MN guy & AU dream

Энэ үйл явдал энэ жилийн эхээр болсон ба доорх эх сурвалжын зарим нэг мэдээлэл нь худал байна. Австралид энэ золгүй тохиолдлын талаар “Bondi Rescue” хэмээх реалити шоу хэд хэдэн удаа давтар гарсан ба үүнийг үзсэн хүмүүс нэмэлт мэдээлэл өгөх боломжтой юм. Хамгийн сүүлд давтан үзүүлсэн тохиолдол нь 2008/03/18-ны Мягмар гаригийн 19:30-с (Channel 10) 10-p сувгаар гарсан байна.

http://mongolmedee.net/

Австрали мөрөөдөл эмгэнэлээр дууслаа

 

Хуурай газраар хүрээлэгдсэн Монголоос шинэ амьдрал хөөсөөр Австралид ирсэн гэр бүлийн мөрөөдөл орон нутгынханыг хүртэл цочролд оруулсан үхэлд хүргэн, манай хамгийн алдартай далайн эргийн элсэн дээр дууслаа. Хэдэн жилийн турш хөөцөлдсөний эцэст Ёндонгийн Дөнгөө хэмээх мэс заслын эмч өөрийн эхнэр, гурван хүүхдийн хамт Сиднейд амьдрахаар иржээ.

 

Дөнгөж хоёр дахь долоо хоног дээрээ тэрбээр гэр бүлээ дагуулан Бонди Бийч очиж амарч, тэмдэглэхээр иржээ. Тэр өдөр 1 сарын 20 байсан бөгөөд түүний 42 насны төрсөн өдөр байлаа. Өдрийн халуун нар шарахад мэс заслын эмч хэсэгхэн сэлж, сэрүүцэх гэсэн боловч Умард Бондигийн хүчтэй давалгаа түүнийг сорж, харагдахаа больжээ.

 

Түүний гурван хүүхэд болох Зориг, 16, Бачаа, 11, охин Сайнбаяр, 14, болон эхнэр Цээгий нар аврах багийнхан болон нисдэг тэрэгтэй хүмүүс түүнийг идэвхийлэн хайж эхлэхийг харж зогсоно. Хоёр цагийн дараа Монголын Эрүүл Мэндийн Яамны ажилтан байсан түүний цогцос мөсөн уулуудын араас олдлоо. Өнгөрсөн долоо хоногт Рандвикийн хөвгүүд болон охидуудын сургуульд эхнийхээ хичээлийг эхлэхийн оронд тэдгээр хүүхдүүд хоосон байранд байх аавынхаа дурсгалын хажууд гуниглан сууна.

 

Цээгий хэлэхдээ нэгэнт ганц тэжээгч нь өнгөрсөн тул тэд Улаанбаатар луу буцаж явахаас өөр аргагүй болсон тухай ярьж байлаа. “Бид үлдэх хүсэл их байгаа хэдий ч гэсэн талийгаачгүйгээр бид хэрхэн амьдрах билээ” гэж байна.

 

Дөнгөө эмч 2000-2002 онуудад Сиднейд сурч амьдарч байсан бөгөөд Монголд буцаж очсоны дараа гэр бүлээрээ цагаачлан ирэхэд тусалсан байна. “Тэрбээр маш сайн, дөлгөөн хүн байсан. Тэр хүүхдүүддээ сайн боловсрол эзэмшүүлэх хүсэлтэй байсан бөгөөд тийм ч учраас Австралийг сонгосон. Талийгаач эрүүл мэндийн чиглэлээр мастерын зэргээ хамгаалаад өөр чиглэлээр NSW Их Сургуульд үргэлжлүүлэн суралцах гэж байсан” хэмээн бэлбэсэн эхнэр нь 16 жил ханилсан нөхрийнхөө тухай өгүүлж байв.

 

Тэдний Rosebery орон сууцанд хүргэгдэх ёстой байсан ор, гэрийн тавилгануудын захиалга хүчингүй болсон бөгөөд тэдний Австрали мөрөөдөл ч мөн ийм л болжээ. Хурааж цуглуулсан мөнгөө тус улсад ирэхэд зориулсан энэ гэр бүлд Дөнгөө эмчийн оршуулга, чандарлах ёслолд зарцуулах зардлыг орон нутгын иргэдийн сайхан сэтгэлд найдахаас аргагүй болжээ. Одоогоор оршуулгын ажилд зарцуулах мөнгө хангалттай цугларсан бөгөөд гэр бүлийг Монголд буцаж явахад нь ч туслах санаатай байна. Өнгөрсөн нэг сард New South Wales-ын эрэг орчмоор нийтдээ найман хүн живжээ. Талийгаачтай хамт Монгол дахь Азийн Хөгжлийн Банкинд ажиллаж байсан хүний ярианаас үзвэл тэрбээр мөн өөрийн хамаатны есөн ам бүлийг тэжээдэг байжээ. Түүний ах нь өнгөрсөнөөр бусад хамаатныхаа хүмүүсийг харж хандах үүрэгтэй байжээ.

 

Эх сурвалж: The Sunday Telegraph

Уншсан: 1685

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: