Succeeding in Business

Гадаадад бизнес эрхэлдэг, эрхлэх бодолтой, ажилдаа гаршсан хүмүүст санаа өгөх зорилгоор бусад улс оронд амжилттай ажиллаж хөдөлмөрлөөд, бизнесийн талбарт амжилтанд хүрч буй хүмүүсийн тухай цуврал мэдээлэл хүргэхээр шийдлээ. Энэ удаад Америкийн Монголчуудын бизнесийн амжилтын тухай дурьдсан ийм мэдээлэл олдлоо.

From: http://dayarmongol.com/index.php?option=com_content&task=view&id=1433

Related:

http://gegeen.wordpress.com/2007/10/06/biz-success-of-mn-in-usa/

http://gegeen.wordpress.com/2007/10/12/exporting-mn-workers/

АНУ ГЭДЭГ АМЬДРАХ ЄРГЄН БОЛОМЖ

Энэ vгийг Вашингтонд хувиараа бизнес эрхлэн амьдардаг Г.Ганзориг хэлсэн юм. Нєгєє анхаарлыг минь татсан тэргэнцэртэй хvн л дээ. Ч.Сайханбилэг дарга:
-Би АНУ-д ирэхээрээ энэ найзыгаа тvрээд яриаг нь сонсоод явж байх дуртай гэж билээ. Эмнэлэг бараадаж ирсэн хvн болов уу гэж бодож байсан чинь бизнес хийдэг гэдгийг нь сонсоод гайхав. Ган¬зоригийн амьдрал надад тэр чигээрээ vлгэр домог шиг санагдсан юм. Хэр баргийн хєлтэй хvн ч хєє¬гєєд гvйцэмгvй хєглєгєр амьдрал дунд урам зориг дvvрэн амьдарч явааг нь vзээд єєрийн эрхгvй бахархах сэтгэл тєрлєє. Тэрээр чулууны бизнес хийдэг. Америкууд чинээлэг болохоор гэр ахуйдаа vнэт чулуун эдлэл хэрэглэх дуртай. Ганзориг гэрээлэгч нартай уулзаж албан ажлаа амжуулна. Гэргий Хишгээ нь Ганзоригийг тvрээд л єдєржин гадуур явна. Шєнийн бор хоногтоо гэрийн бараа харавч Ганзориг амрах болоогvй компьютерийнхээ ард сууж захиалагчийн єгсєн зааврын дагуу хийгдэх гоёлын чулуун эдлэлийн зураг хєргийг гаргана. Vvрээр л нэг юм дуг хийнэ. Єглєє нь дараагийн захиалагчийн зvг ажилдаа гарна. Сvvлийн таван жил энэ амьдралаар амьдарч яваа аж. Тэрээр “Миний дvv энд ирсэнийх монголчуудынхаа амьдрал ахуйтай гvн рvv нь орж танилцаач, дарга нартай яваа сэтгvvлчид дээгvvр нисээд єнгєрчих юм. Биднийг чинь хар ажил хийж харшиж ядарсан улс байдаг мэтээр ойлгох нь их. Гэтэл янз бvр шvv дээ. Монголчууд Америкт суурьшаад удаагvй ч тvрvvч нь бизнес рvv орж байна. Єнгийгєєд vзвэл сонин сонин юм их vзнэ” гэв. Яагаад болохгvй гэж хэмээн бодоод аль болох л олон хvнтэй уулзахаар шийдлээ. Дараагийн уулзсан хvн маань Сандагсvрэн. Машин засварын газрын эзэн. Хоёр зогсоол дээр засуулж байгаа машин хvглийж байна. Дандаа шинэ жийпнvvд .
-Шинэ тэргийг бас засах уу?
-Манай vйчлvvлэгчид, сар сард ирж урсгал vйлчилгээ хийлгэдэг юм .
-Энэ гадна байгаа бvгд таны vйлчлvvлэгчдийн машин уу ?
-Тийм ээ . Заримдаа энэ хашаанд багтахаа больчихдог юм. Энэ vед зохиолч Лувсангийн Батбаяр гэдэг хvн машиндаа vйлчилгээ хийлгэхээр ирлээ. Тэрээр “Анх Сандагааг энд засварын газар нээнэ гэхэд нь инээд хvрч л байлаа. Энэ чинь юv ч vгvй хоосон хог шороо дvvрчихсэн амбаар шиг л байшин байлаа шvv дээ. Энэ бvх тоног тєхєєрємж, єргvvрvvд, тvлхvvр багажуудыг єєрєє л авч бvгдийг бий болгосон. Одоо засварын газар шиг л газар байгаа биз дээ” гээд инээж байлаа.
-Таны єдрийн орлого арван мянга хvрэх vv ?
-Яалаа гэж дээ. Гэхдээ амьдралд хvрэлцдэг юм.
Вашингтонд гэхэд л энэ хоёроос гадна бизнес эрхэлдэг монголчууд мундахгvй олон аж. Харин Монгол Улсын Ерєнхийлєгч Чикагод айлчлахдаа АНУ-д бизнес эрхлэгч монголчуудтай уулзах зар тарснаас болов уу, аль эсвэл ширэн бээлийтнvvд маань дэлхийн аваргын тєлєє Чикагод “тулж” байснаас болов уу, олонхи нь Чикаго руу явцгаачихаж. Сандагаа ах рестораны хоол авчруулж биднийг дайлаад хоол зєєж ирсэн хvнд арван доллар єгч харагдана.
-Гарын мєнгє vv?
-Тэгэлгvй, авлига єгч байгаа юм шиг харагдав уу.
-Монголдоо бол тэгж хардмаар л байлаа шvv?
-Орлогоосоо болж байгаа юм . Нутагт орлого бага болохоор энэ золиг чинь авлига болж харагдаад байгаа юм. Энд єдєрт зуун доллар олж байгаа хvн таван доллар єгчихєєр гарын мєнгє болж харагдахгvй юу .
-Албан тушаалаас болох тал бас бий биз ?
-Жинхэнэ тэр чинь авлига л даа . Манайд ч бvр цэцэглэж, ногоорч байдаг болсон юм гээ биз дээ .
Энэ их завгvй хvмvvстэй уулзаад салахдаа яагаад ч юм єєрийнхєє ажлыг улам л сайн хиймээр санагдаад байв. Уулзахад л урам орно гэж vvнийг л хэлэх байх.
Єглєєний нарнаар нэг их хєглєгєр уулс руу зvтгvvлж явлаа. Энэ уулын модод олон єнгєєр єтєлдєг ажээ. Уулын нэрийг Аппалачийн нуруу гэдэг. Бємбєгєр бємбєгєр оройтой нvvгэлтсэн их хєвч тайгатай уулс аж. Дотор нь байхгvй ан амьтан vгvй аж. Буга нь хэт єсєєд яахаа мэдэхгvй болоод байгаа юм байх. Америкуудыг авчраад л дєрвєн ханатай гэрт чичрvvлэн суулгаж байгаад буга буудуулж, бєєн мєнгє олно гэж зарим хvний ярьдаг ч хэтийдсэн мєрєєдєл юм байна гэж бодогдов. Бараг арав алхаад л ангийн отог, тохилог баазууд vргэлжилнэ. Анчдын зарим залхуу нь уул єєд хєврєх дvvжинт замаар тvрvvлгээ харан хэвтсэн шиг єєд єгсєнгєє ангаа хийдэг гэнэ. Євєлдєє тэр чигээрээ цанын бааз болчихдог аж. Онгоцоор ниссэн бол энэ бvхнийг харалгvй нэг их хєвсгєр vvлс ширтсээр яваад буух байсандаа гэж бодож явлаа. Бидний хvрэх замын vзvvр нєгєє алдарт дээрэмчдийн аймшигтай хэрцгийгээр бие биесээ хєнєєж байсан, яг єнєєдрийн тухайд дэлхийн хvчтэнvvд цуглараад ширэн бээлийнхээ оёосыг ханзартал аваргын тєлєє vзэлцэж байгаа Чикаго хот. Арван нэгэн цагийн турш элдвийг сонирхон уйдах завгvй давхисаар vзvvр орой нь vvлэн цаана ороод харагдахгvй болсон Сиэрс цамхгийн барааг харлаа. Тэнгэр баганадсан энэ цамхгийн єлмийд Мичиган нуур, тvvний эрэг дээр Испанийн архитекторын шийдлээр дэлхийн хамгийн єндєр бас ороомог хэлбэртэйгээрээ гайхагдах шинэ барилгын ажил эхэлсэн гэж чикагочууд ярьж байна. Энд ирээд мєн л бизнес эрх¬лэгчдийн мєрєєр мєшгєлєє. Уулзсан анхны хvн маань Д.Эрдэнэсувд. Хими цэвэрлэгээний бизнес эрхэлдэг аж. Цэвэрхэн тохилог vйлчилгээнийх нь газарт єлгєєстэй хувцас шинэ цэрэг шиг жирийж байна. Орлого дажгvй ээ гэх юм. Яс тоо хэлдэггvй бололтой. Тvvний нєхєр нь Батболд. “Амьтан хооллож” буян vйлддэг гэнэ. Юу гэсэн утгатайг нь гайхан асуувал захиалгаар хоол хvргэдэг. Энэ хоёр АНУ-д гурван хvvхдээ єсгєж, хоёр том нь хоолондоо хvрч байгаа гэнэ. Том охин нь банкны эдийн засагчийн мэргэжил эзэмшиж одоо Денвер хотод “Тvлхvvр” банкны салбарын захирал болсон. Дунд хvv нь коллежид, харин бага хvv нь бидний зурагтаар олон харсан урт шар “лимузин” хєлєглєсєн ахлах сургуулийн сурагч аж. Д.Эрдэнэсувд, Батболд нар хими цэвэрлэгээнийхээ бизнесийн эрхийг 50 мянган доллараар худалдаж авсан. Тун удахгvй оруулсан хєрєнгєє босгоод ашигтай ажиллаж эхэлнэ гэнэ. Яг энэ тєрлийн бизнес эрхэлдэг Мєнхжаргал, Соёлмаа хоёртой бас танилцлаа. 30 хvрээгvй энэ хоёр залуу анх солонгос эзэнтэй хими цэвэрлэгээний газарт дєрвєн жил зvтгэхдээ эздийнхээ итгэлийг олж, энэ бизнесийн хамаг л нарийн нууц бvхнийг мэдэж авчээ. Улмаар эздийнхээ бизнесийг худалдан авч бие даасан ажлын гараагаа эхэлсэн. Тэдний ажил одоо хєл дээрээ босчээ. Солонгос хvнд мєнгє дурладаг бололтой гэж ажигласаар мєнгийг єєртєє дурлуулдаг буюу ганц центийг ч ганц гэлгvй хайрлаж арвижуулж чаддаг ухааныг нь эзэмшиж чадсанаар бид нэг том тvлхvvр атгасан юм гэж Соёлоо ярьж байсан. Ямар ч хvнтэй байгаагаараа энгvvн сайхан харьцдаг энэ хоёр гуравдахь vрийнхээ зулайг vнэрлэх гэж байгаа.
Чикаго хотын хаяа хот Дисплейнсэд “Болд Чайна” ресторан хэн хvний хараа татна. Орвол дунд эргэм насны нэгэн эгч vйлчлэгчийн ажлыг энэнээс илvv яаж ч эзэмших вэ дээ гэмээр гялалзуулж байна. Рестораны эзэн Болдын ээж нь аж. Эгч нь цагтаа Улаанбаатарын хэдхэн ганган хvvхний нэг байлаа гэж дурсч яриад залуу цагийнхаа дэгжин зургийг vзvvлж байна. Санхvv эдийн засагч хvн чинь нас хэвийсэн хойноо рестораны хэдэн ширээ сахиад суудаг хvн болчих юм гэж vг хаях янзтай.
-Таны хvv чинь єєрєє ресторандаа сууж болдоггvй юм уу ?
-Хvv минь цаг наргvй ажилладаг юм шvv дээ. Цахилгаанчин юм. Энд тэндхийн цахилгааны монтаж хийгээд алга болно шvv дээ. Ёстой єдєр шєнєгvй явдаг.
Ажаад байхад Америкт нэг ажил хийчихээд vлдсэн цагт нь гэдсээ илээд хэвтэж байдаг хvн гэж лав л манай хэдэн монголчууд дунд алга. Бvгд л vvр цайхаас бvрий болтол зvтгэж байна. Хууль дvрмийг яс баримталдаг болсноос нь авахуулаад тэднээс сурах зvйл мєн ч их.
Энэ мэт vзэж харснаа эргэцvvлэн далай мэт цэлийх Мичиган нуурын хєвєєнд алсыг хараад сууж байтал нэг их хэлхгэр цувтай хvн дэргэд ирж тамхи асааснаа яриа єдлєє.
-Юу харж сууна даа.
-Ус л харж байна .
-Єєр юм харагдахгvй байна уу?
-Vгvй ээ танд єєр юм харагддаг гэж vv?
-Надад ч бас харагдахгvй л байгаа юм . Гэхдээ тэр харагдана л даа.
-Тэр нь юv юм бол доо.
-Сvнснvvд л байхгvй юv.
-Сvнснvvд ээ?
-Тийм Чикаго дан модон байшинтaй хот байхдаа шатаад их олон хvн vрэгдсэн тvvхтэй л дээ. Тэдний сvнс одоо болтол энэ хавиар эргэлдсээр л байдаг гэж сvнс судлаачид нотолдог юм. Тэр сvнснvvд Мичиган нуур руу шумбаж ороод их хvчтэй болоод эргэж хот дундуур эргэлдэн нисэлддэг гэж байгаа юм.
-Ёстой сонсоо ч vгvй юм байна. Тэгээд та тэднийг харах гэж нуурын эргээр ирдэг юм уу?
-Би намрын навчис бужигнаад ирэхээр сvнснvvд илvv эрчимтэй болдог гэж санаад Индианаагаас зориуд ирдэг юм. Наймдах жилдээ ирж байна одоо болтол нэг ч сvнстэй тааралдаагvй л байна.
Миний инээд хvрэв. Мєн ч завтай хvн юм даа гэж бодлоо. Явах болоод нэрийг нь асуулаа Роберт Николас гэж байна. Чикаго хотын нэгэн коллежид урилгаар лекц уншдаг гэнэ. “Сvнс эрээч” гуай тэндээ vлдэж би замаа хєєлєє.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: