Income USA Mongols

From: http://www.zamdaan.com/ted_bidnii_tukhai3.html

Related: http://gegeen.wordpress.com/2007/08/31/sydney-income-mongolians/

Америк дахь монголчууд

Америкт ажиллаж буй монголчуудыг дундаж америк хvний тєвшинтэй харьцуулшгvй боловч тэдний цалин хєлс амьдралд нь бvрэн хvрэлцдэг. Єдєрт дунджаар 70 хvртэл ам.доллараар цалинждаг 31,5 хувь, 71-100 хvртэл 39,4 хувь, 101-120 хvртэл 17,3 хувь, Тvvнээс дээш ам.доллараар цалинждаг 11.8 хувь гэсэн бvлгээр ангилан судлагсдын сарын цалинг тодорхойлбол 1700-4000$ болж байна.

Манайхны дунд “Монголчууд гадаадад очихоороо бие биенээ таньдаггvй, монголчуудаасаа холхон байгаараа” гэсэн яриа нэлээд тархсаныг бид мэднэ. Одоо ч энэ байдал vргэлжилсээр байгаа билээ. Гэхдээ улс орон болгоны онцлог, тухайн улсад ямар хvмvvс хэр олноор бєєгнєрч байгаа, эхэлж тогтсон харилцааны шинж, тvvний нєлєє, хамрах хvрээ зэрэг олон хvчин зvйл нєлєєлєх нь мэдээж хэрэг. Ер нь монголчууд бол бие биедээ туслах, ядарсан нэгэндээ тус дэм vзvvлэх талаар сайхан уламжлалтай vндэстэн.

Америк дахь монголчуудын дунд хоёр сар байхдаа тэдний хооронд тусч найрсаг, соёлтой харилцаа голлодгийг ажигласнаа тэмдэглэмээр байна. Монголчууд олноор цугларсан том хотуудад vндэсний баяр наадмыг зохион байгуулалт сайтай тэмдэглэх, бие биедээ боломжийн ажил, орон байрны талаар мэдээлэл єгєх, тvvнд чин сэтгэлээсээ туслах, баярт vйл явдал, зовлон бэрхшээлийг хуваалцаж буй сэтгэл, алдаа доголдол гаргасан нєхдєє зэмлэж зєвлєх, ахас ихсийг хvндлэх, “шинэков”-д туслах зэрэгт чин сэтгэлийн найрсаг харилцаа, Монголоо гэсэн сэтгэл илт харагдаж, мэдрэгдэж байсанд vнэхээр баярламаар.

Гэхдээ “хvний нутагт нэрээ” гэсэн сургаал тэр болгон хэрэгжихгvй нvvр улайлгаж, чих халууцуулмаар vйлдэл хийдэг монголчууд мэр сэр байсаар байна. “Муугийн нєлєє олонд” гэдгийн vлгэрээр тэдний балаг, эх орон нэгтэндээ хэчнээн их гай тарих, муу уршигтайг ямагт санаж явах ёстой.

Эх орноосоо алс хол байгаа хvмvvст Монголын тухай, Монголтой холбогдсон бvх юм сонин сайхан байдаг нь ойлгомжтой.

Нэрд гарч буй хамтлаг дуучдын тоглолт гадаадад буй монголчууд эх орон, элгэн нутаг, ээж аавыгаа санасан сэтгэлийг сэргээсэн, тэдэнд их нэмэр болдог буянтай vйл юм. Тэрхvv тоглолтыг vзэх vедээ нутгийн сонин сайхныг сонсож, монголчуудтайгаа уулзах нэг боломж олддог байна. Yнэндээ гадаадад байгаа иргэддээ Монгол Улсаас vзvvлдэг цорын ганц “vйлчилгээ” бол эдгээр тоглолт гэж хэлэхэд хэтрvvлэг болохгvй. Тийм ч учраас тоглолтын талаар бидний сонирхолд нийцсэн сайхан тоглолт болдог (12.9%), vзэгчид болон дуучид, жvжигчдийн хэрэгцээ сонирхлыг хангадаг (12.9%) гэж сэтгэгдлээ илэрхийлжээ.

Манай урлагийн хамтлаг, дуучид гадаадад байгаа монголчууддаа тоглолтоо vзvvлэх нь тэдний бизнесийн ашиг сонирхолтой холбоотой нь мэдээж боловч тэдэнд соёлоор vйлчилж байгаагийн нэг хэлбэр, сэтгэл санаа, урам зоригийг сэргээсэн, алжаал ядралыг тайлсан сайн vйл, хэн хэндээ ашигтай арга хэмжээ билээ.

Yvнийг манай урлагийнхан сайн ойлгож, хєтєлбєрєє байнга шинэчилж (амьдаараа) чин сэтгэлээсээ тоглох vvрэг хариуцлагатай байх ёстойг ямагт санаж байх хэрэгтэй. Нутгаа санасан хvний сэтгэлийг далимдуулж, єєрсдийг нь хайрлаж хvндэлсэн, хvсэж хvлээсэн гадаадад дахь фенийхээ урмыг хугалахгvй баймаарсан. Яагаад гэвэл судалгаанд оролцсон дєрвєн хvний нэг нь буюу 26.6 хувь нь “бизнесийн сонирхлоор нэгэн хэвийн тоглолтоо давтдаг” гэсэн хариулт єгсєн нь дээрх эмзэглэлийг тєрvvлж байна.

Ажлын хариуцлага, хєдєлмєрийн сахилга хатуутай улс оронд ажиллаж байгаа монголчууд та нарын тоглолтыг vзэх гэж цалин хєлсєє хасуулж, ажлаа зохицуулж чєлєє авна, (нэг єдрийн хєлс дунджаар 60-80 доллар), бас дээр нь 50- 60 мянган тєгрєг тєлж байж тоглолтыг чинь vзэж байгаа шvv дээ. Сэтгэлд нийцсэн сайхан тоглолт vзвэл дээрх зарлагыг юман чинээ бодохгvй, харин баярлаж хєєрцєглєн, дайлж цайлах гэсэн хvсэлд автан “сайхан амарлаа”, “ямар гоё юм бэ” гэж шvvрс алдах улсууд шvv дээ. монголчууд.

ЭХ ОРНЫХОО ТУХАЙ ТЭДНИЙ БОДОЛ

Гадаад оронд очсон хэн боловч тухайн улсын хєгжлийг эх орныхтойгоо харьцуулж “Манай Монгол хэзээ ийм болно доо” гэсэн бодол єєрийн эрхгvй тєрдєг гэлцдэг. Хаана ч явсан хvн болгон эх оронтойгоо зvрх сэтгэлээрээ холбоотой байдаг юм чинь, эх орноо хурдан хєгжєєсэй, хvн ард минь аз жаргалтай, чинээлэг сайхан амьдраасай гэсэн хvсэл мєрєєдєлтэй байх нь зvйн хэрэг.

“Манай улс хэдэн жилийн хугацаанд эдийн засгийн тогтвортой хєгжлийг хангаж чадах бол “ гэсэн судалгааны асуултад 10 орчим жилийн дотор гэж 42.7 хувь, 11-15 жилд 13.8 хувь, 15-аас дээш жилд гэж 35.5 хувь нь тус тус хариулжээ. Монголд явуулсан судалгаатай харьцуулахад гадаадад амьдарч буй хvмvvсийн энэ асуултад єгсєн хариулт арай удаан хугацааг хэлж байгаа юм. Хєгжил дэвшлийн дунд нь ажиллаж, амьдарч юм vзэж, нvд тайлсан болохоор эх орныхоо хєгжилд ямар юм хэрэгтэй, яаж ажиллах ёстой, тєр засаг, ард иргэдийн харилцааны шинж, амьдарч байгаа ахуй байдал гэх мэт олон асуудлыг шинжиж хариултаа єгч байгаа болохоор манай орны эдийн засаг тогтвортой хєгжихєд нэлээд хугацаа шаардагдана гэдгийг тэд ойлгодог.

Нас бие гvйцэж тєрсєн гэрээсээ холдож явсны дараа ухааждаг шиг амьдралын хэв маягаа шинэчлэн, амьдрал ахуйгаа дээшлvvлье, энэ байдлаар амьдарч болохгvй гэсэн сэтгэлээр манай иргэд эрсдэлд єртєхєєс айхгvйгээр зориг шулуудан гадаадад ажиллахаар явцгааж байгаа юм. Гадаад оронд очиж чадвал баян чинээлэг сайхан амьдарна гэдэг бодол заримд нь тєрдєг байж болох ч хамгийн гол нь эх орондоо хvн шиг амьдрах боломж хязгаарлагдмал болохоор л тэд айдас хvйдэс, горьдлого итгэлийн аль алийг нь дагуулан алсыг зорьж байгаа билээ.

Монголд хvн яаж ч сайн ажиллаад сайхан амьдрах боломж алга гэж vзэж байгаа учраас тэд алс холыг зорьж байгаа юм. Жишээлбэл, манай судалгаанд хамрагдсан хvмvvсийн 85 хувь нь ийм бодолтой байна. Бэл бэнчин хєрєнгє чинээтэй 39.8 хувь, танил тал, овсгоо самбаатай 41,4 хувь нь л Монголд сайхан амьдрах боломжтой гэж тэд vзэж байгааг анхаарвал зохино. Монголд ажилд хэнийг яаж авдаг, хэдэн тєгрєгєєр цалинждаг тэр нь амьдрал ахуйд нь хvрэлцдэг эсэх, хэн ямар аргаар хєрєнгєжиж баяждагийг, хєдєлмєрийн vр шим, мєнгєний vнэ цэнэ, боломжийн амьдрал гэж юу болохыг тэд биеэрээ амсч мэдэрсэн улс. Тийм ч учраас дээрх хариултыг єгч байна. Тийм учраас тэд гадаадад ажиллаж амьдрахаар явцгаасан.

Тєрсєн нутаг нуга, тєрєлх эх орноо монголчууд шиг санаж хайрладаг vндэстэн хэр олон бол? Мэдэхгvй. Ямар ч байсан гадаадад цагаачлан бvх насаараа амьдарч харьд “нутаглуулсан” монголчууд тун ховор. Yvнийг зєвхєн хєгжлийн тєвшин, гадаад харилцаа хаалттай байсан гэдгээр тайлбарлавал єрєєсгєл болно. Хvн нь тєдийгvй адуу нь нутаг руугаа гvйдэг ганц Монголын онцлог байх. Манай судалгаанд хамрагдагсад бvгдээрээ (зєвхєн хоёр хvн л АНУ-д амьдарна гэсэн) эх орондоо буцаж ирнэ гэсэн бодолтой байдаг нь Монгол vндэстний дээр дурдсан онцлогтой яах аргагvй холбоотой. Харин хэдийд буцаж ирэх тухайд.

Нутагтаа очих гэж нэг их яарахгvй байгаа буюу шийдэж амжаагvй хvмvvсийн бvлэг судлагдагсдын 20-иод хувийг тєлєєлєж байна. Энэ бvлэгт очоод удаагvй, мєн олон жил болцгоосон, гэр бvл, ах дvv нартайгаа хамт буй хvмvvс гэсэн хоёр дэд бvлгийн аль аль нь багтана.

Бидний сонирхлыг татсан нэг хариулт бол судалгаанд хамрагдагсдын 29.4 хувь нь єєрсдийнхєє садан тєрєл эсвэл таньж мэдэх хvмvvсээс АНУ-ын иргэн болсон хvн байдаг гэсэн хариулт юм. Магадгvй энэ хариулт єндєр хувьтай гарсан нь амьдрах эрх бvхий хvмvvсийг багтаан ойлгосон байж болзошгvй, нєгєє талаар иргэн болсон цєєн тооны хvмvvсийг тэнд байгаа монголчуудын нэлээд нь мэддэг байж бас болно. Тvvнээс бус тийм богино хугацаанд АНУ-ын иргэн болох нь эргэлзээтэй, Америкийн иргэнтэй гэр бvл болсон гадаадын иргэд тодорхой хугацааны дараа л сая ногоон паспорт авдаг юм билээ. Судлагдагсдын дєрєв орчим хувьд хамрагдах хvмvvсийн хvvхэд нь АНУ-ын тєрийн хуулийн заалтын дагуу иргэн нь болсон байна. Энэ бvгдээс vзвэл Америк руу чиглэсэн монголчуудын урсгал тасралтгvй vргэлжилж “Америк дахь єєрийн гэсэн онцлогтой амьдралын хэв маяг, vнэт зvйлс, ёс заншилтай монголчууд”-аас “Америкийн монголчууд” гэсэн нэг нийтлэг бvлэг тєлєвших ирээдvй айсуй.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: