AU University in Brief

Students

www.mon2aus.com

www.studyinaustralia.com.au
www.studyinaustralia.com -> Uni list
http://www.vicmong.110mb.com/

http://mglaus.wordpress.com/2007/10/08/how-to-study-in-au/

Монаш их сургууль – http://www.monash.edu.au
Мелбурны их сургууль – http://www.unimelb.edu.au
Свинбурны их сургууль – http://www.swin.edu.au
RMIT их сургууль – http://www.rmit.edu.au
Виктория их сургууль – http://www.vu.edu.au
La Trobe их сургууль – http://www.latrobe.edu.au

Дээд боловсролын талаар

Дээд боловсрол бол Австралийн гол салбаруудын нэг (мэдээж аялал жуулчлал, хөдөө ажуй ахуй зэргээс гадна). Нийт 39 их сургуультай, нэг сургуульд дор хаяж 20000 оюутан сурдаг гэхээр чамгүй олон оюутны тоо гарна. Сургалтын хөтөлбөр ерөнхийдөө адилхан. Тиймээс аль ч сургуульд заагдаж байгаа хичээлийн хөтөлбөр адилхан. Мөн Австралийн сургалтын чанар нилээд өндөр.
Сургалтын төлбөр (Магистрын) нэг хичээл нь 2000-3000 доллар байна. Бүтэн цагаар хичээллэх оюутан (full time student) манай сургуулийн хувьд дор хаяж нэг семестерт 3 хичээл үзэх ёстой.  Семестерийн 6000-9000 австрали доллар буюу 5000-8000 америк доллар хавьцаа юм байна.

Жилд үндсэн 2 семестертэй бас 3 дахь буюу зуны семестер гэж бас хичээллэн, хурдан төгсөж болдог. Зуны амралт нь ойролцоогоор 3-4 сар, өвлийн амралт 1 сар үргэлжлэх ба энэ үеэр цагийн хязгаарлалтгүй ажиллах эрхтэй байдаг. Нэг семестерт 12-13 долоо хоног хичээл орох ба хичээлийн үеээр долоо хоногт 20 цагаас илүү ажиллах эрхгүй. Эхний 6-8 долоо хоног хичээл орчихоод завсар нь 2 долоо хоног завсарлана.

Энэ үедээ оюутан багшаасаа зөвлөгөө авах, ойлгоогүй зүйлүүдээ асуух болон хоцрогдлоо нөхөх боломжийг олгодог. Тэгээд дахин 4-6 долоо хоног хичээллээд хичээл дуусна. Үүний дараагаар шалгалт эхэлнэ (зарим хичээлүүд нь шалгалтгүй бие даалтууд өгөөд дүнгээ гаргана). Шалгалт нь 2 цаг үргэлжилдэг ба тухайн хичээлийн хүрээнд үзсэн бүх агуулгыг багтаахаас гадна нэмж унш хэмээн өгсөн материалуудаас асуулт ирэх нь ч бий.

Түүнээс гадна лекц долоо хоногт 2 цаг орох учир бусад зүйлсээ бие дааж сурах, унших ёстой. Зөвхөн лекцийн хүрээнд шалгалтандаа бэлдэнэ гэвэл маш их учир дутагдалтай. Ер нь танхимаар (лекц, семинар болон лаборатори) хэдэн цагийн хичээл орно түүнээс 3 дахин илүү цагаар бие дааж сурах шаардлагатай гэж анх тэнхимээс зохион байгуулдаг уулзалтан дээр хэлж байсан. Жишээ нь: 2 цаг лекц, 2 цаг лаборатори орсон бол долоо хоногт дор хаяж 12 цаг бие дааж суралцах шаардлагатай гэсэн үг.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: