Scholarship Options 2

Сонгон шалгаруулалт голдуу 1-6 сарын хооронд явагдаж байна.

—————–

http://mecs.pmis.gov.mn/index.php?option=com_content&task=view&id=597&Itemid=184

2007/11/06

БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСЫН ИХ СУРГУУЛЬД ОЮУТАН,
МАГИСТРАНТ, ДОКТОРАНТ СУРАЛЦУУЛНА

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яам хооронд байгуулсан боловсрол, соёл, шинжлэх ухаан болон залуучуудын асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийн дагуу 2008-2009 оны хичээлийн жилээс БНЧУ-ын Засгийн газрын тэтгэлгээр тус улсын их, дээд сургуульд байгалийн ухаан, геологи /гидрогеологи/, мал эмнэлэг, хүрээлэн буй орчин /экологи/, газар тариалан, машин тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл /эрчим хүч/, анагаах ухаан, эдийн засаг /худалдаа/, информатик, барилгын чиглэлээр чех хэл дээр бакалаврын сургалтад хамрагдах 3 хүнийг, англи хэл дээр магистрын сургалтад хамрагдах 3 хүнийг, англи хэл дээр докторын сургалтад хамрагдах 5 хүнийг тус тус шалгаруулна.

—————–

http://mecs.pmis.gov.mn/index.php?option=com_content&task=view&id=594&Itemid=184

ГАДААДЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД ОЮУТАН, МАГИСТРАНТ,
ДОКТОРАНТ СУРАЛЦУУЛЖ БУЙ ТУХАЙ

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Монгол улсын иргэдийг хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу болон Сургалтын төрийн сангийн зээлээр гадаадын их сургууль, коллежид суралцуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу гадаад орны Засгийн газрын тэтгэлэгээр суралцах хүмүүсийг тухайн гэрээ, хэлэлцээрт заасан нөхцлийн дагуу сонгон шалгаруулж элсүүлдэг. Энэ шугамаар жил бүр гадаадын 14 оронд хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу оюутан суралцуулахаар илгээж байна. 2006 оны 12 дугаар сарын байдлаар гадаадын нийт 14 оронд манай 2000 гаруй хүн бакалавр, магистр, докторын түвшинд 2 улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу суралцаж байна. Ийнхүү суралцуулах оюутныг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаалаар батлагдсан “Гадаадад суралцуулах оюутныг сонгон шалгаруулах журам“-ын дагуу сонгон шалгаруулдаг. Суралцах нөхцлийн хувьд орон орноос хамаарч өөр байдгийг анхаарах хэрэгтэй.

Суралцуулах орон, мэргэжлийн чиглэл, хүний тоо, шалгалтын хуваарь, сонгон шалгаруулах нөхцлийг шалгалт эхлэхээс 7-оос доошгүй хоногийн өмнө яамны вэб сайт (http://mecs.pmis.gov.mn )-ын “мэдээлэл” гэсэн хэсгийн “гадаадад суралцахыг хусэгчдэд” зориулсан булангаас унших болон хэвлэн авч болно. Иймд гадаадад суралцах боломжийг эрэлхийлж байгаа оюутан, залуусдаа 7 хоног бүр яамны вэб сайт руу орж, мэдээлэл авч байхыг зөвлөж байна. Сонгон шалгаруулалт голдуу 1-6 сарын хооронд явагдаж байна.

—————–

http://mecs.pmis.gov.mn/index.php?option=com_content&task=view&id=447&Itemid=184

 

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын
2006 оны 433 дугаар тушаалын хавсралт

ГАДААДАД СУРАЛЦАХ ОЮУТНЫГ
СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг зүйл

1.1. Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээр, хамтын ажиллагааны хөтөлбөрийн дагуу гадаадын их, дээд сургууль, коллежид суралцах оюутныг сонгон шалгаруулахад энэхүү журмыг баримтлана.

..

 

Сургалтын Зээл: /financing-student-visa/

Компаний Тэтгэлэг: /letter-of-funding/

Scholarships: http://gegeen.wordpress.com/tag/scholarship/

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: