4 million in Health

From: http://www.moh.mn/index.php?option=com_content&task=view&id=93&Itemid=2

http://www.unen.mn/modules.php?name=News&file=article&sid=4615

Австрали Улс дєрвєн сая ам.долларын буцалтгvй тусламж vзvvлнэ

П.ДУЛАМ

Австрали Улсын Засгийн газар 2008 оноос Монголын эрvvл мэндийн салбарт дєрвєн сая ам.долларын буцалтгvй тусламж vзvvлэхээр болжээ.

Тус улсын Эрvvл мэндийн сайд Жейн Дэлхийн эрvvл мэндийн байгууллагын энэ удаагийн чуулганы Ерєнхийлєгчєєр сонгогдсон бєгєєд энэ vеэр ЭМ-ийн сайд Д.Туяа тvvнтэй уулзжээ. Уулзалтын vеэр сайд Д.Туяа, Австрали Улс Монголын эмч мэргэжилт¬нvvдийг тэтгэлэгт хєтєлбєрт хамруулсанд талархал илэрхийлээд дэмжлэгээ нэмэгдvvлэхийг хvсчээ. Мєн ирэх оноос vзvvлэх дєрвєн сая ам.долларын буцалтгvй тусламжийг vр ашигтай зарцуулахаа амлаж, сvvлийн жилvvдэд халдварт бус євчин, осол гэмтэл нэмэгдэж байгаа асуудлыг хєндєн эдгээр євчнєєс урьдчилан сэргийлэх, эрvvл мэндийг дэмжих чиглэлээр хамтран ажиллахыг уламжилжээ.
Жейн Халтон хvсэлтийг харгалзан vзэж, хамтран ажиллахаа илэрхийлээд эрvvл мэндийг дэмжих чиглэлээр Австрали Улс туршлагадаа тулгуурлан мэдээлэл солилцох, мэргэжилтэн ажиллуулах зэргээр туслахаа мэдэгджээ.

**************************

Австрали Улс 4.0 сая долларын буцалтгүй тусламж үзүүлнэ
Бичсэн: News Admin
Saturday, 19 May 2007
…Австрали Улсын Засгийн газар 2008 оноос Монголын эрүүл мэндийн салбарт 4.0 сая долларын буцалтгүй тусламж үзүүлэх болсонд талархаж буйгаа Эрүүл мэндийн сайд Д.Туяа тус улсын Эрүүл мэндийн сайд хатагтай Жейн Халтонд илэрхийлэв.
Хатагтай Жейн Халтон нь Дэлхийн эрүүл мэндийн энэ удаагийн чуулганы Ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд хоёр орны сайд нар тавдугаар сарын 15-нд уулзсан юм.

Уулзалтын эхэнд Сайд Д.Туяа, Австрали улс Монголын эмч мэргэжилтнүүдийг төгсөлтийн дараах тэтгэлэгт хөтөлбөрт хамруулснаар ирсэнд талархал илэрхийлээд дэмжлэгээ нэмэгдүүлэхийг хүслээ.

Мөн ирэх оноос үзүүлэх 4.0 сая долларын буцалтгүй тусламжийг үр ашигтай зарцуулахыг чухалчлаад Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөөнд туссан салбарын хүний нөөцийг дэмжихэд зориулахад анхаарахыг хүслээ.
Сүүлийн жилүүдэд халдварт бус өвчин, осол гэмтэл нэмэгдэж байгаа нь санаа зовох асуудал болоод байгааг сайд Д.Туяа тэмдэглээд эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах боломжийг хөндсөн юм.
Хатагтай Жейн Халтон хүсэлтийг харгалзан үзэж, хамтран ажиллахаа илэрхийлээд эрүүл мэндийг дэмжих чиглэлээр Австрали улс баялаг туршлагадаа тулгуурлан мэдээлэл солилцох, мэргэжилтэн ажиллуулах зэргээр туслахаа мэдэгдэв.
Сайд Д.Туяа мөн өдрөө Япон Улсын ЭМХНХ-ын Яамны дэд сайд, Төлөөлөгчийн тэргүүн ноён Нишияама Масанори, ХБНГУ-ын Холбооны ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын орлогч, төлөөлөгчийн тэргүүн Udo Scholten нартай улс уулзаж хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Сайд Д.Туяа Монгол улсад эмч мэргэжилтэн бэлтгэхэд Герман улс дэмжлэг үзүүлж байдагт талархаад GTZ байгууллагын дэмжлэгтэй төсөл, хөтөлбөр Монголын эрүүл мэндийн салбарт амжилттай хэрэгжиж байгааг тэмдэглэв. Тэрээр гуравдагч шатлалын оношлогооны чадавхийг бэхжүүлэхэд Герман улсын дэмжлэгийг авах хүсэлтэйгээ илэрхийлэв. Ноён Udo Scholten, Монгол улсын зүгээс хамтын ажиллагааны сонирхол, чиглэлээ тодорхойлон хандвал дэмжин ажиллахаа илэрхийлээд клиникийн оношлогоо, эмчилгээний чиглэлээр шинжээчид илгээх боломжтой гэв.

ДЭМБ-ын монгол мэргэжилтэнтэй уулзлаа
Сайд Д.Туяа Дэлхийн эрүүл мэндийн байгууллага(ДЭМБ)-д ажиллаж буй мэргэжилтэн Монгол улсын иргэн А.Дэлгэрмааг хүлээн авч уулзав.
Уулзалтаар сүүлийн үед манайд гарах болсон тэмбүүг эрт үед нь хялбар, хурдавчилсан аргаар оношлох оношлуурыг анхан шатны эрүүл мэндийн байгууллагад ашиглах талаар ярилцав. Энэ чиглэлээр ЭМЯ, ДЭМБ-тай хамтран төсөл хэрэгжүүлж эхлээд байгаа юм.
Дашрамд сонирхуулахад Монгол Улсын иргэн А.Дэлгэрмаа нь ДЭМБ-ын халуун орны халдварт өвчний хөтөлбөрт мэргэжилтнээр ажиллаж байгаа аж.

Женевийн их сургуульд эмч, сувилагч бэлтгэхэд дэмжлэг үзүүлнэ
Дэлхийн эрүүл мэндийн 60 дугаар чуулганд оролцож буй Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Д.Туяа Швейцари улсын Женевийн их сургуулийн профессор ноён Jacques A Romand-ыг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа. Ноён Jacques A Romand сайдад сэхээн амьдруулах тусламжийг сайжруулах талаар хийж буй зүйлээ танилцуулаад хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
2001 оноос Улсын клиникийн нэгдүгээр эмнэлгийн эмч, сувилагч нарыг Швейцари улсад богино хугацаагаар сургаж ирсэн бөгөөд гуравдугаар шатлалын эмнэлгийн эмч, сувилагчийг Женевийн их сургуульд сургахад дэмжлэг үзүүлэн тал дээр Сайд, профессор нар санал нэгдэв.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: