Why doing business

Top Post on DayarMongol

ЯАГААД БИЗНЕС ЭРХЛЭХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ…?!

2006 оны 09 сарын 21

Бидэнтэй адил цагаач хятад, солонгосууд, энэтхэг, вьетнам, лаос, бангланууд бизнес эрхлээд биднийгээ хөлсөөр ажиллуулаад явж байна. Харьцангуй сүүлд суурьшсан шинэ оросуудыг аваад үзэхэд л …
Д.Баярсайхан. Сакраменто
/ bayaraa2004@yahoo.com  This email address is being protected from spam bots, you need Javascript enabled to view it <!– document.write( ” ); //–> /

Энд ирсэн Монголчууд түрүүчээсээ биеэ засаад гэрээ засчээ. Харин бизнесээ засч Нэгдсэн Улсын хэмжээнд байгаа 19 сая бизнес эрхлэгчдийн эгнээнд ороход Та бэлэн үү?
Монголд төдийгүй дэлхийн сая сая хүний мөрөөдөл болсон Америк оронд ирээд ажил хийгээд харьцангуй гайгүй цалин аваад байхад Та яагаад бизнес эрхлэх хэрэгтэй юм бэ гэж хэлнэ вэ гэж зарим хүмүүс бодож байж магадгүй юм.
Бизнес бидэнд юу өгөх вэ? Юуны түрүүнд “Капитализм”-ийн ашиг шимээс илүү ихээр хүртэх боломжийг бидэнд авчирна. Түүнчлэн өөртөө сэтгэл хангалуун, хүсэл мөрөөдлөө гүйцээж, өөрийн болон гэр бүл, үр хүүхдийнхээ амьдралыг баталгаатай болгох гээд л олон боломжийг бизнес дагуулна.
Бидэнтэй адил цагаач хятад, солонгосууд, энэтхэг, вьетнам, лаос, бангланууд бизнес эрхлээд биднийгээ хөлсөөр ажиллуулаад явж байна. Харьцангуй сүүлд суурьшсан шинэ оросуудыг аваад үзэхэд л Сакраменто хотод зөвхөн оросуудынхаа зах зээлд түшиглэсэн бизнес хэдэн зуугаараа амжилтттай ажиллаж байгааг тэдний нэлээд хэдэн тогтмол хэвлэгддэг зар сурталчилгааны хэвлэлүүдээс харахад илт байна. Эдгээр бизнесүүд үсчин, гоо засалч, машин засварын газраас өгсүүлээд үл хөдлөх хөрөнгө, хуулийн зөвлөгөө, эмнэлэг, дэлгүүр гээд л олон хүрээг хамарчээ. Монголчууд хэд хэдэн хотуудад өөрсдийнхөө ажиллаж байсан ажлынхаа туршлагад үндэслэн зоригтой алхам хийж, жижиг бизнес эрхлэн эхлээд байгааг бид бүхэн мэдэж байгаа билээ.. Олон хүн бизнес эрхэлж эхэлснээр бидэний ажил амьдрал улам дээшлэнэ, түүнээс үндэслээод тэдний хэрэглээнд үндэслэсэн бизнес шинээр нэмэгдэнэ. Эсвэл хуучин бизнесүүд улам өргөжинө. Зах зээлийн эдийн засгийн энэ механизм бидний хувьп ч гэсэн адил үйлчилнэ.
Олон Монголчууд бизнес эрхэлж, ашиг олох тусам нийтээрээ Монголчууд бидэнд хаялга, нөөлөг нь илүү ихээр тусна. Иймд Америкт Монголчуудын бизнесийн эхлэлийг тавьж байгаа залуусынхаа бүтээгдэхүүн үйлчилгээг нь байнга худалдаж авах, үйлчлүүлж байвал тэдэнд маань ихээхэн дэмжлэг болох төдийгүй нийт монголчууддаа хэрэг болно. Та ч гэсэн тэдний хүрээг өргөжүүлж болно. Тэгвэл юунаас эхлэх вэ?
1. СЭТГЭЛ САНААГАА БЭЛТГЭХ
Юуны түрүүнд бизнес эрхлэгчид “ТОМ” мөрөөдөлтай байх ёстой. Бусад хүмүүсийн хувьд бүтэхгүй санагдаж байгаа зүйл тэд нарын нүдэнд бүхэл бүтэн боломж болон харагддаг. Энэ мөрөөдлийнхөө төлөө цуцалтгүй тэмцэхэд бүх сэтгэл зүрхээрээ бэлэн байх ёстой. Хенри Фордыг моторт машин бүтээх агуу хүслээсээ татгалзаад өөрийн туслахаар ажиллахийг түүний найз, алдарт зохион бүтээгч Томас Эдисон хүртэл ятгаж байсныг сана. Тэрээр үр дүн нь удаан байсан ч уйгагүй зүтгэлээрээ амжилтанд хүрч чадсан билээ.
Үүний тулд Наполеон Хиллийн “Баяж, сэтгэ”, Бодо Шипперийн “Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зам” зэрэг сэтгэл санааг чинь бэлтгэхэд алхам алхамаар өгсөн зөвлөгөө бүхий номнууд болон урам өгч, зоригжуулах амжилтийн түүхүүдийг олж уншаарай. Эдгээр ном, материалыг зөвхөн нэгээр тогтохгүй хэд хэдэн удаа уншиж бүр сэтгэлдээ шингээж авбал зүгээр. Түүнчлэн өөрт чинь шинэ санаа, урам зориг өгөх өвөрмөц сэтгэдэг хүмүүсээр найз нөхдийнхөө хүрээг өргөжүүлээрэй.
2. БИЗНЕСИЙН МЭДЛЭГ ЧАДВАРАА ДЭЭШЛҮҮЛЭХ
Авьяасыг бизнес удирдан явуулах чадвартай хутгаж болохгүй. Жишээ нь чи маш сайн цахилгаанчин байж болно. Харин та цахилгаан засварын газар нээж ажиллуулахад чинь ур чадвараас гадна санхүү, менежмент, маркатенгийн мэдлэг шаардагдана. Эдгээр мэдлэгийг ном сурах бичиг, сургалтаар, мөн арвин сайхан туршлагаас авах болно. өөрөөр хэлбэл бизнестээ мөнгөөрөө хөрөнгө оруулж эхлэхээс өмнө цаг хугацаагаар хөрөнгө оруулж эхлэ гэсэн үг. Ажиллаж байгаа боссынхаа ажиллах чадвараас нь суралцахад гэмгүй. Мөн жижиг бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлдэг байгууллагуудын web site-aaс хэрэгцээт мэдээлэл, зөвлөгөө, онлайн хичээл зэргийг үнэ төлбөргүй авах боломжтой. Үүний дотор тэтгэвэртээ гарсан томоохон бизнесменүүд зөвлөгөө өгдөг SCORE байгууллагын веб сайт /www.score.org/ олон зуун хэрэгцээт сайтууд руу орж болох линкүүд агуулдаг Small Business Administration байгууллагын web site /www.sba.gov/ бизнесээ хэрхэн эхлэх вэ, удирдах нь зэрэг сонирхолтой гарчигийн доор хэрэгцээт мэдээллүүдийг чамд өгнө.
3. БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭ СОНГОХ
Худалдан авагчид ихэнх тохиолдолд хүссэн зүйлээ бус хэрэгцээт зүйлээ худалдан авдаг. өндөр үнэтэй ховор нандин бүтээгдэхүүн үйлчилгээ санал болгосноос жирийн өдөр тутмийн хэрэгцээт бараа үйлчилгээг санал болговол илүү худалдаалагдах магадлалтай. Хэдийгэр энд бизнесийн гал тогоо нь Монголийнхоос хэд дахин давуу боловч бизнесийн гал тогоо их халуун байх нь ойлгомжтой.
“USA Weekend” сэтгүүлд мэдээлсэнээр 2003 онд 600 000 жижиг бизнес үүдээ нээжээ. 2008 он гэхэд эднээс тал нь тэсч үлдэнэ гэж судлаачид үзэж байна. өөрийн чинь мөрөөдлийн бизнес амжилттай ажиллана гэдгийг хэрхэн мэдэж болох вэ? Үүний тулд өнгөрсөн жилийн Yellow page-ийг аваад өөрийн чинь эрхлэх үйл ажиллагаатай ижил үйл ажиллагаа явуулдаг компаниуд руу утасд. Тэднээс хэд нь үйл аижллагаагаа зогсоосон байгааг судалж мэдвэл зүгээр. Хэрэв өөрийн туршлага чадварт түшиглэсэн бизнес нээх санаатай бол ажиллаж байх явцдаа наад зах нь босс чинь хаана хаанаас ямар үнэ болон чанартай түүхий эд, материал татан авч байна, барааний эргэлт ямар хугацаанд борлогдож байна, ямар байна вэ гэдгийг ч ажиглан мэдэж авахад илүүдэхгүй.
4. ЯМАР ТҮВШИНИЙ БИЗНЕСЭЭС ЭХЛЭХЭЭ ШИЙДЭХ
Үүнд өөрийн шинэ санаанд үндэслэж бүр тэгээс нь эхлэх, үйл ажиллагаагаа явуулж байгаа бизнес худалдан авах, аль эсвэл franchise худалдан авах уу гэдгээ сонгоно.
Хэрэв цоо шинээр бизнес эхлэх гэж байгаа бол амжилт авчрах санааг ялгаж таних нь чухал болно. Бизнес эрхлэгчийн боломж нь зөвхөн хэрэглэгчийн хүссэн бүтээгдэхүүн, үйлчилгээн дээр тогтоно. Олон хүн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний талаар санаа дотроо агуулж байдаг боловч сайхан санаа бүр бизнесийн сайхан боломжийг авчирдаггүйг анхаараарай. Харин зах зээл дээр бүтээгдэхүүн үйчилгээ болж гарах үед хэрэглэгч сэтгэл нь татагдаж, улмаар хүнд хүч хөдөлмөрөөрөө олсон мөнгөө зарцуулахад бэлэн тийм л санааний тухай яригдана.
За ингээд өнөөдрийн хувьд өндөрлөж, дээрх хэдэн төрлийн сонголтийн давуу болон сул талуудыг дараа нь хэлэлцэцгээе. Дашрамд дурдахад АНУ-ын эдийн засагт гаднаас өөрийн хөрөнгөөр их хэмжээний хөрөнгө оруулалт хийж /500 мянгаас нэг сая доллар/ хамгийн багаар бодоход 10 хүртлэх ажлийн байх бий болгосон хөрөнгө оруулагч байнгийн оршин суугчийн виза ногоон кард авах боломжтой байдаг ажээ. өндөр хөгжилтэй орны унац нь их тул танд ч гэсэн энэ боломж ирэх болно гэдгийг үгүйсгэх аргагүй юм аа.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: