Investment in Mining

From: http://dayarmongol.com/

Related: http://gegeen.wordpress.com/2007/11/09/400000-workers-needed/

Уул уурхайн салбарт Монголчууд асар их боломжийг

бусдад асар их хурдацтайгаар алдаж байна

2007 оны 03 сарын 14
Д.Батчулуун /Канад/
Миний бие 2007 оны 3 сарын 5-8-ны хооронд Канадын Торонто хотноо болж өнгөрсөн Уул, уурхайн чиглэлээр хөрөнгө оруулагчдын “Хайгуул болон Хөгжүүлэгчид” хурал чуулганд оролцсон билээ. Энэ чуулга уулзалт нь дэлхий дээр болдог уул уурхай болон хайгуулын хамгийн том чуулган юм. 2006 онд нийт уг чуулганд 14,500 оролцогчид оролцож байсан бол энэ жил 20,000 гаруй хүн оролцсон юм. Түүнчлэн уг арга хэмжээнд уул уурхайн гол том том компаниуд өөрсдийн танилцууга бүхий том том лангуутай оролцож байсан ба 2000 гаруй жижиг компаниуд хөрөнгө оруулагчдыг өөрсдөдөө Татахын тулд их идэвхтэй ажиллаж байлаа.
Афганистан, Хятад, Энэтхэг, Шинэ Зеланд, Австрали, Африкийн орнууд, Грийнланд, Швед, ПаПау ба Геней зэрэг дэлхийн 200 гаруй орны төлөөлөгчид болон Канадын менералиар баялаг муж бүрээс, АНУ-ын Аласка, Аризоно, Невада зэрэг мужуудаас өөрсдийн танилцуулга, лангууны хамт оролцож байлаа. Эдгээр бүх улс орнууд болон мужууд хүний сонирхол татахуйц, өнгөлөг танилцуулах самбаруудтай, товхимол, CD-ээр хангагдсан төдийгүй туршлагатай, чадвартай мэргэжилтнүүдийг хүмүүсийн асуусан асуултанд хариулт өгөх зорилгоор лангуун дээрээ зогсоосон байсан. Учир нь энэхүү 200 гаруй улс орнууд болон муж аймгууд бүгд гадны хөрөнгө оруулагчидыг өөртөө татахын тулд урамшуулан өөр хоорондоо өрсөлдөж байсан юм. Тэд сонирхсон хүмүүт өөрсдийн ашигтай байдал, дэд бүтэц болох гэрэл цахилгаан, зам тээвэр, БОЛОМЖИЙН татвар, АЮУЛГҮЙ БАЙДАЛ, хууль дүрмийн тухай маш тодорхой танилцуулж, хүмүүсийг өөрийн орон нутаг, мужид хөрөнгө оруулахад дэмжих шаардлагатай нарийвчилсан асуултанд хариулт өгч байлаа. Лангуу, хэсэг бүр тодорхой хэмжээний хүмүүсээр хүрээлэгдсэн, асуусан зүйлд ч хариулт өгч байсан.
Харин Монголын лангуу маш жижиг, хууль гэсэн жижигхээн номууд тавьсан, төлөөлөн зогсож байгаа төлөөлөгчид нь Монгол дахь уул уурхайн салбарын тухай огт мэдлэггүй, мөн англи хэлний өндөр мэдлэггүй, ажлын туршлага дадлагагүй нь хоёр үгийг солион дээр илэрхий хоёр залуу зогсож байсан нь үнэхээр харамсалтай. Намайг нэг бус удаа Монголын лангууны хажуугаар өнгөрөхөд хүмүүсийн асуултанд хариулахаар туршлагатай мэргэжилтэн нэг ч удаа зогсож харагдаагүй. Түүнчлэн намайг өнгөрөх бүрт зөвхөн монголын лангуу дээр хэн ч очоогүй хоосон байж харагдсан.
Чуулганы техникал хурлын явцад нэлээд хэдэн пресентейшн дээр Монгол орны маань нэр дурдагдаж байсан. Гэхдээ энэ нь юу байсан бэ гэхээр хайгуул олборлолт хийх рискийн тухайд юм. Уул уурхайн олборлолт хийхэд, хөрөнгө оруулахад таагүй гэсэн 8 улс орны нэг нь Монгол гэдгийг дурдаж байсан. Бусад улс орон дахь хайгуулын ашиг тусын талыг ярихдаа нэлээд хэдэн орон хөрөнгө оруулагчдыг урамшуулахын тулд татвараа тодорхой хэмжээгээр багасгасан тухай дурдаж байсан. Харин Монголын тухай ярихдаа хөрөнгө оруулахад маш их рисктэй гэдгийг онцолж байсан. Түүнчлэн гадны хөрөнгө оруулагчид өөрсдийн мөнгийг монголруу оруулахад яагаад сонирхолгүй болсон тухай яригдсан.
Эцэст нь уг арга хэмжээний өдрүүдийн нэгэнд Монголын тал дугуй ширээний ярилцлага хийсэн. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын тушаалаар явагдаж буй энэхүү Дугуй ширээний ярилцлаганд өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал 60 хувиар цөөн хүмүүс оролцлоо. Харамсалтай нь, хожим ч гэлээ одоо л нэг монгол орон дэлхий дахинд юу болоод байгааг ойлгож, бусад улс орнуудтай уул уурхай болон бусад салбарууддаа хөрөнгө оруулагчдыг татах том өрсөлдөөн дунд байгаагаа, мөн хөрөнгө оруулагчдын өчнөөн тэрбум долларыг өөр боломжийн санал тавьж буй улс орнуудад маш хурдацтайгаар алдаж байгаагаа мэдэх шиг санагдсан.
Намайг олон орны хүмүүсээс Монголд хайгуул хийх хүсэлтэй байгаа эсэхийг асуухад бүгд л адилхан хариулт өгч байлаа. Тэд ямар хариулт өгч байсан бэ гэхээр, Монголыг өмч эзэмших тал дээр хуулийн талаас илүү Аюулгүй, найдвартай, мөн татварын хувьд бусад орнуудын жишгээр байвал яавах сонирхолтой байна гэцгээж байсан. Харин одоогийн нөхцөлд Монгол руу явбал хэн ч манай компанид хөрөнгө оруулахгүй шүү дээ гэж байлаа. Тэгээд ч өөр зөндөө боломжийн нөхцөлтэй улс орон байхад яагаад заавал рисктэй монгол орныг сонгох юм бэ гэж байсан.
Тиймээс эрхэм хүндэт уншигч минь, үнэн гэвэл ийм байна. Энэ бүхнээс бол, гадны хөрөнгө оруулагчдын урам хугарч, монголчуудын хувьд ч гэлээ өөрсдийн болчимгүй үйлдэл бодлоосоо болж, асах их зүйл алдаж байгаа билээ. Манай цөөн тооны эхдэн улс төрчид иймэрхүү чуулга уулзалтанд ирж, бусад улс орнууд ямар их өрсөлдөөнтэйгээр хөрөнгө оруулагчдын өчнөөн сая хөрөнгийг өөртөө татаж байгааг нэг ч удаа гэсэн ирээд харж, мэдэрч авдаггүй нь маш их харамсалтай.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: