэ өдөр талийгаачийн найз нөхөд, хамтран ажиллагсад ар гэрийнхэн нь МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн байранд байрлах хүндэт самбарт нь цэцэг өргөж, гэгээн дурсгалыг нь хүндэтгэлээ. Эгэлхэн хөдөлмөрч түүний орон зай одоо ч үгүйлэгдсээр байгааг тэд хэллээ. Дэндүү шударга, олны төлөө гэсэн сэтгэл нь найз нөхдийнх нь хүрээлэлд дутагдсаар явааг нөхөд нь ярьж байна.
Талийгаачийн найз нөхөд, хамтран ажиллагсдын зүгээс “Шударга ёсыг бадраах сан” байгуулан ажиллаж байна. Өнчин ядуу хүүхдүүдийг ивээж, дэмжих зорилгоор тэд өнгөрсөн хугацаанд 2 хүүхдийн их сургуулийнх нь зардлыг дааж, асрамжийн газарт тусламж, дэмжлэг хүргэсэн гээд буяны багагүй ажил хийжээ. Нийгэмд хэрэгтэй, шилдэг залуусыг төрөн гарахад тусламжийн гараа хүргэх зорилго тавин ажиллаж байгаагаа тэд ярьж байсан. Бадраа агсны найз нөхдөд шүүхийн үнэн үг, шийдвэр л хэрэгтэй байгааг хэлж байсан.

Бэлтгэсэн сэтгүүлч Д.Доржмаа

 http://news.banjig.net/news-9467.html

Д.Бадраа агсны гэргий Э.Уламбаяр: Тэр маань ямар сайхан хань, ямар сайн аав байсныг бодох бүрт зүрх урагддаг

Шинэчлэгдсэн: 2007-10-18 11:49:28 УБ

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Бадраа агсны аав Ё.Дашдорж, ээж М.Мөрөнгуа, ах Д.Зоригт, хань Э.Уламбаяр нарын хэвлэлд анх удаа өгсөн, гэр бүлээрээ сууж байгаад нулимсаараа ярьсныг уншигч танд хүргэж байна.

Энэ ярилцлагыг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 10-нд авч, “Зууны мэдээ” сонинд нийтлүүлж байлаа. Одоо “Зууны шуудан” сониноор танд дахин хүргэж буй нь уншигчдын хүсэлт юм. Зарим хүмүүс тэр дундаа улстөрчид энэ парламентад 1996-2000 оны УИХ-ын түүх давтагдаж байна л гэдэг. Түүнийгээ ‘Элсний 13″-уудаар жишээлдэг. Хэрэв ингэж адилтгаж болно гэвэл энэ хоёр парламентын хоёуланд төрийн өндөр албан тушаалтыг, хоёуланг нь хутгалж амь насыг нь хөнөөсөн хар, үйл явдал давтагджээ. С.Зориг агсныг хөнөөсөн алуурчны эрэлд зарцуулж буй есөн жил болж урт хугцаа. Гэтэл Д.Бадраа өгсны амийг хөнөөсөн гэмт хэрэгтэн нь бэлэн ийм хэргийг эцэслэн шийдэхгүй яваа 1,5 жил гэдэг дээрх есөн жилтэй бараг тэнцмээр ч юм шиг. Энэхүү ярилцлагыг дахин нийтлүүлэх уншигчдын хүсэлтийг Д.Бадраа агсны гэр бүлд уламжилсан. Зөвшөөрөл авсны дээр өнгөрсөн арванхоёрдугаар сард авсан тэрхүү эх дээрээ ямар ч цэг, таслал нэмэхгүйгээр хүргэж байна. Тухайн үед хэрэг гараад зургаан сар болсныг удааширлаа хэмээн талийгаачийн гэр бүлийнхэн цөхөрч байв. Гэтэл энэ ярилцлагыг өгснөөс хойш дахиад бүтэн жил болох гэж байхад Ц.Түмэнгэрэлийг шүүх ажиллагаа эцсийн байдлаар дуусаагүй л байгааг энд зориуд дуулгая.

-Талийгаачийн төрсөн өдөр удахгүй болох юм байна. Тэр төрсөн өдрөө яаж тэмдэглэдэг байсан тухай ярих уу?
Гэргий Э.УЛАМБАЯР:
-Талийгаач маань 1974 оны арванхоёрдугаар сарын 23-нд төрсөн. Энэ жил 32 нас хүрэх байлаа. Терсөн өдрөө гэр бүлийнхээ дунд л тэмдэглэдэг. Бид хоёр хамт ажиллаж байсан болохоор найз нөхдийнхөө хүрээнд л тэмдэглэдэг байсан.

-Тэр ямар баярт илүү дуртай байсан бэ?
-Хань минь нэг их баяр тэмдэглээд байдаггүй. Баяр болгоныг тэмдэглээд байх ч дургүй хүн байсан. Гэр бүлийн баяр, дотнын найз нөхдийнхөө төрсөн едрийг тэмдэглэхэд л оролцдог байсан.

Ээж М.МӨРӨНГУА:
-Манайх гурван хүүхэдтэй. Яг төрсөн нь хоёр хүү. Нэг охин маань миний дүүгийн хүүхэд. Дүү маань залуудаа нас барсан л даа. Тэгээд охин нь манайд өссөн юм. Арваннэгдүгээр сарын сүүлчээс эхлээд л манайхны төрсөн өдөр тохиодог. Том бэр арваннэгдүгээр сарын сүүлч, ач охин арванхоёрдугаар сарын дундуур, арванхоёрдугаар сарын 23-нд талийгаач хүү маань, нэгдүгээр сарын 13-нд охин маань, 16-нд нь том хүү төрсөн. Тийм учраас бид гэр бүлээрээ он гаргаад бүх хүнийхээ төрсөн өдрийг нийлүүлж байгаад жилд нэг л удаа тэмдэгпэдэг. Өнгөрсөн жил ч гэсэн бид энэ үеэр уулзаж сууснаа санаж байна. Тэгэхэд охин маань дөнгөж шинэ ажилд дэвшээд, хоёр хүүгийн минь ажил, амьдрал өөдрөг явж, бид бүгдээрээ л их баяртай байж билээ.

-Мэдээж, та бүхэн төрсөн өдрөөр нь талийгаачийн дурсгалыг хүндэтгэх байх. Шарил дээр нь очоод энэ хэргийн талаар талийгаач хүүдээ дуулгачих гэж сэтгэлдээ хэлэх сайн мэдээ та бүхэнд байна уу?
Аав Ё.ДАШДОРЖ:

-Баихгүи дээ. Алуурчны ахын болон гэмт хэрэгтнийг өмөөрсөн хүмүүсийн ярилцлага, хүүгийн минь талаархи оргүй хоосон гүтгэлгийг л өнгөрсөн хугацаанд сонин хэвлэлээс унших шив дээ.
-Хэрэг гараад нэлээд удлаа. Яагаад шийдэхгүй байна вэ, та бүхэн санаа тавьж хөөцөлдөж байгаа юу.

Ц.Түмэнгэрэл гэж энэ хэргийг үйлдсэн хүнийг Хадгаламж зээлийн хоршоотой нь хамтруулж шалгаад байгаа учраас удаашраад байгаа юм болов уу. Эсвэл хэргийг нь тусгаарласан уу?
-Мөрдөн байцаагч болон энэ хэрэгт хяналт тавьж байгаа хяналтын хоёр ч прокурортой уулзаж байсан. Улсын ерөнхий прокурорын орлогчтой уулзсан. Хэргийг шийдэхгүй яагаад удаашраад байгаа, ямар шатандаа явааг асууж нэлээд явсан. Тэр бүрт “энэ бол цаг хугацаа шаардсан хэрэг ээ. Мөрдөн байцаах, хянаж шалгах ажиллагаа зохих ёсоор журмын дагуу явж байгаа” л гэдэг. Хоёр янзаар, миний хүүг алсныг тусад нь, хадгаламж зээлийн хоршооны хэргийг нь бас тусад нь шалгаж байна л гэдэг юм. Ингэж хэлсээр байгаад өдий хүрлээ. Хэрэг гарснаас хойш хагас жил болж байна. Гэтэл хэргийг шалгаж байгаа цагдаагийн зарим ажилтан энэ хоршооны мэдлийн караоке бааранд хоршооны тэргүүлэгчидтэй найрлаж байгаад баригдлаа гээд хэвлэлээр гарч байх юм. Энэ мэтээс болоод л удаашраад байдаг юм болов уу гэж бид боддог.

-Та нар хувиараа л яваад байна уу, өмгөөлөгч авсан уу?
-Өмгөөлөгч авсаан. Өмгөелөгч маань байнга, өдөр болгон шахуу очиж уулзаж хеөцелдөж байгаа. Прокурорынхон сонин дээр өгсөн мэдээлэлдээ “энэ онд багтааж шийднэ” гэсэн байна лээ. “Гэтэл он дуусахад арав гаруйхан хоног дутуу байх шив дээ.

-Уих-аас тусгай комисс хүргэл томилсон шүү дээ?
-Миний хүүг энэ оны зургадугаар сарын 15-нд хөнөөсөн шүү дээ. Түүнээс хойш долдугаар сард УИХ-аас Санхүүгийн зохицуулах хорооны даргын амь насыг хөнөөсөн хэргийн шалтгааны талаар дүгнэлт гаргах ажлын хэсэг томилсон. УИХ-ын гишүүн Г.Адьяагаар ахлуулсан энэ комиссын тухай бид сонсоод дотроо баярлаж, одоо л засаг Төр энэ хэргийг анхааралдаа авч нэлээд эрч хүчтэй шалгах нь гэж бодсон. Гэтэл ердеө хэдхэн хоноод Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Бадрааг хөнөөсөн хэргийн талаар тусгайлан дүгнэлт гаргах шаардлагагүй гэсэн эвгүй агуулгатай мэдээллийг УИХ-аас гаргасан. Тэгээд ажлын хэсгээ татан буулгасан. Бид үүнд маш их гомдолтой байгаа. Магадгүй төрийн эрх барих дээд байгууллага УИХ-аас томилсон ажлын хэсэг ийм дүгнэлт гаргасан нь энэ хэргийг мөрдөн шалгаж байгаа хуулийн байгууллагын ажлын эрч хүч оулрахад нөлөөлсөн ч байж болзошгүй гэж би үзэж байгаа. Төрийн өндөр албан тушаалтныгтөрийн тусгай хамгаалттай ажлынх нь байранд, төрийн тусгай хамгаалагч харуулын дэргэд хэд хэдэн удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн ийм хэргийг шалгаж үзэхгүй юм бол төр өөр ямар хэргийг шалгаж үзэх гээд байгаа юм гэдгийг бид ойлгохгүй байгаа.

-Энэ ажлын хэсгийнхэн та бүхэнтэй уулзсан уу?
-Ереөсөө уулзаагүй. Уг нь Г.Адьяа гишүүн намайг танихгүй, мэдэхгүй гэх биш, Монголын үйлдвэрчний төв зөвлөлд миний удирдлага дор ажиллаж л байсан хүн. УЙХ-аас ййм комисс томилогдлоо, удалгүй энэ хэргийг тусгайлан шалгаж дүгнэлт гаргах шаардлагагүй гэж үзээд татан буугджээ гэж сонссоноос цаашгүй. Чухам яагаад шалгах хэрэггүй гэж үзсэнийг ойлгоогүй. Би өөрөө төрийн байгууллагад насаараа зүтгэоэн хүн л дээ. Цагдаагийн байгууллага мөрдөн шалгаж, прокурор дүгнэлт үйлдэж шүүх шийдвэр гаргах ёстой гэдгийг бид мэднэ ээ. Гэхдээ тусгайлан шалгаж дүгнэлт гаргамаар зүйлүүд байгаа юм. Тухайл-бал, хутга барьсан хүн төрийн тусгай хамгаалттай байранд яаж нэвтэрч чадав аа, нүднийх нь өмнө миний хүүгхэд хэдэн удаа хутгалж байхад тэр төрийн тусгай хамгаалагч харуул юу хийв ээ. Тэр битгий хэл, түргэн тусламж дуудаж, эмнэлэгт хурдан шуурхай хүргэх арга хэмжээнд “байж бай, цагдаагийнхан иртэл хүлээ” гэж саад хийсэн гэж байгаа юм шүү. Энэ бүгдийн гэм бурууг үнэн зөвөөр шалгаж тогтоовол наанадаж төрийн тусгай хамгаалалтыг сайжруулах, цаанадаж дахиад ийм хэрэг гарахаас урьдчилан сэргийлэхэд ач холбогдолтой юм. Ийм л хэргийг шалгах шаардлагагүй гэж хууль тогтоох төрийн дээд байгууллага УИХ үзсэнд насаараа төрд зүтгэсэн өвгөн би их гомдолтой байгаа.

-Уучлаарай, хэргийн талаар нэлээд асуулаа. Та хоёр яаж анх танилцсанаа ярихгүй юу?
Гэргий Э.УЛАМБАЯР:
-Би сургуулиа төгсөөд Монгол банкинд ажилд орсон. Талийгаачтайгаа тэнд танилцсан. Танилцаад жилийн дараа л нэг гэрт орсон.

-Талийгаач Монголбанкнаас шууд Улаанбаатар банкинд очсон уу?
-Манай хүн Монголбанкинд ажиллаж байхдаа Сэргээн босголт банкны эрх хүлээн авагчийн орлогчоор томилогдож тэнд нэг хэсэг ажилласан. Тэгээд Австралид сургуульд явсан. Сургуулиа төгсч ирээд Монголбанкиндаа хоёр жил шахам ажиллаж байгаад Улаанбаатар банкинд очсон.

-Ямар журмаар, ямар шалгуураар Улаанбаатар банкинд очсон бэ. Яагаад гэвэл талийгаачийг нам дагаж, эсвэл тэр үеийн хотын дарга М.Энхболдыг дагаж Улаанбаатар банкинд очсон. Дараа нь Ерөнхий сайд болмогц Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилогдлоо гэсэн мэдээлэл зарим хэвлэлээр гарсныг та бүхэн уншсан байх?
-Аливаа банк бол бусад аж ахуйн нэгжтэй адилхан ашгийн төлөө бизнесийн байгууллага. Бизнесийн байгууллагын гүйцэтгэх захирлыг төлөөлөн удирдах зөвлөлөөс нь томилдог. Тухайн байгууллагын төлөөлөн удирдах зөвлөл нь мэдлэг боловорол, ажлын туршлагаараа шалгарсан хэсэг хүмүүсийг сонгоод тэндээс хамгийн сайн гэснээ гүйцэтгэх захирлаар томилдог. Миний хань энэ шалгуураар л Улаанбаатар банкны гүйцэтгэх захирлаар томилогдоон. Түүнээс биш, М.Энхболд гэдэг хүнийг дагаж Улаанбаатар банкинд, дараа нь Санхүүгийн зохицуулах хороонд оччихсон юм биш ээ. Банкны систем гэдэг өөрөө том юм шиг боловч боловсон хүчний хувьд тодорхой хүрээлэлтэй жижиг л газар шүү дээ.

Ах Д.ЗОРИГТ:
-Миний дүү 1996 онд сургуулиа төгсөөд хоёр жил орчим Сэргээн босголт банкны эрх хүлээн авагчийн орлогчоор ажилласан. Тэр үед үйл ажиллагаа нь доголдсон хэд хэдэн банкийг хямралаас гаргах, ажлыг нь сайжруулах, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг буцаан олгох, банкны өрийг барагдуулах зорилгоор Монголбанкнаас олон залуус баг болж арилжааны банкуудад томилогдож очиж ажилласан, Арилжааны банкны салбарыг хямралаас гаргах даалгавартай ажилласан. Тэдгээр багийн нэг, нэг хэсэг залуучууд Сэргээн босголт банкинд томилогдсоны дотор миний дүү багтсан. Тэр үеэр эдгаэр залуусын хэн нь хэн бэ, ямар ажлыг даалгаж болох вэ гэдгийг банкны салбарынхан ойлгож мэддэг болсон юм шиг байгаа юм. Миний дүүтэй хамт ажиллаж байсан тэдгээр залуус салбарынхаа сайн менежер болж олон банкийг амжилттай удирдаж, төр, засаггаа ч өндөр алба хашиж байна. Сая Ука /Уламбаярыгхэлэв/ хэллээ шүү дээ. Банкны салбар том юм шиг боловч, түүнийг удирдаад аваад явчих боловсон хүчин тийм олонгүй л байдаг бололтой юм билээ. Энэ салбараас харьцангуй залуу боловсон хүчинтэй, дунджаар 25-30 насныхан байдаг. Түүн дотроо миний дүү харин ч дуццаж настай, гадаадад сургууль төгссөн, олон жил ажилласан, туршлагатай байсан учраас л Улаанбаатар банкны гүйцэтгэх захирлаар томилогдсон. Ингэж томилогдож байх тэр үедээ миний дүү М.Энхболд гэдэг хүнийг таньдаг ч үгүй байсан. Дараа нь л хотын банк гэдэг утгаараа хотын даргатай ажил төрлийн холбоотой болсон юм. Санхүүгийн зохицуулах хорооны даргын тухайд ч ялгаагүй миний дүү хуулийн шалгуурт тэнцсэн учраас л томи-логдсон. УИХ-аас нэр дэвшүүлж томилсон шүү дээ. Нэр дэвшүүлж байх үед нь л УИХ-ын дарга Ц.Нямдорж хүлээн авч уулзаж тэд танилцаж байсан. Залуу, ажлын туршлагатай, элдэв асуудалд холбогдож байгаагүй, гадаадад сургууль төгссөн, хариуцсан ажилдаа тодорхой амжилт гаргасан гэдэг утгаар тухайн үед нэр нь яригдаж байсан 4-5 хүн дотроос миний дүүг сонгож томилсон.

-Тэгвэл талийгаач МАХН-ын гишүүн, энэ хэргийг үйлдсэн Ц.Түмэнгэрэлтэй хамт хоёулаа Монголын ардчилсан социалист залуучуудын холбоонд байсан гэдэг ташаа мэдээлэл үү?
-Миний дүү МАХН-ын гишүүн байсан. Гэхдээ намын ажил энэ тэр гэж явдаггүй байсан. Тэгж явах цаг зав ч банкны салбарт байдаггүй юм. Монголын ардчилсан социалист залуучуудын холбоонд бол байгаагүй. Ц.Түмэнгэрэлтэй танил, найз нөхөд байсан гэдэг ч худлаа. Зориуд энэ хэргийг үйлдсэн Ц.Түмэнгэрэлтэй нэг сүлжээнд байсан мэтээр захиалгаар бичүүлээд байгаа юм.

-Талийгаач Санхүүгийн зохицуулах хорооны дарга болохдоо энэ тухайгаа та бүхэнтэй зөвлөж ярилцаж байсан уу, саналыг яаж хүлээж авсан юм бол?

Аав Ё.ДАШДОРЖ:
-Зөвлөсөн л дөө. Намайг шинээр байгуулсан, УИХ-ын бүтцэд байдагСан-хүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллах уу гэж байна яах вэ гэж аавтайгаа зөвлөсөн. Наадахь чинь их том байгууллага, миний хүү чаддаг байгаа даа гэхэд “намайг харин чадна гээд байна, би өөрөө ч гэсэн чадна гэж бодож байна. Энэ чиглэлийн санхүүгийн зах зээл нэг л өер замаар яваад байна. Түүнийг хуулийн хүрээнд, жам еоны дагуу зөв замд нь оруулахад надад бодож төлөвлөсөн юм байна” гэсэн. Тэгэхэд би, сургууль номыг нь үзлээ, гадаадад ч зэрэг хамгааллаа, дотооддоо хоёр гурван банкинд хяналтын чиглэлээр ажиллалаа, санаанд чинь багтаад байвал миний хүү хийхгүй юү дээ, Гол нь төрд шударга л ажиллаарай гэж захиж байсан.

-Санхүүгийн зохицуулах хорооны дарга болсны дараа ажлын ачаалал нь хэр байсан бэ, янз бүрийн дарамт ирдэг байсан уу?
-Гэргий Э.УЛАМБАЯР:
-Шинэ тутам байгууллага, дээр нь ямар хямралтай зах зээл байлаа, тийм учраасажлыначаалал ихбайсан. Миний хань ихгэр амьтай шүү дээ. Зав л гарвал гэртээ ирээд охиноо эрхлүүлээд суучихдаг. Хурал, уулзалт, хяналт шалгалт нь ажлынхаа цагт багтахгүй, бүтэн оройжин хуралдаж ирчихээд “асуудал дууссангүй, маргааш үргэлжлүүлнэ” гээд ярьдаг байсан. Хагас, бүтэн сайн өдрийн нэгийг заавал ажил дээрээ өнгөрөөдөг байсан. Миний мэдэхээр ямар нэгэн дарамт шахалт, заналхийлэл ирж байгаагүй. Байлаа ч гэсэн энэ тухайгаа бидэнд, ер нь хэнд ч хэлэхгүй хүн л дээ, миний хань.

Аав Ё.ДАШДОРЖ:
-Миний хүү ажлаа аваад бүх хүч чад-лаа шавхаж ажилласан. Сайн ажиллах ёстой гэдгээ ч ухамсарлаж байсан. Энэ зах зээлийн хууль дүрмийг өөрчлөх хэрэгт-эй байна, ажиллаж байгаа арга хэлбэр ч буруу байна. Хоршооны сурталчилгааг радио телевизээр ингэж өргөн сурталчилж болохгүй. Хоршоо бол хүүгээр даллаж хадгаламж төвлөрүүлдэг, зээл олгодог бүтэц биш гэж ярьдаг байсан.

-Талийгаач албаны машин унадаг байсан байлгүй. Хэрэг гардаг өглөе бие хамгаалагч болон машин нь ирээгуй, таксигаар ажилдаа ирсэн. Бас Ганбаяр гэж хүнийг машинаараа авчруулсан гэж хэвлэлээр гарсан, энэ ямар учиртай юм бол?
Гэргий Э.УЛАМБАЯР:
-Албаны машин унадаг байсан. Тэр өдөр машин нь цагтаа ирж авсан. Жолооч нь Батмөнх гэж хүн бий. Одоо ч гэсэн Санхүүгийн зохицуулах хороонд байгаа. Бие хамгаалагч бол байгаагүй. Ганбаярын хувьд алуурчны жолооч л очиж авчирсан гаж хэвлэлээр бичээд байгаа. Үүний учрыг бас шалгуулмаар л байгаа юм.

Аав Ё.ДАШДОРЖ:
-Түмэнгэрэл аллага үйлдэхийнхээ өмнө жолоочоороо Ганбаярыг авчруулжээ гэж хэд хэдэн сонинд бичсэн байна лээ. Яагаад тэр хүнийг авчирсан, авчраад яасан бэ гэдгийг шалгаач ээ л гэж бид хүсээд байгаа юм.
-Өнгөрсөн хугацаанд энэ хэргийг үйлдсэн хүний ар гэрээс ярилцлага өгч, зарим хүн түүний эрхэлж байсан хадгаламж зээлийн хоршоо сайн байсан, шалгах шаардлагагуй байсан, Түмэнгэрэлийг хүн алсан гэхэд итгэхгүй байна гэх зэрэг мэдээллүүд гарч байна. Энэ бүхэнд та бүхэн яаж ханддаг вэ?
-Хэрэг мөрдөн шалгах ажил удаашрах тусам янз бүрийн мэдээлэл хэвлэлээр гарах давтамж нь ихэсч байна. Эднийг ингээд хараад байхад хэргийг бүрхэгдүүлэх, талийгаачийг бараг л өөрөө буруутай байсан мэт хандлагыг бий болгох гэсэн санаа цухалзаад байгаа юм. Ер нь бол гэмт хэрэгтнийг ил, далдаар хаацайлж энэ хэргийг гэм буруутай хүмүүсээс нь хөндийрүүлэх гэсэн оролдлогыг зохион байгуулттай хийгээд байгаа нь харагдаад байна.

Ах Д.ЗОРИГТ:
-Гол санаа нь миний дүүг ажлаа мэддэгтүй, албан тушаал хөөцөлдсөн, менгө төгрөгийн асуудалд орооцолдсон, улстөрчдийн гар хөл болсон, Ц.Түмэнгэрэлтэй найз нөхдийн холбоотой байсан гэдэг уур амьсгап, сэтгэл зүйг л нийгэмд бүрдүүлэх гэж хичээж байна. Ц.Түмэнгэрэлийг бол Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилогдсоныхоо дараагаас л зүс мэддэг болсон байх гэдэгт ахын хувьд итгэлтэй байна. Миний дүү салбарынхаа урдаа барьдаг залуу менежер байсан. Ямар ч ажлыг гялалзтал хийдэг, чадвартай боловсон хүчин байсан. Залуу хүний хувьд ажил төрөлдеө ахиж дэвших зорилготой байсан ч, дарга нарын урдуур, хойгуур гүйж, албан тушаал гуйж гувшиж явдаг хүн байгаагүй. Банкны салбартаа нэр цэвэр, элдэв асуудалд холбогдоогүй гэдгээрээ олонд танигдсан хүн байсан. Гучин хоёр наслаагүй атлаа дотоод, гадаадад хоёр их сургууль дүүргэж Монголбанкинд мэргэжилтнээс хэлтсийн дарга хүртэл есч, нэг арилжааны банкийг хямралаас гаргахад оролцож, негөө арилжааны банкийг хөл дээр нь босгож хамгийн том банкуудын нэг болгож чадсан чадварлаг менежер байсан. Эцэст нь Засгийн газрын гишүүн, Монголбанкны еренхийлөгчтэй дүйцэхүйц албан тушаалд томилогдож ажлаа шударга үнэнчээр хийж яваад амь насаа алуурчны гарт алдлаа. Энэ бол миний дүүгийн жинхэнэ дүр төрх. Энэ бол миний дүүгийн амьдралын замнал юм. Энийг хэн ч, яаж ч бичүүлээд арилгаж чадахгүй. Сонин хэвлэлийнхэнд, сэтгүүлчдэд хандаж хэлмээр байна л даа. Сэтгүүлчдэд мэргэжпийн ёсзүй гэж байдаг л байлгүй. Түүнийгээ мартчихсан юм уу, эсвэл мөнгөөр бичүүлээд байдаг юм уу гэж эргэлзэхэд хүрмээр мате-риалууд их гарч байна. Ялангуяа, манай нэр нөлөөтэй өдөр тутмын зарим сонинд.

Саяхан “Утга зохиол” сонин дээр ардын уран зохиолч Бавуугийн Лхагасүрэнгээс эхлээд яруу найрагч, зохиолчид “Түмэнгэрэл шиг сайн хүн, утга зохиолд элэгтэй хүн байхгүй. Ийм хүн хүн алах ёсгүй, яачихсан юм бол” гэх зэргээр бараг хүн алаагүй гэж хэлсэн байна лээ. Тэр хүн гэгээн цагаан өдрөөр, төрийн тусгай хамгаалттай байранд, олон хүний нүдэн дээр миний дүүг алчихсаныг мэдрэхгүй байгаа хүмүүсийг бид юу гэх юм билээ. Ингэж хэлж байгаа нэртэй тертэй хүмүүс, тэгж бичиж байгаа сэтгүүлчид гэж үнэхээр хүний үнэргүй хүмүүс байдаг юм уу. Сэтгүүлчид ч гэсэн хоорондоо энэ бүхнийг ярьж миний дүүгийн эсрэг, миний дүүгийн шударга ёсны төлөө явж байсан тэр ариун цагаан зам мөрийг баллуурдах, харлуулах гэсэн материалуудаа болимоор байна. Мэргэжлийн ёс зүй нь байг гэхэд хүний ёс жудаг гэж байдаг биз дээ. Энэ бол үнэхээр хүний ёс жудгаас цааш даваад нүгэл гэдгийг ухамсарлаач гэж хэлмээр байна. Бид сонин хэвлэлд гарсан материалуудыг бүгдийг бэлтгэж, энэ бүхнийг ямар зорилгоор хэн санхүүжүүлж, хэнээр бичүүлээд байгааг шалгуулахыгхүсч байгаа. Алуурчны хамсаатан ард нь байхыг ч үгүйсгэх аргагүй. Хуулийн байгууллага учрыг олох байх. Энэ хүний ар гэр яаж зовж шаналж байгаа нь тэдэнд хамаагүй, хэдэн бор төгрөг авах нь л чухал гэсэн сэтгүүлзүй өнөөдөр хөгжиж байгаа хэрэг үү. Тийм бол иргэдийн олон тэрбум төгрөгийг луйвардсан хүмүүстэй уралдаж мөнгөөр юм бичүүлж бид чадахгүй. Монгол Улс үнэхээр шударга, ардчилсан нийгэм байгуулж байгаа юм бол, сэтгүүлчид ч энэ заоаглапынхаа төлөө яваач. Эцсийн дүндээ Түмэнгэрэл нь од болж, алуулсан миний дүүгийн хохь болох нь л дээ.

Ээж М.МӨРӨНГУА:
-Хүн алах ёсгүй хүн дээ гэж бичсэн байгаа юм. Бас миний хүүг улстөртэй ийм холбоотой байсан юм байна, тийм бохир мөнгөтэй орооцолдсон болохоор тэр хоёр муудалцахаас өөр яахав гэх маягийн юм бичиж байна. Юу гэсэн үг вэ, ингэж бичиж хэлж байгаа нийгэмд нэр хүндтэй тэдгээр хүмүүс, сэтгүүлчид бүгд ээж, аавтай, ах, эгч, дүүтэй биз дээ. Ядаж хүүгийн минь оронд өөрийнх нь хайр-тай тэдгээр хүмүүсийн нэг байсан бол яах вэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй шүү дээ. Ямар ч залуу хүн ажил мэр-гэжил дээрээ дэвшие, сайн сайхан амьдаръя, улс нийгэмдээ юм бүтээе л гэж бодно биз дээ. Гэтэл юу юу гэнэв ээ, албан тушаалд дуртай, мөнгөнд дуртай байснаасаа болоод алууллаа ч гэх шиг. Одоо нэгэнт босч ирэхгүй хүнд ямар ч нэр хаяг зүүж болно гэж боддог хүмүүс бас байх юм. Хүүгээ нүдэн дээрээ алдсан бидний зовлон, уй гашуу ингэж ярьж бичиж байгаа тэдгээр хүмүүст багадлаа гэж үү.

-Санхүүгийн зохицуулах хороо-ны дарга бол төрийн өндөр албан тушаалтан. Төр нэг зүтгэлтнээ хам-гаалж чадалгүй цаг бусаар алдпаа. Одоо ар гэрийг твреөс харж үзэж байна уу?
Аав Ё.ДАШДОРЖ:
-Хоёр өнчин нялх үр, бэлэвсэн бэр маань үлдлээ. Амьдралын хатуу хөтүүг энэ гурав л хамтдаа туулах цаг ирлээ. Оршуулгын ёслолд төрийн гурван өндөрлөг гурвуулаа ирсэн. Түүнд бид их талархсан. Оршуулгын зардлыг төрөөс даасан. Үүнээс өөрөөр төрөөс үзүүлсэн гоц гойд тусламж дэмжлэг байхгүй ээ. Харин талийгаачтай хамт ажиллаж байсан “Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооныхон, найз нөхөд нь л орж гарч байдаг. Бидэндээ өмөг түшиг болж явдаг тэдгээр хүмүүст баярлаж явдаг шүү.

Ээж М.МӨРӨНГУА:
-Бид энэ хэргийг л үнэн зөв, шударгаар шийдээсэй гэдгийг төр, засгаасаа хүсч хүлээж байгаа. Хегшин бид хоёр үлдэж байгаа амьдралынхаа нэг едрийг ч алгасалгүй хоёр зээгийнхээ төлөө зориулна. Миний хоёр хүү даанч нялх байна даа. Төр, засгаас гадна миний хүү маш олон сайхан найз нөхөдтэй явсан. Тэд нь нэг сан байгуулсан. Энийг яриадахаач.

Ах Д.ЗОРИГТ:
-Миний дүүгийн арван жилийн, МУИС-ийн, янз бүрийн байгууллагад хамт ажиллаж байсан найз нөхөд нь хамтарч “Шударга ёсыг бадраах сан” гэж байгуулсан. Өнгөрсөн хавар элсэлтийн шалгалтаа сайн өгсөн боловч амьдралын боломж тааруу хоёр хүүхдийг орон нутгаас сонгож тэтгэлэг олгосон. Тэд одоо МУИС-ийн Эдийн засгийн сургуульд суралцаж байгаа. Мөн найз нөхөд нь Асрамжийн газрын хүүхдүүдэд зориулсан арга хэмжээ зохион байгуулсан. Найз нөхөд нь их сайхан залуучууд бий. Бидэнтэй холбоотой байдаг.
-Та хүүхдүүдээ юу гэж сургадаг байсан. Тэд таны зааж сургаснаар ямар хүмүус болсон тухай ярихгүй юу?
Аав Ё.ДАШДОРЖ:

-Би 40 гаруй жил төрийн албанд зүтгэж, Хөдөлмөрийн яамны тэргүүн дэд сайдын албыг хүртэл хашиж явсан. Үүнээсээ болоод тэр үү, хүүхдүүдээ төрд л хоёргүй сэтгэлээр, үнэнч зүтгэ гэж сургаж ирсэн. Төр засагтаа ажиллахын тулд өндөр боловсрол эзэмш, төрд шударга ажилла гэж үргэлж хэлдэг байсан. Тэр дагуу миний хүүхдүүд бүгд боловсролтой болж, гадаадад сурч, мастер хамгаалсан. Хүүхдүүдээ ингэж зааж сургасны минь төлөөс өвгөн болсон хойно ийм өндөр үнээр төлөгдөнө гэж даанч бодсонгүй. Миний хүү дөнгөж 22 настайдаа Монгол Улсын төв банкинд ажилд орж, дараа нь Австралид мастер хамгаалсан юм шүү дээ. Том хүү Зоригт маань бас Австрали, дараа нь Японд эдийн засаг, хуулийн чиглэлээр мастер хамгаалсан. Одоо Үйлдвэр, худалдааны яаманд газрын дарга хийж байна. Охин маань АНУ-д доктор хамгаалж байгаа. Үнэн хэрэгтээ хөгшин бид хоёр санасандаа хүрч, хүүхдүүдээрээ бахархаж эхлээд байтал төрийн хамгаалттай газарт л төрийн нүдэн дээр хүүгээ алдчихлаа шүү дээ. Төр,
засаг энд том дүгнэлт хийх ёстой. Зөвхен хуулийн заалт хэлж, тийм хуулийн төддүгээр заалтыг тэгж зөрчсөн учраас гэхээсээ илүү төр хаана алдав, яагаад ийм хэрэг гарав, цаашид яах вэ гэдгийг бодолцож энэ хэргийг шалгах ёстой.

Ээж М.МӨРӨНГУА:
-Миний хүүгийн дараа Санхүүгийн зохицуулах хорооны шинэ даргыг УИХ томилсон. Тэгэхэд УИХ дээр шинэ даргад хандаж “хүнтэй сайхан харьцана шүү” гэж хэлж байна лээ. Тэр үгийг сонсоод би маш их гомдсон. Миний хүү хүнтэй сайхан харьцаж чадаагүйдээ алуулчихсан юм уу гэж бодогдоод…

Аав Ё.ДАШДОРЖ:
-Тэр яахав дээ, хөгшөөн. Бидэнд зориулсан үг хэлж төрийн ажлыг хийхгүй шүү дээ.
Ээж М.МӨРӨНГУА:
-Тэгсэн ч гэсэн. Тийм өндөр албан тушаалтай хүмүүс хэлэх үгээ бодох хэрэгтэй шүү дээ. Тэр үг одоо ч миний чихэнд сонсогддог, Миний хүү бусдыг хүндэлж ямар сайхан харилцдаг байсныг таньж мэддэг бүх хүн л мэднэ шүү дээ.

Гэргий Э.УЛАМБАЯР:
-Ямар сайхан хань, ямар сайн аав байлаа, тэр минь. Энийг миний хүүхдүүд мэдэж, мэдэрсэнгүй гэдгийг бодох бүрт зүрх минь урагддаг. Аавыгаа алуулахад миний том охин дөнгөж ой арван сар өнгөрч байсан шүү дээ. Хоёр дахь нь гэдсэнд. Миний бага охин аавыгаа өнгөрсний яг нэг сарын ой дээр төрсөн. Хань минь хоёр охиноо яаж эрхл үүлэх байсан бол, яаж тэврэх байсан бол гэж үргэлж бодогддог. Миний бага охин бол аавыгаа хараагүй, хэзээ ч тэврүүлэхгүй, үнсүүлэхгүй шүү дээ. Том охин минь хэдий ой арван сартай байсан ч аавыгаа мэддэг юм. Бид охиноо эмзэглэж магадгүй гэж бодоод талийгаачийнхаа зургийг нэлээд дээр тавьчихсан. Гэсэн ч түрийвч ч юм уу өөр газраас зураг нь гараад ирэхээр” Миний аав байна шүү дээ. Аав нь байна” гээд … Хэн ч заагаад өгчихсөн юм, бүү мэд “Аав онгоцоор явчихсан. Миний аав онгоцоор явчихсан шүү дээ” гэдэг. Манай бэр эгч АНУ-д докторт сурдаг юм. Утсаар яриад л миний охиныг юу захих вэ гэж асуухад “аавд минь л бэлэг авчраарай” гээд л

Аав Ё.ДАШДОРЖ:
-Хүн үр хүүхдийнхээ төлөө л байдаг хойно хөгшин бид хоёр энэ хоёр хүүхдээ л өсгөж аав шиг нь хүн болгохын төлөө үлдсэн жаахан насаа зориулна даа. Төрийн төлөө шударга ажиллаж явсан хүүгийн минь төрийн хамгаалалттай газар алчихаад байхад энэ талаар тусгайлан дүгнэлт гаргах шаардлагагүй гэж байгаад л үнэхээр гомдолтой байна. Төр засагт гомдлоо гээд яах ч юм билээ. Итгэл л алдарч байна. Сая ОХУ-д банкны орлогчийг бас алчихав шив дээ. Тэгэхэд Оросын төр, засаг яаж хөдөлж байна вэ.

Гэргий Э.УЛАМБАЯР:
-Талийгаачийн маань найз нөхөд гэж олон хүн бий. Тэдэнд баярлаж явдгаа энэ дашрамд хэлмээр байна. Энэ хэрэг болсны дараа биднийг таньдаггүй олон хүн талийгаачийн маань хойноос ном уншуулж байна гэж сонссон. Бас биднийг танихгүй мөртлөө миний бага охиныг төрөхөд эмнэлэгт эргэж ирсэн тэдгээр хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна. Талийгаачийн минь өмнөөс намайг, бидэнд сэтгэлийн дэм өгч яваа бүх хүнд баярлалаа гэж хэлмээр байна.

Ерөөс Д.Бадраа агсных их гэр бүлсэг, зав л гарвал харилцан зочилдог ажээ. Тэр маань гэр бүлийн үнэ цэнийг маш сайн ойлгодог, мэдэрдэг хүн байсан гэж гэргий нь ярьж байна. Тэд одоо ч Ё.Дашдорж гуайн гэрт бөөнөөрөө амьдарч буй. Гэхдээ бөенөөрөө цугларахаар бий болдог баяр хөөр нь дүнсгэр орчноор солигджээ. Энэ гэрт орсон гарсныг инээж угтаж, инээж үддэг нэг л хүн байна.

Тэр нь Д.Бадраа агсны бага охин. Өдгөө дөрвен сартай, аавыгаа харамсалтайгаар амиа алдсанаас хойш яг нэг сарын дараа төрсөн тэр бяцхан охин энэ гэр бүлийн элгийг дэвтээвч, бас сэтгэлийг сэмэлнэ. Ээжийнх нь хэлснээр тэр аавыгаа хэзээ ч хараагүй, аавдаа хэзээ ч тэврүүлэхгүй гэж бодохоор ямар ч төмөр зүрхтэн уярах нь дамжиггүй. Энэ гэр бүлд хэзээ дахиж бий болох нь үл мэдэгдэх халуун дулаан уур амьсгалыг эргэж авчрахад дөрөвхен сартай энэ бяцхан охин ганцаардаж байна, та минь ээ. Төр, засаг энэ хэргийг түргэн шуурхай, шударгаар шийдэж, сэтгүүлчид бид ч үнэн зөв мэдээлэл түгээж тэр бяцхан охинд бага боловч хань болохыг уриалж байна.
Амьддаа бие биеэ хайрла гэдэг шүү дээ.

Зууны шуудан /2007.10.18/

Advertisements
Posted in MN News. 1 Comment »

One Response to “AU Graduate Badraa”

  1. mendee, seoul-ees Says:

    yostoi l toriin hun baijdee. ergeed hun bolood tureesi.um mani badmi hum….


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: